| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/04434/И |
| Дугаар | 101/ШШ2024/03361 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/03361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ******* дугаар хороо, Ч******* ******* *******, С*******Оргил*******, Х******* Банк" цамхаг хаягт байрлах Х ХК /УБД: , регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, Д гудамж, Соёмбо төв тоот хаягт байрлах, Б групп ХХК /регистрийн дугаар 5395356/,
Хариуцагч: С дүүрэг, дугаар хороо, Х хотхон ******* байр, 6 тоот хаягт оршин суух, Б овогт Х О /регистрийн дугаар /,
Хариуцагч: С дүүрэг, дугаар хороо, газар хаягт байрлах, Ц , төв /регистрийн дугаар 59556/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,54,3,3 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж , өөрийн байр хаягт байрлах, Ц газар-ын,
09 оны дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-ний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Х.Х,
Хариуцагч Б групп ХХК, Х.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагч Ц , төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Х.Х нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Б групп ХХК, Х.О нар нь Х******* банкны Х******* Б төвөөс 09 оны 06 дугаар сарын -ны өдөр ЗГ/094440699 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ,6,6,53 төгрөгийг жилийн ,4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай барилгын зээлийн зориулалтаар зээл авч тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 09 оны 0 дугаар сарын 05-ны өдөр БГҮ/094440699 дугаартай барьцаан гэрээ байгуулж дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
Улсын бүртгэлийн Ү-04090339 дугаартай, Б дүүргийн -р хороо, А /360/ ц ******* гудамж, тоот хаягт байрлах 9000 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Улсын бүртгэлийн Ү-0409544 дугаартай, Б дүүргийн -р хороо, А /360/ ц ******* гудамж, тоот хаягт байрлах 45 мкв 0 хувийн гүйцэтгэлтэй, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Нэгж талбарын 6493039 дугаартай Б дүүрэг, -р хороо, УС-******* гудамж 4 тоот хаягт орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалуулсан.
Тус зээлийн гэрээнд 00 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/094440699******* тоот гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 6 сараа сунгасан болно.
Зээлдэгч нар нь 09 оны 06 дугаар сарын -ны өдрийн ЗГ/094440699 тоот болон 00 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/094440699******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 6,39,55 төгрөг, хүүгийн төлбөрт 33,,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,05 төгрөг нийт 495,465,******* төгрөгийг тус тус төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл төлбөрөө төлөөгүй 0 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл 660 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд банк 09 оны 06 дугаар сарын -ны өдрийн ЗГ/094440699 тоот болон 00 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/094440699******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 0 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр ,54,94,95 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 94,46,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,69,4 төгрөг, нийт 3,54,3,3 төгрөг нэхэмжилж байна.
Зээлдэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох Улсын бүртгэлийн Ү-04090339 дугаартай, Б дүүргийн -р хороо, А /360/ ц ******* гудамж, тоот хаягт байрлах 9000 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Улсын бүртгэлийн Ү-0409544 дугаартай, Б дүүргийн -р хороо, А /360/ ц ******* гудамж, тоот хаягт байрлах 45 мкв 0 хувийн гүйцэтгэлтэй, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Нэгж талбарын 6493039 дугаартай Б дүүрэг, -р хороо, УС-******* гудамж 4 тоот хаягт орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
. Хариуцагч Б групп ХХК, Х.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 3,54,3,3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тухайд маргах зүйл байхгүй.
Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд зөвшөөрөхгүй байна. Учир нь манай барьцаа хөрөнгийн зах зээлийн хөрөнгийн үнэ дахин өсчихсөн байгаа үед ийм бага мөнгөн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. /хх /
3. Хариуцагч Ц , төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч "Б групп" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг Ц төвийн Цагдаа, төвийн Б дүүргийн дугаар хороонд байрлах 0,436 м талбай бүхий 0004359 дугаартай "Ажилчдын орон сууц"-ны зориулалттай "Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-тэй газраар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ц албаны тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт "Ц төв байгууллагын дарга ц байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүний өмнө хариуцна.", дүгээр зүйлийн . дэх хэсэгт "Ц төв байгууллагын дарга Засгийн агентлагийн эрх зүйн дугаар зүйлийн байдлын тухай хуулийн .3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд .. дэх заалтад "ц байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн Удирдлагаар хангах;", .. дахь заалтад "ц байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;" гэж тус тус зохицуулсан.
Энэхүү хуулиар тухайн үеийн Сургалтын төвийн дарга, ц хурандаа Б.Ц ц байгууллагыг төлөөлж, Б дүүргийн дугаар хороонд байрлах 0436 м талбай бүхий 0004359 дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанд тавих эрх олгогдоогүй.
Ц албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.. дэх хэсэгт "Ц байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь ц байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна." гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн." гэж заасан.
Тэгэхээр Ц байгууллагаас өөрт эзэмшүүлсэн газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд тавих эрх олгогдоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..3-т зааснаар Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц газар нь шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н нар шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц төв /Цагдаа, төв/-ийн Б дүүргийн дугаар хороонд байрлах 0436 м талбай бүхий 0004359 дугаартай Ажилчдын орон сууц"-ны зориулалттай Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г барьцаалсан 09 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна.
Ц албаны тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт "Ц төв байгууллагын дарга ц байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүний өмнө хариуцна., дүгээр зүйлийн . дэх хэсэгт "Ц төв байгууллагын дарга Засгийн агентлагийн эрх зүйн дугаар зүйлийн байдлын тухай хуулийн .3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд .. дэх заалтад "ц байгууллагын үйл зохион байгуулж, захиргааны болон ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн мэргэжлийн удирдлагаар хангах;", .. дахь заалтад "ц байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх; гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалт, хэрэг цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн үеийн Сургалтын төвийн дарга, ц хурандаа Б.Ц ц байгууллагыг төлөөлж, Б дүүргийн дугаар хороонд байрлах 0436 м талбай бүхий 0004359 дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанд тавих эрх олгогдоогүй.
Мөн Ц албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.. дэх хэсэгт "Ц байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь Ц байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан бөгөөд ц байгууллагаас өөрт эзэмшүүлсэн газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд тавих эрх олгогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.. дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар, 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж тус тус зохицуулсан.
Иймд Ц Цагдаа, Сургалтын төвийн Б дүүргийн дугаар хороонд байрлах 0436 м талбай бүхий 0004359 дугаартай Ажилчдын орон сууц-ны зориулалттай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г барьцаалсан 09 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн БУГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-ний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Х.Х нар бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Б групп ХХК нь 09.06.-ны өдрийн зээлийн гэрээний зориулалтыг ц алба хаагчдад зориулсан орон сууцны барилгын ажлын санхүүжилтэнд ашиглах гэж заасан. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт Б групп ХХК нь Ц , төвийн эзэмших эрхтэй газрыг барьцаалсан, уг газарт тухайн зээлийн санхүүжилтээр барилга барих зориулалттай зээл олгогдсон болно.
09 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн БУГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-г Х ХК, Б групп ХХК, Ц газар нарын хооронд байгуулагдаж, барьцааны гэрээг наториатаар гэрчлүүлж, гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг Иргэний хуулийн *******3 дугаар зүйлд болон *******6 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
Үүнээс үзэхэд Ц газар нь дангаараа барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхгүй байна.
Дээрх барьцааны гэрээг Ц , төвийг н.Туяа гэдэг хүн төлөөлж 09 оны сарын 5-ны өдөр байгуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн төвийг гэрээ байгуулагдах үед н.Цогтбаяр төлөөлөх эрхтэй юу, үгүй юү гэдгийг тодруулахад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх удирдлагын мэдээлэл дээр 0******* оны 0 сарын -ны өдөр н.Цогтбаяр бүртгэгдсэн байсан. Үүнээс үзэхэд Улсын бүртгэлийн хуульд зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх учиртай. Гэтэл зөвхөн барьцааны гэрээг Б групп ХХК болон Х ХК нарын хооронд байгуулсан мэтээр энэ талд холбогдуулан хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Бие даасан шаардлага нь өөрөө нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралгүй бөгөөд уг шаардлагыг бие даасан гэж тодорхойлоод гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх /
6. Хариуцагч Б групп ХХК, Х.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд бие даасан шаардлагын талаар гаргасан хариу тайлбартаа:
Ц гаргасан шаардлага үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх /
. Хариуцагч Ц , төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
.. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагаас Э.Хосбаярт, Э.Хосбаяраас С.Год олгосон итгэмжлэл, төлбөрийн даалгавар, 09.0.-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 00.04.30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 09.0.05-ны өдрийн барьцааны гэрээ, Б групп ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, 49Б тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б групп ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, г49 тоот хаягт байршилтай, 45 мкв талбайтай, автомашины гараж зориулалттай, 0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б дүүрэг, нэгж талбарын 6493039 дугаар бүхий, 043 мкв талбайтай, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0004359 тоот гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, барилгажсан талбайн дэвсгэр төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Б групп ХХК-ийн 09.03.5-ны өдрийн 9/03 тоот хүсэлт, Б групп ХХК-ийн 09.06.-ны өдрийн 09/9 тоот тодорхойлолт, Б групп ХХК-ийн 00.0.06-ны өдрийн 46 тоот албан бичиг, зээл төлөх мэдэгдэл, Б групп ХХК, Х.О нарын хамтран эзэмших Х ХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, тус шүүхийн шүүгчийн 0.06.-ны өдрийн 0/ШЗ0/******* тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гүйцэтгэх захирөл Р.Мөнхтуяагаас Х.Содном-Иш-д, Х.Содном-Ишээс С.Г, Х.Х нарт олгосон итгэмжлэл /хх -35, хх -9/,
.. Хариуцагч нараас ирүүлсэн: Б групп ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 0.0.6-ны өдөр Б.Гад олгосон итгэмжлэл, С дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 0..-ний өдөр Х ХК-д хүргүүлсэн хүсэлт,захиалагчдын тоо, Х.Оаас Б.Гад олгосон итгэмжлэл, хариу тайлбар, /хх 45-46, 3-, 9, хх 0*******03, /,
.3. Хариуцагч Ц Цагдаа, сургатын төвөөс Ө.Эд олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, / хх 0*******/
.4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс ирүүлсэн: Ц газраас Б.Ганзоригт олгосон итгэмжлэл, даргын 0..-ны өдрийн А/30 тоот тушаал, Х.Н, Э.Б нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, бие даасан шаардлага, түүнд хавсаргасан баримтууд, Х.Н, Б.Ганзориг, Э.Б нарт олгосон итгэмжлэл, / хх93-94, 0*******04, 44-50, хх *******6, 0*******0 /
.5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, г49 тоот хаягтай 45 мкв талбайтай, 0 хувийн гүйцэтгэлтэй гаражийн зориулалттай эд хөрөнгийн хувийн хэрэг, Ц , төвийн улсын бүртгэлийн лавлагаа / хх3-4, хх9-/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б групп ХХК, Х.О, Ц Цагдаа, төв нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,54,3,3 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
. Хариуцагч Б групп ХХК, Х.О нь зээлийн гэрээний үүрэгт 3,54,3,3 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Ц Цагдаа, төв нь төрийн байгууллагын газар эзэмших эрх барьцаалах эрх олгогдоогүй байхад барьцааны гэрээг байгуулсан нь үндэслэлгүй гэж тус тус маргасан.
3. Ц газар нь 09 оны дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-ний эзэмших эрхтэй газар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг нэхэмжлэгч Х ХК, хариуцагч Б групп ХХК-д холбогдуулан гаргасан.
4. Нэхэмжлэгч Х ХК, хариуцагч Б групп ХХК нар барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулж, эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн тул бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
5. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлийн гэрээний үүрэгт 3,54,3,3 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
6а. Зээлдүүлэгч Х ХК нь болон зээлдэгч Б групп ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.О нарын хооронд 09 оны 06 дугаар сарын -ны өдөр ЗГ/094440699 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, ,6,6,53 төгрөгийг, жилийн ,4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, Ц албан хаагчдад зориулсан орон сууцны Хууль сахиулагч******* хотхоны барилгын ажлын санхүүжилтэд ашиглах зориулалттай зээлдүүлэх,
энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор нийт зээлийн 55,4 хувь буюу ,664,6,53 төгрөгийг олгох, дараагийн хэсэгчилсэн олголтыг зээл үргэлжлүүлэн олгохыг зогсоох үндэслэл байхгүй бол барилгын ажлын төлөвлөгөөний дагуу тухай бүр хийгдэхээр тохирч,
зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний ..5-т заажээ. /хх 9-*******/
6б. Дээрх гэрээнд 00 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/094440699******* дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ээр өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 6 сараар буюу 0 оны дугаар сарын -ны өдөр хүртэл сунгасан, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. / хх *******/
6в. Нэхэмжлэгч нь 09.06.-ны өдөр гэрээний зүйл ,664,6,53 төгрөг, 09.0.0-ны өдөр 54,50,000 төгрөг, 09..3-ний өдөр 5,40,000 төгрөг, нийт ,6,6,53 төгрөгийг зээлдэгч нарт олгосон болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар тогтоогдсон. / хх 33-34/
. Гэрээний оролцогчид хүсэл зоригоо тэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т Иргэний хуулийн 45.-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.
а. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45.-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.
б. Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд 09.06., 00.04.30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч Б групп ХХК, Х.О нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
в. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар, хариуцагч Б групп ХХК, Х.О нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 6,39,55 төгрөг, зээлийн хүүд 33,,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,05 төгрөг, нийт 495,465,******* төгрөгийг төлсөн байх ба зохигч үүнтэй маргаагүй. / хх 33-34/
. Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45.-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 45 дугаар зүйлийн 45.-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
а. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр ,54,94,95 төгрөг, хүүгийн төлбөр 94,46,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,69,4 төгрөг, нийт 3,54,3,3 төгрөг нэхэмжилсэн, уг шаардлагын талаар хариуцагч Б групп ХХК, Х.О нар зөвшөөрсөн, маргаагүй болно.
9. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б групп ХХК, Х.О нараас 3,54,3,3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 09 оны дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-ний эзэмших эрхтэй газар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагын тухайд:
0. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б групп ХХК, Ц Сургалтын төв нарын хооронд 09 оны дугаар сарын 05-ны өдөр БГҮ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-г дээр дурдсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож байгуулсан.
0а. Дээрх барьцааны гэрээгээр:
а. Эрхийн улсын бүртгэлийн Y-04090339 дугаарт бүртгэгдсэн, Б групп ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, 49Б тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
б.Эрхийн улсын бүртгэлийн Y-0409544 дугаарт бүртгэгдсэн, Б групп ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, г49 тоот хаягт байршилтай, 45 мкв талбайтай, автомашины гараж зориулалттай, 0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
в. Ц төвийн эзэмших эрх бүхий, Б дүүрэг дугаар хороо хаягт байршилтай, Ажилчдын орон сууц зориулалттай, нэгж талбарын 6493039 дугаар бүхий, 0436 мкв талбайтай, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0004359 тоот гэрчилгээтэй, газар зэргийг барьцаалсан. / хх -/
0б. Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, *******6.-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн дугаар зүйлийн .-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, .3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна,
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-т :Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын даамал, аймаг нийслэл, дүүргийн албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан.
0в. Талууд барьцааны гэрээг гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 09.0.0, 09.0.0-ны өдөр улсын бүртгэлд гэрээг болон газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлд газрыг бүртгүүлсэн болох нь Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. / хх -, 3-4/
0г. Үүнээс үзэхэд зохигчийн хооронд байгуулсан Б групп ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, 49Б тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, г49 тоот хаягт байршилтай, 45 мкв талбайтай, автомашины гараж зориулалттай, 0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүнтэй холбоотой хэсэг Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6., *******6.-т заасан шаардлагыг хангасан, үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
. Ц албаны тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт "Ц төв байгууллагын дарга ц байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүний өмнө хариуцна.", дүгээр зүйлийн . дэх хэсэгт "Ц төв байгууллагын дарга Засгийн агентлагийн эрх зүйн дугаар зүйлийн байдлын тухай хуулийн .3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд .. дэх заалтад "ц байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн Удирдлагаар хангах;", .. дахь заалтад "ц байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;" гэж тус тус зохицуулсан.
а. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь дээрх хуульд заасны дагуу тухайн үеийн төвийн дарга, ц хурандаа Б.Ц ц байгууллагыг төлөөлж, Төрийн өмчлөлийн буюу эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавих эрхгүй байсан, түүнд уг эрхийг олгоогүй гэж тайлбарласан.
б. Нэхэмжлэгч Х ХК нь тус төвийн даргад дээрх газрыг барьцаалах эрх олгосон байсан гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
в.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х ХК нь төлөөлөх эрх олгосон этгээдтэй барьцааны гэрээг байгуулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 3 дугаар зүйлийн 3.-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
. Түүнээс гадна талууд 09.0.05-ны өдөр барьцааны гэрээ байгуулах үед Ц төв гэсэн хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлгүй, Ц Сургалтын төв оноосон нэр 0.03.3-ны өдөр Ц Сургалтын төв, Ц сургалт, дадлагын төв оноосон нэр 0..9-ний өдөр Ц , төв болж өөрчлөгдсөн болох нь Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, 59556 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. / хх 9-, /
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56..-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
3а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар барьцааны гэрээний оролцогч Ц төв-ийг бие даасан хуулийн этгээдийн эрхтэй гэж үзэх боломжгүй, тэрээр гэрээ байгуулагдах үед Ц , төв нэртэй үйл ажиллагаа явуулж байсан, Ц Ерөнхий газраас түүнд маргаж буй газар эзэмших эрх барьцаалах эрхийг олгоогүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
4. Иймд нэхэмжлэгчийн, үүргийн гүйцэтгэлийг Б групп ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц Цагдаа, төвийн эзэмших эрхтэй газраар хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Ц , 09 оны дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-ний эзэмших эрхтэй газар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4а. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйл болох Б групп ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-04090339 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, 49Б тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн Y-0409544 дугаарт бүртгэгдсэн, Б групп ХХК-ийн өмчлөлийн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, г49 тоот хаягт байршилтай, 45 мкв талбайтай, автомашины гараж зориулалттай, 0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй тул хариуцагч Б групп ХХК болон Х.О нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
*******. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Б групп ХХК, Х.О нараас улсын тэмдэгтийн хураамжид ,9,0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,9,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Ц нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс лөгдөх болохыг дурдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******., *******.., *******.., , -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 45 дугаар зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б групп ХХК, Х.О нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр ,54,94,95 төгрөг, хүүгийн төлбөр 94,46,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,69,4 төгрөг, нийт 3,54,3,3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.., 56..-т заасныг тус тус баримтлан Х ХК, Б групп ХХК, Ц Сургалтын төв нарын хооронд 09 оны дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан БҮГ/094440699 дугаартай Барьцааны гэрээ-ний Б дүүрэг дугаар хороо хаягт байршилтай, Ажилчдын орон сууц зориулалттай, нэгж талбарын 6493039 дугаар бүхий, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0004359 тоот гэрчилгээтэй, 0436 мкв талбайтай газар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
3. Иргэний хуулийн дугаар зүйлийн .-д зааснаар хариуцагч Б групп ХХК, Х.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
Б групп ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-04090339 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, 49Б тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн Y-0409544 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, А /360/ Ц ******* гудамж, г49 тоот хаягт байршилтай, 45 мкв талбайтай, автомашины гараж зориулалттай, 0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .., .., 4 дүгээр зүйлийн 4..3-т заасныг тус тус баримтлан Ц нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс лөгдөх болохыг дурдаж, хариуцагч Б групп ХХК, Х.О нараас улсын тэмдэгтийн хураамжид ,9,0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,9,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9., 0 дугаар зүйлийн 0.-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ