Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2020/01007

 

 

 

 

 

                                2020        03         25  

   101/ШШ2020/01007

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БЭ холбогдох

 

Мөнгөн тэтгэмж 48,422,509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваадорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дандий-Ядам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билэгт нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч З.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.О миний бие Анагаах ухааны дээд сургуулийг 1982 онд дүүргэж төгссөн бөгөөд 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Найрамдлын районы нэгдсэн эмнэлгийн захиргааны даргын №86 тоот тушаалаар тус эмнэлэгт "Хүүхдийи эрчимт эмчилгээний тасагт” их эмчээр томилогдон ажиллах болсон. Tуc тасагт тасралтгүй 17 жил хүүхдийн их эмчээр ажиллаж байгаад 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “БЭ” ХХК-ийн захирлын №11 тоот тушаалаар мөн их эмчээр үргэлжлүүлэн ажиллах болсон. Би “Найрамдал районы” эмнэлгээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг улмаар "БЭ" ХХК болох хүртэл нийт 34 жил тасралтгүй эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ингээд "БЭ" ХХК-ийн удирдлагуудын зүгээс үргэлжлүүлэн гэрээгээр ажиллаач гэсэн саналыг тавьсаны дагуу тухайн саналыг хүлээн авч 2019 оныг хүртэл эмнэлгийн салбарт нийт 36 жил 6 cap 4 хоног тасралтгүй тууштай, үр бүтээлтэйгээр, өргөсөн тангарагтаа эзэн нь

 

болж чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн. Миний бие Эмнэлэгийн салбарт ажиллах хугацаандаа хөдөлмөрөө үнэлүүлж олон ч шагнал урамшуулалыг авч байсан. Үүнээс дурьдвал: 1997 онд Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан, 2007 онд Алтан гадас одон, 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2015 онд Монгол Улсын хүний гавьяат эмчээр тус тус шагнагдаж байсан. 2007 онд Эмнэлэгийн удирдлагуудын зүгээс надад өндөр насны тэтгэвэртээ гарахаа түр азнаад эмнэлэгтээ дахин үргэлжүүлэн ажиллаач гэдэг саналыг тавьж байсан бөгөөд эмнэлэгийн удирдлагуудын зүгээс нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед чинь гаргаж өгнө гэж хэлдэг байсан. 2016 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд та дахин гэрээгээр үргэлжлүүлэн ажилчих гэсэн санал гаргасны үндсэн дээр би гэрээгээр ажиллах болсон. Ингээд 2019 онуудад ажлаасаа гарах үе хүртэлээ нэг удаагийн тэтгэмжээ “Эрүүл мэндийн тухай хуулиин 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан үндэслэл журмын дагуу" нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авахаар хэд хэдэн удаа хүссэн боловч хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Би эмнэлгийн байгууллагад 36 жил 6 cap 4 хоногийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй тууштайгаар бусдын эрүүл мэндийн төлөө ажилласан байтал төрөөс ялгамжтай хандан хуульд заасан эрх ашгийг минь ноцтой зөрчиж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхийг минь хангаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шагны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч талаас 2013 оныг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэтгэвэрт гарсан хүмүүст нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож байсан. Харин 2013 оноос хойш аудитын шалгалт ороод хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгохгүй байх тухай баримт бичиг гарсан хэмээн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбар хэлсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас хариу авсан үйл баримт тогтоогдоогүй хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн хэмээн үзэж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 101/ШЗ2019/14271 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

Ингээд миний бие Нийслэлийн эрүүл мэндийн газарт өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан хэд хэдэн удаа албан бичгийг хүргүүлж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2/1131 тоог албан бичгийн хариуг хүлээн авсан бөгөөд тус албан бичигт Нийслэлийн эрүүл мэндийн газраас “БЭ" ХХК-д аудит хийж нэг удаагийн тэтгэмжийн талаар санал дүгнэлт өгөөгүй тухайгаа ирүүлсэн тул “БЭ” ХХК-иас нэг удаагийн тэтгэмж болох 48,422,509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

                       

Хариуцагч “БЭ” ХХК, уг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваадорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дандий-Ядам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр З.О нь “БЭ” ХХК-иас төрийн албанд ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 48,422,509 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэл нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй тул дараах тайлбаруудыг хийж байна.

Нийгмийн даатгал төлсөн хүн бүхэн тэтгэвэрт гарах үедээ тэтгэмж авна гэсэн ямар ч хууль байхгүй. “БЭ” ХХК нь 1997 онд байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллага энэ нь ажилчдынхаа цалин болон бусад зардалыг өөрөө өөрийнхөө орлогоор санхүүжүүлдэг системтэй. 3 Оюунханд нь “БЭ” ХХК-д 1997 оны 7 дугаар сарын 01-нээс их эмчээр ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий захирлын Б/19 тушаалаар өндөр настаны тэтгэвэрт гарсан нь үнэн бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үед байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг байгууллагын зүгээс олгосон. Тухайн үед их эмч 3.Оюунханд нь дээрх нэхэмжлэлд дурдсан мөнгөн тэтгэмжийн талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй бөгөөд байгууллагаас олгосон 2,261,619 төгрөгийн мөнгөн тэтгэмжийн авч, үргэлжлүүлэн гэрээгээр ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сараас ажиллахгүй болсон. 3.Оюунхандын 2019 оны 12 дугаар сарын 09-нд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хоёр дахь удаагийн үйлдэл бөгөөд энэ нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан байж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрх үүснэ, гэтэл компаний зүгээс төрийн албанд ажилласан гэдгийг тодорхойлох үндэслэл байхгүй. Хувь хүн өөрөө өөрийгөө төрийн албанд ажилласан, тэтгэмж авна гэж ярих хууль зүйн үндэслэл юм. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусган сангийн яамнаас олгоно гэсэн байдаг гэтэл хувийи компани татварын газар санхүүгийн тайлангаа гаргаж өгдөг. Төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу олгосон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдал нь З.О нь өөрөө дээрх мөнгөн дүнг авах тухай шүүхэд нэхэмжпэл гаргах эрхгүйг тодорхойлж байна. Мөн нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно /Төрийн албаны хуулийн 60.1/. Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр бүлгийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. Их эмч З.О нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарсан учир маргаан үүсгэх үндэслэлгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/Ш32019/14271 дугаар захирамж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.О нь хариуцагч “БЭ” ХХК-д холбогдуулан төрийн албанд ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 48,422,509 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь манай компани хувийн хэвшлийн байгууллага тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 3 сартай тэнцэх хэмжээний олговор олгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

З.О нь Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Найрамдалын районы нэгдсэн эмнэлгийн захиргааны даргын 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаартай “Ээлжийн амралт олгох ба тэтгэмж, ажилд томилох тухай” тушаалаар 7 дугаар сарын 26-ны өдрөөс их эмчээр улсад ажиллаж эхэлжээ.

 

 Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаартай “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоолоор “БЭ” нийслэлийн өмчит байгууллагыг менежментийн гэрээгээр үр дүнтэй ажиллуулсан Б.Даш-Яндаг ахлагчтай баг нь байгууллагыг худалдан авах үнэ ...-ийг бүрэн төлсөн тул Б.Даш-Яндаг ахлагчтай менежментийн багт “БЭ” нийслэлийн өмчит байгууллагын өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгожээ.

 

“БЭ” ОНӨААТҮГ-ыг менежментийн гэрээгээр хувьчлан авсан Б.Даш-Яндаг ахлагчтай баг, Баянзүрх эмнэлгийн ажиллагсдыг төлөөлж тус эмнэлгийн ҮЭ-ийн байгууллага хооронд 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийсэн протоколоор ... ажиллагсадтай холбогдсон хууль, эрх зүйн актуудыг мөрдөж ажиллана, ажиллагсадад үзүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэжлүүлэн мөрдөхөөр тохирсон байна.

 

“БЭ” ХХК нь 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч З.О нь Найрамдалын районы нэгдсэн эмнэлэг байхад нь ажиллаж эхэлсэн байх ба хувийн өмчид шилжин “БЭ” ХХК болох хүртэл ажиллаж, улмаар тус байгууллагадаа өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

“БЭ” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар З.О нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба үргэжлүүлэн 2019 оны 02 дугаар сар хүртэл тус эмнэлэгтээ ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч З.Оын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхөд “БЭ” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/82 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчилэн баталсан байх бөгөөд уг журмын 7.2 дугаар зүйлийн 7.2.7-д “Тус эмнэлэгт 10-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд 1-3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэлгийг Ерөнхий захирлын шийдвэрээр 1 удаа олгоно” гэж заажээ.

 

Энэхүү агуулгаар З.Оыг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн Б/19 дугаартай тушаалын 3-т “З.Оын тус эмнэлэгт ажилласан жилийг харгалзан 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгосугай” гэж заасны дагуу З.О нь 2,261,619 төгрөгийн мөнгөн тэтгэмж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

З.О нь тухайн цаг хугацаанд Б/19 дугаартай тушаалд гомдол гаргаагүй байна.

 

“БЭ” ХХК-д З.О нь тэтгэвэр тогтоолгосноос хойш 2019 оны 02 дугаар сарыг хүртэл ажилласан ба ийнхүү ажлаас чөлөөлөгдсөний дараа тус шүүхэд тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг байгууллагаас олгохгүй байна гэсэн үндэслэлээр хандсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/14271 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч З.О нь дээрх захирамжийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж, тус газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/1131 дугаартай албан бичгээр хариу өгсөнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2019 оны 12 дугаар сард хүлээн авч, улмаар тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ба ийнхүү шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид заасан зөрчлийг арилгасны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байдаг бөгөөд энэхүү журмын дагуу З.О шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан байх тул хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан тайлбар үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч З.О нь тэтгэвэрт гарснаас хойш 2019 оны 02 дугаар сарыг хүртэл хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг авах талаар бичгээр хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй ба сүүлд ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд хандсан нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэж тайлбарладаг ба 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заажээ. 

 

Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан байх бөгөөд нэхэмжлэгч З.Оыг тэтгэвэрт гарах цаг хугацаанд хууль хүчин төгөлдөр үйлчилж, уг хуулиар хувийн өмчийн эмнэлгийн байгууллагаас тэтгэвэрт гарахад хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй байхаар зохицуулсан байна.

 

Түүнчлэн дээрх хуулийн 29.2, 29.5 дахь заалтаар хуульчлагдсан эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг төлөвлөх, зарцуулалтыг хангах асуудлыг нэг мөр болгох зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяа байгууллагуудад хүргүүлсэн байх ба зөвлөмжийн 1.11-д “Эрүүл мэндийн байгууллага нь хувьчлагдан Эрүүл мэндийн сайдын төсвийн сангаас санхүүжилт авдаггүй тохиолдолд тус байгууллагад ажиллаж буй эрүүл мэндийн ажилтанд Эрүүл мэндийн төсвийн багцаас тэтгэмж олгохгүй бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 29.4 дэх заалтын дагуу зохицуулах” гэж заажээ.  

 

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар эрүүл мэндийн байгууллагын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба “БЭ” ХХК-ийн ажилтан, албан хаагчид нь төрийн албан тушаалтанд хамаарахгүй, харин Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар аж ахуй нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зохицуулсаны дагуу нэхэмжлэгч З.Оад 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг өөрийн байгууллагын дотоод журамд зааснаар олгосон байна.     

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Оын хариуцагч “БЭ” ХХК-д холбогдуулан гаргасан “Мөнгөн тэтгэмж 48,422,509 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ