Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/56

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                      Шүүгчид                                   Г.Давааренчин                                       

                                                                                    Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                       Хохирогч                                      *******

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 05 ******* сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 65 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145.******* дахь т заасан гэмт хэрэгт эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* *******тай, 149/*******017/00113/Э индекстэй, ******* хавтас хэргийг *******018 оны 07 ******* сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1988 оны 08 ******* сарын 15-ны өдөр төрсөн, *******9 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Сэлэнгэ аймаг ******* ******* ******* ******* ******* , ******* ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хоёр удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, . /Регистрийн *******: /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б. нь *******016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* ийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн *******гийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 3.1*******5.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн 3.030.000 төгрөгийг хулгайлж, нийт 6.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг *******018 оны 05 ******* сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 65 *******тай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч ийг *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145.******* дахь т зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145.******* дахь т зааснаар шүүгдэгч ******* эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, *******015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4 дэх т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан ******* жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 510 ******* зүйлийн 510.1 дэх т зааснаар шүүгдэгч Б.ээс *******10.000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг ******* ******* ******* ******* ******* , ******* ам гэх газар оршин суух, хохирогч /РД:МБ690*******0336/ олгож, үлдэх 5945000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...анхан шатын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:  Иргэн ******* надад *******016 оны 07 сарын 17-ны өдөр манай гэрт хууль бусаар нэвтрэн хулгайч нар орж нийт 6.155.000 төгрөгийн хохирол учирсан юм. Уг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч Чулуунхүү миний бие бөөрний архаг дутагдал, зүрхний томролт, диабет /сахарын өвчин/-ын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул оролцож чадаагүй. Мөн хавтаст хэргийн материалтай тухай бүр танилцуулаагүй байж байгаад хэргийг шийдвэрлэсэн. Уг хэргийг мөрдөн шалгасан Амгаланбаатар нь *******-3 удаа уулзахдаа хохирлыг тань барагдуулж өгнөө, гомдолгүй болгож өгнөө л гэж хэлдэг байсан. Эцэст нь надад учирсан 6.155.000 төгрөгийн хохирлоос ердөө *******10.000 төгрөг гаргуулан өгөөд үлдсэн 5.945.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Учир нь *******017 оны 03 сарын 15-ны ...өдрийн мэдүүлэг гэрэл зурагт Б. нь хаанаас ямар эд зүйл авснаа тодорхой хэлж ярьсан бөгөөд “эд зүйлийг чинь зарж үрж дууссан уучлаарай таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлж ярьж байсан. Үүнийг нь гэрэл зургаар бэхжүүлж авч байсан.  Би мэдүүлэг өгөхдөө “хохирлыг минь барагдуулж өгөөрэй чи” гэж ярьсан.  ...Миний насаараа хадгалж, хурааж хуримтлуулсан эд зүйлийг хууль бусаар орон гэрт орж хулгайлж үрэн таран хийсэн хүнд яагаад ийм хөнгөн ял оногдуулав гэдэгт гомдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ******* зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хохирол төлбөрийг барагдуулж иргэн миний хохирсон эрхийг сэргээж өгнө үү. Би өөрийн эд зүйлсээ хулгайд алдсан. Хулгайд алдсан эд зүйлээ төлүүлж авах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжин оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б. нь *******016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* ийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн *******гийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 3.1*******5.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн 3.030.000 төгрөгийг хулгайлж, нийт 6.155.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145.******* дахь т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцээд Б.ийг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт хохирогч *******г албан ёсоор төлөөлөх эрхгүй этгээд болох түүний охин шүүхэд факсаар ирүүлсэн “*******018 оны 05 ******* сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 05 ******* сарын 16-ны өдрийн шүүх хуралд Цээзэн ой Чулуунхүү нь өвчний учир тус хуралд өөрийн биеэр очих боломжгүй байна. Дархан хотын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн бичгийг /хх-ийн 77-р ху/ үндэслэн хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.******* ******* зүйлийн 1-д заасан ...Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхтэй..., мөн зүйлийн 1.4-д заасан... шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...”  гэсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 05 ******* сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 65 *******тай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ******* зүйлийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн 1.3, *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******018 оны 05 ******* сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 65 *******тай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

*******. Хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ