Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00154

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгч Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Оэд холбогдох 201618020206 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, 2 дугаар хэсэг № 4-05 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хоёр удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бгийн О. /РД:*/

 

Яллагдагч Б.О нь 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 2.945.000 төгрөгний эд зүйл болон 3.030.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. .

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн....... Би Б гэдэг хүнтэй Баянгол руу явсан. Тэгээд С гэдэг хүнээс нэг хонь авчихаад хотруу явж байгаад замдаа Ч гэх айлын гадаа зогссон. Би буугаад бие засаад явсан хойгуур буцаад ирэхэд хаалгыг нь онгойлгочихсон байсан. Тэрнээс цаашаа би мэдэхгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.Чгээс мөрдөн байцаалтад өгсөн ........ Би 2016 оны 07 дугаар сарын 12-ны үед би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхээр явахдаа Баянгол сумын Баян 2 дугаар багийн Төмөртэйн брагидийн урд тал руу байсан өөрийнхээ гэрийг цоожлоод манай гэрээс холгүй байх /2-3 километрийн зайд/ хүргэн Бб өөрийн охин Н нартаа захиж үлдээгээд явсан юм. Тухайн үед манай гэрийн ойролцоо ямар нэгэн айл байхгүй ганц гэрээрээ байсан юм. Тэгээд Дархан хотын эмнэлэгт хэвтээд биеэ эмчлүүлээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай хүргэн Бб над руу залгаад танай гэрийн цоожийг эвдээд гэр дотроос чинь юмыг чинь аваад явчихсан юм шиг байна гэж мэдэгдсэн юм. Тэгээд би маргааш өдөр нь эмнэлэгээс гараад гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг мулт татаж эвдээд гэрт орж гэрийн хамаг юмыг сандаачаад авдар дотор байсан 6-н ширхэг цамц, хазаар, эмээл, ширээний шургуулга дотор байсан хятад цагаан пийсүү хөөрөг, орон доогуур байсан 37 размерийн орос хром гутал, хоёр хос орос бакал, 1942 гэсэн бичигтэй орос винтов бууны жад, эмээлийн мод, орос эмээл, хөнжлийн дэвсгэр даавуу, мөн баруун талын орны дэвсгэр дотор нуусан байсан бэлэн 3.000.000 төгрөг зэрэг зүйлсийг хулгайч аваад явсан байсан юм. Би гэртээ ганцаараа амьдардаг болохоор айлуудаас зайдуухан малаа маллаж ганц гэрээрээ амьдардаг юм. Тэгээд бие маань чилээрхээд байхаар нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрээ цоожилж манайхаас холгүй байх /4-5 километрийн зайд/ хүргэн хүү Бб, охин Н нартаа захиж үлдээгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэхээр явсан юм. Намайг явснаас хойш хүргэн охин хоёр маань гэрийг маань эргэж тойроод байж байсан юм. Тэгээд гэрт хулгай орсныг мэдэж над руу хэл дуулгасан юм. Хятад пийсүү цагаан хөөрөг 1.500.000 төгрөг, 37 размерийн орос хромон гутал бараг өмсдөггүй байсан 300.000 төгрөг, хоёр хос орос бакал нэгийг нь 80.000 төгрөгөөр авч байсан нийлээд 160.000 төгрөг, орос эмээл 150.000 төгрөг, бэлэн болгож будсан эмээлийн модоо 200.000 төгрөг, 1942 гэсэн бичигтэй орос винтов бууны жадаа 50.000 төгрөг, 3 ширхэг суран хазаар 45.000 төгрөг, хоёр ширхэг ууттай шинээрээ хөнжлийн дэвсгэр даавуу нэгийг нь 45.000 төгрөг нийлээд 90.000 төгрөг, дээр нь бэлэн байсан 3.030.000 төгрөг ингээд надад нийт 5.525.000 төгрөгний хохирол учраад байна.

 

Манай гэрт хулгай орохын өмнө Хэнзээ гэдэг өмнө нь хулгайн хэргээр шорон оронд орж байсан муу нэртэй залуу манай хургэн Бб болон манайхыг тойрсон айлуудаар ороод архи дарс уугаад хонь мал гуйгаад явж байсан байгаа юм. Тэр Хэнзээ гэдэг залуу өмнө нь надаас гутал хувцас гуйгаад л яваад байдаг байсан юм. Тийм болохоор би Хэнзээ гэдэг залууг сэжиглэж байна. Би Хэнзээг хаана амьдардаг хэний хамаатан садан болохыг нь сайн мэдэхгүй байна. Хэнзээ нь бүр бага байхдаа л манай гэрийн ойролцоо байдаг байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бб мөрдөн байцаалтад өгсөн ......  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би хадам аав Ц.Чгийн гэрийн урд талаас 4 тооны морио авах гээд очтол манай хадам аавын цоожтой байсан гэрийн хаалга онгойчихсон байхаар нь очоод хартал цоожийг нь эвдээд хоёр хэсэг болгоод тавьчихсан гэрийн доторх эд зүйлийг нь сандаачаад тараагаад хаячихсан байсан юм. Тэгээд би хадам аавруу утсаар залгаж танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Хадам аавын гэрээс 3.000.000 төгрөг, хром гутал алга байна гэж байсан гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Гэрч Ө.Баийн мөрдөн байцаалтад өгсөн ....... 2016 оны 07 дугаар сард Ц.Чг эмнэлэгт хэвтсэн хойгуур нь гэрт нь хулгай орж 3.000.000 төгрөг алдагдсан талаар Ц.Чгийн хүргэн Ббаас сонсож байсан юм. Ц.Чгийнх ганц гэрээрээ айл амьтнаас зайдуу байдаг юм. Хэнзээ гэх хүнийг нэг их сайн танихгүй. Гэхдээ манай энэ хавиар ирэхдээ манайхаар орж гараад явдаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 10-д нэлээд гарсан хойно манайд нэг цагаан машинтай  ирж нэг ямаа зээлээд аваад явсан юм. Тэрнээс хойш би дахиж уулзаагүй ээ. Тухайн үед машиныхан марк дугаарыг хараагүй юм байна гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/ 

Гэрч Ц.Болдын мөрдөн байцаалтад өгсөн ......... Чулнайг эзэнгүй байх үед гэрт нь хулгай орсон байна гэнээ гээд ойр хавийн хүмүүс ярьцгааж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Манайх Чулнайгийн гэрээс зүүн урд талруу голынхоо урд талд уулын энгэрт байсан юм. 2-3 километр зайд байсан байх. Хэнзээ багадаа манай энэ хавьд байдаг байсан. Одоо бол гэр нь энд байхгүй байгаа. Хааяа энэ хавиар ирчихсэн явж байдаг юм. Би хавраас хойш уулзаагүй гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

 

Гэрч Р.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ........ Би Б.Оийг зүс танина. Нөхөр Э.Стай хамт ирсэнээс хойш таних болсон. Манайхаар хааяа ирдэг. Хамгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим цагаан өнгийн машинтай 50 орчим насны хүнтэй манайхаас хонь авахаар ирсэн. Түүнээс хойш дахиж ирээгүй. Хамт ирсэн хүнийг би харвал танина 50 орчим насны нүдний шилтэй 160-165 см-ийн өндөртэй эрэгтэй хүн байсан. Нөхөр Э.С унтсан байхад тэр ах ахдаа нэг хонь зээлчих ах нь мөнгийг нь маргааш шилжүүлье гээд утасны дугаараа өгөөд байсан. Дугаарыг нь би тэмдэглэж авч байсан ч одоо олохгүй байна. Тэр ах ярихдаа Б.О намайг гуйгаад байхаар нь цуг ирлээ Улаанбаатар хотоос цуг явж байна гэж ярьж байсан. Цагаан өнгийн машинтай явж байсан ба машины дугаарыг нь мэдэхгүй, маркийг нь анзаараагүй. Гэхдээ тэр ахыг одоо харвал танина гэх мэдүүлэг /Хх-н 46-47 дугаар хуудас/

 

Гэрч Э.Сын мөрдөн байцаалтад өгсөн ....... Би Б.Оийг танина. Түүний аав Б гэх хүн манай Баянгол гэх газарт амьдарч байсан. Б.Оийг багаа нь мэднэ. Манайхаар орж гардаг байсан. Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  цагаан өнгийн машинтай 50 орчим насны хүнтэй өөрөө хажууд нь суучихсан манайд ирсэн. Би тэр үед жоохон уучихсан байсан юм. Тэгтэл Б.О нэг өвгөнтэй нэг шил архи барьчихсан орж ирж байсан. Хонь гуйж явсан. Би архинаас нь хоёр татаад согтоод унтаад өгчихсөн байсан. Дараа ь сонсход Бондгороос нэг хонь аваад явсан байсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй. Цагаан өнгийн суудлын авто машинтай явж байсан. Уг машинбг 50 орчим насны эрэгтэй хүн жолоодож явсан. Би согтуу байсан болохоор харсан ч танихгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 48-49 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Б.О нь 1988 оны 08 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Баянгол суманд төрсөн багадаа цэцэрлэг, сургуульд яваагүй багад нь ээж нас бараад аавтай цуг Баянгол гэх хөдөө газар өссөж торнисон. Эхнэр хүүхэд байхгүй 2014 онд Улаанбаатар хотод хүн хутгалаад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2 жил шахуу хэвтэж эмчлүүлсэн бичиг үсэг мэдэхгүй, жоохон ой тогтоолт муутай бусдаар гайгүй ээ. Одоогоор яг оршин суух тодорхой хаяггүй Баянгол гэх газрын Захар гэх газарт манай Батхүү ахынд амьдарч байгаад 2013 онд Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаад хэрэг тарьсан тэгээд Шархаднаас гараад Улаанбаатар хотод нүүрс шуудайлах ажил хийж байсан юм. Зан байдлын хувьд янз бүрийн зүйл байхгүй хүний үгээр явж байдаг юм. Б.О 2016 оны 07 сард байхаа хоног өдрийг нь сайн санахгүй байна цагаан өнгийн жижиг машинтай 50 орчим насны эрэгтэй ахтай цуг ирсэн тэгээд удалгүй яваад өгсөн дараа нь тэр өвгөн миний утасруу залгаад дүү чинь таксиныхаа мөнгийг өгөхгүй байна гээд надаас нэхээд байсан тухайн үед би мэдэхгүй та нар өөрсдөө учраа ол гэж хэлж байсан юм. Цагаан өнгийн жижиг машин байсан утасны дугаар нь ч гэсэн одоо алга тухайн үед анзаараагүй юм тэр хоёр удаадаагүй яваад өгсөн. Нэрийг мэдэхгүй 50 орчим насын эрэгтэй ах л байсан жоохон намхан би одоо харвап танина туранхай ах байсан гэх мэдүүлэг /Хх-н 50-51 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Ц.Б гэх хүнийг танина. Манай ээж Оюунбилэгийн дүү Цэрэнгийн хүүхэд байгаа юм. Ц.Б ах маань 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан. Ц.Б ах чихрийн шижин гэх өвчтэй байж байгаад эмнэлэгт нас барсан. Ц.Б ах бид хоёр байнгын харилцатай байгаагүй хааяа утсаар ярьдаг байсан. Миний мэдхээр Ц.Б улсад байгуулсан гавъяа шагнал байхгүй, насаараа таксинд явсан. Гэр бүлийн хувьд Сувдаа гэх эмэгтэйтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Монголнаран нэртэй хүү нь С аймгийн хилийн цэргийн тагнуулд ажилладаг байсан. Ах нь талийгаач Ц.Бтай дотно байгаагүй болохоор бас сайн мэдэхгүй байна. Бусадтай бүлэглэн хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Ц.Б ахын бие муудаад эмнэлэгт байхад нь нэг айлынд машинаа түр тавьсан байгаа гэхээр нь очтол Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг машины эзэмшигч нь Ц гэх хүн байсан. Өөрт нь хэлсэн. Ц.Б ах машиныг нь түрээслээд явсан болж таарсан. Тэгээд Ц гэх хүнийг хайсаар байгаад машиныг нь өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 147-148 дугаар хуудас/

 

Гэрч Н.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Б.О нь манай хүү Мягмархүүгийн эхнэр байсан Б.Эийн төрсөн дүү нь байгаа юм. Ц.Б манайд түр амьдруулаач гэж ирсэн хүн байнаа юм. Б.О дагуулж ирсэн юм. 2016 оны 06 дугаар сард байхаа Б.О Ц.Б гэгчийг дагуулан ирээд Ц.Б нь өөрөө танайд түр амьдаръя гэхээр нь чи яагаад ингэж явж байгаа юм бэ би ганцаара байдаг юм гэхээр нь би өрөвдөөд гэртээ хэд хонуулсан. Тэгж байгаад л яваад өгсөн. Манайд ирхээсээ өмнө голын эрэг дээр цагаан машинтайгаа байдаг байсан тэгээд л Б.О дагуулаад ирсэн. Өмнө нь танилцсан юм шиг байна лээ. Ц.Б цагаан өнгийн Сонота 6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай машинтай байсан. Их бие муутай чихрийн өвчтэй гээд байсан. Цай уух болгондоо сахар хэрэглэдэг юм гэх мэдүүлэг /Хх-н 149-150 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Б ах манай хамаатан Сувдаатай 3-4 жил хамт амьдарч байсан юм. Сувдаа Япон улсруу явсан. 2016 оны 10 дугаар сард байхаа Ц.Б ах ирээд ах нь танайд амьдарч болохуу хоол ундыг нь авч өгч байя гэж гуйсан. Тэгээд манайд байж байгаад2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бие нь өвдөөд эмнэлэгт байж байгаад нас барсан. Б ах манайд ирэхдээ Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн машинтай байсан. Ц.Б ахыг нас барсаны дараа ах дүү нар нь машиныхан эзнийг олж өгсөн гэсэн. Цг машинаараа таксинд явж мөнгө олдог байсан гэх мэдүүлэг /Хх-н 151-152 дугаар хуудас/

 

Гэрч П.Цы мөрдөн байцаалтад өгсөн ....... Ц.Б бид хоёр 10 орчим жил таксины жолоочоор хамт ажилласан. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ц.Б нь Хайлаастад надтай таараад миний Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг таксинд түрээслэж явъя гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. 2017 оны 01 дүгээр сарын дундуур байхаа Н гэх хүн надруу яриад Сонота-6 маркийн 55-09 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Б ах таньд өгчих гэсэн юм гээд ярьсан. Тэгээд миний машин байхаар нь аваад Ц.Бг асуутал 2017 оны 01 дүгээр сард өвчнөөр нас барсан. Таныг хайсаар байгаад сургийг чинь гаргалаа та машинаа ав гэсэн. Би уг машиныг 2011 онд 15 сая төгрөгөөр авч байсан. 2015 оны 04 дүгээр сард авто ломбарданд 6 сая төгрөгөөр тавьсан. Зээлийг нь төлж байгаа. Миний эзэмшлийн машин юм. Би О гэх хүнийг танихгүй гэх мэдүүлэг

/Хх-н 153-154 дүгээр хуудас/

 

Гэрч Ө.Баийн мөрдөн байцаалтад дахин өгсөн ....... Б.О 2016 оны хавар эгч Б.Этэйгээ ирээд явсан юм тэр үед Шарынголд алт гарч байсан болохоор алтанд явж байсан юм байна лээ машиных нь бензин дууссан гээд манайхаас 2 литр бензин аваад явсан юм үүний дараа хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 14-15 цагийн үед байхаа Б.О цагаан өнгийн жижиг суудлын машинтай бас нэг ахтай цуг ирсэн тэгээд нэг хонь гуйгаад дараа боломжтой болохоороо мөнгийг нь өгнө гэсэн. Гэгээд нэг шил архитай ирсэн тэрийг нь Э.С бид 2 хувааж уусан би дүү их ядарч яваа юм байна дараа мөнгийг нь өгөөрэй гээд нэг хонь өгөөд явуулсан тэрнээс хойш дахиж яриагүй. Б.О 50 орчим насны намхан бор царай ахтай цуг ирсэн тэр ахын машиныг хөлсөлж ирсэн гэж байсан тэр ах нь машинаасаа буугаагүй болохоор танилцаж чадаагүй нэр усыг нь мэдээгүй би одоо харвал сайн танихгүй байхаа гэх мэдүүлэг /Хх-н 155 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Аагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тогтоолын дагуу Бгийн Оийг өөрийн биеэр үзэж 3 эмчийн бүрэлдхүүнтэй санал нэгтэй дүгнэлт гаргасан. Үүнд сэтгэцийн хувьд эргэлзээтэй байсан тул оюун санааны түвшин тогтоох шинжилгээ хийлгэхэд IQ нь 46 хувьтай гарсан. Уг үзүүлэгч нь оюун санааны хүндэвтэр хомсдолтой байсан. IQ 50-69 байвал хөнгөн, IQ нь 49-38 байвал хүндэвтэр түүнээс доош байвал хүнд гэж үздэг. Тухайн үед оюун санааны хүндэвтэр хомсдолтой байсан. Манайд эмчлүүлээд гарсан. Одоогийн дүгнэлтэнд IQ-г нь 68 хувьтай гэсэн байна эмчилгээ хийгдэж сайжирсан, орчинтой харьцаж IQ   өсөх магадлалтай байж болно. 2014 оноос өмнө хэвтэж болон эмчлүүлж байсан баримт олдоогүй. Оюун санааны хомсдол нь оюун ухааны дутуу  хөгжил юм гэх мэдүүлэг /Хх-н 158-159 дүгээр хуудас/

 

Шинжээч Я.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн...... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Оийг өөрийн биеэр үеэж 3 эмчийн бүрэлдхүүнтэй дүгнэлтийг гаргасан юм. Б.О нь 2017 оны 03  дугаар сарын 17-ны өдөр үзүүлж дүгнэлт гаргуулж байсан гэхдээ хэрэг хариуцах чадваргүй гэсэн байсан. Энэ дүгнэлтийг би өөрөө гаргаагүй тул мэдэхгүй юм. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Оийг өөрийн биеэр үзхэд амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярьж байсан. Өвчний түүхийн талаар асуухад 2014 онд хэрэг хийнэ уг эмнэлэгт хочр жил гаруй хэвтэн эмчлүүлсэн гэсэн. Өөр баримт байгаагүй. Сэтгэцийн байдлыг үнэлэхэд тоо бодно, уншиж чадахгүй мөртлөө үсэглэж байсан. IQ – 68 хувьтай гэсэн байсан. Б.О нь оюуны хөнгөн хомсдолтой байсан гэхдээ хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай юм. Уг өвчин нь танин мэдэхүй, оюун сэтгэхүйн хөгжлийн бүхий эмнэлзүйтэй, даамжирдаггүй өвчний шалтгаан нь янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл төрөлхийн оюун санааны хомсдолтой сэтгэн бодох чадвар нь дутуу гэсэн үг юм. 2014 оноос өмнө эмчлүүлж байсан баримт байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 160-161 дугаарр хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт № 211

 

1.Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдолыг зөв ойлгон чадаж байсан байна. Б.Оийн дээрхи эмгэг нь төрөлхийн эмгэг болно.

           2.Б.О нь одоо “Оюуны хөнгөн хомсдол" сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Оэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

           3.Б.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин СЭМҮТ-н 7-р тасагт хэвтэн эмчлэгдсэн өвчний түүх байна.

           4.Б.О нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

           5.Б.О нь хэрэг хариуцах чадвартай байна.

                   Шүүх сэтгэц гэм судлалын 854 тоот давтан шинжилгээний 2017.10.05-ны өдрийн дүгнэлтэнд:

 

                   ...Сэтгэцийн онош:DS:F 70 Оюуны хөнгөн хомсдол

Дүгнэлт:Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

 

                   Б.О нь Оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

                   Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт./Хх-н 218-225 дугаар хуудас/

                    

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-19 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон хүснэгт /Хх-н 21 дүгээр хуудас/

Мэдүүлэгийг газар дээр нь  шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 41-44 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 127-130 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 132-133 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Хх-н 134-135 дугаар хуудас/

Б.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 68 дугаар хуудас/

Б.Оийн ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 72 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 2.945.000 төгрөгний эд зүйл болон 3.030.000 төгрөгийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрё нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч хохирогч Ц.Чд 5 525 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оийг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнгын амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.О нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, байнгын амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг прокуророос шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дах хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул хуулийг буцаан хэрэглэх, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Хохирогч Ц.Чд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, миний эзгүйд шийдэж өгнө үү, надад учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан нь утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаагаас шүүх хуралдаан дээр шүүгдэгч Оийг сэтгэцийн өвчтэй, хулгайн гэмт хэрэгт яг оролцсон нь нотлогдохгүй, харсан гэрч байхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь Шүүх сэтгэц гэм судлалын Б.Оийг хэрэг хариуцах чадвартайг нотолсон  211 дугаар дүгнэлт, шүүх хуралдаанаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн давтан 854 дугаар дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан байна.

 

Мөн  хулгайн гэмт хэрэгт оролцсон нь нотлогдохгүй, хулгай хийж байсныг харсан гэрч байхгүй гэсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тайлбар, мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг гэрч Ө.Баийн мэдүүлэг, Р.Ганчимэгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүх Б.Оэд холбогдох эрүүгийн хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.О нь Ц.Б гэх хүнтэй хамтарч хулгай хийсэн гэм буруутай байх тул шүүгдэгч Б.Оээс 5 525 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Чд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн 55-09 УНЭ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Оийг бүлэглэн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Оэд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оийг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Оээс 5 525 000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баянгол ам гэх газар оршин суух, хохирогч Хөндлөнгийнхэн овогт Цээзэнхүүгийн Чд /РД:МБ69020336/ олгосугай.

 

6.Энэ хэргийн улмаас 55-09 УНЭ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Оэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.