Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 01

 

*******  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч             Б.Батзориг

Шүүгчид                       Я.Туул                                       

                                     Д.Буянжаргал

Оролцогчид:

 Прокурор                     Д.Нямдэлэг

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,*******  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 148/2017/0162/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 29-ний өдөр******* ******* ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт******* ******* ******* ******* ******* , тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б. нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр******* ******* ******* ******* 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 169 дугаартай  шийтгэх тогтоолоор:

- ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч д 500 /таван зуу/ нэгжээр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.ий цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдан,

-Б. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******* ******* Цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж буй 12 метрийн урттай 1 ширхэг, 6 метрийн урттай 2 ширхэг нойтон нарсан модыг хурааж, улсын орлогод авахыг******* ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Улаан өнгийн маркийн тракторыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч******* ******* ******* ******* 2 дугаар , 06-07 тоотод оршин суух Цагаанууд Пүрэвийн Үнэнбадрахад буцаан олгож,

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тус тус зааснаар Б.ээс 1.451.640 төгрөгийг гаргуулан байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар тракторын үнэлгээ 1.500.000 төгрөгийг улсын төсөвт оруулахыг ******* даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б. оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

-******* урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 169 тоот шийтгэх тогтоолын зарим заалтыг ялтан би өмгөөлөгчийн хамт эс зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргах нь:

1.Ялтан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг лрокурорт гаргаснаар, прокурор үндэстэй гэж үзэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх үндэслэл бүхий гэж үзэж шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтыг барьж тракторын үнэ 1.500.000 төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ялтан нь хөгжлийн бэрхшээлтэй, 2 настай хүүтэй. Хүүдээ хагалгаа хийлгэх шаардлага тулгарч ирсэн энэ хүнд үеэс болж шууд бус байгаль экологид учруулсан хохирол 1.451.640 төгрөг төлөгдөөгүй ба төлөхөө илэрхийлж ирсэн байгаа тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар тракторын үнэ 1.500.000 төгрөгийг бусдад учруулсан шууд бус 1.451.640 төгрөгийн хохиролд тооцож төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

    Анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 169 тоот шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох  нь:

Шүүгдэгч  Б. нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр******* ******* ******* ******* 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 169 дугаартай  шийтгэх тогтоолоор ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжээр торгох ял шийтгэж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б. болон түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Б. нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр******* ******* ******* ******* 16-н даваа гэх газраас 3.38 м3 модыг бэлтгэн байгаль орчин экологид 730080 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасны дагуу******* ******* Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 15 дугаартай тогтоолыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул оролцогчдын зүгээс гэм буруугийн асуудал, ял шийтгэлийн талаар ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ...”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно... гэсэн ерөнхий заалтыг баримтлан шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 9 дүгээр заалтаар

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар тракторын үнэлгээ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг  улсын төсөвд оруулахыг ******* даалгасугай... гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг өөрчлөх замаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч давхардуулан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байгаа үндэслэл, нөхцлийн талаар шийтгэх тогтоолд дурьдалгүйгээр ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тодорхой хугацаа заалгүйгээр авч, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхой хугацаа заагаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байх ба торгох ял оногдуулсан этгээдэд дээр дурьдсан албадлагын арга хэмжээг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, үндэслэл муутай болсон байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 9,10,11 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 33.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж байгаа нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ...Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно...” гэсэн заалттай зөрчилдөж байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

         2 дугаар заалтыг:

         “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан маркийн тракторын үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Б.ээс албадан гаргуулах хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч, уг мөнгөнөөс 1.451.640 /нэг сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг шийтгэх тогтоолын 8 дугаар заалтаар заасан байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, үлдэх 48.360 /дөчин найман мянга гурван зуун жар/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 9,10,11 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

       

 

           

 

 

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                     Я.ТУУЛ

                                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ