Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/00719

С.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00407 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Тийн хариуцагч ЭМЯанд холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 421 096 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийдвэрээр тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл ЭМЯ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас ажилгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааныхаа цалин олговрыг нэхэмжилж шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрээр ЭМЯнаас 48 299 935 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг мөнгийг 2019 оны 9 дүгээр сард авсан боловч ажилд эгүүлэн томилоогүй. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай засгийн газрын 2018 оны 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-12-3 шатлалд хамаарч байгаа тул үндсэн цалинг 1 074 333 төгрөгөөр, мөн засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмаар 16-20 жил ажилласан ажилтанд 15 хувийн нэмэгдэл олгохоор заасны дагуу 161 149.95 төгрөг, Улсын Их хурлаас 2019 онд баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг, дэв, түүний нэмэгдэл олгох журмыг батлах тухай 21 дүгээр тогтоолд ахлах түшмэлийн тэргүүн зэргийн 32 хувийн нэмэгдэл олгохоор заасны дагуу 343 786.56 төгрөгийг нэмээд нийт 1 579 269.51 төгрөгийн цалинг ажлын 22 өдөрт хувааж 1 өдрийн цалин хөлсийг 71 785 төгрөгөөр тооцож 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх цалин олговрыг ЭМЯнаас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгуулж зохих байгууллагад шилжүүлэн, нэхэмжлэгчийн дэвтэрт шимтгэл төлсөн талаар бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд 2019 оны 6 дугаар сарыг 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 14 421 096 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ЭМЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрээр ЭМЯны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 48 299 953 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу ЭМЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалин олгох тухай Б/195 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн олгосон. Харин яамны төсөвт ажилгүй байсан хугацааны олговор гаргах мөнгө суудаггүй тул цалинг яамны зүгээс гаргах боломжгүй байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа 382 дугаар тогтоол, 21 дүгээр тогтоол нь өмнөх шүүхийн шийдвэр гарахад мөрдөгдөж л байсан. Миний тооцоолоход ажилгүй байсан хугацааны цалин нь 12 690 094.80 төгрөг болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажил олгогчоос цалин олгохгүй байгаа тул Сангийн яам шийдэх асуудал юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ТЗ-12.5 гэж буруу ярьж байна. ТК-12.3. байсан, одоо ч тийм байгаа. Иймд ЭМЯны зүгээс нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгох боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭМЯнаас 12 562 371.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 858 724.43 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 215 948 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019  оны 5 дугаар сарын 31-нийг дуустлах хугацааны ажилгүй байсан хугацааныхаа цалин олговрыг нэхэмжилсний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01653 дугаартай шийдвэрт заасны дагуу цалин олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 7 сар 22 өдрийн цалин олговорт 14 421 096 төгрөгийг ЭМЯнаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгуулж зохих байгууллагад шилжүүлэн, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1 579 269.51 төгрөг гэж тооцоолсны дагүу 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цалин олговрыг 7 сар х 1 579 269.51 төгрөг=11 054 886.57 төгрөг гэж тооцоолсон зөв болсон. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл /ажлын 22 өдрийн/ хугацааны цалин хөлсийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472-р тогтоолоор төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ хэмжээг шинэчлэн тогтоосны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлс 1 715 151 төгрөг болж өөрчлөгдсөнөөр тооцоолоогүй хүчингүй болсон тогтоолоор бодсон нь буруу болсон байна. Архиваас авсан лавлагааг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч С.Тийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажлын 22 өдөр буюу 1 сарын цалин 1 715 151 төгрөгийг гаргуулан авах ёстой болж байна. Ингээд нийтдээ 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 сарын 11 054 886 төгрөг + 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 1 715 151 төгрөг= 12 770 037 төгрөгийг ЭМЯнаас гаргуулах, нэхэмжлэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн суутгуулж зохих байгууллагад шилжүүлэн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагыг шүүх шийдвэрт тусгаагүй яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтыг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримтыг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр олж мэдсэнээр нэхэмжлэлийн шаардлагаас 207 666 төгрөгийн дутуу бодогдсоныг тооцоолж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг яасан нь мэдэгдэхгүй орхигдуулсан шийдвэрт гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч ЭМЯанд холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаа буюу 7 сар 21 хоногийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 14 421 096 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна. /хх.1, 32/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийдвэрээр С.Тийг урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 44 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 731 800.99 төгрөгийг С.Тт олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг ЭМЯанд даалгаж,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01653 дугаартай шийдвэрээр С.Тийн ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговорт ЭМЯнаас 48 299 935 төгрөгийг гаргуулан С.Тт олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж бичилт хийхийг даалган тус тус шийдвэрлэжээ./хх.4-20/

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр С.Тийн урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээг сард 1 579 269.51 төгрөгөөр, нэг өдрийн цалинг 71 785 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсний хэмжээг дахин нотлохгүй юм.  

Шүүхийн шийдвэрийн дагуу ЭМЯны 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б/195 дугаартай тушаалаар С.Тт ажилгүй байсан хугацааны цалин 48 299 935 төгрөгийг олгосон боловч түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаа 7 сар 21 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 12 562 371.57 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Анхан шатны шүүх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамжийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 6 880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                            Т.ТУЯА

                                                                           Ц.ИЧИНХОРЛОО