Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 331

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

хохирогч Д.Г, Ш.А,

шүүгдэгч Т.Ш, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Ш,

            мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Э-ын Г нарт холбогдох эрүүгийн 201726030064 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Ш .

2. Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1994 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 6 сар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 781 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 3 жил хорих, өмнөх Таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаас 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 164 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж, бүгд 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж, бүгд 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 1 жил 7 сар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялд 1 жилийн хорих ялыг багтаан, нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жилийн хорих ял, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар тогтоож, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311-Ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан Э.Г-т биечлэн эдлүүлэхээр тогтоосон 12 жилийн хорих ялаас 1 жилийг өршөөн хасч, үлдэх 8 сар 18 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ч овогт Э-ын Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” зочид буудалд шүүгдэгч Э.Г-той нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус буудалд амарч байсан иргэн Д.Г-т хүч хэрэглэн түүний нүүрэн тус газарт пиво уух зориулалт бүхий шилэн аяга шидэж биед нь хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” зочид буудалд шүүгдэгч Т.Ш-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус буудалд амарч байсан иргэн Д.Г-т хүч хэрэглэн түүнийг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт иргэн Ш.А-ийн эзэмшлийн HUIWAI P9 Lite маркийн гар утсыг хулгайлан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө хоёр найзтайгаа хамт буудалд орж архи уусан ба удалгүй манай хоёр найз яваад би буудалд ганцаараа хоносон. Намайг шөнө унтаж байхад үүрийн 05 цагийн үед нэг залуу /Э.Г-/ хаалга түлхээд ороод ирэхээр нь би сэрээд “хэн бэ, яах гэж байгаа юм бэ” гэхэд “гар утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлэхэд тэр залуу /Э.Г-/ гараад явсан. Түүнээс хойш жаахан байж байгаад бие засах гээд гарсан чинь Э.Г нойлын өрөөнд зогсож байсан. Би Э.Г-т “чи өрөөний хаалга эвдэлчихлээ, төлбөр нь над дээр гарна, чи төлнө биз дээ” гэхэд “чи юун сүртэй юм бэ” гээд араас өшиглөсөн. Намайг эргэж харах үед цохихоор нь би Э.Г-ийг түлхсэн. Тэр үед буудлын үйлчлэгч нойлын өрөөнд орж ирээд Э.Г-ийг аваад гарсан. Би араас нь гарахад  Э.Г, Т.Ш, бас нэг эмэгтэй ирээд над руу дайраад байсан. Би өрөөнийхөө үүдэнд Т.Ш-тай зодолдож байхад буудлын манаач залуу ирээд биднийг салгасан. Би өрөөндөө орох гэж байхад Э.Г ирээд надтай хэрүүл маргаан хийсэн ба Т.Ш нь миний нүүр рүү шилэн аяга шидсэн. Тэр шил аяга нь хамарт оносон. Би сорви арилгах эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагт ажилдаа ирээд компьютераа асаагаад сууж байхад хоёр, гурван хүн орж ирээд юм канондуулаад, компьютер дээр юм хийлгэж байхад гаднаас хар пальтотой жинсэн өмдтэй туранхай өндөр залуу орж ирээд “эгчээ гар утаснаас зураг угаах уу” гэж хэлэхээр нь “угаана, утсаа өгчих” гээд утсыг нь аваад usb-гээ залгаад үзэхэд утас нь цэнэггүй байсан. “Утас чинь цэнэггүй юм байна, цэнэглэхгүй бол зураг гаргаж болохгүй” гэхэд “за тэгвэл би гарчихаад ирье” гээд гараад явсан. Удалгүй эргээд ороод ирэхээр нь “ерөөсөө болохгүй юм байна. Би өөрийхөө утсанд зургийг чинь хуулаад авчихъя” гээд гар утсаа хайсан боловч олдоогүй. Би уг нь принтерийнхээ хажууд гар утсаа тавьчихсан байсан юм. Тэр хавиараа утсаа хайж байхад манайхаар үйлчлүүлэх гэж байсан хоёр, гурван хүн  гараад явсан байсан. Манай нөхөр, хүүхэд хоёр орж ирээд “утас руу чинь залгаад байхад ерөөсөө утсаа авахгүй юм. Утсаа яасан юм бэ” гэхээр нь “би утсаа хайгаад олохгүй байна” гэж хэлэхэд миний утас руу залгахад холбогдоогүй. Манай өрөөнд байдаг, камерыг манай хүүхэд “ээжээ би камер шүүчихье” гээд шүүхэд тэнд орж гарч байгаа хүмүүс нь харагдаж байсан. Манай хүүхэд “цагдаа дуудъя ээжээ” гээд цагдаад дуудлага өгөөд өргөдлөө гаргасан. Манай хүүхэд камер дээр байсан бичлэгийг флаш дээр хуулаад надад өгч явуулсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод “эгч нь ингэчихлээ” гэсэн чинь нөгөө мөрдөн байцаагч компьютер дээрээ камерын бичлэгийг үзээд “та аль хүнийг сэжиглэж байна” гэж асуухад “би яг тэр хүн гэж хэлэхэд надад хэцүү байна. Яагаад гэвэл 2, 3 хүн орж гараад надад үйлчлүүлж байсан, заримыг нь таньдаг болохоор энэ хүмүүсийг шууд хэлж чадахгүй байна. Харин энэ хүнийг би огт харж байгаагүй, эргэлзээд байна. Энэ хүн орж гараад байсан” гэж хэлэхэд мөрдөн байцаагч “би энэ хүнийг чинь мэднэ. Та одоо надад мэдүүлэг өгнө үү” гэсэн тэгээд мэдүүлэг өгөөд сууж байхад манай хүүхэд гаднаас орж ирээд “ээжээ скайтел чинь асаалттай байна, таны утсаар яриад байна. Таны утсыг хулгайлсан хүн чинь автобусанд суугаад канбинат рүү явж байна” гэхэд нөгөө байцаагч манай хүүхдийг “хоёулаа араас нь явъя, та ажил дээрээ байж бай” гэсэн. Манай машинаар мөрдөн байцаагч, манай хүү хоёр араас нь яваад канбинет дээр очиход Э.Г автобуснаас буугаад такси бариад цаашаагаа яваад, алдчихсан. 10 гаруй хоногийн дараа мөрдөн байцаач намайг дуудаад “эгчээ таны утсыг олчихсон. Та ирээд утсаа хүлээж аваарай” гэсэн. Би энэ утсыг 2 жилийн хугацаатай мобикомоос лизингээр авч сар болгон 45.000 төгрөг төлдөг ба төлөлт нь дуусаагүй байсан. Би утсаа буцаагаад авчихсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Т.Ш мэдүүлэхдээ: ...Бид гурав зочид буудлаасаа гараад Яармагт байх “Марал” нэртэй зочид буудалд ирсэн. Би Э.Г ах болон түүнтэй хамт явж байсан эмэгтэйгийн хамт зочид буудалд орж 1 ортой өрөө аваад үлдсэн архиа хувааж уусан. Миний утасны цэнэг дуусч байсан болохоор буудлын үйлчлэгч эмэгтэйгээс утасны цэнэглэгч асуухад “цэнэглэгч байхгүй” гэхээр нь би буцаад буудлынхаа өрөө рүү орсон. Тэр үед Э.Г ах нойл орох гээд явсан. Хэсэг хугацааны дараа буудлын коридорт хэн нэгэн маргалдах чимээ сонсогдохоор нь гараад хартал Э.Г ах нэг танихгүй махлаг биетэй ахтай маргалдаж байсан. Намайг очтол тэр махлаг биетэй ах над руу дайраад байсан. Би тухайн үед согтуудаа юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Тэр үед буудлын үйлчлэгч эмэгтэй маргааныг салгасан. Тэр махлаг биетэй ах өөрийнхөө өрөө рүү орсон. Э.Г ах тэр махлаг биетэй ахын өрөөний үүдэнд зогсож байхаар нь би өрөөнөөсөө шилэн аяга аваад махлаг биетэй ах руу шидэхэд хамар хэсэгт нь онож цус гарсан. Тэгтэл буудлын үйлчлэгч эмэгтэй цагдаа дуудсан гэж байсан. Махлаг биетэй ах буудлынхаа өрөөнөөс гарч ирээд над руу дайраад “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлэхэд Э.Г ах буудлын хаалгыг өшиглөөд гараад явсан. Би араас нь гарсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67-р хуудас/,

2017.04.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... Э.Г буудлын коридорт тэр хүнтэй маргалдаад байхаар нь би өрөөнөөс гараад харахад хоорондоо барьцалдаад авчихсан байсан. Хохирогч гэх Д.Г ах өөрөө намайг хэл амаар доромжлоод байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173-р хуудас/,

2017.07.26-ны өдөр мэдүүлэхдээ: ... байдаг “Марал” нэртэй зочид буудалд ороод Э.Г ахтай хамт нэг өрөө авч архи уусан. Тэр үед Э.Г ах “бие засаад ирье” гэж хэлээд өрөөнөөс гарсан. Удалгүй коридорт хүнтэй маргалдаад байхаар нь очоод салгах гэтэл салахгүй нэгнийгээ цохих гээд гараараа чичлээд байсан. Би нилээд архи уусан байсан болохоор өрөө рүүгээ ороод жижиг шилэн стакан аваад шидтэл Д.Г ахын хамрыг оноод хамарнаас нь цус гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-р хуудас/,

 

2. Шүүгдэгч Э.Г 2017.04.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...Яармагийн эцсийн буудлын хажууханд “Марал” нэртэй зочид буудал руу би түрүүлж ороод “өрөө байна уу” гэж асуугаад “байна” гэхээр нь нөгөө хоёрыг дуудаад мөнгийг нь би өөрөөсөө гаргаж өгсөн. Бид 3 буудлын өрөөнд пиво задлаад ууж суусан ба Т.Ш-ын утасны цэнэг дуусчихсан тул би буудлын эмэгтэйгээс цэнэглэгч асуухад байхгүй гэсэн учраас буудлын өрөөнүүдээр явж цэнэглэгч асуух гэтэл нэг л өрөө хүнтэй байсан. Би өрөөг тогшиж хаалгыг нь онгойлготол орон дээр хохирогч Д.Г гэх махлагдуу биетэй 45 орчим насны эрэгтэй хүн ганцаараа сууж байхаар нь “утасны цэнэглэгч байна уу” гэхэд “байхгүй, надад яахаараа цэнэглэгч байдгийн” гээд уурласан. Би юу ч хэлэлгүй хаалгыг нь хаагаад буудлын эмэгтэй дээр очоод “ядаж баттерей цэнэглэгч байхгүй юу” гэхэд “байхгүй” гэсэн. Тэгээд нойлын өрөө рүү ороход хохирогч Д.Г бие засаад зогсож байсан. Би бие засчихаад нойлын өрөөнөөс гарахад нөгөө хүн түрүүлээд өрөө рүүгээ явж байсан. Би араас нь өрөө рүүгээ орох гээд явж байтал тэр хүн “чи яахаараа намайг дагаад яваад байгаа юм” гээд уурласан. Тэгээд бид хоёр маргалдаад хоорондоо барьцалдаж аваад би гараараа нүүр рүү нь цохисон боловч оновчтой цохиж чадаагүй. Мөн хөлөөрөө гуя руу нь өшиглөх гэсэн боловч миний хөлийг барьж авчихаад цохиж чадаагүй. Энэ үед Т.Ш, Б.Э хоёр өрөөнөөс гарч ирээд Т.Ш хохирогч руу дайрч эхэлсэн. Хэсэг маргалдаж байгаад өрөө рүүгээ Т.Ш, Б.Э хоёр ороод хохирогч эрэгтэй бас өрөө рүүгээ орсон боловч Т.Ш гартаа пиво ууж байсан шилэн аягыг барьж гарч ирээд хохирогч руу шидчихсэн чинь нүүрнээс нь цус гараад доошоо тонгойгоод суусан. Буудлын эмэгтэй цагдаа дуудчихлаа гэхээр нь бид 3 буудлаас гараад явчихсан. Тэр над руу цэнэглэгч асуулаа гээд уурлаад дайраад байсан учраас хоорондоо маргалдаад би нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохих гэсэн боловч хүчтэй цохиж чадаагүй. Тийм учраас гэмтэл учруулаагүй гэж үзэж байна. Т.Ш тэр хүн рүү аяга шидэж гэмтэл учруулсан. Хохирогч нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-167-р хуудас/,

2017.05.25-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2017.04.27-ны өдөр Яармагт байдаг гэрэл зургийн газрын ширээ буюу лангуун дээр нь ил байсан 1 ширхэг гар утсыг хулгайлж аваад Тэди төв дээр 80.000 төгрөгөөр зарчихсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-240-р хуудас/,

2017.05.25-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай тогтоол /2002 оны ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.1/ /1-р хх-ийн 241-р хуудас/,

2017.05.25-ны өдөр мэдүүлэхдээ: Би ганцаараа гар утас хулгайлсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243-р хуудас/,

 

3. Хохирогч Д.Г 2017.01.20-ны өдөр мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төгсжаргал гэдэг найзтайгаа “Марал” зочид буудалд хамт архи уусан. Тухайн үед Төгсжаргал нэг эмэгтэй найзтайгаа хамт ирсэн. Бид 3 нийлж 0,5 литрийн савлагаатай “Хараа” архи 1 шил  2,5 литрийн савалгаатай пиво авч хувааж уусан. Манай найз Төгсжаргал найзынхаа хамтаар 00.00 цагийн үед гэртээ харьлаа гээд явсан. Харин би буудалдаа унтаад үлдсэн. Би унтахдаа буудлын өрөөний хаалгыг дотор талаас нь түгжээд унтсан ба 05 цагийн үед буудлын өрөөний хаалгыг 178 см орчим өндөртэй 30-35 насны дээгүүрээ тэмээний ноосон майк өмссөн согтуу хүн хүчтэй түлхээд ороод ирсэн. Би тэр залуугаас “Чи юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэрээр “Утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн. Тэр залуу өрөөнөөс гараад явсан. Би хэсэг хугацааны дараа бие засах гээд нойлын өрөө ортол тэр залуу ганцаараа нойлын өрөөнд зогсож байсан. Би "Чи одоо хаашаа юм бэ, өрөөний хаалга эвдчих юм аа, над дээр төлбөр тооцоо гарна шдээ” гэхэд тэр залуу миний араас ирээд өшиглөж, гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохиход нь би тэр залууг цааш нь түлхсэн. Буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд тэр залууг аваад явсан. Би бие засчихаад коридорт гараад ирэхэд над руу дайрсан залуу нэг эрэгтэй, эмэгтэйгийн хамт намайг хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байсан. Би өөрийнхөө өрөө рүү орох гэхэд 2 залуу өрөө рүү оруулахгүй миний нүүр болон бие хэсэг рүү цохиод байсан. Тэр үед үйлчлэгч эмэгтэй салгах гэсэн боловч өндөр нуруутай залуу миний өрөөний үүдэнд зогсчихоод хэрүүл хийгээд явахгүй байсан. Харин намхан нуруутай залуу тэнд байсан хүмүүст “холдож бай” гэж хэлээд миний нүүрэн хэсэгт шилэн аяга мэт зүйлээр шидэж оносон ба хамар, амнаас нь цус гарсан. Тэр үед би “гараараа цохихгүй яасан юм бэ” гэж хэлээд нүүрээ дараад сууж байсан. Миний нүүр амнаас гарсан цус тогтохгүй байсан. Хэнийг нь мэдэхгүй нэг залуу ирчихээд “би танд архи авч өгье” гэж хэлж байсан. Буудлын үйлчлэгч эмэгтэй цагдаа дуудсан талаар хэлтэл нөгөө хүмүүс буудлын хаалгыг цөм өшиглөөд гараад явчихсан. Цагдаа ирсний дараа түргэн тусламж дуудаад цус тогтоох тариа хийж Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би тэдгээр залуучуудыг танихгүй. Өндөр нуруутай өрөөний хаалга эвдэлж орж ирсэн залуу өөрийгөө “Намайг боксын Зоригоо гэдэг” гэж хэлж байсан. Харин намхан нуруутай залууг надад ямар нэгэн нэр хэлээгүй. Би тэдгээр залуучуудыг урьд өмнө нь харж байгаагүй. Өндөр нуруутай залуу миний араас өшиглөж, баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Харин намхан нуруутай залуу миний нүүрэн хэсэгт шилэн аяга шидсэнээс болж миний биед гэмтэл учирсан. Эмчилгээний төлбөрийг бүрэн төлүүлж авна, гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33-р хуудас/,

2017.03.03-ны өдөр мэдүүлэхдээ: Надад энэ хэргийн улмаас 349.000 төгрөгний зардал одоогийн байдлаар гарсан. Мөн миний нүүрэнд маш муухай сорви үлдэж байна. Сорвио арилгуулмаар байна. Би шүүхийн шатанд сорви арилгах эмчилгээний зардлын талаарх баримтаа гаргаж өгнө. Э.Г гэх залуу буудлын бие засах өрөөнд миний араас 1 удаа өшиглөж, миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохисон. Баруун нүдний хөхрөлтийг Э.Г надад учруулсан. Бусад гэмтлийг Т.Ш шилэн аяга шидэж учруулсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р хуудас/,

2017.06.10-ны өдөр мэдүүлэхдээ: Буудлын нойлын өрөөнд Э.Г намайг зодсон ба нойлын өрөөнд камер байхгүй. Харин буудлын коридорт бол хоёулаа намайг нийлж бүлэглэн зодсон. Т.Ш миний нүүр рүү шилэн аяга шидсэнээс болж уруул, хамар болон бусад нүүрний хэсгүүд зүсэгдсэн. Цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Э.Г, Т.Ш хоёртой маргалдаж байхад буудлын коридорт хоёулаа над руу гараа далайлгаж, хөлөөрөө өшиглөж байхад үүссэн байх. Яг хэн нь учруулсныг мэдэхгүй байна. Миний нүүрний хэсэгт олон тооны сорви үлдсэн энэ сорвиудаа арилгуулмаар байна. Ойролцоогоор 3.000.000 төгрөгөөр нүүрэнд учирсан бүх сорвийг арилгана гэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18-р хуудас/,

2017.10.02-ны өдөр мэдүүлэхдээ: Би учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 97-р хуудас/,

4. Хохирогч Ш.А 2017.05.03-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт ажил дээрээ байж байхдаа өөрийн гар утсаар охин Мөнхжинтэй ярьсны дараа нь гар утсаа принтерийн хажуу талын ширээн дээр тавьсан. Намайг гар утсаараа ярьж байхад 3 хүн байсан ба тэр хүмүүсийн юмыг хийж өгч байсан чинь гаднаас хар пальто өмссөн, дотуураа эрээн цамцтай, жинсэн өмдтэй, зүүн хацар дээрээ хар мэнгэтэй, халимаг үстэй туранхайвтар 40 орчим насны залуу орж ирээд “гар утаснаасаа зураг угаалгана” гэж хэлээд гар утсаа өгтөл гар утас нь цэнэггүй байхаар нь “жаахан цэнэглэж байгаад хуулаад өгье” гэсэн чинь нөгөө залуу гараад явсан. Удалгүй орж ирэхээр нь гар утсыг нь үзтэл утас нь цэнэг ороогүй байсан. Би гар утас руугаа бүлүүтүүдээр зургийг нь хуулаад авъя гээд гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Манай нөхөр хүүхэд хоёр “утсаа яагаад авахгүй байгаа юм бэ” гээд орж ирэхээр нь утас алга болсноо мэдээд “камер шүүж үзье, ямар хүмүүс байсан” гэхээр нь “энд байгаа хүмүүс байсан” гэхэд нөгөө хар пальто өмссөн залуу “миний утас яагаад болохгүй байна, би батерей авдаг юм уу” гээд гараад явсан. Тэр хооронд би дотор байсан хүмүүсийн юмыг хийж байсан. Нилээн удсаны дараа хар пальтотой залуу орж ирээд “болж байна уу” гэхээр нь “болохгүй байна” гэж хэлтэл утсаа аваад гарсан. Би цагдаад өргөдөл бичиж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-р хуудас/,

2017.08.09-ний өдөр мэдүүлэхдээ: Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний утсыг хулгайлсан хүнээс нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-р хуудас/,

2017.10.02-ны өдөр мэдүүлэхдээ: Би учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96-р хуудас/,

 

5. Иргэний нэхэмжлэгч Б.М 2017.05.22-ны өдөр мэдүүлэхдээ:  Би Тэди төвд гар утас зардаг. 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Шаамарын Балай хочтой залуу Тэди төвийн гадна ирээд гар утас авч зараад байдаг юм. Намайг лангуу дээр зогсож байхад тэр залуу “Huawei P9 Lite” маркийн шар утсыг гаргаж ирээд үүнийг худалдаад авчих, хөдөө явах гэсэн юм, ямар нэгэн асуудалгүй гээд байхаар нь би 250.000 төгрөгөөр авч баталгааны хуудас бичээд 350,000 төгрөгөөр зарсан. Би хулгайн утас байсан гэдгийг огт мэдээгүй. Мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Тэр гар утас зарсан өдрөөс хойш энэ хавиар харагдаагүй. Би гадаа зогсдог хүмүүсээс асуухаар “огт харагдахгүй байгаа” гэсэн. Нэрийг нь мэддэг хүн ч байхгүй. Тэди төвөөр олон хүн явж байдаг, олон  хүн ч гадаа утас худалдаж авч зарж байдаг болохоор нэрийг нь мэдэх хүн байхгүй байгаа. Би хулгайн гар утас гэдгийг огт мэдээгүй. “Ямар нэгэн асуудалгүй юу” гэхэд “асуудалгүй” гэж хэлсэн. Надаас гар утас 350.000 төгрөгөөр худалдаж авсан Д.Э гэдэг хүний хохирлыг би төлж барагдуулсан байгаа. Одоо би л 250.000 төгрөгөө Э.Г-оос нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209-р хуудас/,

2017.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: Надад 250.000 төгрөгний хохирол учирсан хэдий ч би одоо дээрх мөнгийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95-р хуудас/,

 

6. Гэрч Б.Э 2017.02.06-ны өдөр мэдүүлэхдээ: ...Таксины жолоочийг “ойрхон буудалд хүргээд өгөөч” гэж хэлтэл гэр хороолол дунд байрлах  буудалд авчирч өгсөн. Тэр буудалд ороод Э.Г “удахгүй хүрээд ирье” гээд гараад явсан. Тэгтэл буудлын үйлчлэгч эмэгтэй манай хаалгыг нүдээд “Энэ хүн чинь өрөө болгоны хаалга нүдээд байна” гэж хэлсэн. Тэр үед Э.Г утасны цэнэглэгч асуусан юм гэж хэлж байсан. Э.Г буудлын коридорт нэг хүнтэй маргалдаад байхаар нь Т.Ш ах гарсан. Тэгснээ Т.Ш ах өрөөнөөс шилэн аяга авчираад Э.Г-той маргалдаж байсан хүн рүү шидчихсэн. Би шилэн аяга тэр хүний хаана нь оносон талаар мэдэхгүй байна. Т.Ш, Э.Г бид 3 буудлаас гарч явах гэхэд буудлын үйлчлэгч эмэгтэй хаалгаа түгжсэн, цагдаа дуудсан гэж хэлээд гаргаагүй. Э.Г-той маргалдсан хүн хамарнаас гарсан цусаа дарсан байдалтай сандал дээр сууж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/,

2017.03.05-ны өдөр мэдүүлэхдээ: Эхлээд Э.Г ах хохирогч гээд байгаа ахтай буудлын коридорт маргалдахад Т.Ш ах тэр хоёрыг болиулах гээд өрөөнөөс гартал хохирогч гэх махлаг биетэй ах Т.Ш ахыг “чи зүгээр бай пизда минь чамд хамаагүй” гэж хэлсэн. Т.Ш ах уурлаад “юу гээд байгаа юм бэ, чи яах гэж хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдсан. Би болохоор Э.Г ахыг хориод урдуур нь ороод байсан. Т.Ш ах хохирогч гээд байгаа ахтай маргалдаад бие биенийгээ цохиж авах гээд гараа далайлгасан боловч бие биенийгээ онож цохихгүй байсан. Яагаад гэвэл буудлын эгч бид 2 хориглож байсан. Т.Ш ахыг нөгөө ах тийрээд газар унагаачихсан чинь Т.Ш ах босож ирэхэд нь би салгаж хориглоод бид 3 буцаад өрөөндөө ороход Э.Г ах нөгөө ахтай дахиад маргалдсан. Тэр үед Т.Ш ах цагаан өнгийн шилэн стакан аваад өрөөнөөс гарсан. Би гарнаас нь шилэн стаканыг авах гэтэл надад өгөхгүй гарандаа атгачихаад байсан. Хохирогч гээд байгаа хүний өрөөний үүдэнд очоод тэр ах руу Т.Ш шилэн стаканаа шидчихсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р хуудас/,

 

7. Гэрч Д.Б 2017.01.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...өглөө 07 цаг 30 минутын үед миний утас дуугараад авахад “Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, Д.Г-ийн эхнэр мөн үү” гэхэд нь “яасан” гэж асуутал “Хүнд зодуулсан байдалтай манайд хүргэгдэж ирсэн, та хүрээд ир” гэхээр нь 08 цаг өнгөрч байхад хүүгийн хамтаар Гэмтлийн эмнэлэг дээр очтол манай нөхөр үүдний хүлээн авах дээр сууж байсан. Сувилагч нь “нүүрний цусыг нь арчиж байгаарай, одоо оёдол тавина” гэж хэлээд уруул хамар, баруун нүдний дээд талын зовхинд оёдол тавьсан. Гэмтлийн эмч “эрүү, нүүрний мэс заслын эмчтэй уулз” гэхээр нь уулзахад “Дүүргийнхээ нүдний эмчид үзүүл” гэж хэлсэн. Маргааш нь “Болор мэлмий” эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь “нүдний дотор талын салст гэмтсэн байна, хагалгаанд орох шаардлагатай гэж байснаа хэсэг харъя” гээд эм бичиж өгөөд “7 хоногийн дараа ирээрэй” гэж хэлсэн. 2017.01.17-ны өдөр “Болор мэлмий” эмнэлэгт дахин очиж үзүүлэхэд “нүдний гэмтлийн гаралтай мах гарч ирсэн байна, махаа авахуулах мэс засал хийлгэх шаардлагатай” гээд 2017.01.24-ний өдөр хагалгаанд орохоор тохирсон. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулахад 200.000 гаран төгрөгний зардал гарсан. Харин одоогийн байдлаар нийтдээ 300.000 төгрөгний зардал гарсан. Нүдний мах авахуулах хагалгаанд ороход 150.000 орчим төгрөгний зардал гарна гэсэн. Цаашдаа бас зардал гарах байх гэж бодож байна. Манай нөхөр машинаараа халтуур хийж мөнгө олдог байсан. Өнөөдрийн байдлаар 15 хоног ажилгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/,

 

8. Гэрч Н.А 2017.02.13-ны өдөр мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” нэртэй зочид буудлыг хамтран амьдардаг С.Э-ын хамтаар түрээслэн ажиллуулж байгаад одоо больсон. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажиллаж байхад 22 цагийн үед гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирэхэд нь би бүртгэж аваад 7 номерын өрөөнд оруулсан. 00.00 цагийн үед 7 номерын өрөөнд орсон 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд “өрөөнд 1 хүн байгаа эндээ хононо” гэж хэлээд гарсан. Шөнө 04 цагийн үед буудалд 1 эрэгтэй хүн орж ирээд “өрөө хэд вэ” гэж асуухад нь би хоногийн 20.000 төгрөг гэж хэлээд өрөөгөө харуулсан чинь тэр залуу 20.000 төгрөг надад өгчихөөд гаднаас “хоёр хүнээ дагуулаад ороод ирье” гэснээ 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүний хамт орж ирсэн. Бичиг баримтаар нь бүртгэл хийх гэтэл бичиг баримтаа орхичихсон гээд эхэлж орж ирсэн залуу өөрийнхөө нэрийг баттай гээд нэг нэр хэлсэн ба хэн гэснийг нь сайн санахгүй байна, регистрийн дугаараа хэлсэн боловч сүүлд нь цагдаа нар буруу регистр байна гэсэн. Тэр хүмүүс 3 номерын өрөөнд орсон. Удалгүй 3 номерын өрөөнөөс эхэлж орж ирээд өрөөгөө хараад тооцоо хийсэн өндөр залуу гарч ирээд надаас “гар утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн чинь эргээд өрөөндөө орсон боловч удалгүй нөгөө залуу дахиж гарч ирээд буудлын өрөөнүүдийн хаалгыг тогшиж эхэлсэн. Би “хүмүүс унтаж амарч байна, өрөөндөө ор” гэж тэр хүнд хэлэхэд “за за” гэж хэлээд өрөөндөө орсон боловч дахиж өрөөнөөсөө гарч ирээд 7 номерын өрөө рүү ороод цэнэглэгч асуугаад байсан. Удалгүй гарч ирээд ариун цэврийн өрөө рүү ортол 7 номерын өрөөнд байсан махлаг биетэй ах өрөөнөөсөө гарч ирээд “хэн бэ” гээд бахираад ариун цэврийн өрөө рүү орсон. Ариун цэврийн өрөөнд тэр ах нөгөө цэнэглэгч асуугаад яваад байсан залуутай заамдалцаж авахаар нь “би больцгоо” гээд салгаад 3 номерын өрөөний залууг өрөө рүү нь явуулсан. Харин 7 номерын өрөөний ах бие засаж гарч ирээд 3 номерын өрөө рүү очиж өөрөө нөгөө залуутай маргалдаад байсан, хоорондоо зодолдоогүй. Тэгтэл 3 номерын өрөөнөөс намхан биетэй залуу гарч ирээд махлаг ахтай маргалдаад зодолдох гэж байхад нь би хамт явж байсан эмэгтэйтэй нь салгасан. Би цагдаад дуудлага өгч байсан чинь 7 номерын өрөөний ах нүүрээ дарчихсан над руу “тэр залуу аяга шидчихлээ” гээд намхан биетэй залуу руу гараараа заасан. Би цагдаа дуудсан байгаа гэж хэлтэл 3 номерын өрөөнд байсан 2 залуу, эмэгтэй хувцсаа өмсөөд гараад явчихсан. Удалгүй цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51-р хуудас/,

 

9. Гэрч С.Э 2017.02.15-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би галчийн ажлаа хийж байхад үүрээр галаа түлчихээд 05 цаг өнгөрч байхад буудал руу ороход ахимаг насны махлаг биетэй залуутай намхан биетэй хар өнгийн футболк өмссөн залуу маргалдаад байсан. Махлаг биетэй хүн нь хамраа дараад, тэр хэсгээс нь цус гарч байгаа харагдсан. Би “цагдаа дуудсан юм уу” гэж эхнэрээсээ асуутал “дуудсан” гэсэн. Гэтэл намхан биетэй хар фудволктой залуу хамт явж байсан эрэгтэй, эмэгтэйтэйгээ 3-уулаа хувцсаа өмсөөд цоожтой байсан хаалгыг түлхээд гараад явсан. Хохирогч нилээн согтуу байсан ба “банди минь үзье” гээд нөгөө залуу руу дайраад байсан. Зочид буудлын хаалгыг эвдээгүй, хаалгыг нь түлхчихээр цоожных нь гол хаалганы хажуу талын тээглэгчийг хугалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 

10. Гэрч Д.Э 2017.05.15-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр утас худалдаж авах, ойр зуурын ажил амжуулахаар ирсэн. Тухайн үед Теди худалдааны төвийн 2 давхарт байрлах 14 дүгээр павильоны 10 дугаар лангуунаас Huawei p9 маркийн алтлаг шаргал өнгийн гар утас 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдагч нь 2 сарын баталгааны хуудас бичиж өгсөн. Удалгүй манай охин руу цагдаа нар залгаад хулгайн утас байна яаралтай авчирч өгөөд уулзах талаар хэлсэн тул би авчирч өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205-р хуудас/,

 

11. Шинжээч эмч Т.Чимэд-Очир 2017.06.16-ны өдөр мэдүүлэхдээ: Хохирогч Д.Г-т учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд нүүр рүү шилэн аягаар шидэх  болон цохих үед хагарч бутарсан бол дээрх гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20-р хуудас/,

 

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1215 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Г-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх-ийн 55-р хуудас/,

           13. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3, 6-9-р хуудас/,

14. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25-27-р хуудас/,

15. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 29-р хуудас/,

16. Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 199-р хуудас/,

17. Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /1-р хх-ийн 174-р хуудас/,

18. Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 224-225-р хуудас/,

19. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 226-р хуудас/,

20. Шүүхийн хэлэлцүүлэгт “Марал” зочид буудлын камерийн бичлэгээс хуулбарласан СД-г шинжлэн судлахад: ... “зочид буудлын коридорт бор шаргал өнгийн тэмээний ноосон майктай эрэгтэй хүн /Э.Г-/ наад талын өрөөнөөс гарч ирэхэд хохирогч Д.Г цаанаас гарч ирэх ба тэд өөд өөдөөсөө чиглэн явж Э.Г хохирогч Д.Г-ийг өшиглөх гэтэл хөлийг барьж аваад харилцан бие биеэ цохихоор дайрч байхад хар өнгийн фудволк өмссөн намхан нуруутай эрэгтэй /Т.Ш-/, буудлын үйлчлэгч эмэгтэй хоёр тэдний дундуур орж салгах ба удалгүй шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдож цааш явсаар шатаар буув. Т.Ш, Э.Г, гэрч Б.Э нар буцаж өрөөндөө орсоны дараа хохирогч Д.Г шатны доор зогссон хэвээр байх ба наад талд буудлын үйлчлэгч эмэгтэй зогсож ярилцаад хохирогч шатаар дээш гарч ирээд коридороор өрөө рүүгээ чиглэн ирэх үед Э.Г дахин гарч ирж тэд хоорондоо маргалдах үед Т.Ш өрөөнөөсөө гарч ирэхдээ баруун гараа ардаа нугалж, шилэн аяга мэт зүйл атгасан байдалтайгаар хохирогч Д.Г-ийн өрөөний үүдэнд очоод онгорхой хаалга руу чиглүүлэн гартаа барьсан зүйлийг шидэх ба үүний дараа хохирогч Д.Г нүүрээ алчуураар дарсан байдалтай өрөөнөөс гарч ирж буй” дүрс бичлэг,

 

Шүүгдэгч Т.Ш-ын хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

21. Гэрч Ө.А 2017.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: Миний хүү Т.Ш нь 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрөхөд төрсөн. Хүү маань айлын ууган хүүхэд бөгөөд доороо 3 эмэгтэй дүүтэй. Бага насандаа Төв аймгийн 3 дугаар цэцэрлэгээр хүмүүжиж, 8 настай байхдаа Төв аймгийн 1 дүгээр 10-н жилийн сургуульд элсэн суралцсан. 1999 онд 8 дугаар анги төгссөн. Төв  аймагтаа Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн сургуульд суралцаж мужаан мэргэжил эзэмшсэн. 1992 онд цэргийн албанд татагдаж, Дорноговь аймагт цэргийн алба хаасан. Хувиараа барилга дээр туслах ажилчнаар ажилладаг байсан. Эцэг эхийнхээ үгнээс гардаггүй. Бидний дэргэд архи ууж маргаан хийж, агсам согтуу тавиад байдаггүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-р хуудас/,

22. Гэрч Л.Т 2017.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: Т.Ш нь миний эзэмшлийн тээврийн хэрэгслээр халтууранд явдаг. Сүүлийн үед Т.Ш гэртээ ирэхгүй, машин тэрэг нь харагдахгүй болохоор би Т.Ш-аас юу болсон талаар асуухад Хан-Уул дүүрэгт танхайн хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Надаас айгаад хэлэлгүй их удсан юм шиг байсан. Манай хүү Т.Ш нь өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд юм. Хааяа огцом уурлаж ямар нэгэн асуудалд орчих гээд байдаг. Өөр ямар нэгэн зан араншин байхгүй. Т.Ш урьд өмнө нь гэмт хэрэг болон захиргааны зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

23. Шүүгдэгч Т.Ш-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 78-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Г-ийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

24. Шүүх сэтгэц эмгэг судлалын №614 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Г нь сэтгэцийн өвчингүй байна.

2. Э.Г нь болсон хэргийн талаар үнэн зөв өгөх чадвартай байна.

3. Э.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх асуултанд хариулах чадвартай байна.

4. Э.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Э.Г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /2-р хх-ийн 24-25-р хуудас/,

25. Хан-Уул дүүргийн шүүхийн 1994.05.02-ны өдрийн 143 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 111-112-р хуудас/,

26. Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997.12.22-ны өдрийн 781 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 95-96-р хуудас/,

27. Хан-Уул дүүргийн шүүхийн 1998.07.17-ны өдрийн 164 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 93-94-р хуудас/,

28. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000.03.20-ны өдрийн 176 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 97-р хуудас/,

29. Хан-Уул дүүргийн шүүхийн 2002.05.28-ны өдрийн 176 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 99-100-р хуудас/,

30. Хан-Уул дүүргийн шүүхийн 2006.06.30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 101-103-р хуудас/,

31. Хан-Уул дүүргийн шүүхийн 2006.06.30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /Э.Г-/ /1-р хх-ийн 101-103-р хуудас/,

32. Шүүгдэгч Э.Г-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 89-р хуудас/,

33. Яаралтай тусламжийн хуудас /2-р хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Ш, Э.Г нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

           Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ш, Э.Г нарыг  бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” зочид буудалд хохирогч Д.Г-ийг хүч хэрэглэн зодож, Т.Ш нь хохирогчийн нүүр рүү шилэн аяга шидэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

           Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт хохирогч Ш.А-ийн эзэмшлийн HUIWAI P9 Lite маркийн гар утсыг хулгайлан авч 670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 Шүүгдэгч Т.Ш, Э.Г нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Э.Г-ийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.      

 

 Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд: 2017 оны 01 дүгээр сарын 05 өдрийн 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” зочид буудалд олон нийтийн амгалан тайван байдал болон зочид буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байдал тогтоогдохгүй ба харин шүүгдэгч Э.Г хохирогч Д.Г нарын хооронд маргаан үүсэж, улмаар харилцан зодолдсон, шүүгдэгч Т.Ш нь хохирогч руу шилэн аяга шидсэний улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

“Марал” зочид буудлын камерын бичлэгээс “зочид буудлын коридорт бор шаргал өнгийн тэмээний ноосон майктай эрэгтэй хүн /Э.Г-/ наад талын өрөөнөөс гарч ирэхэд хохирогч Д.Г цаанаас гарч ирэх ба тэд өөд өөдөөсөө чиглэн явж Э.Г хохирогч Д.Г-ийг өшиглөх гэтэл хөлийг барьж аваад харилцан бие биеэ цохихоор дайрч байхад хар өнгийн фудволк өмссөн намхан нуруутай эрэгтэй /Т.Ш-/, буудлын үйлчлэгч эмэгтэй хоёр тэдний дундуур орж салгах ба удалгүй шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдож цааш явсаар шатаар буув. Т.Ш, Э.Г, гэрч Б.Э нар буцаж өрөөндөө орсны дараа хохирогч Д.Г шатны доор зогссон хэвээр байх ба наад талд буудлын үйлчлэгч эмэгтэй зогсож ярилцаад хохирогч шатаар дээш гарч ирээд коридороор өрөө рүүгээ чиглэн ирэх үед Э.Г дахин гарч ирж тэд хоорондоо маргалдах үед Т.Ш өрөөнөөсөө гарч ирэхдээ баруун гараа ардаа нугалж, шилэн аяга мэт зүйл атгасан байдалтайгаар хохирогч Д.Г-ийн өрөөний үүдэнд очоод онгорхой хаалга руу чиглүүлэн гартаа барьсан зүйлийг шидэх ба үүний дараа хохирогч Д.Г нүүрээ алчуураар дарсан байдалтай өрөөнөөс гарч ирж буй” дүрс бичлэг,

 

           Хохирогч Д.Г-ийн:

 “...05 цагийн үед буудлын өрөөний хаалгыг 178 см орчим өндөртэй 30-35 насны дээгүүрээ тэмээний ноосон майк өмссөн согтуу хүн хүчтэй түлхээд ороод ирсэн. Би тэр залуугаас “Чи юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тэрээр “Утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн. Тэр залуу өрөөнөөс гараад явсан. Би хэсэг хугацааны дараа бие засах гээд нойлын өрөө ортол тэр залуу ганцаараа нойлын өрөөнд зогсож байсан. Би "Чи одоо хаашаа юм бэ, өрөөний хаалга эвдчих юм аа, над дээр төлбөр тооцоо гарна шдээ” гэхэд тэр залуу миний араас ирээд өшиглөж, гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохиход нь би тэр залууг цааш нь түлхсэн. Буудлын үйлчлэгч эмэгтэй орж ирээд тэр залууг аваад явсан. Тэгээд би бие засчихаад коридорт гараад ирэхэд над руу дайрсан залуу нэг эрэгтэй, эмэгтэйгийн хамт намайг хэл амаар доромжлоод зодох гээд дайраад байсан. Би өөрийнхөө өрөө рүү орох гэхэд 2 залуу намайг өрөө рүү оруулахгүй миний нүүр болон бие хэсэг рүү цохиод байсан. Тэр үед үйлчлэгч эмэгтэй салгах гэсэн боловч өндөр нуруутай залуу миний өрөөний үүдэнд зогсчихоод хэрүүл хийгээд явахгүй байсан. Харин намхан нуруутай залуу тэнд байсан хүмүүст холдож бай гэж хэлээд миний нүүрэн хэсэгт шилэн аяга мэт зүйлээр шидэж оноод хамар, амнаас нь цус гарсан.

...Надад энэ хэргийн улмаас 349.000 төгрөгний зардал одоогийн байдлаар гарсан. Мөн миний нүүрэнд маш муухай сорви үлдэж байна, энэ сорви арилгуулмаар байна. Э.Г гэх залуу буудлын бие засах өрөөнд миний араас 1 удаа өшиглөж, миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохисон. Баруун нүдний хөхрөлтийг Э.Г надад учруулсан. Бусад гэмтлийг Т.Ш шилэн аяга шидэж учруулсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35-р хуудас/,

 

Гэрч Б.Э-ийн:

“...Тэр үед Э.Г утасны цэнэглэгч асуусан юм гэж хэлж байсан. Э.Г буудлын коридорт нэг хүнтэй маргалдаад байхаар нь Т.Ш ах гарсан. Тэгснээ Т.Ш ах өрөөнөөс шилэн аяга авчраад Э.Г-той маргалдаж байсан хүн рүү шидчихсэн. Би шилэн аягаар тэр хүний хаана нь оносон талаар мэдэхгүй байна. Т.Ш, Э.Г бид 3 буудлаас гарч явах гэхэд буудлын үйлчлэгч эмэгтэй хаалгаа түгжсэн, цагдаа дуудсан гэж хэлээд гаргаагүй. Э.Г-той маргалдсан хүний хамарнаас цус гарчихсан сандал дээр сууж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-40-р хуудас/,

 

Гэрч Д.Б-ийн:

“...өглөө 07 цаг 30 минутын үед миний утас дуугараад авахад “Гэмтлийн эмнэлгээс ярьж байна, Д.Г-ийн эхнэр мөн үү” гэхэд нь “яасан” гэж асуутал “Хүнд зодуулсан байдалтай манайд хүргэгдэж ирсэн, та хүрээд ир” гэхээр нь 08 цаг өнгөрч байхад хүүгийн хамтаар Гэмтлийн эмнэлэг дээр очтол манай нөхөр үүдний хүлээн авах дээр сууж байсан. Сувилагч нь “нүүрний цусыг нь арчиж байгаарай, одоо оёдол тавина” гэж хэлээд уруул хамар, баруун нүдний дээд талын зовхинд оёдол тавьсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/,

 

          Гэрч Н.А-ын:

           “...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” нэртэй зочид буудлыг хамтран амьдардаг С.Э-ын хамтаар түрээслэн ажиллуулж байсан.  ... 3 номерын өрөөнөөс эхэлж орж ирээд өрөөгөө хараад тооцоо хийсэн өндөр залуу гарч ирээд надаас “гар утасны цэнэглэгч байна уу” гэж асуухаар нь “байхгүй” гэж хэлсэн чинь эргээд өрөөндөө орсон боловч удалгүй нөгөө залуу дахиж гарч ирээд буудлын өрөөнүүдийн хаалгыг тогшиж эхэлсэн. Би “хүмүүс унтаж амарч байна, өрөөндөө ор” гэж тэр хүнд хэлэхэд “за за” гэж хэлээд өрөөндөө орсон боловч дахиж өрөөнөөсөө гарч ирээд 7 номерын өрөө рүү ороод цэнэглэгч асуугаад байсан. Удалгүй гарч ирээд ариун цэврийн өрөө рүү ортол 7 номерын өрөөнд байсан махлаг биетэй ах өрөөнөөсөө гарч ирээд “хэн бэ” гээд бахираад ариун цэврийн өрөө рүү орсон. Ариун цэврийн өрөөнд тэр ах нөгөө цэнэглэгч асуугаад яваад байсан залуутай заамдалцаж авахаар нь “би больцгоо” гээд салгаад 3 номерын өрөөний залууг өрөө рүү нь явуулсан. Харин 7 номерын өрөөний ах бие засаж гарч ирээд 3 номерын өрөө рүү очиж өөрөө нөгөө залуутай маргалдаад байсан. Тэгтэл 3 номерын өрөөнөөс намхан биетэй залуу гарч ирээд махлаг ахтай маргалдаад зодолдох гэж байхад нь  салгасан. Би цагдаад дуудлага өгч байхад 7 номерын өрөөний ах нүүрээ дарчихсан над руу “тэр залуу аяга шидчихлээ” гээд намхан биетэй залуу руу гараараа заасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51-р хуудас/,

 

Гэрч С.Э-ын:

“... ахимаг насны махлаг биетэй залуутай намхан биетэй хар өнгийн футболк өмссөн залуу маргалдаад байсан. Махлаг биетэй хүн нь хамраа дараад, тэр хэсгээс нь цус гарч байгаа харагдсан. Би “цагдаа дуудсан юм уу” гэж эхнэрээсээ асуутал “дуудсан” гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1215 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Г-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх-ийн 55-р хуудас/,

 

          Шинжээч эмч Т.Чимэд-Очир 2017.06.16-ны өдөр мэдүүлэхдээ: Хохирогч Д.Г-т учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд нүүр рүү шилэн аягаар шидэх  болон цохих үед хагарч бутарсан бол дээрх гэмтлүүд 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20-р хуудас/,

 

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3, 6-9-р хуудас/,

 “Марал” зочид буудлын камерын бичлэгийг хуулбарласан СД-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 29-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Г, Т.Ш нарыг хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газраас хохирогч Ш.А-ийн  HUIWAI P9 Lite маркийн гар утсыг хулгайлан авч 670.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.А 2017.05.03-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагт ажил дээрээ байж байхдаа өөрийн гар утсаар охин Мөнхжинтэй ярьсны дараа нь гар утсаа принтерийн хажуу талын ширээн дээр тавьсан. Намайг гар утсаараа ярьж байхад 3 хүн байсан ба тэр хүмүүсийн юмыг хийж өгч байсан чинь гаднаас хар пальто өмссөн, дотуураа эрээн цамцтай, жинсэн өмдтэй, зүүн хацар дээрээ хар мэнгэтэй, халимаг үстэй туранхайвтар 40 орчим насны залуу орж ирээд “гар утаснаасаа зураг угаалгана” гэж хэлээд гар утсаа өгтөл гар утас нь цэнэггүй байхаар нь “жаахан цэнэглэж байгаад хуулаад өгье” гэсэн чинь нөгөө залуу гараад явсан. Удалгүй орж ирэхээр нь гар утсыг нь үзтэл утас нь цэнэг ороогүй байсан. Би гар утас руугаа бүлүүтүүдээр зургийг нь хуулаад авъя гээд гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Манай нөхөр, хүүхэд хоёр “утсаа яагаад авахгүй байгаа юм бэ” гээд орж ирэхээр нь утас алга болсноо мэдээд “камер шүүж үзье, ямар хүмүүс байсан” гэхээр нь “энд байгаа хүмүүс байсан” гэхэд нөгөө хар пальто өмссөн залуу “миний утас яагаад болохгүй байна, би батерей авдаг юм уу” гээд гараад явсан. Тэр хооронд би дотор байсан хүмүүсийн юмыг хийж байсан. Нилээн удсаны дараа хар пальтотой залуу орж ирээд “болж байна уу” гээд “болохгүй байна” гэж хэлтэл утсаа аваад гарсан. Би хулгайд алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний утсыг хулгайлсан хүнээс нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Э-ы:

2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр утас худалдаж авах, ойр зуурын ажил амжуулахаар ирсэн бөгөөд тухайн үед Теди худалдааны төвийн 2 давхарт байрлах 14 дүгээр павильоны 10 дугаар лангуунаас Huawei p9 маркийн алтлаг шаргал өнгийн гар утас 350,000 төгрөгөөр худалдаж авсан ба худалдагч нь 2 сарын баталгааны хуудас бичиж өгсөн. Удалгүй манай охин руу цагдаа нар залгаад хулгайн утас байна яаралтай авчирч өгөөд уулзах талаар хэлсэн тул би авчирч өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205-р хуудас/,

          Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 199-р хуудас/,

          Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 224-225-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 226-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүгдэгч Э.Г нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил хорих ял, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн 14 жилийн хугацаагаар тогтоож, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоосон ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311-Ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан Э.Г-т биечлэн эдлүүлэхээр тогтоосон 12 жилийн хорих ялаас 1 жилийг өршөөн хасч, үлдэх 8 сар 18 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон байх ба тэрээр 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А тоот тогтоолоор баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ыг Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан ба энэхүү Пактын 14 дүгээр зүйлийн 7-д “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэсэн зарчим болон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шудрага ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийг урьд ял шийтгүүлсэн үндэслэлээр нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үзлээ.

 

          Иймд шүүгдэгч Э.Г-ийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар өөрчлөн зүйлчилж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл” эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” зочид буудалд 2017 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 05 цагийн орчимд шүүгдэгч Э.Г нь хохирогч Д.Г-тэй маргалдаж, хүч хэрэглэн зодолдсон ба шүүгдэгч Т.Ш нь хохирогч руу шилэн аяга шидсэний улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг бүлэглэж учруулсан болох нь хохирогч Д.Г, гэрч Б.Э, гэрч Д.Б, Н.А, С.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн 1215 дугаартай дүгнэлт, “Марал” зочид буудлын камерын бичлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах, тэднийг нийгэмшүүлэх үүднээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Т.Ш нь хохирогч Д.Г-т 349.000 төгрөг төлсөн ба хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардалд 1.342.500 төгрөг нэхэмжилж “Төгс ялгуун” эмнэлгийн тодорхойлолтыг /хх-ийн 2-р хавтас 140-р хуудас/ баримтаар ирүүлжээ. Хавтаст хэрэгт дээрх тодорхойлолтоос өөр баримт авагдаагүй тул зайлшгүй гарах зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Харин хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Хохирогч Ш.А нь гар утсаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

           

          Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Г нь 116 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

                                       

ТОГТООХ НЬ:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Ч овогт Э-ын Г-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Э.Г-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.Ш, Э.Г нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

4. Б овогт Т-ын Ш, Ч овогт Э-ын Э.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Ш, Э.Г нарыг тус бүр 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийн цагдан хоригдсон 116 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ял эдэлсэнд тооцсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Ш-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР