Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 447

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Т’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Бын Зг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 170300010044 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Бын З, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хангайн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.З нь 2017 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Титэм плазагийн баруун замд "Нэт капитал” ХХК-ийн эзэмшлийн Иуипйа1 Аүап!е маркийн 32-29 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ...хол, ойрын болон ...гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 7.6-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Уийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Намайг шорлог зардаг хэдэн охидууд дуудаад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид Хархорин зах буюу 19-ийн автобусны буудлын хойд талаас хохирогч Уийг авахаар ирсэн. Гэтэл хохирогч У тэргээ тавих гээд Цамбагаравын хойд талд

 

 

2

 

байдаг “Титэм” плаза дээр ирсэн. Тэгээд хохирогч Утэй хамт явсан охидууд хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь би тэдгээр охидуудыг хүргэж өгч чадахгүй өөр такси бариад яв гээд машиндаа суугаад хөдөлсөн, машинаа хөдөлгөхдөө урдаа байсан машиныг тойрч гарах гээд эсрэг урсгал руу ороход миний урдаа машин гараад ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө эгнээ рүү орсон чинь хүмүүс шуугаад байхаар нь машинаасаа буугаад хартал хохирогч У газарт унасан байсан. Хохирогч Ут учирсан гэмтэл дээр маргах зүйл байхгүй ” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

  1. Насанд хүрээгүй хохирогч Ц.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би осолд ордог орой 03 цагийн үед шорлог зардаг найзтайгаа уулзчихаад хамтдаа харих гээд Титэм плазагийн хажуу талд байран дунд зогсож байсан. Тэнд шорлог зардаг хүүхдүүд бүгд л буугаад явах гээд зогсож байсан. Бид нарыг хүргэж өгөхөөр 2 автомашин өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Нэг автомашины жолооч залуу хүүхдүүдтэй маргалдаад...мөн шорлог зардаг манай найз охин Эрка таксины урд сууж байсан охинтой маргалдаад байхаар нь түүнийг салгаад урд талд нь зогсож байсан автомашины баруун хойд талын хаалгаар суулгаХ тэрээр суучихаад хаалгаа хаахаар нь хаалгыг нь онгойлгоод л суух гэж байтал хажуу талаас машин ирээд л намайг хүчтэй мөргөсөн, ямар ч байсан миний хажуу талаас ирээд мөргөсөн. Би осолд орсноос хойш жолооч надтай холбоотой байсан. Мөн намайг эмнэлэгт байХ эргэж тойрч асардаг байсан. Надаас өөрөөс гаргасан зардал болох 347.700 төгрөг болон нэг жилийн дараа Хаас авахуулах зардал эмчилгээ зэрэгт
  1. төгрөг өгвөл надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17),
  1. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэгээд дайруулсан охин хамгийн сүүлд нь миний автомашины хойгуур тойроод баруун хойд талын хаалгаар суух гэж байХ урд талд зогсож байсан танил З гэх залуу өөрийн унаж ирсэн 32-39 дугаартай Аванте маркийн автомашиныг гэнэт хөдөлгөөд хажуугаар дараад л гарсан. Тэгтэл суух гэж байсан охин орилоод л явчихсан, буугаад иртэл тэр охин миний машины ардхан талд хэвтэж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс эмнэлэг, цагдаа дуудсан. Эхлээд цагдаа ирсэн, араас нь эмнэлгийн машин ирээд тэр эмэгтэй хүнийг аваад явсан, түүний дараа замын бүрэлдэхүүн ирсэн. Тэр охин миний машинд суух гэж л байсан. Зогсож байсан 2 автомашины хоорондын зай ойрхон байсан, ойролцоогоор хоёр алхамын зайд зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),
  2. Гэрч А.Тэнүүнсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр үед шөнө болчихсон ойролцоогоор 04 цаг өнгөрч байсан тул нойр хүрээд зүүрмэглээд унтаж байтал гэнэт машин асаад л хөдөлсөн, тэгтэл хүн орилоод л явчихсан. Тэгэхэд бүрэн сэрсэн, буугаад иртэл хохирогч охин газарт хэвтэж байсан. Шорлог зардаг охидууд түүний машинд суухгүй гээд уурыг нь хүргэхээр нь тэд нарыг авч явахгүй гээд л хөдлөөд явсан. Уул нь бид нарыг З ах орой болгон Сонгинохайрханы Хилчиний тэнд хүргэж өгдөг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),
  3. Гэрч Л.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “Өвчтөн нэг жил орчмын дараа Хаас авах хагалгаанд ор хоногийн мөнгө 45.000 төгрөг төлөгдөнө. Хаас авахуулах төлбөр 507.930 төгрөг болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36),
  4. Гэрч Ч.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...цуваад зогсож байсан хоёр машины хойд талд зогсож байсан машин, машиныхаа дугуйг аймаар хий эргүүлж байгаад гэнэт хөдлөөд урд талын машинд суух гэж явж байсан охиныг баруун урд крыло толь хэсгээрээ алгадаж мөргөөд хүчтэй газарт унагаасан. ...надад тормослох, чигналдах, ямар ч чимээ сонсогдоогүй, тэр охиныг шууд л мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),
  5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 9829 дугаар дүгнэлт

 

3

"...Хэсэг газрын үзлэгт: Зүүн тохойд 7*4 см, зүүн өвдөгт 6*3 см, баруун шилбэний дотор дунд хэсэгт 0.4*0.3 см хөх өнгийн бодис түрхсэн зулгаралттай, баруун шилбэ хавдсан, татлага хийгдсэн...

  1. Ц.Уийн биед баруун шилбэний наалт, тахилзуур ясны мушгирсан далд зөрөөтэй хугарал, зүүн тохой, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44),
  1. Шүүгдэгч Б.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би тухайн үед аавын эзэмшлийн Х.Аваинти маркийн 32-39 УНЭ дугаартай автомашинаар таксинд явж байсан. Шөнийн 04 цагийн үед Цамбагаравын ард талд шорлог зардаг хүмүүсийг хүргэж өгөхөөр байрны дундах 2 эгнээ зам дээр зогсож байХ надтай хамт шорлог зардаг хүмүүсийг хүргэж өгөхөөр 33-35 УБЧ дугаартай автомашин урсгал сөрж өөдөөс хараад зогссон. Шорлог зардаг 6-7 хүнийг 2 таксинд хуваагаад суух гэж байтал зарим нь миний машинд суухгүй гээд янз бүр болоод байхаар нь би уурлаад "бүгдээрээ миний машинд битгий суу” гэж хэлээд анх суулгаж явуулахаар ярьсан байсан шорлог зардаг Тэнүүн, түүний найз Мөөгий нарыг машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгтэл өөдөөс машин ороод ирэхээр нь зогсож байсан машиныг гүйцэж түрүүлээд л баруун дартал хүмүүс орилолдоод явчихсан. Машинаа зогсоогоод буугаад иртэл машины ард талд эмэгтэй хүүхэд газарт хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүсийн нэг нь эмнэлэг, цагдаа дуудсан... Миний урд талд автомашин зогсож байхаар нь түүнийг тойроод гарах гэтэл урдаас машин орж ирж байхаар нь хурдхан баруун дартал хүмүүс орилолдоод л явчихсан. Би мөргөхөөсөө өмнө тэр охиныг ерөөсөө хараагүй, мөн тухайн осолд намайг буруутгаж байгаа тул хохирогчтой эвлэрч, баримтаар гарсан зардал болон цаашид эмчилгээнд 1.500.000 төгрөг өгөхөөр тохирсон. ...Би хохирогчийг эмнэлэгт хэвтэж байХ байнга эргэж тойрдог байсан. 4-5 хоног асарч хоносон, мөн ойр зуурын эм тариа авч өгч байсан. Гэхдээ баримт нь байхгүй байна. Ойролцоогоор 50.000 төгрөгний эм тариа авч өгсөн байхаа. Одоо хохирогчид
  1. төгрөг бэлнээр өгнө, мөн дараа нь цаашдын эмчилгээнд 1.500.000 төгрөг өгнө. Уг хэргийг хурдан түргэн хялбаршуулсан байдлаар шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90),

-Насанд хүрээгүй хохирогч Ц.Уийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17), гэрч Б.Оийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32), гэрч А.Тэнүүнсайханы мэдүүлэг (хавтаст хэргийн 34), гэрч Л.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 36), гэрч Ч.Эын мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 9829 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 44), шүүгдэгч Б.Згийн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.З нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Титэм плазагийн баруун замд 2017 оны 7 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын үед "Нэт капитал” ХХК-ийн эзэмшлийн Иуипйа1 Аүап!е маркийн 32-29 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, мөн дүрмийн 7.6-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Уийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

  • Насанд хүрээгүй хохирогч Ц.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...автомашины баруун хойд талын... хаалгыг нь онгойлгоод л суух гэж байтал хажуу талаас машин ирээд л намайг хүчтэй мөргөсөн, ямар ч байсан миний хажуу талаас ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17),
  • Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...миний автобусны хойгуур тойроод баруун хойд талын хаалгаар суух гэж байХ урд талд зогсож байсан танил З гэх залуу... гэнэт хөдөлөөд хажуугаар дараад л гарсан. Тэгтэл суух гэж байсан охин орилоод л явчихсан, буугаад иртэл тэр охин миний машины ардхан талд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

-Гэрч А.Тэнүүнсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...зүүрмэглээд унтаж байтал гэнэт машин асаад л хөдөлсөн, тэгтэл хүн орилоод л явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34),

-Гэрч Ч.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: "...гэнэт хөдлөөд урд талын машинд суух гэж явж байсан охиныг баруун урд крыло толь хэсгээрээ алгадаж мөргөөд хүчтэй газарт унагаасан. ...надад тормослох, чигналдах, ямар ч чимээ сонсогдоогүй, тэр охиныг шууд л мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 9829 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 44),

-Шүүгдэгч Б.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: "...өөдөөс машин ороод ирэхээр нь зогсож байсан машиныг гүйцэж түрүүлээд л баруун дартал хүмүүс орилолдоод явчихсан. Машинаа зогсоогоод буугаад иртэл машины ард талд эмэгтэй хүүхэд газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101), хувийн байдал зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

 

5

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Згийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн "В, С, й” ангилалын 736624 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Зд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Бын Зг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн "В, С, й” ангилалын 736624 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Зд буцаан олгосугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.У нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ


Г.МӨНХЗУЛ