| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00508/И |
| Дугаар | 148/ШШ2019/00005 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2019/00005
| 08 оны сарын 4 өдөр | Дугаар 48/ШШ0/00005 | ******* аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймгийн ******* сумын дугаар баг дүгээр хэсэг 8-5 тоотод оршин суух, тэй, 3 настай, одоо Төрийн банк ХХК-ийн ******* салбарт харилцааны менежер ажилтай овогт /ТЯ-80084/ /Төрийн банк ХХК-ийн /******* салбарын// нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг дугаар хэсэг - тоотод оршин суух, тэй, 50 настай, одоо ******* ХХК-ийн захирал нар овогт /ЦГ-807/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг дугаар хэсэг - тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо ё хотын Хан-******* дүүргийн дүгээр хороо 5- тоотод оршин суух, эмэгтэй, 47 настай, гаалийн байцаагч ажилтай овогт /МЮ-7034/ нарт холбогдох:
Орон сууцны зээл, зээлийн хүү нийт 7,77,5.4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Д., хамтран үүрэг гүйцэтгэгч Х. нар нь 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 400 тоот Зээлийн гэрээ байгуулан Орон сууц санхүүжилтын корпораци /ОССК/-иас 38.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зээлийг 04 сарын хугацаатай жилийн 8%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ байгуулан авсан. 05 оны 05 дугаар сарын 5-нд Төрийн банк-ны ******* салбарт шилжин ирсэн. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээ-нд заагдсан заалтыг зөрчиж зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна.
Зээлдэгч нар нь 05 оны 0 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлээ бүрэн төлөхгүй дутуу төлөлт хийж байгаа бөгөөд 08 оны 0 дүгээр сарын -ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр ,8,87 төгрөг, зээлийн хүү ,40,3.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,00. төгрөг нийт 7,7,5.4 төгрөгийг гаргуулж зээлийн зөрчлийг арилгуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах, нотариатын зардал ,500 төгрөг гаргуулж өгнө үү. Байрны гэрчилгээ гарсан эсэх нь тодорхойгүй бид нар асууж сурагласан боловч гараагүй байсан гэх.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Засгийн газраас хжүүлж байсан Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу Орон сууц санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлд хамрагдаж Орон сууц санхүүжилтын корпорациас санал болгосон барилгын компани болох ХХК-ийн *******гол дүүргийн дүгээр хороонд баригдаж байсан давхар орон сууцыг сонгож 0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 400 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах 0 дугаартай гурвалсан гэрээг тус тус байгуулж 38,000,000 төгрөгийн зээлийг 8%-ийн хүүтэй авсан юм. Энэ зээлийг авахаас нэг сарын өмнө 0 оны 07 дугаар сарын 7-ны өдөр ХХК-тай 3 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ байгуулж 4.м өрөө байрыг нийт 57,408,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож би ,408,000 төгрөгийг урьдчилгаа болгон бэлнээр тушаасан.
Миний хувьд ОССК-оос зээлсэн 38,000,000 төгрөг, орон сууцны нийт төлбөр 57,408,000 төгрөгийг ХХК бүрэн төлж дууссан гэж үзэж байгаа. Гэтэл ХХК болон Орон сууц санхүүжилтын корпорациас гурвалсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: Тус гэрээний .-т заасан Орон сууцны барилгыг улсын комисс ашиглалтанд оруулах хүртэл хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компаниас зээлийн хүүгийн төлбөрийг шаардах, .3-т Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх, Барилгын компаниар хүүгийн төлбөрийг төлүүлэх, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх гэж тодорхой заасан байдаг.
Гэтэл ХХК нь зээлийн хүүг төлөөгүй, Орон сууц санхүүжилтын корпораци нь зээлийн хүүг төлүүлэхээр шаардана гэсэн үүргээ ч биелүүлээгүй юм. Ийм учраас энэ байдлаас болж зээлж авсан 38,000,000 төгрөгийн зээл бүрэн хэмжээгээр төлөгдөхгүй зөрчил гарсан бөгөөд одоо ч зөрчил нь хэвээрээ байна. Энэ нь иргэн бид нарт буруугүй гэж үзэж байна. Төрийн банкинд зээл шилжиж ирсэн бол хамгийн эхэнд бидний дунд хийгдсэн гурвалсан гэрээнд заагдсан бидний өмнөөс зээлийн хүүг төлүүлэхийг шаардах эрх нь байсан гэж үздэг. Тийм учраас ХХК нь хүүг төлөх үүрэг хүлээж байсан учраас тухайн компани нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байхад зээлийн хүүг биднээс нэхэмжилж байгааг үндэслэлгүй, шударга бус гэж үзэж байна. Би тухайн банкинд гурвалсан гэрээний үүрэг зөрчигдөж байгаа учраас гэрээнд заагдсан барилгын компаниар хүүг төлүүлж зээлийн үүргийн зөрчлийг арилгуулахаар хэд хэдэн удаа тус банкинд хандаж хүсэлт гаргаж байсан боловч банк надад энэ талаар ямар ч хариу өгөөгүй юм.
Өнөөдөр энэ байр ашиглалтанд өгсөн гэх боловч хүн амьдрах боломжгүй, цахилгаан шат тавигдаагүй, төвлөрсөн дулаанд иж бүрэн холбогдоогүй, гадна тохижилт бүрэн хийгдээгүй, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол байхгүй, телевиз, радионы шугам бүрэн тавигдаагүй байгаа нь энэ байранд амьдрах боломж нөхцөл хангагдаагүй юм. Миний бие нь энэ байранд сар гаруй амьдарч байгаад гарч байр түрээслэн амьдарч байна. Манайх давхарт байдаг бөгөөд цахилгаан шатгүй учраас бага насны хүүхдээ тэвэрч шатаар өгсөж, буухад бэрхшээлтэй учраас гарсан. Иймд төрийн банкинд бидний дунд хийгдсэн гурвалсан гэрээг биелүүлэх үүрэг нь шилжиж ирсэн гэж ойлгож байгаа учраас иргэн бид энэ гэрээг зөрчөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хсэхгүй болгож өгнө үү. Өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээ гараагүй байгаа. Миний бие нь зээл авах үедээ Х.тай гэр бүл байсан, одоо бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан учраас энэ зээлийн өрийг би хариуцан төлнө. Х.т хамааралгүй юм гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Х. шүүхэд гаргасан тайлбартаа:
Төрийн банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад миний зүгээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорхи тайлбарыг гаргаж байна. Учир нь:
3асгийн газраас хжүүлж байсан Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу Орон сууц санхүүжилтын корпорациас төрийн албан хаагчдад олгосон орон сууцны зээлэнд хамрагдсан юм. Ингэхдээ бид ОССК-оос санал болгосон барилгын компани болох Интертрейд ХХК-ний *******гол дүүргийн дүгээр хороонд баригдаж байсан давхар орон сууцыг сонгож 0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 400 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн 0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах 0 дугаартай гурвалсан гэрээг тус тус байгуулж 38000.000 /гучин найман сая/ төгрөгийн зээлийг 8%н хүүтэй авсан юм. Энэ зээлийг авахаас нэг сарын өмнө буюу 0 оны 07 дугаар сарын 7-ны өдөр тус Интертрейд ХХК-тай 3 дугаартай Орон сууцны барилга захиалах гэрээ байгуулж 4, мкв өрөө байрыг нийт 57408.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 408000 төгрөгийг бид өөрсдийн хуримтлалаасаа гаргаж тус компанид бэлнээр тушаасан юм. Энэ тушаасан мөнгөн дээрээ ОССК-иас зээлсэн 38.000.000 төгрөгөө нэмж өгөөд байрны нийт төлбөр 57.408.000 төгрөгийг Интертрейд ХХК-д бүрэн төлж дуусгасан юм.
Иргэн бид дээрх байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдийг огт зөрчөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж үндсэн зээлийг төлж ирсэн...
Гэтэл Интертрейд ХХК нь зээлийн хүүг төлөөгүй, ОССК нь зээлийн хүүг төлүүлэхээр шаардана гэсэн үүргээ биелүүлээгүй байна. Ийм нөхцөл байдлаас болж ОССК-оос зээлж авсан 38000.000 төгрөгийн зээл бүрэн хэмжээгээр төлөгдөхгүй зөрчил гарсан бөгөөд одоо ч зөрчилтэй хэвээрээ байна. Энэ байгууллагын гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй хандсаны улмаас иргэн бид буруутан болж байна. Энэ гарч байгаа зөрчилд иргэн бид ямар ч буруугүй зөвхөн гэрээнд тусгагдсан үүргийнхээ дагуу үүргээ биелүүлж ирсэн. Төрийн банк-д уг зээл шилжиж ирсэн гэж байгаа бол гурвалсан гэрээ одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа болохоор Төрийн банк тус гэрээнд заасан эрхээ хжүүлж зээлдэгч бидний өмнөөс зээлийн хүүг төлүүлэхийг барилгын компани ХХК-иас шаардах эрх нь ч гэсэн Төрийн банк-д зээлтэйгээ хамт дагалдаж ирж байгаа гэж үзэж байна.
ХХК нь гэрээгээр зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэр үүргээ биелүүлэхгүй байхад иргэн биднээс зээлийн хүүг шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд шударга биш байна гэж үзэж байна. Д. гурвалсан гэрээ зөрчигдөж байгаа тухай болон гэрээг зөрчөөд байгаа барилгын компаниар зөрчлийг арилгуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг одоо энэ нэхэмжлэл гаргаад байгаа Төрийн банк-д 08 оны 03 дугаар сарын -ны өдөр, 08 оны 05 дугаар сарын 4-ний өдөр тус тус гаргаж өгсөн юм. Ингэж хүсэлт удаа дараа гаргаж байхад энэ Төрийн банк-наас хариу огт ирдэггүй байсан. ОССК-н санал болгосны дагуу бидний захиалсан өрөө байр одоо хүртэл чанар стандарт хангаагүй бүрэн ашиглалтанд ороогүй цахилгаан шат тавигдаагүй ажиллаагүй, төвлөрсөн дулаанд иж бүрэн холбогдоогүй, гадны орчны тохижилт бүрэн хийгдээгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, машины зогсоол байхгүй телевиз радионы шугам бүрэн биш.....з нөхцөл байдлууд байгаа юм. Энэ бол гурвалсан гэрээ бүрэн хжээгүй, хяналтгүй явж ирсэнтэй холбоотой. Иргэн бид захиалсан байрандаа сар амьдраад гарсан учир нь энэ захиалсан манай өрөө байр давхарт байрладаг тул нялх хүүхэдтэй бид гарч ороход үнэхээр бэрхшээлтэй байсан түл бусдын байрыг хөлсөлж хүүхдүүдээ амьдруулж ирсэн. Ийм байдлаар иргэн бид хохирч байгаа тул 0 онд БЗД, СБД, ЧДүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж гурвалсан гэрээг биелүүлэхийг ОССК-с шаардсан, Интертрейд ХХК-с зээлийн хүүг төлүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-с шүүхэд тайлбар ирүүлэхдээ: 3асгийн газрын 03 оны 53-р тогтоолоор ОССК-ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах замаар Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ байгуулсан бөгөөд тус байгууллага нь ОССК-ХХК-тай чиг үүрэг, шаардах эрхүүдтэй холбогдох баримт бичгийг хүлээн аваагүй, ОССК-ХХК-тай холбоотой төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц төслийн зээлийн чиг үүргийг Засгийн газрын 05 оны 74-р тогтоол, 05 оны 0, 07-р тогтоолуудаар бүхэлд нь Төрийн банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шилжүүлсэн байдаг гэж шүүхэд албан журмын дагуу талбараа бичгээр гаргаж өгсөн байсан юм. Үүнээс дүгнэж үзэхэд: Төрийн банк-д Гурвалсан гэрээг биелүүлэх үүрэг нь шилжиж ирсэн тул энэхүү гэрээг иргэн бид зөрчөөгүй тул Төрийн банк-ны нэхэмжилсэн 777.5.4 төгрөг гаргуулах, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж барьцааны гэрээ байгуулах хүсэлтийг хангуулах нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн зөвөөр хсэхгүй болгож өгнө үү. Х. би... нэхэмжлэлтэй бүрэн танилцаж танилцсаны үндсэн дээр тайлбар гаргаж, дээрх тайлбараар өөрийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлсэн гэж үзэж байгаа тул олон дахин шүүх дээр ирэх боломжгүй, миний бие төрийн тусгай албан хаагч тушаалаар албан үүрэг гүйцэтгэж явдаг Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж амьдардаг тул шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул миний гаргасан тайлбарыг үндэслэн шүүх хурлыг хийлгэж асуудлыг шийдэж өгнө үү...гэжээ.
Хт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк- ХХК-ийн /******* салбарын төв/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Д., хамтран үүрэг гүйцэтгэгч Х. нар нь 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 400 тоот Зээлийн гэрээ байгуулан Орон сууц санхүүжилтын корпораци /ОССК/-иас 38.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах зээлийг 04 сарын хугацаатай жилийн 8%-ийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ байгуулан авсан. 05 оны 05 дугаар сарын 5-нд Төрийн банк ХХК-ны ******* салбарт шилжин ирсэн...Зээлдэгч нар нь 05 оны 0 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээлээ бүрэн төлөхгүй дутуу төлөлт хийж байгаа бөгөөд 08 оны 0 дүгээр сарын -ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр ,8,87 төгрөг, зээлийн хүү ,40,3.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,00. төгрөг нийт 7,7,5.4 төгрөгийг гаргуулж зээлийн зөрчлийг арилгуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах, нотариатын зардал ,500 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.
Төрийн банк ХХК нь /******* салбар/ иргэн Д., хамтран зээлдэгч Х. нарт холбогдуулан Орон сууцны зээл, зээлийн хүү нийт 7,77,5.4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
******* аймгийн ******* сумын дугаар баг дугаар хэсэг - тоотод оршин суух иргэн Д. нь Засгийн газрын 4000 айл орон сууц хөтөлбөрт хамрагдан Орон сууцны санхүүжилтийн корпорацитай /ОССОК/ 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №400 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №0 дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ хийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэж хамтран зээлдэгчээр Х. үүрэг хүлээн оролцсон байна.
Энэ нь Орон сууц санхүүжилтийн корпораци, иргэн Д., хамтран зээлдэгч Х. нарын хооронд 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №400 тоот Орон сууцны зээлийн гэрээ хийн 38,000,000 төгрөгийн зээлийг 04 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ з нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл Засгийн газрын 03 оны 53 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 оны дүгээр тогтоол тус тус гарч Орон сууц санхүүжилтийн корпораци ХХК нь Төрийн орон сууцны корпораци болж өөрчлөн байгуулагдсанаар орон сууцны зээл санхүүжүүлэх чиг үүрэг нь байхгүй болж зээлийн багцаа арилжааны банкинд шилжүүлэх шаардлага үүссэний улмаас Орон сууц санхүүжилтийн корпораци болон Төрийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 05 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн Шаардан эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь 05 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Төрийн банк ХХК-ийн /******* салбар/ шилжүүлсэн болох нь 07 оны дугаар сарын -ны өдрийн зээлдэгч болон хамтран зээлдэгч Д., Х. нарт мэдэгдсэн гэх Мэдэгдэл-ээр нотлогдож байна.
Зохигчдын хооронд 0 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн №400 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр ,8,87 төгрөг, зээлийн хүү ,40,3.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,00. төгрөг нийт 7,7,5.4 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх талаар 07 оны дугаар сарын -ний өдрийн Мэдэгдэл зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Д., хамтран зээлдэгч Х. нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа хэдий ч зохигчдын хооронд хийгдсэн 0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-ний .3-т Зээл олгосон өдрөөс эхлэн графикт хугацаанд үндсэн зээлийг зээлдэгчээр төлүүлэх, Барилгын компаниар хүүгийн төлбөр төлүүлэх, орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах улсын комиссын актыг барилгын компаниас зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлдэгчээр төлүүлэх гэж заасан атал Төрийн банк ХХК /******* салбар/ нь зээлийн хүү ,40,3.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,00. төгрөгийг хэрхэн яаж тооцож тооцоолбор гаргасан нь /зээлийн хүүг хэдэн оны хэдэн сараас эхлэн тооцсон эсэх нь/ тодорхойгүй байх тул зээлийн хүү ,40,3.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,00. төгрөг нийт ,587,84.4 төгрөгийг хсэхгүй болгож, үлдэх үндсэн зээл ,8,7 төгрөг, нотариатын төлбөр ,500 төгрөг нийт ,,37 төгрөгийг зохигчдоос гаргуулах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, барьцааны гэрээ байгуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээ гараагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэтэл Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ-ний Зээлдэгчийн эрх, үүрэг-ийн 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж барьцааны гэрээг зээлдүүлэгчтэй байгуулж зээлийн гэрээний барьцааг хангах гэсэн нь тухайн гэрээнд зээлдүүлэгчид үүрэг болгон заасан байгааг дурдах нь зүйтэй. Иймд дээрх шаардлагыг хсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Д. нь гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрөө төлж байсан болох нь хт авагдсан Хадгаламж банкны кассын орлогын баримт /0 оны 0- сар, ХАС банкны орлогын ордер /0 оны -3, 5- сар/, ХАС банкны мөнгөн шилжүүлгээр /03 оны , , 3, 4, , , 0, сар/, Төрийн банк ХХК, ХАС банк ХХК-ны төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн /04 оны 3- сар/, Төрийн банк ХХК, ХАС банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, төлбөрийн баримт /05 оны - сар/, Төрийн банк ХХК-ийн орлогын болон мемориалын баримт /0 оны - сар/, Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлэг /07 оны -3, 5 сар/ з нотлох баримтууд авагдсан болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Д. нь ..Миний бие нь зээл авах үедээ Х.тай гэр бүл байсан, одоо бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан учраас энэ зээлийн өрийг би хариуцан төлнө. Х.т хамааралгүй... гэсэн хэдий ч гэрлэлтээ цуцлуулсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Д., Х. нараас үндсэн зээл ,8,87 төгрөг, нотариатын төлбөр ,500 төгрөг нийт ,,37 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д /******* салбар/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү ,40,3.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,00. төгрөг нийт ,587,84.4 төгрөг, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах зэргийг тус тус хсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-т зааснаар хариуцагч Х.т шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч эмнэлэгт хэвтэж байна, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул зохигчдын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,84 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас ,8,87 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 3,80 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д /******* салбар/ олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хт Монгол Улсын Засгийн газрын 00 оны дугаар сарын -ний өдрийн 38 дугаартай Журам батлах тухай /4 хуудас/, мөн 00 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаартай Тогтоол болон журамд өөрчлөлт оруулах тухай, 03 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 53 дугаартай Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай, 05 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 74 дугаартай Зээлийн багцын нөхцөлийн тухай тогтоолууд, Сангийн сайдын 05 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай Төрийн банкинд зээлийн багц шилжүүлэх тухай, мөн 05 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд зээлийн багц шилжүүлэх тухай тушаалууд, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 04 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг дуусгавар болгож, татан буулгах комисс томилох тухай / хуудас/ тогтоолууд, 0 оны 0 дүгээр сарын 0-ны 0/ дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /3 хуудас/, Төрийн банк ХХК-ийн Д.гийн цахилгаан эрчим хүчний 07.., 08.0.0, 08.03.0, 08.05.0, 08.0.8, 08.08., 08.0., 08..-ний өдрүүдэд төлбөр төлсөн баримтууд, Балансын гадуурх дансны хуулга /0-08 оны 8 хуудас/, Д.гийн 0-08 оны зээл төлсөн баримтуудын хуулбар /3 хуудас/ з авагдсан болно.
Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., , 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
.Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-д тус тус зааснаар хариуцагч Д., Х. нараас 0 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №400 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нд заагдсан үндсэн зээл ,8,87 төгрөг, нотариатын төлбөр ,500 төгрөг нийт ,,37 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-д /******* салбар/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ,587,84.4 төгрөг, барьцаа хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, барьцааны гэрээ байгуулах з шаардлагуудыг тус тус хсэхгүй болгосугай.
.Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,84 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,80 төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д /******* салбар/ олгосугай.
3.Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн .3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .7-д зааснаар .4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
.Иргэний х шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА