Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0668 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч ,

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5,412,094,828.25 төгрөгийн № тоот актыг бүхэлд нь хүчингүй болгох, 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөг ногдуулахаар заасан № тоот актын дүнг 53,765,950.00 төгрөг болгон бууруулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, О.М, хариуцагч гаалийн улсын байцаагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Д.А, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № тоот актыг бүхэлд нь хүчингүй болгох тухайд: Гаалийн байцаагч 2014 онд ******* ХХК-д төлсөн 55,114,406,040.00 төгрөгийн гадаад төлбөр тооцоог зөвхөн 2014 онд гаалийн хилээр оруулж ирсэн 43283,446,413,00 төгрөгтэй харьцуулж 10,652,448,256.00 төгрөгийг гаальд мэдүүлээгүй гэж дүгнэн нөхөн татвар, торгуульд нийт 2,146,468,323.58 төгрөгийн төлбөрийн акт ногдуулсан нь буруу бөгөөд ингэхдээ манай компанийн 2013-2016 оныг дуусталх гаалийн мэдүүлэг болон гаалийн статистик мэдээг бүрэн шалгалгүй 2015 онд ******* ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжөөр гаальд мэдүүлсэн 17,940,365,664.39 төгрөг, 2016 онд мөн утгаар гаальд мэдүүлсэн 1,287,190,613.99 төгрөгийг тус тус дутуу орхиж тооцон дээрх зөрүүг гаргасан бөгөөд 2014, 2015, 2016 онуудад ******* ХХК-д төлсөн.

55,114,406,040.00 төгрөгийн барааг бид гаальд нийтдээ 63,370,387,216.71 төгрөгөөр мэдүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээнд 56,281,550,647.00 төгрөгөөр туссан нь дээрх зөрүүд ногдуулсан гаалийн нөхөн татвар торгуулийг төлөх үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Иймд гаалийн хилээр оруулж ирсэн барааны мэдээ тайлангаа дутуу шалгаж 10,652,448,256 төгрөгийн төлбөрт ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

******* ХХК-д төлсөн 23,137,776,000 төгрөгийн цементийн клинкерийн тухайд: Гаалийн улсын байцаагч актадаа ******* ХХК-д төлсөн 23,137,776,000 төгрөгөөс 16,206,583,149.00 төгрөгийн барааг гаальд мэдүүлээгүй гэж үзэж 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татварын торгууль ногдуулахдаа манай компанийн гадаад гэрээний биелэлт болон гадаад төлбөр тооцооны биелэлтийг бүрэн шалгаж нотлохгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлээгүй буюу татан авалт хийгдээгүй барааг ямар ч нотлох баримтгүйгээр хийсвэрээр тооцож, нөхөн татвар болон торгууль ногдуулсан.

Бид 2015 онд ******* ХХК-аас 200,000 тонн цементийн клинкер авахаар харилцан тохиролцож гэрээний үнийн дүнгийн 67 хувь болох 4,216,000.00 юань буюу тухайн үеийн ханшаар 23,137,776,000.00 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд уг гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5,948,116,337.68 төгрөгийн 83,978 тонн клинкерийн татан авалт хийж гаалийн хилээр нэвтрүүлсэн бөгөөд уг барааг тээврийн зардал шингэсэн дүнгээр гаальд 6,931,192,931 төгрөгөөр мэдүүлж тус дүнтээс татварт нийт 1,325,941,936.89 төгрөг төлсөн.

Ингээд 2015 оны 08 дугаар сард цементийн клинкерийн гаалийн татвар нэмэгдэж 5 хувь байснаас 20 хувь болтлоо өссөн тул цаашид БНХАУ-аас цементийн түүхий эд авах нь алдагдалтай байсан тул гэрээг зогсоож, улмаар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэгч талтай харилцан тохиролцож гэрээг цуцалсан ба урьдчилгаа болгон төлсөн 23,117,776,000.00 төгрөгөөс татан авалт хийгдээгүй 115 тонн цементийн клинкерийн төлбөр болох 34,017,955.96 юанийг манай толгой компанид буцаан төлөхөөр харилцан тохиролцож уг тохиролцооны дагуу 2018 оны 1 дүгээр сард төлбөрийг буцаан төлсөн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн актаар ногдуулсан буюу гаалийн мэдээ дутуу шалгаж 10,652,448,256.00 төгрөгийн төлбөрт ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль мөн татан авалт хийгдээгүй буюу биелэгдээгүй гэрээний дүнгээр дүгнэж, гаалийн хилээр нэвтрүүлээгүй 16,206,583,149 төгрөгийн төлбөрт тооцсон 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар, торгууль нийт 5,412,094,828.25 төгрөгийн нөхөн татвар торгуулийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн актын ногдуулсан 265,735,005.89 төгрөгийн тухайд: Цементийн тээвэр болгон ******* ХХК-д төлсөн 124,754,013.00 төгрөг болон клинкернйн тээврийн төлбөр болгон ******* ХХК-д төлсөн 406,286,405.00 төгрөгт ногдуулсан татвар торгуулийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 20, 26 өдрүүдэд С******* ХХК-д цементийн тээврийн зардалд төлсөн нийт 124,754,013.00 төгрөг 100 хувь гаалийн татвар болон торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно, 10.3.1-т Тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараах зардал гэж зааснаар гаалийн татвар ногдуулах үнэд Монгол Улсын хилийн дотор тээвэрлэх зардал багтахгүй болно.

2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ******* ХХК-д клинкерийн тээврийн зардалд төлсөн 347,205,913.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр ******* ХХК-д клинкерийн тээврийн зардалд төлсөн 406,286,405.00 төгрөгийг 172,566,558.50 төгрөгийг гаальд мэдүүлсэн гэж зөвхөн 2 удаагийн гаалийн мэдүүлгийг тооцож дутуу дүгнэсэн нь гаалийн мэдээг дутуу шалгасан зөрчил байна.

Манай компани ******* ХХК-тай 2014 оны 04 дүгээр сард 5,000 тонн цемент клинкер авах гэрээ байгуулж тус гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 758 кг, 61,248,963.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1,683 кг, 113,390,442.00 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2363 кг, 159,619, 468.00 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 192 кг, 12,947,040.00 төгрөгийн нийт 4996 тонн 347,205,913.76 төгрөгөөр гаальд мэдүүлж бараагаа татсаныг байцаагч эхний 2 удаагийн гаалийн мэдүүлгийн 174,639,406.00 төгрөгийг орхигдуулж, сүүлийн 2 удаагийн 172,566,558.50 төгрөгийн мэдүүлгийн дүнг салгаж тооцсон.

Тээврийн зардалд төлсөн 406,286,405.00 төгрөгийн тухайд мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн Монгол Улсын хил хүртэлх тээврийн зардлыг тооцох ёстой байтал зөрчиж тээврийн зардалд 100 хувь гаалийн татвар болон торгууль ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өвөр-Монголын ******* ХХК-д төлсөн 611,796,260.00 төгрөгийн тухайд: Уг тээврийн зардал нь 2015 онд ******* ХХК-аас худалдан авсан цементийн клинкерийн тээврийн зардал бөгөөд актад тусгагдсан 83,987 тонн цементийн клинкерийг гаалийн хилээр нэвтрүүлэх үед нэмж тооцогдон татвар ногдуулж төлсөн байхад тээврийн зардлыг тусад нь салгаж тооцон дахин 123,276,46.00 төгрөгийн татвар торгууль ногдуулсан нь буруу тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд актаар ногдуулсан нийт 265,735,005.89 төгрөгөөс ******* ХХК-д төлсөн 126,062,078.84 төгрөгт ногдуулсан 25,401,508.89 төгрөгөөс
12,568,962.00 төгрөгийн нөхөн татвар, торгууль ******* ХХК-д төлсөн барааны үнэ 347,205,913.76 төгрөгөөс Гаалийн мэдүүлгээс
дутуу тооцсон 174,639,405.26 төгрөг, ******* ХХК-д тээврийн зардалд төлсөн 406,286,405.00 төгрөг, нийт 580,925,810.26 төгрөгт ногдуулсан 117,056,550.61 төгрөгөөс 37,782,608.26 төгрөгт ногдуулсан 76,123,193.00 төгрөг Өвөр-Монголын ******* ХХК-д тээврийн зардалд төлсөн 611,796,260.00 төгрөгт ногдуулсан 123,276,946.39 төгрөгийн нийт татвар торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн актаар ногдуулсан нийт 265,735,005.89 төгрөгөөс 211,969,056.00
төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул актын дүнг 53,765,950.00 төгрөг болгон бууруулж өгнө үү.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан зорилго, журмыг баримтлаагүй шалгалт явуулсан байна. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн шалгалттай холбоотой бичиг баримттай танилцах, тайлбар авах болон өгөх гэх эрхийг ноцтой зөрчсөний улмаас хийсвэр дүнгээр баримтыг бүрэн шалгалгүй торгууль ногдуулсан нь захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг, журам баримталдаггүй, үндсэн зорилгодоо нийцээгүй гэдэг нь харагдаж байна.

Мөн гаалийн шалгалтын явцад зөрчлийн дүн их хэмжээнд тооцогдвол Эрүүгийн хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад шилжих ёстой. Гэтэл өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүнгээр нь жагсаасан журналыг үндэслээд нэг баримтыг хэт баримтлан аж ахуй нэгжийн эрхийг ноцтой зөрчиж буй уг хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 45/17 тоот актыг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасныг үндэслэж 48,798,652.00 төгрөгийн барааны үнийг гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэх төлбөрийн актыг үйлдсэн. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байхад төлбөрийн актыг зөрчлийн тухай хуульд хамруулж, дээрх төлбөрийн актыг 26,351,356.68 төгрөг болгох нэхэмжлэл гаргасан нь хуулийн үндэслэлгүй, улсын төсөвт орох орлогыг тасалдуулж байна.

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тоот актын тухайд: Тус компани нь ******* ХХК руу 2014 онд Тоног төхөөрөмжийн урьдчилгаа гэж 53,935,894,669.00 төгрөг, барилгын ажлын урьдчилгаа гэж 1,175,637,001.00 төгрөг нийт 55 111 531 670 төгрөгийг шилжүүлж, урьдчилж төлсөн зардал данс үүсгэсэн нь санхүү бүртгэлээр харагдаж байна. Гэвч ******* ХХК дээр үүсгэсэн урьдчилж төлсөн зардал данс нь 2014 онд хаагдсан байгаа нь Ерөнхий журналын товчоо тайлангаар нотлогдож байна. Иймд санхүүгийн бүртгэлийн нотлох баримтын дагуу тоот төлбөрийн актыг
ногдуулсан.

2015, 2016 онд ******* ХХК-иас импортын барааг хүлээн авч, орлогод авсан санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт байхгүй болно.

Хавсралт тооцоололд хамаарах цементийн клинкерын зөрчлийн тухайд: 2015 онд БНХАУ-ын ******* компани руу Bank of china ******* дугаартай данснаас 23,381,074,720.00 төгрөгийн төлбөрийг шилжүүлж, гаалийн байгууллагад 6,931,192,930 төгрөгийн барааны үнийг мэдүүлж, барааг орлогод авсныг санхүүгийн дэлгэрэнгүй бүртгэлээр тайлагнасан байсан. Клинкерийн нийт 23,381,074,720.00 төгрөгийн төлбөрийг толгой компани болох ******* ХХК-аас хөрөнгө оруулалт гэж тайлбарлаж байгаа хэдий ч санхүүгийн бүртгэлээр дансанд 8,637,947,060.00 төгрөгийн хөрөнгө оруулалтыг санхүүгийн дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэсэн байгаа нь тайлбараас зөрүүтэй байна. Клинкерийн илүү төлбөр нь толгой компани болох ******* ХХК руу буцаж шилжиж орсон гэсэн тайлбар өгсөн нь хэдэн төгрөг, хэзээ
буцаж орсон нь нэхэмжлэлээс харагдахгүй байна. Мөн шалгалтын явцад дээрх төлбөртэй холбоотой дансны хуулга, санхүүгийн бүртгэл, анхан шатны баримтыг шалгалтад гаргаж өгөөгүй, гаалийн байгууллагаас 6-р аргаар буюу бааз үнээр 31 мэдүүлгийн 5,587,258,353.00 төгрөгийн барааг үнэлсэн байхад худалдан авсан бус мэдүүлэг дээрх үнээр барааг орлогод авсан, ******* компанийн тооцооны данс хаагдсан байгаа зэрэг нь санхүүгийн бүртгэлийн дагуу шилжүүлсэн төлбөрийн дүнгээр барааг хүлээн авсан болох нь харагдаж байна.

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тоот актын тухайд: 2013 онд Улаанцав ******* ХХК-аас зээлээр 105,322,586.00 төгрөгийн цемент авсан бөгөөд тээврийн зардалд 124 754 013 төгрөг төлж, нийт 230,076,599.00 төгрөгийн гаалийн үнэ бүхий барааг импортолсон боловч 6 гаалийн мэдүүлгээр 104,014,520.00 төгрөгөөр мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийсэн нь улсын төсөвт 19,539,622.22 төгрөгийн татварын орлогын хохирол учруулсан байна. Гэвч тус компани нь нэхэмжлэл дээр тээврийн хөлс шингэсэн дүнгээр нийт 232,522,286.73 төгрөгөөр мэдүүлсэн гэж хүчин төгөлдөр гаалийн мэдүүлгийн дүнг худал бичиж тусгасан байгаа нь улсын төсөвт төвлөрүүлэх татвараас зайлсхийж байна гэж үзэж байна.

2015 оны 04 дүгээр сараас хойш Эрээн хотын ******* ХХК нь тус компанийн цементийн клинкерийг тээвэрлэсэн тээврийн зардлыг 45 удаагийн гаалийн мэдүүлгээр импортолсон клинкерын гаалийн
бүрдүүлэлтэд тээврийн зардлыг огт мэдүүлээгүй нь гаалийн мэдүүлгээр
нотлогдож байна. 2015 онд тээвэрлэсэн клинкерын тээврийн зардлыг
мэдүүлээгүй нь улсын төсөвт 94,828,420.3 төгрөгийн татварын орлогын
хохирол учруулсан байна. 2014 оны 09 дүгээр сарын 30-нд М ХХК нь Улаанцав жүнлиан цемент ХХК-аас зээлээр 347,205,913.76 төгрөгийн цементийн клинкер, тээврийн зардал 406,286,405.13 төгрөг нийт 753,492,318.00 төгрөгийн гаалийн үнэ бүхий барааг импортолсон боловч гаалийн байгууллагад импортолж буй барааг 172,566,508.5 төгрөгөөр мэдүүлж, тээврийн зардлыг мэдүүлэхгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан нь санхүүгийн дэлгэрэнгүй бүртгэлээр нотлогдсон. Гаалийн үнийг дутуу мэдүүлснээс улсын төсөвт 90,043,500.47 төгрөгийн татварын орлогын хохирол учруулсан байна.

Тус компани нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт ирүүлсэн 81/1 дугаар албан тоотод дурдсанаар Санхүүгийн тайлан болон журналын бүртгэлүүд гаалийн мэдүүлгээс зөрүүтэй байдал илэрсэн байна. Иймд бид дүгнэлт хийж, засаж залруулах ажлыг зохион байгуулах тул шалгалтыг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлж байсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 86/3 дугаар албан тоотоор Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас залруулга хийх зөвшөөрөл авсан тул санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгнө үү, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90/3 дугаар албан тоотоор Санхүүгийн тайланг засварлах шаардлага гарсан, 06 дугаар сарын 20-ны өдөр Анхан шатны баримтуудыг хүргүүлнэ гэсэн албан тоотуудыг ирүүлсэн байсан. Дээрх албан бичгийн дагуу М ХХК нь өөрийн зөрчлийг мэдэж байсан учраас хүлээн зөвшөөрч, залруулах ажлыг зохион байгуулж байсан нь харагдаж байна.

Гэвч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн Татварын
хэлтсээс ирүүлсэн 2/749 дугаартай албан тоотод дурдсанаар Мөнхийн
баян гал ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр татварын тайлангаа засварлуулах хүсэлтээ ирүүлсэн. Дээрх хүсэлт нь Татварын тайлан хүлээн
авах, хянах, нэгтгэл хийх журам-ын 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар
татварын тайланг засварлах боломжгүй тул хүсэлтийг хүлээн аваагүй
талаарх албан бичгийг татвар төлөгчид хүргүүлсэн тухай албан тоотыг
ирүүлсэн, Мөн тус компанийн нягтлан бодогч И.Алтангэрэл нь Хятад, Монгол гэсэн зөрүүтэй 2 тайлан гаргаж байсан болно. Миний хувьд болон урьд гэрээгээр тайлан гаргаж байсан хүмүүс, компани нь санхүүгийн хэлтсээс гаргаж өгсөн баримтад тулгуурлан санхүүгийн тайлан гаргаж байсан гэсэн тайлбарыг бичгээр өгч байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 2-т Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д Гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

М ХХК нь маргаан бүхий захиргааны акт гаргасан
ажиллагааны тэмдэглэл гэдэг баримт бичиг гаргуулах хүсэлт өгсөн байгаа
нь Гаалийн тухай хууль болон бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журамд
ороогүй болно. Харин Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам-ын 3 дугаар хавсралт болох шалгалтын үр дүн, акт танилцуулж гардуулсан. Тус компани нь өөрийн гаалийн статистик мэдээг нэгтгэн гаргуулахдаа Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэст албан хүсэлтээ өгч гаргуулах боломжтой болно.

М ХХК-ний нэхэмжлэлийг харахад нотлох баримтын огноо,
дүн мэдээнд тулгуурлахгүй баримжаагаар, нотлох баримтгүйгээр гаалийн
улсын байцаагч нарын төлбөрийн актыг үгүйсгэж байгаа нь харагдаж байна.
Иймд хуулийн дагуу ногдуулсан гаалийн улсын байцаагчийн төлбөрийн актыг баталгаажуулж өгнө үү
гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДАМДИНСҮРЭН

       ШҮҮГЧ                                         М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ