Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 169

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:        

 

      Прокурор                                                  Д.Нямдэлэг  

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн дарга                        С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнд холбогдох 1731000650062 дугаартай хэргийг, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1,2,3,4,5 дугаар  хэсгүүдэд заассан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2-р баг, 8-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүн /РД:МП86082975/

 

  Шүүгдэгч Б.Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                   .                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Б.Билгүүний  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогч Б.Батсүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүдэр сумын Оорцог нэртэй газар нь “Хангайн буудай” ХХК-ны ойн сан байгаа юм. Иргэн ой ясар нэгэн төрлийн модыг огтлох эрх байхгүй......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

3.Иргэний нэхэмжлэгч  П.Үнэнбадрахын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Тухайн трактор нь миний эзэмшлийн трактор байгаа юм. Би худалдаж аваад 20 орчим жил болж байна. Албан ёсны бичиг гэрчилгээ бичиг баримт нь хаягдаж үрэгдээд алга болсон.  ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

4.Гэрч Г.Энхтүвшингийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 17-ны өдөр хяналт шалгалтаар 16-н даваа нэртэй газарт шалгалт хийхээр хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тэр үед 16-н давааны Жаргалант уулын аманд иргэн Б.Билгүүн нь нойтон нарс модыг 12 метрийн урттай цагаалж бэлтгэсэн байдалтай байсан. Бид нар журмын хашаанд буулгахаар явсан. Зөвшөөрөл байхгүй байсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

5.Гэрч Т.Мөнхтуулын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би б.Билгүүний бэлтгэсэн модонд Хүдэр сумын нутаг 16-н даваа гэх газар байхад нь хэмжилт хийхэд Б.Билгүүн нь 6 метрийн урттай 2 ширхэг, 12 метрийн урттай 1 ширхэг нийт 3 ширхэг мод бэлтгэж уулнаас буулгаж тэгш газарт байрлуулсан байдалтай байсан. Модыг оруулж ирэх боломжгүй байсан тул 4 мерийн уртаар тайрч 6 хэс эг болгон оруулж ирсэн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

6.Гэрч Р.Цогбадрахын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би 2017 оны 08 сарын 16-ны өдөр амралтын газар руу явж байтал манай ойн санг чиглээд портер машин явж байсан. тэгэхээр нь би хаашаа явах юм бол гэж бодоод дагаад явтал манай кампанийн гэрээгээр эзэмшдэг ойн сан дотор ачааны машин, трактор зэрэг техниктэй хүмүүс байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст яагаад зөвшөөрөлгүй мод бэлтгээд байгаа юм бэ болохгүй гэдгийг хэлээд хуулийн байгууллагад энэ тэлээр мэдэгдсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

7.Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн:

Хариулт 1: Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г ашиглан эзэлхүүний хэмжээг гаргаж, түүнд тулгуурлан экологи эдийн засгийн үнэлгээг тооцон гаргасан нь үндэслэлтэй байна.

Храиулт 2: Монголт улсын БОНХСайдын 2013 оны 325 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн ашиглалтын бүсийн ой “3 дугаар” мужид хамаарахаар заасан байх тул Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Галалгтай” гэх газар нь ойн бүсийн 3 дугаар мужид хамаарна.

Хариулт 3: Б.Билгүүний бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нойтон, бөөрөнхий нарс мод байна.

Хариулт 4: Монгол улсын ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “...иргэн ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх ..” гэж заасныг, мөн “Мод бэлтгэх эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1 дэх хэсэгт “иргэн нөхөрлөл, ААН байгууллагад ойгоос мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хариулт 5: Модны нийт эзэлхүүнийг Монгол улсын стандарт, бөөрөнхий мод, модон материалын эзэлхүүний хүрд “MNS 2379:2010”-г үндэслэн эзэлхүүнийг тооцоход 6 метрийн урттай 2 ширхэг нойтон нарс, 12 мертийн урттай 1 ширхэг нойтон нарс модны эзэлхүүн нь 3.38м3 болов.

3.38м3 хэрэглээний нойтон нарсан бөөрөнхий модны эколги эдийн засгийн үнэлгээ нь 3.38м3 *1.8*120.000=730.00 төгрөг болж байна. Үүнийг Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн тооцоход хохирлын үнэлгээ нь 730.000*3=2.190.240 төгрөг болно...гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас/

8.Шүүгдэгч Б.Билгүүний 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр  оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Би модонд явахдаа өөрийн найз Үнэнбадрахын улаан өнгийн тракторыг гуйж аваад, өөрийнхөө цахилгаан хөрөөг аваад ганцаараа модонд явсан. Ууланд очоод 2 ширхэг 12 метрийн урттай нойтон нарс модыг унагаад улаан өнгийн трактороор уулнаас модыг чирч буулгаад байж байтал тэнд мод бэлтгэж байсан Адууч, Гомбо нар намайг ууланд бэлтгэсэн модыг чирээд буулгаад өгөөч гэхээр нь би тэр хоёрын модыг уулнаас чирж буулгаж өгөөд өөрийнхөө бэлтгэсэн модыг дундуур нь тайрч хөрөөдөөд байж байтал хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар ирсэн....гэх мэдүүлэг,хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

9.Шүүгдэгч Б.Билгүүний 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

10.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/

11.Эд мөрийн баримтхураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

12.Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

13.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ  /хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/

14.Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

15.Шүүгдэгч Б.Билгүүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

16.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

17.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 70 дугаар хуудас/,

18.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/

19.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 74 дүгээр  хуудас/  

20.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Билгүүний холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Болдбаатарын Билгүүнийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “16-гийн даваа” гэдэг газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.38м3 ногоон мод бэлтгэн байгаль экологид 730 мянга 080 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч болон хохирогчийн тавьсан хүсэлт, мөрдөн байцаагчийн прокурорт өгсөн санал, Прокуророос шүүхэд шилжүүлэхдээ гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлж барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгосон байдлууд бүрдсэн байна.

        Иймээс Болдбаатарын Билгүүнд холбогдох 1731000650062 дугаартай эрүүгийн   хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн мэдүүлснээр тухайн гэмт хэргийг хүүхдийн бие эрүүл мэндийг эмчлүүлэх мөнгө төгрөгний хэрэг гарч, мөнгө олох зорилгоор мод бэлтгэж хөрөө раманд худалдах зорилготой байсан талаар тайлбарлажээ. Энэ байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, хавтаст хэргийн 41-42 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Билгүүний ойгоос хууль бусаар бэлтгэсэн 3.38 м3 нойтон нарс модны эколги эдийн засгийн үнэлгээг 3.38м3х1.8х120.000=730.00 аргачлалаар бодож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн уг үнийг 3 дахин өсгөж, 730.000х3=2.190.240 төгрөгөөр тогтоосон нь зөв гэж шүүх дүгнэлээ. Иймээс дээрхи хохиролыг шүүгдэгч Билгүүнээр бүрэн гүйцэд төлүүлөх нь зүйтэй. Дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Билгүүнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн ба үлдсэн хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялаас Прокурорын оногдуулахаар санал болгосон 500 нэгжээр торгох ял оногдуулж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 метрийн урттай 1 ширхэг, 6 метрийн урттай 2 ширхэг нойтон нарс модыг хурааж, энэ гэмт хэргийн улмаас улаан өнгийн бичиг баримтгүй МТЗ-50 тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч П.Үнэнбадрахад олгож, МТЗ-50 тракторын үнэлгээ 1.500.000 төгрөгийг улсын орлогод оруулах, эклоги эдийн засагт учирсан хохирол 2190240 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.Билгүүний төлж барагдуулсан 738600 төгрөгийг хасч 1.451.640 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.         

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч .Дашзэвэг овогт Болдбаатарын Билгүүнд 500 /таван зуу/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Билгүүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Б.Билгүүн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 метрийн урттай 1 ширхэг, 6 метрийн урттай 2 ширхэг нойтон нарсан модыг хурааж, улсын орлогод авахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Улаан өнгийн МТЗ-50 маркын тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, 06-07 тоотод оршин суух Цагаанууд овогт Пүрэвийн Үнэнбадрахад буцаан олгосугай.

8.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус зааснаар  Б.Билгүүнээс 1.451.640 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.  

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар МТЗ-50 тракторын үнэлгээ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулахыг Б.Билгүүнд даалгасугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Б.Билгүүн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

12.Б.Билгүүнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      

 

 

 

                              ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                          Б.НАЦАГДОРЖ