| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0358/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/346 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Э.МөнхГ-,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч М.А-,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох эрүүгийн 1738003490134 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,Д.Т,
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.А-ыг баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би энэ хүнийг цохиогүй. Энэ хүнийг Ч.Р- гэдэг хүн цохисон. Ч.Р- нь энэ хүнийг газар унагаагаад нүүрэн дээр нь гурван удаа дэвссэн. Тэгээд цаашаа явж байснаа би чамайг дахиад зодноо гээд байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг 50 минутын үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвд Урьхан зоогийн газарт байж байтал гаднаас үл таних 4 залуу орж ирээд багш нартай гар бариад байсан юм. Тэгээд тэр 4 гараад явсан ба хэн нь надад хэлснийг санахгүй байна “Таныг гараад ир гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би гартал зоогийн газарт орж ирсэн 4 залуу гадаа зогсож байснаа Д.Т. гэж залуу нь ганц юм уучихъя пизда минь гээд зүүн нүдрүү гараараа гал манартал цохисон. Дараа нь цээжин дээр тийрч өшиглөсөн. Дараа нь чулуутай газар байсан хувцаснаас зуурч чирж хувцас урсан. Би хариуд нь босоод өөрийгөө хамгаалж ноцолдсон. Нүүр хоолойн тус газар маажсан шалбархайтай болсон байсан. Цуг явсан 3 залуу нь хажууд нь хараад зогсож байсан ба салгахгүй байсан. Зоогийн газарт байсан багш нар мэдэж гарч ирээд салгаж авсан. Өмсөж явсан куртик ар талаараа 2 газраар урагдсан өмд оёдлоороо урагдсан байсан. Тухайн үед сумын эмнэлэгт үзүүлж чадаагүй. Харин тухайн үед зодуулсан байдалтай байсан үеийнхээ зургийг авахуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч М.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ажлын бус цагаар эрхээ эдлээд л явж байсан. Энэ хүүхдийг бол мэдэхгүй. Дагаж явж байсан 3 найз нь зогсож байсан. Тухайн өдрийн үйл ажиллагаанд би нэлээн оройтож ирсэн. Нүүр лүү тас гээд л явсан. Намайг зодуулчхаад орилж, хашгирч байхад халамцуу байсан болохоор маань “Яасан юу болов, уусан идсэнээ шингээж чадахгүй” гэж байсан. Багш нар хойно нь гарч ирсэн мэдэхгүй. Би 7 хоног ажил тасалсан цалин, эмчилгээний зардал мөн гарсан. Аавтай нь гайгүй найз болохоор уучлалт гуйна гэж бодсон. Огт гуйгаагүй, би гомдсондоо 102 дуудсан. Надаас одоог хүртэл уучлалт гуйгаагүй. Ажил тасалсан 11 дүгээр сарын цалин, нааш цааш хувийн унаагаар явсан бензиний мөнгө зэрэг зардал их гарсан. Нэр хүнд маань унасан, тэнд ажиллахад хэцүү болж байна. Иймд нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Гэрч Ч.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Цагаан-Уул сумын төвд байрладаг Урьхан зоогийн газарт О- багшийн төрсөн өдөрт уригдаж очсон юм. Тэнд 10 гаруй багш нар байсан. Тэгээд намайг гадаа байхад Т., Э-, Т.З-, Н.О- нар Урьхан зоогийн газарт орж байсан. Тэр үед 22 цаг болж байсан. Би халамцуу байсан ба М.А- гаднаас орж ирээд намайг сая орж ирээд гарсан 4 залуу зодлоо гэж орж ирсэн. М.А- намайг ороход зодуулсан гээд зүүн талын нүд нь хөхөрсөн байдалтай, хувцас нь шороо болсон байсан. Тэгээд гараад гадаа байсан Т., Э-, Т.З-, Н.О- нараас хэн цохисон юм гэтэл Т. цохисон гэж байсан. Би энэ дөрвөн хүүхэд шал дэмий юм хийсэн байна, одоо бөөн юм болно доо гэж хэлээд дагуулаад Батпүрэвийн хашааны үзүүр тойруулж өгөөд буцаж ирэхэд М.А- машин дотроо сууж байсан. Тэгээд би явсан. М.А- машиндаа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагаас Цагаан-Уул сумын төвд байрладаг Урьхан зоогийн газарт миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд 23 цаг 40 минутын үед тарах гээд юмаа хурааж байсан. Намайг гараад дэлгүүр ороод иртэл М.А- дөрвөн залуутай зодолдоод дуусаж байсан. Намайг очоод харахад М.А-ын нэг нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн. Би та нар яаж байгаа юм бэ гэхэд намайг Т. нь чам шиг авгай дуугаа бай гэж хэлсэн. Би Т. М.А- хоёрыг салгасан. Намайг салгаснаас хойш бол дахиж зодолдоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Т.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Цагаан-Уул сумын Холбооны гадаа Т., Г.Э-, Н.О- нартай тааралдсан юм. Бид 4 нийлээд Урьхан зоогийн газарт очсон. Тэнд ороход 7-8 багш нар О- багшийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм. Тэнд Д- багшаас бусдыг танихгүй байсан, Д- багштай гар бариад үнсүүлсэн юм. Тэгээд Урьхан зоогийн газраас гартал араас М.А- гэж багш ганцаараа гарч ирсэн. Э-тай М.А- багш уулзаад байсан, бие биеэ таньдаг юм болоод байсан. О- багш тэр үед гарч ирээд та яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл М.А- багш газраас шороо аваад цацаад байсан. Тэгээд Т. бариад авсан юм. Т.ыг Урьханы байшингийн хана руу шахсан. М.А- согтуу байсан. Т. заамдалцаад ноцолдоод байсан. Тэр үед Ч.Р- багш гарч ирээд салгаад бид нарыг аваад явсан. М.А-ыг хараал хийдэг ийм балай хүнийг битгий оролд гэж хэлсэн. Ч.Р- багш бид нараас салаад М.А-той уулзаад дээр доороо ороод байгаа харагдсан. Бид нарын араас О- багш ирээд овог нэрээр хэлээд байсан. Өөрөө халамцуу байсан. Тэндээс салаад бид нар гэр гэрлүүгээ явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай багш О-ын төрсөн өдөр болоод манай багш нар Урьхан зоогийн газарт очсон. Би 19 цагийн үед очсон. Намайг очиход бага ангийн бүх багш нар байсан. Дуу хөгжмийн багш Э-, багш О-, Г-, М.А-, Ц-, менежер А-, захирал Т- нар байсан. 23 цаг өнгөртөл төрсөн өдөр гээд л ууж идээд сууцгаасан. ...Урьхан зоогийн газар луу орох гэж явахад Урьхан зоогийн газрын цаад талд хүмүүс орилолдоод байсан чинь О- тэдэн рүү явсан. Би шууд Урьхан руу орсон. Намайг ороод 10-аад минут болж байтал М.А- багш гаднаас орж ирсэн. Нүд нь домбоосон орж ирсэн. Тэгснээ Цагаан-Уулынхан намайг зодоод хаячихлаа гээд би их тэнгэртэй хүн, та нарын сайн сайхан явахыг чинь харна гэх зэргээр агсраад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай найз Т.З- цэргээс халагдаад ирсэн юм. Яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Найз маань сумын төв рүү орж ирж байна гээд бид нар луу утсаар ярихаар нь Т., Э- бид гурав тосч авахаар болоод 21 цагийн үед сумын спорт зааланд очиж тосч авсан. Тэгээд заалны хажууд 2.5 литрийн савтай том пиво хувааж уусан. Пивоо ууж дуусгаад бид 4 гэр гэртээ харихаар явцгааж байтал Урьхан зоогийн газрын гадаа сумын сургуулийн багш нарын машин зогсож байгаа харагдахаар нь Э- Т.З-г дагуулаад бага ангийн багшид нь үнсүүлнэ гээд Урьхан руу аваад орсон. Тэр хоёр 5 хүрэхгүй минут болоод гараад ирсэн чинь араас нь хөдөлмөрийн багш М.А- нилээд согтуу ганцаараа гарч ирсэн. Тэгснээ Э-ийг таньдаг бололтой ирээд мэнд ус мэдэж байснаа, манайд очоод ганц юм ууя гэсэн чинь Э- тэгье гээд хэсэг зогсож байснаа М.А- нь за байж байгаарай Баадай багш ирэхээр цуг явъя гээд эргээд Урьхан руу орсон. Бид 4 гадаа хүлээгээд зогсож байтал 10 орчим минутын дараа М.А- багш О- багшийн хамт орилж хашгираад гараад ирсэн. Тэгэхдээ М.А- та нар намайг яагаад байгаа юм бэ гэж гарч ирснээ бид нар луу чулуу авч шидээд шороо авч цацаад би Цагаан-Уул сумынхныг алнаа, та нар 2 жилийн дараа бөгсөө чирээд ирэхэд чинь би үхсэн байна гээд орилоод байсан. М.А- ингээд орилоод чарлаад болохгүй байхаар нь Ренчин багш гарч ирээд бид нарыг аваад гуанзны араар тойроод энэ угаасаа ийм балай юм байдаг юм, манай сумын сургуулийнхныг ингэж дарамталж байдаг, түүнтэй орооцолдоод хэрэггүй, угаасаа ингэдэг юм гэж хэлсэн. Бид нар ингэж ярьж яваад буцаад Урьхан дээр ирэхэд М.А- нь гуанзны гадаа машин дотроо суучихсан аймаар хаазлаад гэрлээ аймаар тусгаад байхаар нь Ренчин багш М.А- багш дээр очоод балайраад байгаач машинаа унтраа гэж хэлсэн чинь М.А- машинаасаа бууж ирснээ хөл дээрээ тогтохгүй саваад унасан. Тэгснээ босж ирснээ Ренчин багштай муудалцаж байснаа хөл дээрээ тогтохгүй буцаад газарт унасан чинь Ч.Р- багш М.А-ын нүүр лүү нь өшиглөсөн. Тэгтэл М.А- босоод иртэл Ренчин чи яагаад балайраад байгаа юм гэрт чинь хүргээд өгье гэсэн чинь М.А- хэрэлдээд муудалцаад байхаар нь бид нар очоод салгах гэсэн чинь М.А- бид нар руу газраас чулуу аваад шидээд байхаар нь бид нар салгахаа болиод явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаартай:
Яллагдагч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Г- зургууд /хх-ийн 45-49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч Д.Т. нь согтуурсан үедээ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Урьхан зоогийн газрын гадна хохирогч М.А-ын зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна гэж шүүх үзэв.
Тодруулбал: Хохирогч М.А-ын “...Тэгээд би гартал зоогийн газарт орж ирсэн 4 залуу гадаа зогсож байснаа Д.Т. гэж залуу нь ганц юм уучихъя пизда минь гээд зүүн нүдрүү гараараа гал манартал цохисон...”,
Гэрч Ч.Р-ийн “ ...М.А- намайг ороход зодуулсан гээд зүүн талын нүд нь хөхөрсөн байдалтай, хувцас нь шороо болсон байдалтай байсан. Тэгээд гараад гадаа байсан Т., Э-, Т.З-, Н.О- нараас хэн цохисон юм гэтэл Т. цохисон гэж байсан...”,
Гэрч Ж.О-ын “...Намайг гараад дэлгүүр ороод иртэл М.А- дөрвөн залуутай зодолдоод дуусаж байсан. Намайг очоод харахад М.А-ын нэг нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн. Би та нар яаж байгаа юм бэ гэхэд намайг Т. нь чам шиг авгай дуугүй бай гэж хэлсэн. Би Т. М.А- хоёрыг салгасан...”,
Гэрч Т.З-гийн “...Тэгээд Урьхан зоогийн газраас гартал араас М.А- гэж багш ганцаараа гарч ирсэн. Э-тай М.А- багш уулзаад байсан, бие биеэ таньдаг юм болоод байсан. О- багш тэр үед гарч ирээд та яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл М.А- багш газраас шороо аваад цацаад байсан. Тэгээд Т. бариад авсан юм. Т.ыг Урьханы байшингийн хана руу шахсан. М.А- согтуу байсан. Т. заамдалцаад ноцолдоод байсан”,
Гэрч Ж.А-гийн “...Урьхан зоогийн газар луу орох гэж явахад Урьхан зоогийн газрын цаад талд хүмүүс орилолдоод байсан чинь О- тэдэн рүү явсан. Би шууд Урьхан руу орсон. Намайг ороод 10-аад минут болж байтал М.А- багш гаднаас орж ирсэн. Нүд нь домбоосон орж ирсэн. Тэгснээ Цагаан-Уулынхан намайг зодоод хаячихлаа гээд би их тэнгэртэй хүн, та нарын сайн сайхан явахыг чинь харна гэх зэргээр агсраад эхэлсэн” гэх мэдүүлгүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааг агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болж байна.
Шүүгдэгч Д.Т. нь гэм буруугүй гэж мэдүүлсэн, мөн түүний өмгөөлөгч цагаатгаж өгнө үү гэх боловч хохирогч М.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч М.А-, гэрч Ч.Р-, Ж.О-, Ж.А-, Т.З- нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, хэрэгт тусгагдсан баримтаар шүүгдэгч Д.Т.ыг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Т.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Т.ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Д.Т. нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч М.А- нь эмчилгээний болон бусад зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд замын зардал болох 200.100 төгрөгийг үнэлж, шүүгдэгч Д.Т.аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч нь эмчилгээний зардал болон ажиллаагүй хугацааныхаа цалинг нотлох баримтын шаардлага ханган иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдлаа.
Эрүүгийн 1738003490134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР