Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 477

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э од

холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705008360192 дугаартай хэргийг 2017 оны 11

дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд

төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Дорноговь

аймгийн Хөвсгөл сумын нутагт “Айл баян” нүүрсний уурхайд өрмийн мастер ажилтай,

, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Э  2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой Баянгол дүүргийн 7

дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цэнд-Аюушийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав. Үүнд:

Шүүгдэгч Э  “шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг

хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтад”...2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой

хичээлээ тараад 20 цагийн орчим хорооллын эцсийн Цэ пабны урдуур гараад гэртээ

харихаар явж байтал 29 дүгээр байрны ард засмал замын ойролцоо 4-5 залуу

хажуугаар зөрөхдөө цэнхэр өнгийн хантааз өмссөн үсээ шанааг нь босгож зассан залуу

гэнэт миний баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Мөн хамар руу

нэг удаа цохьсон. Тухайн үед би өөрийгөө хамгаалахаар доош эвхэрээд хэвтэнгүүт

миний нуруу бөөр руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Хэн нь миний нуруу бөөр рүү

өшиглөснийг би харж амжаагүй. /хх-ийн 9-10/ гэх мэдүүлэг

Гэрч Ц.Жаргал-Эрдэнэ мөрдөн байцаалтад”...2017 оны 9 дүгээр сарын 25-ны

өдөр...21 цагийн үед пабаас гараад хорооллын эцсийн файр баар руу алхаж явахад

явган хүний зам дээр Э  хоёр залуутай маргалдаад нэгэнтэй нь барьцалдаад

зогсож байсан. Барьцалдаж авсан залууг Э  зодож цохьсоныг би хараагүй.

Жаргалбаяр, Лхагваа хоёр тухайн 2 залууг Э оос салгаад аваад явсан. Харин

Э ыг Золжаргал бид 2 салгаад явсан” /хх-ийн 12-13/ гэх мэдүүлэг,

Гэрч З.Золжаргал мөрдөн байцаалтад”...2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой ... үл

таних нэг залуутай Э  муудалцаад түүний нүүр рүү нэг удаа цохьсон. Тухайн үед

Жаргал-Эрдэнэ гүйж очоод Э ыг салгаад Жаргал-Эрдэнэ, Э  түүний

ажлын Лхагваа Ков 4 хамтдаа баар орно гээд яваад өгсөн” /хх-ийн 14-15/ гэх мэдүүлэг

Сэжигтнээр Э  мөрдөн байцаалтад”...2017 оны 9 дүгээр сарын 25-ны

үдээс хойш 17 цагийн орчим ажлын залуу Лхагвасүрэн найз Жаргал-Эрдэнэ, Золжаргал

нартай уулзаад хорооллын эцсийн UB nice пабад орцгоосон. Пабад ороод 750 граммын

1 шил, 500 граммын шил архи хувааж ууцгаасан. Би маш их согтсон байсан учраас

пабаас гарснаа санахгүй байгаа. Би тухайн үед болсон асуудлын талаар буюу хохирогч

гэх залууг зодсон эсэх талаар юу болсныг огт санахгүй байна”. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12301 дугаартай: Д.Цэнд-Аюушийн

биед тархи доргилт, баруун өвдөг, дух, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний доод

зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн

үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. /хх-ийн 17/ гэсэн

дүгнэлт,

шүүгдэгч Э ын хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 33/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны

нутаг дэвсгэрт иргэн Д.Цэнд-Аюушийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм

буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь: хохирогч Д.Цэнд-Аюушийн”...цэнхэр өнгийн хантааз

өмссөн үсээ шанааг нь босгож зассан залуу гэнэт миний баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа

цохьсон. Мөн хамар руу нэг удаа цохьсон. Тухайн үед би өөрийгөө хамгаалахаар доош эвхэрээд

хэвтэнгүүт миний нуруу бөөр руу хэд хэдэн удаа өшиглөсөн./хх-ийн 9-10/ гэх мэдүүлэг, гэрч

З.Золжаргалын”...үл таних нэг залуутай Э  муудалцаад түүний нүүр рүү нэг удаа цохьсон...” /хх-

ийн 14/ гэх мэдүүлэг, яллагдагчаар Э ын би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид

учирсан хохирол болох 140.000 төгрөгрийг төлж барагдуулсан /хх-ийн 32/ шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн 12301 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/, хохиролын баримт /хх-ийн 44/ болон хэрэгт

авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд

заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд

ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг

хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт

хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг

ойлгосон болох нь “өөрийн гэм бурууг ухамсарлаж гэмшиж байна. Хэргийг

хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хохирогчоос гаргаж өгсөн гомдол

саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт”

хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн

талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар

тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр

торгох саналыг Э од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал

нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх

тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

“...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж

шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан

хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Э ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун

тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид

төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,

өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

Э од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ