Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 446

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан лам овогт Бгийн Бд холбогдох 1708010650123 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Батлан хамгаалах яамын байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Улаан лам овогт Бгийн Б /РД:....../

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Яллах талын нотлох баримтууд.

- Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр офицерт байдаг гэртээ байж байтал “Түмэн хүрээ” Харуул хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан Э гэдэг ах над руу утсаар яриад “ахын дүү юу хийж байгаа юм, завтай бол манайд хүрээд ирээч, ах нь 1 хороололд нийтийн байр хөлсөлж байгаа, такси бариад хүрээд ирээч” гэхээр нь би гэрээсээ гараад такси бариад Э ахын гэрийн гадаа очсон. Э ахаас таксины 8000 төгрөг авч өгөөд хамт гэрт нь орсон. Гэтэл Э ах надад 20,000 төгрөг өгөөд ахын дүү 1 шил архи аваад ирээч, ойрд уулзаагүй юм чинь ууж сууя гэхээр нь би дэлгүүр гарч 1 шил 0,75 литрийн Хараа архи, 1 том түмний ундаа авсан. Мөнгөний хариулт 1000 гаран

 

 

2

 

төгрөг буцаж ирсэн. Тэгээд гэрт нь ороод Э ах бид хоёр архиа уугаад сууж байтал Э ах "ах нь шинэ гар утас авсан юм, ахынхаа утсанд дуу клип суулгаад өгөөч гэхээр нь би Э ахын гар утсанд өөрийнхөө гар утаснаас дуу суулгаж өгөөд юм яриад архиа тойруулаад уусан. Архи хэд хэдэн удаа тойрсон. Тэгтэл Э ах "ах нь хэсэг унтаадахъя” гээд шалан дээр дэвссэн гудсан дээр унтаад өгсөн. Би тухайн үед Э ахын гар утсыг өөрийнхөө гар утсан дээр тавиад /ЫиегИоо1/-р дуу татаж байгаад удаан татагдаад байхаар нь Э ахын хажуугаар хэвтээд хэсэг дуг хийгээд босож ирсэн. Тэгээд цонх руу харсан чинь тавцан дээр 5000 төгрөгийн дэвсгэртийн баахан мөнгө байхаар нь тоолж үзэлгүй шууд авч халаасандаа хийгээд Э ахын гар утсыг шалан дээрээс аваад тэдний гэрээс гараад доошоо уруудаад микронд суугаад гэртээ очоод авсан мөнгөө тоолж үзэхэд нийт 105,000 төгрөг байсан. Харин гар утсыг нь гаргаж ирэх гэтэл гар утас нь байгаагүй. Миний бодлоор Э ахын гэрээс гараад гэртээ харих замдаа микронд юм уу, хаана юм хаячихсан байсан. Ийм асуудал болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх 33-34 х/

"...тэгээд 8 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар буудлын Төрийн банкнаас группынхээ мөнгийг 3 сараар бөөнөөр нь буюу 629,400 төгрөгийн зээл авсан. ...Самсунг нөүт-3 маркын гар утсыг 230,000 төгрөгөөр худалдаж авсан. ...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр "Түмэн хүрээ” ХХК-ийн хамгаалалтын албанд ажилладаг байсан Б гэх залуугийн 89994667 гэсэн утас руу залгаад "Ах нь гар утас худалдаж авсан, шинэ болохоор ямар ч юм суулгаагүй утас байна” гэсэн чинь "ахаа би мөнгөгүй байна” гэхээр нь би "чи ахындаа такси бариад хүрээд ир” гэхэд ирсэн, ...ганц шил архи авч уухаар болоод би Бд 10.000 төгрөг өгөөд 1 шил архи аваад хүрээд ир гээд гаргасан.. ...бид хоёр архиныхаа талыг уугаад ...унтаж байгаад сэрээд харсан чинь Б гэрт байхгүй байсан ба миний Самсунг нөүт-3 маркын гар утас, бичиг баримт хийдэг уутан дотор байсан группын үлдэгдэл 180,000 төгрөг алга байсан. ... архины мөнгө өгөхдөө бүх мөнгөө гаргаж ирээд дундаас нь 10, 000 төгрөг сугалж авч өгсөн. ... би 629,400 төгрөгийн зээл авснаас 230,000 төгрөгөөр гар утас, өмд, тэлээ, хөнжлийн уут, хүнсний ойр зуурын зүйл аваад гэртээ ирээд мөнгөө тоолоход 200,000 төгрөг үлдсэн байсан, Баасанбаямыг ирэхэд таксины мөнгө гээд 8000 төгрөг, архи аваад ир гээд 10,000 төгрөг өгөөд яг 180,000 төгрөгтэй үлдсэн ...Б ундаа авч ирээгүй ... Быг ирэх хооронд 2000 төгрөгөөр жижиг шилтэй "Хөөрөг” архи авч уусан ... ” гэсэн мэдүүлэг /хх 16-17 х/

  • Гэрч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Э ах 2017 оны 08 дугаар сарын эхээр байх, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн Төрийн банкны салбараас группынхээ мөнгийг 3 сараар авчихлаа гээд ярьж байсан. Яг хэдэн төгрөг авсныг нь мэдэхгүй байна. Э ах одоогоор ганц бие бөгөөд 2017 оны 8 дугаар сард 1 хорооллын арын дэнж дээр нийтийн байр хөлслөөд амьдарч байсан юм. Э ах эхээс 4-лээ. Дээрээ хоёр эгч, нэг ахтай. Ах нь 2017 оны 08 дугаар сард өвчнөөр нас барсан. Ах зан чанарын хувьд ямар нэгэн доголдол байхгүй гэж би боддог. ...” гэсэн мэдүүлэг /хх 28 х/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх 60 х /
  • Хохирогч Х.Эын дансны хуулга /хх-ийн 49 х/,

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

 

 

3

 

  • Гэрч А.Нарантунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.Б манай “Түмэн хүрээ” ХХК харуул хамгаалалтын албанд 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр ажилд ороод удаагүй 2 удаа ээлжинд Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажилд яваад гарсан. Одоогоор манайд ажиллахгүй байгаа. Би сайн мэдэхгүй. Гэхдээ миний ажигласнаар дээд боловсролтой цэргийн сургууль төгссөн залуу байхаар нь ажилд шалгаруулж авсан. Хувь хүний хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй залуу юм шиг санагдсан. Манайх ажилд шалгаруулж авахдаа болж бүтэхгүй хүмүүсийг авдаггүй, тодорхой хэмжээгээр судалж авдаг юм. ...Э гэдэг хүнийг танина. Мөн манай харуул хамгаалалтад ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын үеэр 2-3 удаа хөдөө хамгаалагчаар ажилд яваад ажлаасаа гарсан. Эын хувьд мөн адил үг дуу цөөтэй залуу байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 27 х/
  • Гэрч О.Билэг-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сайн санахгүй байна. Би эхнэр Энхтогтох, охин Дэлгэрсайхан, хүү Бын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Батлан хамгаалах яамын байрны 50-56 тоотод
  1. жил амьдарч байна. Би хааяа ажил төрөл хөөцөлдөх гээд гэрээс гараад явдаг. Гэртээ байнга байдаггүй. Би Бын хойд эцэг нь юм. Түүний төрсөн аав нь 2005 онд нас барсан. Манай эхнэр Эрдэнэтогтох надтай гэр бүл болохдоо дагавар хоёр хүүхэдтэй суусан. Би Быг 6 дугаар ангиас нь мэднэ. Тэрээр төлөв томоотой зантай, хүнд тусархуу, элдэв янз бүрийн ааш авир байхгүй, үг хүлээж авах чадвар сайн, буруу гаж зангүй. Би хэдий Бын хойд эцэг нь хэдий ч гэсэн надтай зүй бусаар харьцаад байдаггүй, бид хоёрын харьцаа хэвийн байдаг. Б одоо ч гэсэн намайг ааваа гэж дуудаг. Миний хүү хар бор ажилд сайн, эцэг, эхийнхээ үгэнд сайн ордог. 2005 онд Батлан хамгаалах их сургуулийг төгссөн. Тэгээд нэг хэсэг гэр зуур байж байгаад 2017 оны 4 сард “Түмэн хүрээ” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилд ороод сая 8 сард ажлаасаа гарсан. Хөдөө орон нутагт ажиллаж байсан. Б миний мэдэхээр гэр орондоо согтуу ирж байхыг би мэдэхгүй, хүү маань гадуур дэмий тэнээд байдаггүй. Гэр зуураа байхдаа чөлөөт цагаараа компьютерийн ард сууж байдаг. Хааяа нэг гэрээсээ гарч найзуудтайгаа уулздаг. Би хүүгээ хулгайн хэрэгт холбогдсон гэхээр гайхаад байх юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 29 х/
  • Б.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 39 х/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 40 х/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 х/

Дөрөв:Бусад нотлох баримтууд.

  1. дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн үед би Эынд очсон. Э надад 20000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гэсэн бөгөөд би дэлгүүрээс нэг шил Хараа архи авч ирээд бид хоёр хувааж уусан. Би согтуудаа утсыг нь авч гарсан, мөнгийг бол мэдэхгүй. Э нэгэнт цагдаад өргөдөл гаргасан байсан тул хохирлын мөнгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

 

4

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-139 тоотод байрлах нийтийн байрны 13 тоот өрөөнд Х.Этай хамт архидан согтуурч байгаад өдрийн 15 цагийн үед түүнийг унтаад өгсөн хойгуур түүний эзэмшлийн Самсунг нөүт-3 загварын гар утас, бэлэн 180,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, нийт

  1. төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 33-34 х/,

Хохирогч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх г16-17 х/, хохирогчийн дансны хуулга, гэрч Л.Мөнхзулын мэдүүлэш зэргээс дүгнэлт хийхэд:

Хохирогч Х.Эын "... архины мөнгө өгөхдөө бүх мөнгөө гаргаж ирээд дундаас нь 10, 000 төгрөг сугалж авч өгсөн. ... би 629,400 төгрөгийн зээл авснаас 230,000 төгрөгөөр нь гар утас, мөн өмд, тэлээ, хөнжлийн уут, хүнсний ойр зуурын зүйл аваад гэртээ ирээд мөнгөө тоолоход 200,000 төгрөг үлдсэн байсан, Быг ирэхэд таксины мөнгө гээд 8000 төгрөг, архи аваад ир гээд

  1. төгрөг өгөөд яг 180,000 төгрөгтэй үлдсэн ...Б ундаа авч ирээгүй ... Быг ирэх хооронд 2000 төгрөгөөр жижиг шилтэй “Хөөрөг” архи авч уусан гэх мэдүүлгийн зарим эх сурвалж шүүгдэгчийн "... Э ахаас таксины 8000 төгрөг авч өгөөд хамт гэрт нь орсон, ... 1 шил “Хараа” архи авсан, ... Э ах намайг ирэхэд архи уучихсан байсан ... ” гэх мэдүүлгээр, мөн 629,400 төгрөг Төрийн банкнаас авсан болох нь дансны хуулга /хх-ийн 49 х/, гэрч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Э ах 2017 оны 08 дугаар сарын эхээр байх, яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн Төрийн банкны салбараас группынхээ мөнгийг 3 сараар авчихлаа гээд ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 28 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт "... би гар утсыг нь авч яваад хаана хаясанаа санахгүй байгаа, мөнгөний хувьд тийм их мөнгө байгаагүй намайг гүтгэж байна ...” гэх тайлбар өгсөн боловч түүний мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, хохирогч Х.Э нь өөрөө зарцуулсан болон алдсан мөнгөний тооцооныхоо талаар ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй тайлбар өгсөн, тэгээд ч шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй субьект учраас түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар:

Эд зүйлийн үнэлгээ /хх 60 х /-р хулгайд алдагдсан гар утас 230,000 төгрөгөөр үнэлэгдсэн, бэлэн 180,000 төгрөг байсан болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс хэрэг шүүхэд хянагдаж байх шатанд хохиролд нийт 410,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн бичгээр гаргаж өгсөн баримт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Б.Б гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

5

 

Ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, мөн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлоггүй зэргийг харгалзан түүнд 250 цагийн хугацааагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Бусад асуудлын талаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Улаан лам овогт Бгийн Б-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд мэдэгдсүгэй.
  4. Б.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  6.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

6

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Б.ДАШДОНДОВ