Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 954

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00375 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Т- нарын хариуцагч “Б-” ХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 84 263 156 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-, өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энэхүү нэхэмжлэл нь Б- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх гаргасан ба 3 шүүгчээр шүүгдэж Монгол улсын дээд шүүхээс Б- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин шийдвэрлэхээр буцаагдсан. Гэтэл Б- дүүргийн шүүгч нь Уурхайн төлөөлөгч хуульч Ганчимэгийн төрөл садангийн холбоотой, үлдсэн 3 шүүгч энэхүү хэргийг урьд нь шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хэргийг Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх хурлын ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т- би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүх хуралдаан давхцаж шүүх хуралдаан давхацсан баримтаа энэхүү хэрэгт өгөөгүй улмаас Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2019/08631 тоот захирамжаар буцаасан. Иймд нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.З-т заасныг амжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэн хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж заасантай нийцүүлж хөдөлмөрийн хуулийн 47.1-т зааснаар хүн тус бүр мэргэжлийн ажлын сарын дундаж цалинг хариуцагч байгууллагаар тодорхойлуулж тогтоож өгсөн. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар нөхөн төлбөрийн тэтгэмжийг Н.Т-ад 27 сарын 6 059 232 төгрөг, Б.У-д 18 сарын нөхөн төлбөр 10 043 514 төгрөг, Б.Б-д 36 сарын нөхөн төлбөр 20 322 045 төгрөг, С.Ж-д 36 сарын нөхөн төлбөр 5 660 108 төгрөг, С.С-т 36 сарын нөхөн төлбөр 21 515 013 төгрөг, Н.Б-д 27 сарын нөхөн төлбөр 17 668 494 төгрөг, Б.Ба-т 9 сарын нөхөн төлбөр 2 994 750 төгрөгийг, нийт 84 263 156 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Б-” ХК нь нэхэмжлэл гаргаад байгаа Н.Т- нарын 7 иргэнд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээнд тохируулан нөхөн төлбөрийг тухайн үед зохих ёсоор олгосон. Мөн 2007 оноос хойш ҮО, МШӨ-ний улмаас группд гарсан иргэдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-ийг үндэслэн 4 удаа нийт 845 468 472 төгрөгийн нөхөн төлбөрүүдийг олгоод байна. Тухайлбал, Н.Т-ад 4 330 915 төгрөг, Б.Б-д 4 606 289 төгрөг, С.С-т 3 449 558 төгрөг, С.Ж-д 3 637 212 төгрөг, Б.У-д 4 011 347 төгрөг, Н.Б-д 3 317 079 төгрөг, Б.Ба-т 3 794 746 төгрөгийг тус тус нөхөн төлбөрт олгосон. Б- ХК-д өнөөдрийн байдлаар 220 гаруй үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний групптэй иргэд харьяалагддаг бөгөөд компани Н.Т- нарын нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу нөхөн төлбөрийг зохих ёсоор олгож үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.3, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б-” ХК-иас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн нөхөн төлбөрийг 2000, 2001, 2003, 2004, 2005, 2007, 2008, 2009, 2011, 2015, 2016 онуудад олгоогүй тул олгогдоогүй нөхөн төлбөрт нийт 84.263.156 төгрөгийг гаргуулахыг хүссэн Б.У-, Б.Б-, С.С-, Н.Б-, С.Ж-, Б.Ба-, Н.Т- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШЗ2019/01573 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөр олгох нь тухайн ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаар тооцож олгоход хамаарах зохицуулалт бөгөөд ингэж тооцох хувь хэмжээ иь 31-50 хувь, 51-70 хувь. 71 хувиас дээш гээ/с өссөн хувь хэмжээ хамаарах бөгөөд 70-65, 60-55 хувь гэж буурсан тохиолдлыг зохицуулаагүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөи төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно”гэж заасан, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 25-д “Ажил олгогч 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг “пэг ба туүнээс дээш удаа олгоно” гэдэг нь нэг уОаа заава'1 олгохыг хэлэх ба хөдөл.чөрийн чадвар алдалтын хүвь багассап, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш үдаа олгоно Хөдөлмөрийн чадвар алдагдаэтын хэмжээ өөрчлөгОөөгуй боловч нөхөн төлбөрийг ажил олгогч нэгээс дээш удаа олгосон тохиолдолд хууль зөрчсөн гэж узэхгуй” гэж тайлбарласан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ анх тогтоогдсон хувь хэмжээнээс нэмэгдсэн, багассан ч анх олгосон нөхөн олговрын хэмжээнд багтаж байвал нехөн олговор дахин олгох үндэслэлгүй мэтээр тайлбарлан дүгнэсэнд гомдолтой байна. Тухайлбал, нэхэмжлэгч Н.Төмөрбат нь 1991 онд анх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 хувьтай тогтоогдсон, хариуцагчаас гухайн үед 7 сарын биш 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгосон тул 1991-2016 оны хооронд хөдөлмөрийн чавдар алдалтын хувь 50-65 хувь болж өссөн ч нөхөн олговор дахин авах эрхгүй гэжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.У- 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтанд 7 сарьш нөхөн олговор олгох байтал 2002 онд 9 сарын нөхөн олговор авсан гул 2003-2016 оны хооронд 50-60 хувь болж өссөн ч олгохгүй; нэхэмжлэгч Баярхүү нь 2006 онд хөдөлмөрийн чадварын алдалтын хувь 50 хувиар тогтоогдсон, 2007 онд 7 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор авсан тул 2006-2016 оны хооронд 50-65 хувь болж нэмэгдсэн ч дахин нөхөн олговор олгохгүй, нэхэмжлэгч Б.Ба- 2008 онд хөдөлмөрийн чадвар алдалтын 55 хувиар анх тогтоогдсон ба 7 сарын биш 9 сарын нөхөн олговор авсан. мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын нөхөн олговор олгохоор байхад нэхэмжлэгч Б.Б- 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байхад 2001 онд түүнд 18 сарын нөхөн олговор олгосон, нэхэмжлэгч С.Ж-ы хөдөлмөрийн чадвар алдалт анх 50 хувиар тогтоогдсон байхад 2001 онд 18 сарын нөхөн олговор олгосон, нэхэмжлэгч С.Сайханбилэгийн хөдөлмөрийн чадвар алдалт анх 70 хувиар тогтоогдсон байхад 2001 онд 18 сарын нөхөн олговор олгосон нь тус тус буруу мэтээр дүгнэж, хөдөлмөрийн чадвар алдалдтын хувь хэмжээ өөрчлөгдөхөд нэмж нөхөн олговор олгохгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхээс хариуцагч байгууллагаас тухайн байгууллагад ажиллаж байгаад групп тогтоолгосон иргэдэд адил тэнцүү буюу 1 500 000, 2 000 000, 3 000 000, 500 000, 200 000, 100 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, нэхэмжлэгч нар уг мөнгөн дүн нь хөдөлмөрийн чадвар хувь хэмжээ нэмэгдэж өөрчлөгдсөний зөрүүд хамаарахгүй талаар гомдол гаргаагүй, дээрх мөнгөн дүнг хүлээн авахаас татгалзсан болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нар тус мөнгөн тусламжийг хүлээн авахаас татгалзах, тус мөнгөн тусламжтай холбоотой гомдол гаргах үндэслэл, шаардлага байхгүй юм. Учир нь хариуцагчийн дээрх олгож буй мөнгө нь хөдөлмөрийн чадвар апдалтын нөхөн олговор биш зөвхөн сайн дурын туслалцаа дэмжлэг юм. Энэ галаар ч хариуцагч нь шүүхэд мэдүүлсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдсан байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговорын хэмжээг тухайн ажилтны цалингийн дундажаас тооцохоор заасан, үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ажилтны цалин хөлс хамаарахыг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүхээс нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсон талаар мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй буюу хуульд заасан хоөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөнд тооцогдох нөхөн төлбөрийн талаарх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисс анхлан шийдвэрлэх маргаан юм. Иймээс нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагын удирдлага болон Хөдөлмөрийн маргаан таслах комисст энэ асуудлаар хандаж байсан. Хөдөлмөрийи маргаан таслах комисс 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр шийдвэрээ гаргасан ба уг шийдвэрийн нэхэмжлэгч нар хүлээн зевшөөрөөгүй тул хуульд заасан гомдол гаргах хугацаанд шүүхэд хандсан тул нэхэмжлэгч нар шүүхэд хандан шаардлага гаргах эрхээ алдаагүй болно. Нэхэмжлэгч нар Маргаан таслах комиссын шийдвэр гаргахаас өмнө 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь үнэн боловч, тус нэхэмжлэлийг шүүхээс буцаасан бөгөөд тэр өдрөө маргаан таслах комисст өргөдлөө гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч “Б-” ХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой нөхөн төлбөрийг 2000, 2001, 2003, 2004, 2005, 2007, 2008, 2009, 2011, 2015, 2016 онуудад олгоогүй тул олгогдвол зохих нийт 84 263 156 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1хх 1-5 дугаар тал/.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нар 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2017/00421 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00646 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан байна. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2019/08631 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, үүний дараа Б- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1-р хавтасны 171-177, 193-201, 219-224, 2-р хавтасны 217-222, 239-243, 3-р хавтасны 57-58 дугаар тал, 1хх 1-5, 188 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагад ажиллаж байсан, үйлдвэрлэлийн осолд орсон, хөдөлмөрийн чадвар алдсан, групп тогтоогдсон, ажил олгогчоос хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг тухайн ажилчин тус бүрт ажлаас чөлөөлөгдөхөд нь олгож, 2007 онд Н.Б-, Б.У- нарт 1 470 000 төгрөг, Н.Т-, С. Жаргалсайхан, С.С- нарт 1 960 000 төгрөг, Б.Б-д 2 940 000 төгрөг, хүн тус бүрт 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөгийг “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар нөхөн төлбөрт олгосон үйл баримтад талууд маргаагүй. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр олгох эсэхэд маргажээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж, мөн зүйлийн 97.3-т “амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч тус бүрт олгосон нөхөн төлбөрийн хэмжээг авч үзвэл:

 

            1. Нэхэмжлэгч Н.Т-ыг “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлж, 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 1 570 915 төгрөгийг олгосон байна. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 74-76 дугаар тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 50 хувиар, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 55 хувиар, 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 60 хувиар, 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 65 хувиар тогтоогджээ. /103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 46-63 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас Н.Т-ад 2004 оноос хойш 2007 онд 1 960 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 2 760 000 төгрөгийн нөхөн төлбөрт олгосныг 2004 оны Кат машины оператор жолоочийн дундаж цалин болох 228 061 төгрөгтэй харьцуулахад 12 сарын нөхөн төлбөр олгогджээ. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 3хх 35-36 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Н.Т-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2004 оноос хойш өөрчлөгдөөгүй тул дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй.

 

            2. Нэхэмжлэгч Н.Б-д “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тушаалаар 7 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 1 047 079 төгрөгийг олгосон байна. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 65-68 дугаар тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 50 хувиар, 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 55 хувиар, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 55 хувиар, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 60 хувиар, 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 60 хувиар, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 65 хувиар тогтоогджээ. /103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 152-163 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас түүнд 2007 онд 1 470 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 2 270 000 төгрөгийг нөхөн төлбөрт олгожээ. Нэхэмжлэгч Н.Б- нь жолоочоор ажиллаж байсан боловч хариуцагч байгууллагын зарим ажлын байрны нэршил болон тоног төхөөрөмж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр тухайн ажлын байран дах цалингийн тодорхойлолтыг ирүүлээгүйтэй холбоотойгоор түүний дундаж цалинг 2015 оны байдлаар тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгч Н.Б-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй тул дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй.

 

            3. Нэхэмжлэгч Б.У-д “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар тушаалаар 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 1 741 347 төгрөгийг олгосон байна./103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 84-87 дугаар тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 50 хувиар, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 55 хувиар, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 60 хувиар тогтоогджээ. /103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 78-86 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас түүнд 2007 онд 1 470 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 2 270 000 төгрөгийг нөхөн төлбөрт олгосныг 2011 оны Кат машины оператор жолоочийн дундаж цалин болох 887 885 төгрөгтэй харьцуулахад 2,6 сарын нөхөн төлбөр олгосон байна. Нэхэмжлэгч Б.У-гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2011 оноос хойш өөрчлөгдөөгүй тул дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй.

 

            4. Нэхэмжлэгч Б.Ба-т “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаар тушаалаар 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 2 994 746 төгрөгийг олгосон байна./103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 88-91 дүгээр тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 55 хувиар тогтоогджээ. /103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 181-182 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас түүнд 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 800 000 төгрөгийн нөхөн төлбөрт олгосныг 2008 оны Тэсэлгээчний дундаж цалин болох 273 503 төгрөгтэй харьцуулахад 2,9 сарын нөхөн төлбөр олгосон байна. Нэхэмжлэгч Б.Ба-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2008 оноос хойш өөрчлөгдөөгүй тул дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй байна.

 

            5. Нэхэмжлэгч Б.Б-д Б-ын нүүрсний уурхайн даргын 1993 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдсан үндэслэлээр 2 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг 70 хувиар тогтоосноор 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 779 661 төгрөгийг олгосон байна. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 92, 2хх 63-67 дугаар тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 1993 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаагаар тогтоож, 1999 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 70 хувиар, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 65 хувиар, 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 70 хувиар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 69 хувиар тус тус тогтоогджээ. /103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 100-109 дүгээр тал/

 

            Хариуцагч байгууллагаас түүнд 2007 онд 2 940 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 3 740 000 төгрөгийг нөхөн төлбөрт олгожээ. Нэхэмжлэгч Б.Б- нь ОПЭ машинчаар ажиллаж байсан байх боловч хариуцагч байгууллагын зарим ажлын байрны нэршил болон тоног төхөөрөмж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр тухайн ажлын байран дах цалингийн тодорхойлолтыг ирүүлээгүйтэй холбоотойгоор түүний дундаж цалинг 2016 оны байдлаар тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.Б-гийн 2016 оноос хойш ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байгаа нь дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй байна.

 

            6. Нэхэмжлэгч С.Ж-д Б-ын нүүрсний уурхайн даргын 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар 2 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх тэтгэмж, 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь гэж 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 877 212 төгрөгийг тус тус олгосон байна. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 93, 2хх 59-62 дугаар тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэг жилийн хугацаагаар тогтоож, 1995 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 6 сарын хугацаагаар 50 хувиар, 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 65 хувиар тогтоогджээ. /103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 119-126 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас түүнд 2007 онд 1 960 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 2 760 000 төгрөгийг нөхөн төлбөрт олгосныг 2000 оны Экскаваторын жолоочийн дундаж цалин болох 121 813 төгрөгтэй харьцуулахад 22,6 сарын нөхөн төлбөр олгосон байна. Нэхэмжлэгч С.Ж-ы хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2000 оноос хойш өөрчлөгдөөгүй тул дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй.

 

            7. Нэхэмжлэгч С.С-т “Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1997 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар тушаалаар тахир дутуугийн группт орох болсон тул 1 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох, 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон тул 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 689 558 төгрөгийг олгосон байна. /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаагдсан хэргийн 1хх 94-95, 2хх 59-62 дугаар тал/ Түүний хөдөлмөрийн чадвар алдалт 1997 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 70 хувиар, 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 65 хувиар, 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 70 хувиар, 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 65 хувиар, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 69 хувиар тус тус тогтоогджээ./103/2019/00474 индекстэй хэргийн 1хх 142-147 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллагаас түүнд 2007 онд 1 960 000 төгрөг, 2011 онд 500 000 төгрөг, 2014 онд 200 000 төгрөг, 2015 онд 100 000 төгрөг нийт 2 760 000 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон байна. Нэхэмжлэгч С.С- нь Белаз машины жолоочоор ажиллаж байсан байх боловч хариуцагч байгууллагын зарим ажлын байрны нэршил болон тоног төхөөрөмж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр тухайн ажлын байран дах цалингийн тодорхойлолтыг ирүүлээгүйтэй холбоотойгоор түүний дундаж цалинг 2016 оны байдлаар тодорхойлох боломжгүй байна. Нэхэмжлэгч С.С-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2016 оноос хойш өөрчлөгдөөгүй тул дахин нөхөн олговор авах эрх үүсэхгүй.

 

Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэгч тус бүрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа, хувь хэмжээ, нөхөн төлбөр авч байсан цаг хугацааны талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч болон нэхэмжлэгч Н.Т- нь 2000-2016 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр төлөх талаарх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            Нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ өөрчлөгдсөн дээрх хугацааг хүн тус бүрээс анх Б- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан хугацаатай харьцуулан үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор эрх бүхий байгууллагад гомдлоо гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч нар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна. Дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаар түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, анх шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчид болон эрх бүхий байгууллагад нөхөн төлбөр авах талаар өргөдөл, гомдол гаргасан баримт хэрэгт авагдаагүй.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан үүнээс өмнө ажлаас гарч, групп тогтоолгосон ажилтнуудад 2001, 2007, 2011, 2014, 2015 онд нөхөн төлбөр олгосон, нөхөн төлбөрийг тооцон олгоход зөрүү гараагүй буюу 7 сараар тооцон олгохыг 9 сараар, 9 сараар тооцон олгохыг 18 сараар тооцож олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дах хэсэгт зааснаар амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээнд зөрүү гараагүй гэх тайлбарыг нэхэмжлэгч нар баримтаар үгүйсгээгүй байна.

 

            Хариуцагч “Б-” ХК-д Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо гэж ажилладаг ба Н.Т-ын байгуулсан гэх үйлдвэрчний эвлэлийн хороо нь “Б-” ХК-д хамааралгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй байна. Хэрэгт авагдсан “Б-” ХК болон “Б-” ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны 2018-2019 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд /103/2017/00355/и индекстэй нэхэмжлэл буцаасан хэргийн 2-р хавтас 86-90-р хуудас/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан ажилчдыг жилд 1 удаа сувилалд хамруулж, нүүрсний хөнгөлөлтийг жилд 1 удаа олгож, төрийн одон медаль цол тэмдэгээр шагнагдсан тохиолдолд болон тэгш насны ойгоор нь урамшуулал олгох, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэнд буцалтгүй тусламж нэг удаа олгох зэргийг тусгасан байх бөгөөд уг хамтын гэрээгээр тохирсон хөнгөлөлт, урамшууллыг нэхэмжлэгч нар авдаг тухай шүүхэд тайларлаж, энэ талаар маргаагүй болно.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                               С.ЭНХТӨР