Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2023/00112/И |
Дугаар | 149/ШШ2024/00175 |
Огноо | 2024-04-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 149/ШШ2024/00175
2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 149/ШШ2024/00175 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******/-д холбогдох Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2009 онд танилцаад, 2010 оноос манайд ирж амьдарсан. Тэр үед би 50 настай, 47 настай байсан. Тэр үед миний хүүхдүүд надаас тусдаа амьдарч байсан. нь 2 хүүхэдтэйгээ манайд ирж амьдарсан. Би тэй танилцахаас өмнө 2006 онд Мандал сумын 1-р баг, кондукторын 12А тоотод байрлах 26.4 м.кв байрыг худалдаж аваад, тэй танилцахдаа тэндээ амьдарч байсан юм. нь надтай хамтран амьдрахаар ирэхдээ өөрийнхөө спиртийн байрыг 28 сая төгрөгөөр зараад хувьдаа ажиллуулдаг дэлгүүртээ хөрөнгө оруулсан. Уг комиссын барааны дэлгүүрийг би хөрөнгө оруулж, байгуулж өгч байсан юм. Ингээд манайд надтай амьдарч эхэлснээсээ хойш миний байрыг өөрийнхөө нэр лүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авахаар ятгах болсон. Ингэхдээ дэлгүүр хоршоо ажиллуулахад барьцаа хөрөнгө энэ тэр хэрэгтэй байна. Чи байраа миний нэр лүү бэлэглэлээр шилжүүлчих гэж ятгасаар байгаад намайг зөвшөөрүүлсэн.Тэгээд би Мандал сумын 1-р баг, Төмөр замын кондукторын 12 А тоотод байрлах өөрийн өмчийн 000081628 гэрчилгээний дугаартай, Ү-1307000464 Улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв байрыг 2011 оны 10-р 07-ны өдөр ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ингээд бид уг байрандаа хамт амьдарч байсан. 2020 онд нь миний түүнд өгсөн мөнгө төгрөгтэй холбоотой бүх мөнгө төгрөгийн баримтыг гэрт ийм муухай юм байлгаад яах вэ гээд устгуулж шатаалгасан. Үүний дараа 2022 оны 08-р сард намайг миний гэр орноос бүр мөсөн хөөсөн. Ингээд би 2022 оны 08-р сараас 10-р сарын хооронд машиндаа амьдарч байгаад 2022 оны 10-р сараас эхлэн Төмөр замын байранд ганцаараа айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Анхнаасаа нь миний байрыг авах санаатай надтай хамтран амьдарсныг би хожуу ойлголоо. Мөн хамт амьдарч байх хугацаанд би түүний хүү, охин, зээг нь өөртэй нь хамт 4 ам бүлийг тэжээж ирсэн. нь миний цалингаар амьдарч, үр хүүхдийнх нь сургуулийн зардал, эмнэлгийн төлбөр гээд бүх зүйлийг нь зохицуулж ирсэн. Гэтэл тэрээр 2022 оны 08-р сард намайг өөрийн гэрээс минь хөөсөнд маш их гомдолтой байгаа учир би 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Мандал сумын 1-р баг, кондукторын 12а тоотод байрлах өөрийн өмчийн 000081628 гэрчилгээний дугаартай, Ү-1307000464 улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв байрыг т бэлэглэсэн бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна......гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан *******ын нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ болсон үйл явдлыг үндэслэлгүй худлаа бичиж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Миний бие *******той 2009 оны намар 09 дүгээр сард танилцаж 2010 оны 12 дугаар сараас хоёр гэрийн хооронд явж хамтран амьдрах болсон. Би *******той танилцахад 16-23 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан том охин Б.Алтанчимэг нь 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж, бага хүү 9 дүгээр ангид суралцаж байсан. Би өөрөө Спирт бал бурмын ХХК-ийн нийтийн ахуйн үйлчилгээний хэлтэст барилгачин ажилтай Спирт бал бурмын 4 дүгээр байр 2 дугаар орц 80 тоот хаалганд ам бүл гурвуулаа амьдарч байсан юм. Миний эзэмшлийн 2 өрөө байр нь 2008 онд хувьчлалаар авсан миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй байр байсан юм. Нэхэмжлэгч *******той амьдарч эхэлсэн үеэс л миний эзэмшлийн 2 өрөө байрыг зарж нэг дороо бөөгнөрч амьдаръя байрыг чинь хоосон байлгаад яах юм зарж борлуулъя гэхээр нь чи бид хоёр нэг өдөр муудалцвал би хоёр хүүхдээ дагуулаад хаачих юм би зарахгүй хэрэв зарвал замын хойно шар байранд 3 өрөө байр авна гэсэн чинь хугацаа нь дууссан муу байр хэрэггүй гэсэн тэгвэл би байраа зарахгүй гэсэн чинь чи надад итгэхгүй байгаа бол миний байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах болзолтойгоор миний байрыг эхэлж 2011 оны 08 дугаар сард Мандал сумын иргэн Энхтуяа гэдэг эмэгтэйд 25000000 төгрөгөөр зарж байрны мөнгийг нэхэмжлэгч ******* бид хоёр хамт очиж иргэн Энхтуяагаас авсан юм. Байр зарсны маргааш 12000000 төгрөг бэлнээр авч энэ үнэд тохируулж 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг кондукторын 12 А тоот байрын эзэмшлийг миний нэр дээр болгож сольсон юмаа. Би худалдах худалдан авах гэрээ хийх гэсэн боловч татварт баахан мөнгө төлдөг гээд бэлэглэлийн гэрээгээ өөрийн эзэмшлийн байраа надад шилжүүлсэн одоо бодоход намайг залилж дараа нь буцааж авах санаа зорилготойгоор бэлэглэлийн гэрээ хийж байрыг шилжүүлсэн гэж замын солилцох тасагт туслах машинчаар ажиллаж байхдаа тус сумын Хас банкны салбараас 2010,2011 онуудад цалингийн зээл авсан байснаа төлөөгүй зээл болон хүү нь өссөөр 5 сая гаран төгрөг болсон байсныг би 2014 оны 03 дугаар сард Хас банк миний нэр дээр өрийг нь шилжүүлж би дээр нь 2500000 төгрөг нэмж нийт 7500000 төгрөгийн зээл авсан зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг кондукторын 12-А тоот байрыг тавьж зээл авсан. Энэ зээлийг миний хүү Б.Төмөрсүх 2016 онд хааж өгсөн. Би үндсэндээ *******од 17000000 төгрөгийг өгсөн байна. Би *******ын байрыг өөрийнхөө нэр лүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авах санаа зорилго надад байгаагүй ийм санаа гаргаагүй, өөрөө л миний байрыг заръя гэхэд нь би зөвшөөрөхгүй чи бид хоёр нэг өдөр муудалцаад хөөж туувал би хаашаа орох юм зарахгүй гэхэд чи надад итгэхгүй байгаа бол миний байрыг ав чиний нэр дээр шилжүүлж өгий гэж өөрөө хэлсэн. Би дэлгүүр хоршоо ажиллуулах мөнгө хэрэгтэй болсон бол зээл авах барьцаа хөрөнгө 2 өрөө тохилог байр байсан. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлджээ 2020 онд нь миний түүнд өгсөн, мөнгө төгрөгтэй холбоотой мөнгө төгрөгийн баримтыг гэрт ийм муухай юм байлгаад яах вэ гээд устгуулж шатаалгасан гэжээ. Энэ худлаа харин өөрөө миний бичсэн бүх баримтуудыг устгуулсан. Би Эрдэнэцогтод өгсөн мөнгөний талаар тэмдэглэл хөтөлдөг байсан өөрөө л ингэж хэлж устгуулснаа намайг болгож бичжээ. Би *******той танилцахдаа өөрийн гэсэн байртай байсан хүн галладаг байр руу шунах уу. Өөрийнхөө л санааг бичсэн байна гэж ойлголоо өөрөө л миний байранд шунаж байгаад л өөрийнхөө байрыг надад өгч миний байрыг зарсан шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. .... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь т холбогдох Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйл Албадан эмчлэх үндэслэл, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нийгмийн ажилтан Ц.Намжилмаагийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтээр Т.Базарбек нь согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон мөн түүнийг согтуурах мансуурах донтой гэж байгаа боловч хүсэлтэд хавсаргасан нотлох баримт болох эмнэлгийн дүгнэлтээр Т.Базарбекийг архинд донтох өвчингүй гэж оношилсон байна.
Иймд Т.Базарбекийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй гэж дүгнэж *******, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******оос гаргасан т холбогдох /РД:ТБ60072775/-нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ