Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х*******, Б.Ц*******, хариуцагч Ш.Ц*******, Т.Б******* нарыг оролцуулан Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нарт холбогдох Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нарын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 дугаартай актыг өршөөлд хамруулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК,

Хаяг: Баянгол дүүрэг, *******,*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б*******.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын II байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нарын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 тоот актыг дараах хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

"Дулааны 4-р цахилгаан станц" ТӨХК-ийн 2013-2014 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 10,835,065,186.50 төгрөгийн зөрчил илрүүлэн дээрх актаар 16,829,019.00 төгрөгийн нөхөн татвар, 115,779,634.00 төгрөгийн торгууль, 50,461,608.60 төгрөгийн алданги, 50,487.10 төгрөгийн хүү, нийт 183,120,748.70 төгрөгийн төлбөр тогтоосноос 9,086,193,691.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 107,365,124.50 төгрөгийн торгууль 50,461,608.60 төгрөгийн алданги, нийт 157,826,733.10 төгрөгийн төлбөр тогтоосон боловч дараах хуулийн дагуу энэхүү актыг хүчингүй болгож өгнө үү.

Монгол Улсын Их хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ" гэж заасны дагуу "Дулааны 4-р цахилгаан станц" ТӨХК-ийн 2013-2014 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн явцад гарсан зөрчилд Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нарын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 тоот акт тавьсныг дээр дурдсаны дагуу өршөөлд хамруулж хүчингүй болгож өгнө үү. гэжээ. 

Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан  хариу тайлбартаа: Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нар "Дулааны 4 дүгээр цахилгаан станц" ТӨХК-ийн 2013-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хянапт шалгалт хийж, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 дугаар актаар нийт 10,835,065,186.5 төгрөгийн зөрчилд 16,829,019.0 төгрөгийн нөхөн татвар, 115,779,634.0 төгрөгийн торгууль, 50,461,608.6 төгрөгийн алданги, 50,487.1 төгрөгийн хүү, нийт 183,120,748.7 төгрөгийн төлбөр ногдуусан.

Тус компанийн удирдлага Татварын улсын байцаагчийн 210003883 дугаар актын төлбөрөөс 1,748,871,495.5 төгрөгийн зөрчилд ногдох 25,294,015.6 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 9,086,193,691.0 төгрөгийн зөрчилд ногдох 157,826,733.1 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч, Татварын Ерөнхий газрын Маргаан Таслах зөвлөлд гомдол гаргасныг хянан хэлэлцээд, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан.

Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвараа хуулийн хугацаанд нь төлөхгүй, 7-21 хоногийн хугацаа хожимдуулж төсөвт төлсөн. Иймээс Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зуйл "Бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах", 16.1-д "Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг ... дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана:", мөн Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйл "Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам"-ийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухай төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.", мөн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл "Татварын хууль тогтоомж, зөрчигчид хүлээлгэх хариуцлага"-ийн 74.2. "Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.", 74.3. "энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна", мөн Монгол Улсын Засгийн Газрын "Татварын алдангийн хувь хэмжээг тооцох тухай" 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоолд "... татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй", Монгол Улсын Засгийн Газрын "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар тогтоолд "... татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй" гэж заасныг үндэслэн хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, бөгөөд ерөнхий инженер М.А******* 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/4130 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичиг[1]-ээр тус компанийн Захиргаа, хүний нөөцийн албаны хуулийн зөвлөх Т.Хишигбаатар, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Б.Ц******* нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-27.2.8-д з******* бүх эрхийг эдлүүлэхээр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т з******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгожээ.

Нэхэмжлэгч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хишигбаатар, Ц.Ц******* нар Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нарын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 дугаартай актыг өршөөлд хамруулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Ц*******, Т.Б******* нар 2015 оны 05 дугаар сраын 04-ний өдрийн 21150500084 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолт[2]-ын дагуу Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн 2013-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 дугаар актаар 10,835,065,186.5 төгрөгийн зөрчилд 16,829,019.0 төгрөгийн нөхөн татвар, 115,779,634.0 төгрөгийн торгууль, 50,461,608.6 төгрөгийн алданги, 50,487.1 төгрөгийн хүү, нийт 183,120,748.7 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн төлөөлөгч нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 183,120,748.70 төгрөгийн төлбөр тогтоосноос 9,086,193691.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 107,365,124.50 төгрөгийн торгууль, 50,461,608.60 төгрөгийн алданги, нийт 157,826,733.10 төлбөр тогтоосныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаар тогтоол[3]-оор Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарын 210020520 дугаар актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3- дахь хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдана гэж үзсэн нь дараах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд з******* өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж, түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд з******* хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.2-т татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, 74.4-т Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд з******* торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд з******* анзад хамаарахгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу торгууль, алданги ,хүү нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөхөөр өршөөлийн үйлчлэлд хамаарах бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг болон уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох торгууль, алданги, хүү ногдуулсан татварын улсын байцаагчийн 210020520 дугаар акт нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т з******* хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж зааснаар торгууль, алданги, хүүг захиргааны шийтгэлд хамруулан үзэж Улсын төсвийн оролго, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210020520 дугаар актаар ногдуулсан нийт 183,120,748.7 төгрөгийн төлбөрөөс нөхөн татвар 16,829,019.0 төгрөгийн төлбөр тогтоосныг хэвээр үлдээж, торгууль, алданги, хүүгийн нийт 166,291,729.7 төгрөгийн төлбөрийн захиргааны шийтгэлийг өршөөн, актын төлбөрөөс хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын нөхөн татвар 16,829,019.0 төгрөгийн төлбөр тогтоосныг хэвээр үлдээж, торгууль, алданги, хүүгийн 166,291,729.7 төгрөгийн төлбөрийг хасч багасгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас.

[2] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас.

[3] Хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас,