Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0584/З |
Дугаар | 128/ШШ2024/0200 |
Огноо | 2024-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Д.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н,” НҮТББ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М,
Маргааны төрөл: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар болон 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаар тушаалууд нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М /цахим/, иргэдийн төлөөлөгч Э.С /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
11. Нэхэмжлэгч захирал Н.Т*******б*******с шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус газар дээр Н аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөсний дагуу 2019 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллага болох “Е” ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч А.Э, шүүмж хийсэн шинжээч Н.Э нараар баталгаажуулан авсан. Тус газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Үүний дагуу уг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайланг “” ХХК, Газар зохион байгуулалтын мэргэжилтэн А.С, Ургамал судлаач Д., Хөрс судлаач Э.П, Байгаль орчны мэргэжилтэн А.О******* нараар гаргуулан авсан.
Ийнхүү хуульд заасан нөхцөл шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж, Н аялал жуулчлалын цогцолборын барилгын суурийн ажлаас эхэлж байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаар тушаалаар манай газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай огтхон ч мэдэгдээгүй болно. Манай ашиглаж буй газар газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэсэн сургаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* тоот бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргахад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 628 дугаартай албан бичгээр манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон болохыг мэдэгдсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаар тушаалын үндэслэл нь ... газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. А/ дугаар тушаалын хууль зүйн үндэслэлүүд болон дээр дурдсан шалтгаан нөхцөлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. А/ дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэжээ. Энэ зохицуулалт нь эрх хэмжээний хэлбэрийг заасан ерөнхий зохицуулалт бөгөөд сайд зөвхөн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргахаар заажээ. Энэ нь сайд газар ашиглах эрх цуцлах эрх хэмжээтэй болохыг шууд олгосон зохицуулалт биш юм. Нөгөөтэйгүүр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хуулиар газар ашиглах эрх дуусгавар болгох эрх хэмжээг тусгайлан зааж олгосон зүйл байдаггүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сайд биш яамны зохион байгуулалтын чиг үүргийг тусгасан байдаг. Энэ нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ олгосон хэм хэмжээ биш юм.
2. Мөн газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр хүчингүй болгох эрх хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргынх байхаар хуульд заажээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалт болно. Манай газрын хувьд эзэмших биш ашиглах газар болно.
3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг тушаалын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь газар ашиглагч биш эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбоотой зохицуулалт юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан яг ямар үндэслэл, шалтгаанаар цуцалсан гэдэг нь А/ тушаалд бичигдээгүй нь А/ тушаалын хууль бус болохыг харуулж байна.
4. Түүнчлэн А/ тушаал 2021 оны 02 сарын 18-ны өдөр гарсан байхад манай байгууллагад огт мэдэгдээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн, манай байгууллага буюу газар ашиглагчийг илт үл хүндэтгэсэн үйлдэл болж байна. Үүний улмаас захиргааны акт гаргах бодит үндэслэл, шалтгааныг тогтоолгүйгээр манай газар ашиглах эрхийг зөрчсөн байна.
5. А/ тушаалд ******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-з/5988 тоот зөвлөмж, мэдэгдэл зэргийг дурджээ. Манай байгууллагын зүгээс эдгээр албан тоотуудын талаар мэдэхгүй төдийгүй манай байгууллагад ямар нэгэн хяналт шалгалт, мэдэгдэл, зөвлөмж ирсэн зүйл байхгүй, эдгээр тоотуудыг тушаалын үндэслэл шалтгаан болгон дурдсан нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн төрөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахыг шүүхээс хүсэж энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээд шатны байгууллагад гомдол гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ тоот тушаалын “Н,” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай ТББ-ын ашиглах эрхийн маргааны бүхий 3167 м.кв газраас 1280 м.кв газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот тушаалаар цуцалсан тухай үйл баримт яригддаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/ дугаартай тушаалыг одоо болтол манайд мэдэгдээгүй, хэрэгт энэ тушаал ирээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Одоо энэ тушаалаар бол манай ашиглах эрхийн газрын хэмжээ 7- м.кв хэмжээтэй болж багассан. Манай ТББ-ын зүгээс аль хэмжээгээр газрын төлбөр төлөх ёстойг мэдэхгүй байна. Энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.20 өдрийн 0692 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2-т дүгнэсэн төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан гэж үзэхээр байхад нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүйд буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн. Манай газраас 1280 м.кв газрыг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02 өдрийн А/ тоот тушаалыг одоо болтол олж хараагүй, ямар үндэслэлээр цуцалсныг мэдэхгүй байна. Манай ашиглах эрхийн газрыг хэсэгчлэн цуцлах ямар ч үндэслэл байгаагүй. Энэ тушаал нь Манай байгууллагын Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хамгаалагдсан газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс энэхүү нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шүүхийн шийдвэр гаргахыг шүүхээс хүсэж байна.” гэжээ.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Н” НҮТББ нь ашгийн төлөө бус байгууллага. Хүүхэд залуучуудын болон экологийн боловсролын сургалтын төслийн арга хэмжээг Байгаль орчны яамтай хамтарч 30 гаруй төслийг зохион байгуулж байсан. Тухайн газар дээр аялал жуулчлалын сургалт судалгааны төвийн барилгыг барихаар суурийг ухаад бэлтгэл ажлаа хангасан байсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагддаг. Маргаан бүхий газар нь байршлын хувьд Богд уулын бэлд ямар нэгэн зүйлээс хамааралгүй оршдог. 2 удаа цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх боловч НҮТББ-д нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Өөр хүнд гардуулсан асуудал байдаг. Бидэнд сонсох ажиллагаа хийгээгүй. Сүүлийн актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Хэн нэгний орц гарцыг хаагаагүй байхад хаасан гэж, хөрөнгө мөнгө зарцуулан тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулсан байхад явуулаагүй гэж газрын эрхийг хасаж, цуцалсан. 2020 онд төлбөрийн тооцоо нийлсэн акт бий. Гэтэл төлбөр төлөөгүй гэж үзсэн байсан. Тооцоо нийлсэн актыг үндэслэн 5 жилийн хугацаатай газрын эрхийг сунгуулсан.
Сунгасан гэрчилгээгээ авч амжаагүй байсан. Байгаль орчны аялал жуулчлалын яаман дээр удаа дараа очиж гэрчилгээгээ авахаар очиход Авлигатай тэмцэх газрын шалгалт орчихсон байна ээд гэрчилгээг нь гардуулж, өгөхгүй байсан. Гэрээ байгуулах, төлбөр төлөх боломжоор хангаагүй. 12 сард гэрчилгээ өгсөн боловч төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр 2 сард нь тушаал гарсан. Маргаан бүхий газрыг өөр хүнд олгохоор Байгаль орчин аялал жуулчлалын яаманд санал хүргүүлсэн байсан. Байшингийн суурь ухчихсан, хашаа барьчихсан, харуулын байртай энэхүү бодит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байгаа юм. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулчихсан. Хэрэв шүүхээс нэхэмжлэлийг хангахгүй бол иргэний шүүхэд хандах нөхцөл байдал үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч НҮТББ-ын зүгээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дугаар тушаалаар маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг авч байсан. Үүний дагуу 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дугаартай гэрчилгээ 2015/287 тоот газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсан.
2019 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ******* гэж компаниар хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч н.Э, шинжээч н.Э нараар батлуулж байсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэдэг зүйл нь Газрын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу газар эзэмшигч, ашиглагчийн зайлшгүй хийлгэх ёстой ийм ажиллагаа байдаг. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн.
5 жилийн хугацаа 20 онд дуусах байсан. Энэ хугацааг дуусахаас өмнө буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч талын зүгээс цаашид энэ газрыг ашиглах чин хүсэл зоригоо илэрхийлсэн. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай тооцоо нийлж тооцооны үлдэгдэлгүй болсон. Ингээд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан баримтуудаа бүрдүүлээд хариуцагч талд өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т ...Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэж заасан байдаг. Энэ ажлын хүрээнд энэ хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2020 оны 8 сарын 25-ны өдрийн 574 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж, газар газрын дугаартай гэрчилгээ дээр бол холбогдох тэмдэглэлийг бол хийсэн байдаг.
2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр газрын эрхийг сунгаснаас хойш хагас жил хүрэхгүй хугацаанд маргаан бүхий 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаар тушаалаар Н, НҮТББ-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаан бол гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Цагдаагийн ерөнхий газрын Богд ууланд газар ашиглах, эзэмших эрх авсан этгээдүүдтэй холбоотойгоор өгсөн мэдэгдэл зэргийг үндэслэн хүчингүй болгосон байдаг. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар буюу мөрдөн шалгах эрхтэй байгууллага нь газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох саналын эрхтэй субъект биш.
Н НҮТББ нь Богд ууланд газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаагүй. Мөн манай байгууллагыг зөрчилгүй, газрын төлбөрийн өргүй гэж газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгасны дараа тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс маргааны бүхий захиргааны акт үндэслэлгүй. Анх 2015 онд 3179 м.кв талбай эзэмшсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газрын 1280 м.кв талбайг нь хүчингүй болгосныг мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй.
Хэсэгчлэн цуцлах тухай маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд тайлбар хэлье. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн үндэслэл байвал цуцалдаг. Уг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд 5 үндэслэлээр дуусгавар болгохоор заасан байдаг. Н НҮТББ-ын зүгээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл заалтыг зөрчөөгүй байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримталсан байдаг. Уг заалтад Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дах заалтыг баримталсан байсан. Уг заалт нь нөхөн олговортой холбоотой зохицуулалт. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаал нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй захиргааны акт байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү?.” гэжээ.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 10 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгуй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой уйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бегеед нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.
Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...” гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.
Гэтэл “Н” НҮТББ-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон ба тус ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны едрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцуулж гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* тоотоор “Н” НҮТББ-д хүргүүлсэн ба тус тоотыг Монгол шууданд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шууданч Т.Б*******д хүргүүлсэн.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18 ны өдрийн А/ дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүхэд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Н,” ТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус тушаалаар ганц нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж буй хэсгийг хүчингүй болгохоор маргах боломжтой юм.
Маргаан бүхий тушаалаар Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичигт Улаанбаатар хотын баруун өмнөд бүс, ******* дүүргийн *** хороо, *-р хороо, *-р хорооны нутаг дэвсгэр болох Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, Хуушийн ам, Энхтайваны ам, Арцатын ам, Нүхтийн задгай, Ташгайн ам, Жаргалантын ам зэрэг амуудад нийслэлээс төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто замын сүлжээ, инженер дулааны шугам, цахилгаан ендрийн шугамын сүлжээний трассыг дархан цаазат газарт, газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарцтай уялдуулан төлөвлөсөнтэй холбогдуулан захим газар ашиглагчийн газын талбайгаас хэсэгчлэн цуцалсан. Тушаал гарсантай холбоотой мэдэгдлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1539 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Үүнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаар тушаалыг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Тус тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дах заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 болон 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслээд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 104 иргэн, аж ахуй нэгжийн газрын эрхийг цуцалсан байдаг.
Нэхэмжлэгч тал газрын төлбөрөө төлсөн, газраа зориулалтын дагуу ашигласан гэж тайлбарладаг. 2020 онд сунгасан тушаалын тухайд тайлбар хэлье. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 жилийн хугацаа болоогүй байсан. Мөн нэхэмжлэгчээс өгсөн газрын төлбөр төлсөн гэх баримтыг үндэслээд хугацааг сунгасан. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирсэн саналуудыг тус тус харгалзан үзээд шалгахад тухайн маргаан бүхий газрыг зориулахын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байсан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд төлөх үүрэгтэй. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө төлөөгүй, төлсөн гэж тайлбарладаг боловч өөрсдийнх нь дансанд шилжиж орсон. Дансны дугаар буруу тул буцаав гэж гэсэн агуулгыг дурдсан байдаг. Гэтэл энэ талаар огт залруулга хийгээгүй, газрын төлбөрөө төлөөгүй байсан учраас маргаан бүхий акт буюу сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаар тушаал гарсан. “Н” НҮТББ-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар газрыг олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газрын хориглох үйл ажиллагаа болох 12, 27 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон Богд уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. тухайн сайдын тушаал гарахдаа мэдээж харьяа байгууллага болон харьяа хамгаалалтын захиргааны саналыг харгалзаж үздэг.
Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичигт газраа зориулалтын дагуу ашиглаж барилга байгуулж бариагүй гэдэг саналыг манайд ирүүлсэн Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналуудыг тус тус үндэслэн хууль тогтоомжид нийцүүлж тушаалыг гаргасан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8 тоот мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг шүүхээс дүгнэж хэвээр үлдээсэн. Харин 40.1.5 буюу газрын төлбөртэй холбоотойгоор дансанд хэрхэн мөнгө орсон эсэх талаарх баримтуудыг гүйцэтгүүлэх шаардлагатай гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаагдсан. Хавтаст хэргийн 52 дугаар талд ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичигт газрын төлбөрийг 2015 онд төлчихсөн. 2016, 2022 онд газрын төлбөр төлөөгүй гэсэн байдаг.
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хариуг бас дурдсан байдаг. Хавтаст хэргийн 160 дугаар талд нэхэмжлэгч нь өөрөө газрын төлбөр төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар ирсэн байдаг. Дахин хэлэлцүүлгээр буцсанаас хойш шүүхээс нотлох баримт цуглуулахад “Н” НҮТББ-аас ямар нэгэн байдлаар газрын төлбөр төлсөн талаарх нэг ч баримт авагдаагүй байсан. Иймд газрын төлбөрөө төлөөгүй ээ гэдэг үндэслэл хангалттай үндэслэлтэй байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хэвээр болбол тушаал үндэслэлтэй байна аа. Ийм нөхцөл шаардлагыг бол хэрхэн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
18. Иргэдийн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Талуудын тайлбар, үндэслэлийг сонсоод дараахь дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
Иймд тус ТББ-ын төлбөр төлсөн баримтуудын нягтлан үзээд зориулалт зөрчигдөөгүй бол төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул холбогдох торгууль, шийтгэврийн хамт төлүүлж, газрын эрхийг сэргээж, гэрээ болон гэрчилгээг олгох саналтай байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ