Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1015

 

 

 

 

 

 

 

 

 

З.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01007 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.О-ын хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан мөнгөн тэтгэмж 48 422 509 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О-, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.О- миний бие Анагаах ухааны дээд сургуулийг 1982 онд дүүргэж төгссөн бөгөөд 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Найрамдлын районы нэгдсэн эмнэлгийн захиргааны даргын №86 тоот тушаалаар тус эмнэлэгт "Хүүхдийи эрчимт эмчилгээний тасагт их эмчээр томилогдон ажиллах болсон. Tуc тасагт тасралтгүй 17 жил хүүхдийн их эмчээр ажиллаж байгаад 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б- ХХК-ийн захирлын №11 тоот тушаалаар мөн их эмчээр үргэлжлүүлэн ажиллах болсон. Би Найрамдал районы эмнэлгээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг улмаар "Б-" ХХК болох хүртэл нийт 34 жил тасралтгүй эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ингээд "Б-" ХХК-ийн удирдлагуудын зүгээс үргэлжлүүлэн гэрээгээр ажиллаач гэсэн саналыг тавьсаны дагуу тухайн саналыг хүлээн авч 2019 оныг хүртэл эмнэлгийн салбарт нийт 36 жил 6 cap 4 хоног тасралтгүй тууштай, үр бүтээлтэйгээр, өргөсөн тангарагтаа эзэн нь болж чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн. 2007 онд Эмнэлэгийн удирдлагуудын зүгээс надад өндөр насны тэтгэвэртээ гарахаа түр азнаад эмнэлэгтээ дахин үргэлжүүлэн ажиллаач гэдэг саналыг тавьж байсан бөгөөд эмнэлэгийн удирдлагуудын зүгээс нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед чинь гаргаж өгнө гэж хэлдэг байсан. 2016 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд та дахин гэрээгээр үргэлжлүүлэн ажилчих гэсэн санал гаргасны үндсэн дээр би гэрээгээр ажиллах болсон. Ингээд 2019 онуудад ажлаасаа гарах үе хүртэлээ нэг удаагийн тэтгэмжээ Эрүүл мэндийн тухай хуулиин 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан үндэслэл журмын дагуу" нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авахаар хэд хэдэн удаа хүссэн боловч хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Би эмнэлгийн байгууллагад 36 жил 6 cap 4 хоногийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй тууштайгаар бусдын эрүүл мэндийн төлөө ажилласан байтал төрөөс ялгамжтай хандан хуульд заасан эрх ашгийг минь ноцтой зөрчиж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхийг минь хангаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шагны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч талаас 2013 оныг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэтгэвэрт гарсан хүмүүст нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож байсан. Харин 2013 оноос хойш аудитын шалгалт ороод хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгохгүй байх тухай баримт бичиг гарсан хэмээн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбар хэлсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас хариу авсан үйл баримт тогтоогдоогүй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн хэмээн үзэж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 101/ШЗ2019/14271 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Ингээд миний бие Нийслэлийн эрүүл мэндийн газарт өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан хэд хэдэн удаа албан бичгийг хүргүүлж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2/1131 тоог албан бичгийн хариуг хүлээн авсан бөгөөд тус албан бичигт Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Б-" ХХК-д аудит хийж нэг удаагийн тэтгэмжийн талаар санал дүгнэлт өгөөгүй тухайгаа ирүүлсэн тул “Б-” ХХК-иас нэг удаагийн тэтгэмж болох 48 422 509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Баянзүрх-эмнэлэг” ХХК, уг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваадорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дандий-Ядам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр З.О- нь Б- ХХК-иас төрийн албанд ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 48 422 509 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэл нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй тул дараах тайлбаруудыг хийж байна. Нийгмийн даатгал төлсөн хүн бүхэн тэтгэвэрт гарах үедээ тэтгэмж авна гэсэн ямар ч хууль байхгүй. “Б-” ХХК нь 1997 онд байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллага энэ нь ажилчдынхаа цалин болон бусад зардалыг өөрөө өөрийнхөө орлогоор санхүүжүүлдэг системтэй. 3.Оюунханд нь “Б-” ХХК-д 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс их эмчээр ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий захирлын Б/19 тушаалаар өндөр настаны тэтгэвэрт гарсан нь үнэн бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үед байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг байгууллагын зүгээс олгосон. Тухайн үед их эмч 3.Оюунханд нь дээрх нэхэмжлэлд дурдсан мөнгөн тэтгэмжийн талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй бөгөөд байгууллагаас олгосон 2 261 619 төгрөгийн мөнгөн тэтгэмжийн авч, үргэлжлүүлэн гэрээгээр ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сараас ажиллахгүй болсон. 3.Оюунхандын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хоёр дахь удаагийн үйлдэл бөгөөд энэ нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан байж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрх үүснэ, гэтэл компаний зүгээс төрийн албанд ажилласан гэдгийг тодорхойлох үндэслэл байхгүй. Хувь хүн өөрөө өөрийгөө төрийн албанд ажилласан, тэтгэмж авна гэж ярих хууль зүйн үндэслэл юм. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусган сангийн яамнаас олгоно гэсэн байдаг гэтэл хувийи компани татварын газар санхүүгийн тайлангаа гаргаж өгдөг. Төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу олгосон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдал нь З.О- нь өөрөө дээрх мөнгөн дүнг авах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тодорхойлж байна. Мөн нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно /Төрийн албаны хуулийн 60.1/. Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр бүлгийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. Их эмч З.О- нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарсан учир маргаан үүсгэх үндэслэлгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32019/14271 дугаар захирамж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Тэмүүлэнбаатар” ХХК-аас 25 166 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Энхмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 283 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг шүүхэд гаргаж байгаа бөгөөд гомдлынхоо үндэслэл, агуулгыг дараахь байдлаар тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Б-” ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр хувьчлан авсан Б.Даш-Яндаг ахлагчтай баг, Баянзүрх эмнэлгийн ажиллагсдыг төлөөлж тус эмнэлгийн ҮЭ- ийн байгууллага хооронд 2006 оны 02 сарын 07-ны өдөр хийсэн протоколоор “ажшлагсадтай холбогдсон хууль, эрх зүйн актуудыг мөрдөж ажиллана, ажиллагсадад үзүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн мөрдөхөөр тохирсон” байна хэмээн тусгасан. Нэхэмжлэгч З.О- нь Найрамдалын районы нэгдсэн эмнэлэг байхаас эхлэн Б- улмаар хувийн өмчид шилжин “Б-” ХХК болох хүрэлт нийт 24 жил 3 сар төрийн өмчийн байгууллагад тасралтгүй ажилласан байх бөгөөд тухайн үед “Б-” ХХК-ийн удирдлагын зүгээс авж үлдсэн ажиллагсадтайгаа 3 талт гэрээг харилцан тохиролцон байгуулсан. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс өндөр насанд гарах үед нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч З.О- нь эухайн эмнэлэгт үргэлжлүүлэн ажиллахаар болсон байдаг. Улмаар тус байгууллагадаа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл нийт 34 жил тоггвор суурынилтай, үр бүтээлтэй тасралтгүйгээр бусдын эрүүл мэндийн төлөө тууштай ажиллаж ирсэн байтал нэг “Б-” ХХК-ийн зүгээс 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн протокол болон ажиллагсадтай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж, менежментийн гэрээнд заагдсан нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн мөрдөхөөр тохирсон үндсэн үүргээ зөрчиж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн олгохгүй орхигдуулж байгаад гомдолтой байгаа төдийгүй шүүхээс энэхүү нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт “Б-” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/82 дугаартай “Журам батлах тухай” тугиаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байх нэхэмжлэгч З.О- нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гауах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхөд уг журмын 7.2 дугаар зуйлийн 7.2.7-д “Тус эмнэлэгт 10-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд 1-3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлгийг Ерөнхий захирын шийдвэрээр 1 удаа олгоно” гэж заажээ. Энэхүү агуулгаар З.О-ад 2 261 619 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна гэж үзэж 2 261 619 төгрөгийн тэтгэмжийг З.О-ад олгосон нь дээрхи дурьдсан нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авах эрх нь үгүйсгэгдэж буйгаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Б-” нь ОНӨААТҮГ-тай 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн менежментийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Тухайн менежментийн гэрээний үндсэн гол шалгуур үзүүлэлт нь ажиллагсадын үзүүлэх нийгмийн халалмжийг үргэлжлүүлэн явуулна гэсэн үндсэн гол нөхцөлтэйгөөр байгуулагдсан бөгөөд Баянзүрх эмнэлгийн зүгээс ч өндөр насны тэтгэвэрт гарах үед нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг “З.О-ад олгоно” гэж хэлдэг байсан учраас өдийг хүртэл тус эмнэлэгт үнэнч шударгаар, тасралтгүй ажилласан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Эрүүл мэндийи тухай хууль нъ 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан байх бөгөөд нэхэмжлэгч З.О-ыг тэтгэвэрт гарах иаг хугаиаанд хууль хүчин төгөлдөр үйпчипж, уг хуулиар хувийн өмчийн эмнэлгийн байгууллагаас тэтгэвэрт гарахад хуулгшн дээрх зохииуулапт хамаарахгүй байхаар зохииуулсан байна. хэмээн дүгнэсэн байдаг. Уг хууль хэрэгжиж эхлэх үед буюу 2011 онд З.О- нь эмнэлгийн байгууллагад 29 жил ажилласан байсан ба уг хуулийн заалтаар аль хэдийн болзол шаардлагыг хангасан байсан гэж үзэж байгаа төдийгүй хариуцагч өмнөх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “2013 он хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас манайхаас тэтгэвэрт гарсан хүмүүст тэтгэмж олгож байсан. 2013 оноос хойш олгохгүй гэсэн” тайлбар мэдүүлгээс үзэхэд 2013 он гэхэд З.О- нь 31 жил ажилласан, тухайн хуулиар нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх нь үүссэн байсан гэдэг нь харагдаж байна. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харъяа байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжөөс үзэхэд ч дээрх хариуцагчийн тайлбар мэдүүлэг хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Иймээс З.О-ын зүгээс нэгудаагийн мөнгөн тэтгэмжийг “Б-” ХХК-иас гаргуулан авах зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх хэсэгт “Өмчийн хэлбэр хаугалзахгуйгээу эруул мэндийн байгууллагад адил тэгш хандах бодлогыг баримтлана’' хэмээн заасан байдаг. З.О- эмнэлгийн байгууллагад 36 жил 6 сар 4 хоногийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, тууштайгаар бусдын эрүүл мэндийн төлөө ажилласан байтал ялгамжтай хандан хуульд заасан эрх ашгийг минь ноцтой зөрчиж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхийг минь хангаж өгөхгүй байгаад гомдолтой байна. Дээрхээс гадна Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг огтхон ч хангахгүй байна гэж үзэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх '".хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан. ” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн маргааныг хэрэгсэхгүй болгосои үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байнаИймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.О-ын хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан “Мөнгөн тэтгэмж 48 422 509 төгрөг гаргуулах гухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

           

            Нэхэмжлэгч З.О- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан төрийн албанд ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 48 422 509 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч манай компани хувийн хэвшлийн байгууллага тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 3 сартай тэнцэх хэмжээний олговор олгосон гэж эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч З.О- нь хариуцагч байгууллагад Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Найрамдалын районы нэгдсэн эмнэлэг байхаас эхлэн их эмчээр ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосноос хойш уг эмнэлэгт 2019 оны 02 дугаар сарыг хүртэл ажилласан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

            Хариуцагч “Б-” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/82 дугаартай Журам батлах тухай тушаалаар баталсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2 дугаар зүйлийн 7.2.7-д “Тус эмнэлэгт 10-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд 1-3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлгийг Ерөнхий захирлын шийдвэрээр 1 удаа олгоно” гэж заажээ./хэргийн 92 дугаар тал/

 

            Уг журамд зааснаар нэхэмжлэгч  З.О-ад “Б-” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд олгожээ./хэргийн 13 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт заасны дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 48 422 509 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардаж байх боловч уг хуулийн зохицуулалт нь хувийн өмчийн эмнэлгийн байгууллагад хамаарахгүй байна.

 

Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх талаар хүргүүлсэн зөвлөмжийн 1.11-д Эрүүл мэндийн байгууллага нь хувьчлагдан Эрүүл мэндийн сайдын төсвийн сангаас санхүүжилт авдаггүй тохиолдолд тус байгууллагад ажиллаж буй эрүүл мэндийн ажилтанд Эрүүл мэндийн төсвийн багцаас тэтгэмж олгохгүй гэжээ./хэргийн 116-117 дугаар тал/

 

            Тодруулбал, Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Гэтэл Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаартай тогтоолоор Б- нийслэлийн өмчит байгууллагын өмчлөгчийн эрхийг “Б-” ХХК-д шилжүүлж, 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгосон байна./хэргийн 33-34, 62 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас тэтгэмж шаардах эрхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч З.О- нь 2015 онд өндөр насны тэтгэвэр тогтгоолгосноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан буюу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                      С.ЭНХТӨР