Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 111/ШШ2024/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа лж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “” ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн

Хариуцагч: Баянхонгор аймгийн

Хамтран хариуцагч: Баянхонгор аймгийн газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

“Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендерийг, мөн “” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон “” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгох” шаардлагатай захиргааны хэргийг шүүгч Ц.Сувдмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, , , , гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , иргэдийн төлөөлөгч ,  шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Бүжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

“” ХХК-иас тус шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан. Үүнд:

1.1. “Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх   дугаар тендерийг хүчингүй болгох,

1.2. “” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох

1.3. “” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2. Нэхэмжлэгч  “” ХХК нь Баянхонгор аймгийн , газраас зохион байгуулсан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендерт оролцсон бөгөөд Баянхонгор аймгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгохоос татгалзаж, “” ХХК-ийн ирүүлсэн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгохыг санал болгожээ.

2.2. Аймгийн газрын 2023 оны 06 дугаар асрын 15-ны өдрийн 2/961 дүгээр албан бичгээр “” ХХК-д тус тендерт шалгарсан тухай мэдэгдэж, тухайн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрхийг олгосон.

2.3. "" ХХК нь тус тендер шалгаруулалттай холбогдуулан Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яамны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/4976 дугаар албан бичгээр ....хуульд заасан хугацаа өнгөрсөн тул гомдлыг хүлээн авах боломжгүй... гэсэн хариуг өгсөн байна.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

““” ХХК-ийн захирал нь иргэн нь хуурамч бичиг хийн залилан хийсэн үйлдэл нь дараахь баримтуудаар нотлогдож байна.

а/. БНХ улсын дугаар бүхий иргэн Б.Э-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг “” ХХК-ийн эзэмшлийн Sinotruck Howo маркийн өөрөө буулгагч болгон хуурамчаар үйлдсэн, 6768ГЧ улсын дугаартай М гэх аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэлтэй чиргүүлийн гэрчилгээг мөн тус компанийх мэтээр хуурамчаар үйлдэж илт санаатайгаар залилан мэхлэх үйлдэл хийсэн. Энэ үйлдэл нь Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтыг илт зөрчсөн, энэ нь эрүүгийн хэрэг болох үндэслэлтэй.

б/. Мөн тус компани нь 2022-2023 онд дугаартай “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дээврийн засварын ажил” (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо), дугаартай “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил”, дугаартай “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112, 114 дүгээр байрны зүүн талын талбайн тохижилтын ажил”-д тус тус шалгарсан гэх боловч тендер шалгаруулалтын журмын дагуу дээрх ажлуудын гүйцэтгэлийн талаарх ямар нэгэн мэдээлэл байхгүй.

в/. Өмнөх сонгон шалгаруулалтад ижил төстэй ажлын шалгуур хангаагүй гэх үндэслэлээр хасагдаж байсан боловч энэ удаагийн шалгаруулалтад тэнцсэн нь “ ” ХХК-тай хийсэн хүлэмж барих гэрээг мөн хуурамчаар үйлдсэн байж болзошгүй.

г/. Мөн түрүүчийн сонгон шалгаруулалтад өөр аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулсан боловч, түүнийг Сангийн яамны хууль эрх зүй худалдан авах ажиллагааны хяналтын хэлтэс хүчингүй болгож, дахин зарлуулсан үйлдэлд “” ХХК-ийн захирал ийн төрсөн эгчийн хүү тус яамны төрийн сангийн хэлтэст ажилладаг тул энэ үйлдэлд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хардлага байгаа” гэжээ.

2.5. Хариуцагч Баянхонгор аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа “” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” /Баянхонгор, багц-6/ 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг  өвлийн хүлэмжийн барилгын дугаартай ажлын тендер шалгаруулалтын талаарх дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар 01-ний хооронд тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу зарласан боловч шаардлага хангасан аж ахуйн нэгж ирээгүй тул гэрээ байгуулах эрх олгоогүй дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн. Дахин тендерийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны хооронд зарласан. Тус тендерийг нээх гэсэн боловч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд гэмтэл гарч тус системийг засагдаж дуустал тендерийн материалыг татаж авч болохгүй байгаад 2023 оны 04 дүгээр сар гаргаад цахим систем ашиглалтад орж тендерийн материал татагдсан. /Төрийн худалдан авах ажиллагааны газраас гэмтэл гарсан хугацаанд нээгдсэн тендерүүдийн хүчинтэй хугацааг автоматаар сунгасан./ байдаг.

Тус тендер “Бридж констракшн” ХХК, “” ХХК, “” ХХК гэсэн 3 аж

ахуй нэгж материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж “” ХХК-ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот албан бичгээр шалгаруулсан боловч өрсөлдөгч “” ХХК сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/3149  дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тус тендерт шалгарсан “” ХХК болон гомдол гаргасан “” ХХК-уудын материал нь шаардлага хангахгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55  дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье гэсний дагуу Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдаж тус тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэн оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж өмнөх гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд тус тендерийг 2023 оны 05 дугаар сарын 26-наас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дахин зарласан. Тус тендерийг нээхэд  “” ХХК, “” ХХК, “” ХХК гэсэн 3 аж ахуйн нэгжүүд материалаа ирүүлсэн байна.

Тус нэхэмжлэлийн шаардлагын а-д заасан: “” ХХК-ийн тендерийн материалын машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтад өөрийн болон түрээсийн 5 автомашины мэдээлэл ирүүлсэн байсан. Бид тухайн тендерт автокран 1 ширхэг, ачааны машин 2 ширхэгийг шаардсан байсны дагуу шаардлагатай авто машиныхаа дугаарыг тэмдэглэж авахад БНН улсын дугаартай автокран, БНА улсын дугаартай ачааны машин, БНХ улсын дугаартай  ачааны машины эзэн той хийсэн түрээсийн гэрээ, БНХ улсын дугаартай ачааны автомашин гэсэн 4 машиныг тэмдэглэн авч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тоног төхөөрөмж цэснээс улсын дугаараар шалгаж үзэхэд БНХ улсын дугаартай автомашины мэдээлэл гарч ирээгүй. Бусад 3 автомашины мэдээлэл буюу БНН улсын дугаартай автокран, БНА улсын дугаартай ачааны машин эзэмшигч нь “” ХХК-ний нэр дээр, БНХ улсын дугаартай ачааны машины эзэмшигч нь гэж гарч ирсэн.  Тендерийн материалд заасан  3 автомашины 60 ба түүнээс дээш хувь нь өөрийн эзэмшлийнх байна гэсэн шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан байдаг.

2. Тус нэхэмжлэлийн шаардлагын б-д заасан:Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгдсэн  байвал зохих жилийн тоо: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх. /Ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан акт, дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар (Комиссын дүгнэлт нь Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулсан байна.)Тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасны дагуу ижил төстэй ажлыг хянан үзсэн.

3. Тус нэхэмжлэлийн шаардлагын 3-д заасан: “” ХХК нь тендерийн материалдаа “ ногоон амьдрал” ТББ-ын захиалгаар 800 сая төгрөгийн Өвлийн хүлэмж барьсан гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо хуралдаад 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6/61 дугаартай албан бичгээр тодруулга авах тухай албан бичиг өгсөн. Тус албан бичигт танай материалыг хянан үзэхэд 2022 оны ижил төстэй ажилд тооцуулахаар ирүүлсэн “ ногоон амьдрал” ТББ-тай байгуулсан өвлийн хүлэмжийг барьсан гэрээний гүйцэтгэлийг нотлох баримтаар тулгах шаардлагатай байгаа тул гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэсэн төлбөрийн гүйлгээний баримтыг ирүүлэхийг шаардахад “” ХХК 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/28 дугаартай албан бичгээр тодруулгын хариуг ирүүлсэн.

Хувь аж ахуйн нэгжүүд хоорондоо ямар нөхцөлөөр гэрээ байгуулахыг бид үгүйсгэх аргагүй учир ирүүлсэн гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолт, тооцоо нийлсэн акт зэргийг үндэслэн шаардлага хангаж байна гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.”... гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

2.6 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::

“” ХХК нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.5.7-д заасан “тендерт оролцогчдын санал болгосон үнэ өөрийн ирүүлсэн төсвийн дүнтэй арифметик алдаанаас бусад тохиолдлоор зөрсөн, эсхүл үнийн хөнгөлөлт үзүүлж буй тохиолдолд үндэслэл шалтгааныг дурдсан мэдэгдлийг шаардлагатай нотлох баримтын хамт баталгаажуулан материал ирүүлнэ гэсний дагуу материал ирүүлсэн. Мөн тендерийн баримт бичгийн 17.6.3-д авто кран 1 ширхэг, ачааны машин 2, нийт 3 тээврийн хэрэгслийг шаардлагатай гэж заасан ба оролцогч “” ХХК-ийн эзэмшилд авто кран 1 ширхэг, ачааны машин 1 ширхэг, нийт 2 ширхэг тээврийн хэрэгсэл байсан нь үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжтойг харуулсан нотлох баримт болсон. Тодруулбал, “” ХХК нь хөдөө аж ахуйн кадастр төслийн тариалан малын тэжээлийн дэд төсөлд 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилга, угсралтын ажилд шалгарсан тохиолдолд 1.838.014.225 төгрөгийн үнийн саналаас өөрийн машинаар тээвэрлэлт хийх учраас тээврийн зардал болон ашгаас 160.014.225 төгрөгийг хөнгөлж, 1.678.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр санал болгосон. Үнэлгээний хороо үнийн хөнгөлөлтийг өөрийн машинаар тээвэрлэлт хийх тул тээврийн зардал болон ашгаасаа 160.014.225 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь үндэслэлтэй. Өвлийн хүлэмжийн барилгын нэгдсэн товчооноос үзэхэд 1 ширхэг өвлийн хүлэмжийн тээврийн зардал нь 15.289.195 төгрөг, ашиг нь 41.619.227 төгрөг байсан ба 5 хүлэмжээс тооцоолоход тээврийн зардал 76.445.975 төгрөг, ашиг нь 208.096.135 төгрөг болж байсан ба 2 тэврийн хэрэгсэл нь өөрийн эзэмшлийнх байсан тул үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж үзсэн.

Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.2.5.5-д шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна гэж заасан. Тендерт оролцогчдын худалдан авах ажиллагааны цахим системд өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан  тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг талаар тендерийн баримт бичигт анхааруулсан  байхад нэхэмжлэгч “” ХХК нь цахим системээр тус тодорхойлолтыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.5-д тендерт оролцогчдод зориулсан шаардсан материалуудын аль нэг нь ирээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс  татгалзах үндэслэл болно гэж заасан байдаг. Өрсөлдөгч 2 аж ахуйн нэгж нь тус тодорхойлолтыг цахимаар авч ирүүлсэн байсан нь бүх оролцогчид тус тодорхойлолтыг цахимаар ирүүлэх, өрсөлдөх тэгш боломжоор нь хангасныг харуулж байна. Мөн тендерийн баримт бичгийн тендер сонгон шалгаруулалтын зааварчилгааны 29.6-д шаардлагад нийцсэн тендер гэж тендерийн баримт бичгийн бүх  нөхцөл, шаардлага буюу тендер шалгаруулалтын зааварчилгааны 3.6, 11-24 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагуудыг нэгэн зэрэг хангаж, түүнд заасан баримт бичгийг тендерт илгээх маягт болон бусад маягтуудыг зохих ёсоор ирүүлсэн маягтуудыг агуулах, өөрчлөлт оруулаагүй байхыг хэлнэ гэж заасан. “” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолтыг цахимаар ирүүлээгүй, ижил төстэй ажил хийсэн байх шаардлагыг хангаагүй нь шаардлагад нийцсэн тендер гэж үзэх боломжгүй байна.

Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-д 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь 1 удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй барилга, угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байхаар заасан. Гэтэл анхан шатны шүүхээс “” ХХК-ийн 2 өөр онд хийсэн ажлыг нэмж нэгтгэн 40 хувийн төсөвт өртөгт хүрсэн ажил гүйцэтгэсэн гэж үзсэн. 2020, 2021, 2022  онуудын аль нэг гэснийг шүүхээс нягтлаагүй байна. “” ХХК-ийн ижил төстэй ажил тооцуулахаар бэлтгэн ирүүлсэн хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл болон нотлох баримтуудыг ирүүлсэн гэрээнээс харахад 2021 онд “ ” ХХК-тай тариалангийн хүлэмж угсрах 410,000,000 төгрөг, 2022 онд “ ” ТББ-тай хүлэмж барих 350,000,000 төгрөгийн ажил хийж байсан нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-д заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

2.7 Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус тендерийг анх 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны хооронд 6 багцтай нээлттэй тендер зарласан. Багц 6 буюу Өвлийн хүлэмж барих багцад “*******” ХХК, “ ” ХХК, “******* ******* *******”  ХХК, “*******” ХХК, “*******” ХХК гэсэн 5 аж ахуйн нэгж оролцож “*******” ХХК шаардлага хангасан тул гэрээ байгуулах эрх олгосон боловч тус аж ахуйн нэгж нь тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулаагүй учир захиалагч дахин нээлттэй тендер зарлах хүсэлт өгсөн. Дахин тендерийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны хооронд зарласан.  Тус тендерийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад нээхэд “******* ******* *******” ХХК ганцаараа үнийн санал болон холбогдох материалыг ирүүлсэн боловч шаардлага хангаагүй тул гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан. Ингээд үнэлгээний хороо хуралдаад захиалагчид 2 удаа нээлттэй тендер зарлаад шаардлага хангасан аж ахуйн нэгж ирээгүй тул шууд гэрээ байгуулах зөвлөмж өгсөн.

Захиалагч буюу аймгийн тус тендерийг тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу шууд гэрээ байгуулах аргаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр тухай тендерийн багц 6 буюу Өвлийн хүлэмжийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар шийдвэрлэсэн.

Тус тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний хооронд 7 хоногийн хугацаатай зарласан. Тухайн тендерийг нээхэд “” ХХК, “” ХХК, “” ХХК-уудын үнийн санал болон холбогдох материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан аж ахуйн нэгж байхгүй байсан тул гэрээ байгуулах эрх олгохоос бүх оролцогчдоос татгалзсан.  2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны хооронд урьдын адил тендер шалгаруулалтын онцгой журмын гэрээ шууд байгуулах аргаар дахин зарласан. Тухайн тендерийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхэд “” ХХК, “” ХХК, “” ХХК гэсэн 3 аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж “" ХХК-ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот албан бичгээр шалгаруулсан боловч өрсөлдөгч “” ХХК сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/3149 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тус тендерт шалгарсан “” ХХК болон гомдол гаргасан “” ХХК-уудын материал нь шаардлага хангахгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье гэсний дагуу үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдаж тус тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэн оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж өмнөх гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.

Ингээд тус тендерийг 2023 оны 05 дугаар сарын 26-наас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дахин зарласан. Тус тендерийг нээхэд “” ХХК, “” ХХК, “” ХХК гэсэн 3 аж ахуйн нэгжүүд дахин материалаа ирүүлсэн байсан.

Багц 6 буюу Өвлийн хүлэмжийн барилга угсралтын ажлын тендерийг нийт 5 удаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлахад хамгийн эхэнд “*******” ХХК 1 удаа шалгарсан. 4 дэх зарлалтад “” ХХК 1 удаа  шалгарсан. 5 дахь зарлалтад “” ХХК 1 удаа шалгарсан бусад зарлалтуудад  шаардлага хангасан аж ахуйн нэгж ирээгүй тул татгалзсан.

2. “” ХХК-ийн тендерийн материалын машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтад өөрийн болон түрээсийн гэсэн 5 автомашины мэдээлэл ирүүлсэн байсан. Бид тухайн тендерийн бичиг баримтад автокран 1 ширхэг, ачааны машин 2 ширхгийг шаардсан байсны дагуу шаардлагатай авто машиныхаа дугаарыг тэмдэглэж авахад БНН улсын дугаартай автокран, БНА улсын дугаартай ачааны машин, БНХ улсын дугаартай ачааны машины эзэн той хийсэн түрээсийн гэрээ, БНХ улсын дугаартай ачааны автомашин гэсэн 4 машиныг тэмдэглэн авч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тоног төхөөрөмж цэснээс улсын дугаараар шалган үзэхэд БНХ улсын дугаартай автомашины мэдээлэл хоосон гарч ирээгүй. Бусад 3 автомашины мэдээлэл буюу БНН улсын дугаартай автокран, БНА улсын дугаартай ачааны машин эзэмшигч нь “” ХХК-ний нэр дээр, БНХ улсын дугаартай ачааны машины эзэмшигч нь гэж гарч ирсэн. Бид тендерийн материалд заасан 3 автомашины 60 ба түүнээс дээш хувь нь өөрийн эзэмшлийнх байна гэсэн шаардлагыг хангаж байсан тул шалгаруулсан. Үнэлгээний хороо *******ГЧ улсын дугаартай чиргүүлийн мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр шалгаж үзээгүй. Учир нь бид шаардсан автомашиныхаа мэдээллийг үзсэн.”... гэжээ.

 

2.8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““” ХХК нь Баянхонгор аймгийн болон газраас зарласан Хөдөө аж ахуйн кадастр төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөлд 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх тендерт шалгарч, гэрээ байгуулан одоог хүртэл ажиллаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулсан. “” ХХК-ийг ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаар бүхий чирүүлийг хуурамчаар үйлдэж залилан мэхлэх үйлдэл хийсэн гэж байна. Үүнтэй холбоотой хуурамчаар бичиг баримт үйлдсэн талаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй. Мөн Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон тохиолдолд” гэж заасан. Үүнтэй холбоотой хуурамч баримт бичиг тендерт илгээсэн гэх эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй байдаг.

“” ХХК нь тендерийн үнэлгээний хороонд 5 тээврийн хэрэгсэл илгээсэн бөгөөд 21-68 БНН  улсын дугаартай автокран, 62-29 БНА улсын дугаартай ачааны автомашин, БНХ улсын дугаартай ачааны автомашиныг үнэлгээний хорооноос үнэлсэн. *******, ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг тээврийн үнэлгээний хорооноос үнэлээгүй бөгөөд хуурамчаар үйлдсэн талаарх нотлох баримт авагдаагүй байдаг.

“” ХХК-ийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дээврийн засварын ажил, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 48 дугаар сургуулийн зүүн талын  тохижилтын ажил, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 114 дүгээр байрны зүүн талын талбайн тохижилтын ажлыг хийсэн гэх боловч үүнтэй холбоотой мэдээлэл явуулаагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. “” ХХК нь тус засварын ажлыг  хийж гүйцэтгэсэн талаар тендерийн баримт бичигт ямар ч материал илгээгээгүй, өөр ижил төстэй ажлын талаар материалаа илгээсэн байхад худал баримт илгээсэн гэсэн нь үндэслэлгүй. Мөн “ ногоон амьдрал” ТББ-тай 800.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий өвлийн хүлэмжийн ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ талаарх холбогдох баримтуудаа илгээсэн.

Урьд нь тендер шалгаруулаад 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сангийн яаманд “” ХХК-ийн зүгээс гомдол гаргасан. Сангийн яамны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 03/3149 дугаар албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэж, “” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй гэх Сангийн яамны албан бичиг гарсан.  Үүнд “” ХХК-ийн зүгээс ямар нэгэн маргаан үүсгэж, гомдол гаргаагүй. Үүний дараа тендер шалгаруулалт дахин явагдаж үнэлгээний хорооноос дүгнэлт гарч “” ХХК тендерийн шаардлагыг хамгийн сайн хангасан гэсэн байдаг. Ижил төстэй ажил болон тоног төхөөрөмжийн хувьд ч “” ХХК бүх шаардлагыг хангасан байдаг. “” ХХК өөрийгөө тендерийн шаардлага хангасан гэх үндэслэлээр нэхэмжлэл маргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт гаргасан. Иймд “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Мөн “” ХХК нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. “” ХХК-ийг шалгаруулсан шүүхийн шийдвэрийг хүлээн авч 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргахдаа холбогдох бүрдүүлэх материалыг ирүүлээгүй тул Сангийн яамнаас албан бичиг буцаан хүргүүлсэн. Тэгээд 2023 оны 6 дугаар сард дахин гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гомдол гаргаж Сангийн яам хүлээн аваагүй, буцааж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хуулийн 54.1.3 зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. “” ХХК-ийн яриад байгаа өвлийн хүлэмж болон барилга угсралтын ажил нь аль ч шаардлагыг хангадаггүй.  “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад барилга, угсралтын үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Ижил төстэй ажил хийсэн гэх баримтаас нь харахад барилга, угсралт бус дулааны шугам, сантехникийн ажил хийж гүйцэтгэсэн байдаг. Мөн ижил төстэй хийсэн гэх ажил нь төсөвт өртгийн 40 хувьд хүрдэггүй. “” ХХК нь нийт 7 ажлыг тухайн тендерт хүргүүлсэн. Барилга угсралтын чиглэлээр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд соёлын төв буюу 1,600,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийсэн. Өвлийн хүлэмжийн хувьд 800,000,000, 560,000,000 төгрөг буюу төсөвт өртгийн 40 хувьд дүйцэхүйц ажлыг хийсэн. Тендерийн өгөгдлийн хүснэгтээр ижил төстэй ажлын шаардлагаар тендерт оролцох аж ахуйн нэгж нь тухайн барилгыг барих чадвартай эсэх, хэр том барилга барьж байсан туршлагыг харах зорилготой. Иймд “” ХХК нь тендерийн шаардлагыг хангасан бөгөөд “” ХХК-ийн хувьд туршлага дутмаг болох нь ирүүлсэн баримт бичгээс тодорхой харагддаг. Иймд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. “” ХХК нь тус өвлийн хүлэмжийн ажлыг хийгээд 54.7 хувийн санхүүжилтээ авсан. 5 хүлэмжээс нийт 2 хүлэмжийг бүрэн бариад 3 дахь хүлэмжийн шороо цутгалт, суурь ажил хийгдсэн байгаа бөгөөд энэ гэрээ 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хугацаатай хийгдсэн бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нийт 5 хүлэмж баригдана. Гуравдагч этгээдийн хувьд заавал 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүлээхгүйгээр санхүүжилтээ авч байгаа тул 2024 оны 6 дугаар сард 5 хүлэмжээ бариад дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

“10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын тендерт “” ХХК тендерт шалгаруулжээ. 2 дахь хүлэмж баригдсан, 3 дахь хүлэмж баригдаж байгаа, 5 хүлэмж 7 сар гэхэд хүлээлгэж өгөх юм байна. 2 өвлийн хүлэмж барих 2023 оны 6 сар эхэлж 2024 оны 2 сард ашиглалтад “” ХХК-ийн захирал Хүрээмарал сумын соёлын төв барьсан байна.  “” ХХК-ийг шалгаруулсан нь зөв байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендерийг, мөн “” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон “” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгох”-оор нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ийг томилсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогчдын саналыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

3. Нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх мөчид Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байх боловч уг тендер шалгаруулалт нь 2005 оны Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэлийн үед зарлагдсан, мөн Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгахаар заасан байх тул энэ тохиолдолд шүүх 2005 оны Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэсэн болно.

5. Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг”, 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ”, 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж заажээ.

6. Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендерийн баримт бичиг, тендерийн өгөгдлийн хүснэгт зэргийг Тендерийн үнэлгээний хороо боловсруулж, тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөгийг 1.886.909.095 төгрөг байхаар зарласан бөгөөд үүнд 3 компани оролцохоор үнийн санал ирүүлснээс үзвэл “” ХХК 1.678.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр санал болгож, Үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай хүсэлтдээ ...тендерт шалгарсан тохиолдолд 1.838.014.225 төгрөгийн үнийн саналаас өөрийн машинаар тээвэрлэлт хийх учир тээврийн зардал болон ашгаас 160.014.225 төгрөгийг хөнгөлж, 1.678.00.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр... гэж, “” ХХК 1.722.879.007 төгрөгийн, “” ХХК 1.603.185.150 төгрөгийн үнийг тус тус санал болгожээ.

7. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж заасны дагуу Баянхонгор аймгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр “” ХХК-д …тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6-д заасан 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга, угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангаагүй, Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.2.5-ийн 5-т заасан шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр авч ирүүлээгүй тул гэрээ байгуулах эрх олгохоос татгалзаж байна… гэсэн хариу, газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2/963 дугаар албан бичгээр “” ХХК-д …Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6-д заасан 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга, угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх шаардлагыг хангаагүй, Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-ын 3-т зааснаар ерөнхий инженер Л.Болдсайханы диплом цахим системд ороогүй, одоо хийж байгаа ажлаас 60,5%-ийн барилга угсралтын ажилтай тул гэрээ байгуулах эрх олгохоос татгалзаж байна... гэсэн хариуг тус тус өгсөн байна.

8. Харин, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 28.11-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу мөн тус газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр албан бичгээр “” ХХК-д …энэхүү тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж тухайн ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгож байна… гээд, мөн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр захиалагч Баянхонгор аймгийн , гүйцэтгэгч “” ХХК-ийн захирал нар Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төслийн багц 6. Өвлийн хүлэмж барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ 2023/77 дугаар гэрээг байгуулжээ.

9. Улмаар “” ХХК-аас үүнийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр гомдлыг буцаасан, мөн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/4976 дугаар албан бичгээр …хуульд заасан хугацаа өнгөрсөн тул гомдлыг хүлээн авах боломжгүй... гэсэн хариуг тус тус өгсөн байна.

10. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа

...а/. БНХ улсын дугаар бүхий иргэн Б.Э-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг “” ХХК-ийн эзэмшлийн Sinotruck Howo маркийн өөрөө буулгагч болгон хуурамчаар үйлдсэн, 6768ГЧ улсын дугаартай М гэх аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэлтэй чиргүүлийн гэрчилгээг мөн тус компанийх мэтээр хуурамчаар үйлдэж илт санаатайгаар залилан мэхлэх үйлдэл хийсэн.

б/. Мөн тус компани нь 2022-2023 онд дугаартай “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дээврийн засварын ажил” (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо), дугаартай “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил”, дугаартай “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112, 114 дүгээр байрны зүүн талын талбайн тохижилтын ажил”-д тус тус шалгарсан гэх боловч тендер шалгаруулалтын журмын дагуу дээрх ажлуудын гүйцэтгэлийн талаарх ямар нэгэн мэдээлэл байхгүй.

в/. Өмнөх сонгон шалгаруулалтад ижил төстэй ажлын шалгуур хангаагүй гэх үндэслэлээр хасагдаж байсан боловч энэ удаагийн шалгаруулалтад тэнцсэн нь “ ” ХХК-тай хийсэн хүлэмж барих гэрээг мөн хуурамчаар үйлдсэн байж болзошгүй... гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

11. Учир нь ТШЗ 17.6.3-т ажил гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд Авто кран 5тн 1ш, ачааны машин 10 тн 2ш байна. Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг улсын дугаарыг харуулсан фото зургийн хамт ирүүлнэ Түрээсийн гэрээг тендер зарласан өдрөөс хойш зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад асуудлыг тодорхой тусгасан байна, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын 66 ба түүнээс доошгүй хувь нь тендерт оролцогчийн өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай гэж тусгасны дагуу “” ХХК нь тус тендерт оролцохоор бүрдүүлж өгсөн тендерийн баримт бичигт машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтад авто кран БНН өөрийн эзэмшлийн, ковш 4576 УБ өөрийн эзэмшлийн, ачааны машин БНХ өөрийн эзэмшлийн, ачааны машин БНА өөрийн эзэмшлийн, 8066БНХ ачааны машин түрээсийн гэж мэдүүлж, тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, зураг, автомашин түрээслэх тухай гэрээ зэргийг хавсаргаж өгсөн боловч *******, ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг Тендерийн үнэлгээний хорооноос үнэлээгүй болох нь, мөн үнийн хөнгөлөлт үзүүлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн, тендерийн баримт бичигт заасан хамгийн их шаардлага хангаж байгаа зэрэг нь хариуцагч талын гаргасан ...“” ХХК-ийн эзэмшилд авто кран 1 ш, ачааны машин 1 ширхэг, нийт 2 ширхэг тээврийн хэрэгсэл байсан нь үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжтойг харуулсан нотлох баримт болсон. Тендерийн бичиг баримтад 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй 1 ажил хийсэн байхаар тусгасан. 800.000.000 сая төгрөгийн гэрээ байгуулж, дүгнэсэн акт, тодорхойлолт байсан учраас 40 хувьд хүрсэн гэж дүгнэсэн... гэсэн тайлбар, 

12. Мөн гуравдагч этгээдийн талаас гаргасан ...“” ХХК нь тендерийн үнэлгээний хороонд 5 тээврийн хэрэгсэл илгээсэн бөгөөд 21-68 БНН  улсын дугаартай автокран, 62-29 БНА улсын дугаартай ачааны автомашин,  БНХ улсын дугаартай ачааны автомашиныг үнэлгээний хорооноос үнэлсэн. *******, ******* улсын дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг тээврийн үнэлгээний хорооноос үнэлээгүй, хуурамчаар бичиг баримт үйлдсэн талаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй. “” ХХК-ийг 2022-2023 онд “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дээврийн засварын ажил”, “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил”, “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112, 114 дүгээр байрны зүүн талын талбайн тохижилтын ажил”-д тус тус шалгарсан гэх боловч тендер шалгаруулалтын журмын дагуу дээрх ажлуудын гүйцэтгэлийн талаарх ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж маргасан. Гэтэл энэ талаарх баримтыг Тендерийн баримт бичигт өгөөгүй, үүнийг Тендерийн үнэлгээний хороо үнэлж дүгнээгүй байгаа. Мөн “ ногоон амьдрал” ТББ-тай 800,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий өвлийн хүлэмжийн ажил хийж гүйцэтгэсэн, иргэн н.Энхжаргалтай 560.000.000 төгрөгийн өвлийн хүлэмж барих гэрээ байгуулсан. Мөн 1.4 тэрбум төгрөгийн соёлын төвийн ажил гүйцэтгэсэн байгаа. Энэ нь өвлийн хүлэмж биш боловч барилга угсралтын ажил учраас тендерийн баримт бичигтээ илгээсэн. Энэ 3 ажлын талаарх ажил хүлээлцсэн акт, гэрээ, тодорхойлолтуудыг хавсарган өгсөн...” гэсэн тайлбарууд болон хавтас хэрэгт болон тендерийн баримт бичигт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

13. Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн кластер төслийн багц 6 буюу өвлийн хүлэмж барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тоот тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6-д “...ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх /ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан акт, дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар / тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заажээ.

“” ХХК-ийн хувьд: 

1. Эрдэнэт хотод байрлах үйлдвэрийн барилгын гадна дотор сантехникийн холболтын ажлыг 2019 онд 564.0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр “Ора Металл” ХХК гүйцэтгэл захирал Б.Төгсбаяртай “” ХХК-ийн захирал Ц.Барсбаатар гэрээ байгуулсан.

 2. Шинэ халх гол сумын төвийн барилгын дулааны шугам узель угсралтын ажил “Нокстар” ХХК Б.Ариунзул Дорнод аймгийн Халх гол сумын төвийн удирдлагын ордон, соёлын төвийн барилгын дулаан 2019 он, 850,0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.

3.Барилгын гадна дулаан, дотор сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ OR/BS-2019-3-006 “Ориентал Ресурс” ХХК гүйцэтгэх захирал Che Renxia,  “Ориентал Ресурс” ХХК-ийн “Ориент” Хотхоны гадна дулаан, сантехникийн холболтын ажил 2021 онд 1087,0 сая төгрөгөөр гүйцэтгэсэн.

4. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн /7,8,10 дугаар хороо/ БХБЯ/202001146 дугаартай сууцны гадна фасадын засварын ажлыг 2021 онд 929.4 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгэхээр  Нийслэлийн тай тус компанийн захирал гэрээ байгуулж, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл хавсаргасан.

5. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 3-р багт байрлах тариалангийн талбайн хүлэмж угсрах ажлыг 2021 онд 410.0 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр гүйцэтгэхээр “ ” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн протокол баримт хавсаргасан. 

6. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт 2022 онд 350,0 сая төгрөгөөр Хүлэмж барихаар “э” ТББ-тай гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн протокол, байгууллагын тодорхойлолт зэргийг хавсаргасан байна.

14. “” ХХК-ийн хувьд:

1. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 240 суудалтай соёлын төвийн барилгын ажлыг 1.69.625.195 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2020-2022 онд үндсэн нийлүүлэгчээр Баняхонгор аймгийн тай “” ХХК-ийн захирал Ч.Ерөөлт гэрээ байгуулж, барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, байгууллагын тодорхойлолт зэргийг хавсаргасан.

2. Хэнтий аймагт Өвлийн хүлэмжийн барилгыг 560,0 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр 2020 онд үндсэн нийлүүлэгчээр Өвлийн хүлэмжний барилгын ажил гүйцэтгэх гэрээг иргэн М.Энхжаргалтай “” ХХК-ийн гүйцэтгэх захирал байгуулж, өвлийн хүлэмжний барилгын ажлыг хүлээлцсэн акт, тодорхойлолтыг хавсаргасан.

3. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дээврийн засвар, 56,772,727 төгрөгийн үнийн дүнгээр 2021 онд үндсэн нийлүүлэгчээр Баянхонгор аймгийн тай тус компанийн захирал Ч.Ерөөлт гэрээ байгуулж, комиссын дүгнэлтийг хавсаргасан байна.

4. Дундговь аймгийн “Гурван сайхан” сумд Салхит уурхайн баяжуулах үйлдвэрийн уурын зуух, сантехникийн засварыг ажлыг 117,144,790 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2021 онд үндсэн нийлүүлэгчээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-тай гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн акт, ажлын гүйцэтгэлийн акт зэргийг хавсаргасан.

5. Улаанбаатар хот Баянгол дүүрэгт “Хархорин хүрээ” ХХК-ийн гадна зам талбайн тохижилтын ажлыг 381,000,000 төгрөгөөр 2021 онд “Ойлрөүд” ХХК-тай, тус компанийн захирал Ч.Ерөөлт гэрээ байгуулж, ажил хүлээлцсэн актыг хавсаргасан байна.

6. Баянхонгор аймаг Баян-Өндөр сумын Цэцэрлэгийн ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлыг 107,023,952 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг үндсэн нийлүүлэгчээр 2022 онд тус сумын тай тус компанийн захирал Ч.Ерөөлт гэрээ байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, тодорхойлолт зэргийг хавсаргасан.

7. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны өвлийн хүлэмжийн барилгын үндсэн нийлүүлэгчээр 800,0 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлыг  2022 онд гэрээг “ ногоон амьдрал” ТББ-тай “” ХХК-ийн захирал Ч.Ерөөлт байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл, тодорхойлолт зэргийг хавсаргасан байна.

15. нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 07 сараас одоог хүртэл ажиллаж байгаа нь түүнийг томилсон албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргээс харагдаж байна.

16. “” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил, ирүүлсэн материалаас харахад дээрх 6 ажлын гүйцэтгэлээс 4 ажлын гэрээ, 2 ажлын тодорхойлолт, 3 ажлын комисс хүлээж авсан дүгнэлтийг тус тус тендерийн баримт бичигт ирүүлсэн боловч Тендерийн үнэлгээний хороо “” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн 17.6-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзсэнийг буруутгах зүйлгүй байна.

17. “” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил, ирүүлсэн материалаас харахад Хан-Уул дүүргийн Туул тосгонд Өвлийн хүлэмжийн барилгын үндсэн нийлүүлэгчээр 800,0 сая төгрөгийн үнийн дүнтэй ажлыг  2022 онд  “ ногоон амьдрал” ТББ-тай гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл, тодорхойлолт зэргийг хавсаргасан, мөн дээрх 7 ажлын гүйцэтгэлээс 7 гэрээ, 7 ажил хүлээн авсан комиссын дүгнэлт, 5 байгууллагын тодорхойлолтыг тус тус тендерийн баримт бичигт ирүүлсэн байна.

18. “” ХХК нь тээврийн зардлаа өөрийн техникээр хариуцахаар тооцож үнийн саналаа багаар ирүүлснийг Тендерийн үнэлгээ хороо хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендер гэж үзэх үндэслэл болсныг үгүйсгэх боломжгүй юм.

19. Түүнчлэн “” ХХК-аас бүрдүүлж өгсөн Тендерийн баримт бичигт “ ногоон амьдрал” ТББ-ын захиалгаар 1000мкв /10*100м/ өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ, ажлын үйл явцын зураг, гүйцэтгэлийн тодорхойлолт, комиссын дүгнэлт, хурлын тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан бөгөөд Тендерийн үнэлгээний хороо тус компаниас тодруулга шаардахад “” ХХК  “ ногоон амьдрал” ТББ-ын захиалгаар өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэсэн тухай төсөвт өртгийн нэгдсэн товчоо,  тодорхойлолт, бэлэн мөнгөний зарлагын баримт, тооцоо нийлсэн акт зэргийг тодруулгын хамт ирүүлж, эдгээр баримтууд хавтас хэрэгт болон тендерийн баримт бичигт авагдсан байгаа зэргээр нотлогдож байх тул “Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендерийг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэлтэй байна.

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос дээрх нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдээр Баянхонгор аймгийн Цагдаагийн т хандаж гаргасан гомдол, мэдээллийг Аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 572 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэргийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

21. Мөн Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” тохиолдолд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэхээр зааснаас харахад нэхэмжлэгч талын маргаж байгаа …хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, энэ нь тогтоогдсон…” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд  “” ХХК-ийг хуурамч баримт бичиг тендерт илгээсэн гэх эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй, энэ нь хуулийн дагуу тогтоогдоогүй байна.

22. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ...тендерийн үнэлгээний хороо “” ХХК-ийг шалгаруулсан нь зөв байна... гэсэн дүгнэлт гаргасан.

23. Иймд, “Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нь “” ХХК-ийн ирүүлсэн материалыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулсан нь Төрийн болон орон хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

24. Тус тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулсан гуравдагч этгээд “” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нудаг дэвсгэрт баригдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2 хүлэмж бүрэн баригдсан, 3 дахь хүлэмж баригдаж байгаа болох нь шүүхийн үзлэг, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус ажлын фото зураг зэргээс харагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн болон орон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,  14 дүгээр зүйлийн 14.1.6, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 28.11, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “” ХХК-аас гаргасан “Баянхонгор аймгийн , газраас зарласан “Хөдөө аж ахуйн кластер төслийн тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх дугаар тендер, “” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, “” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ц.СУВДМАА
ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛБАДРАХ
                                                    Ч.ОЮУНСҮРЭН