| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/03969/И |
| Дугаар | 102/ШШ2024/03523 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/03523
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/03523 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******* дүүрэг,******* дугаар хороо,******* дүгээр байр,******* тоотод оршин суух, Хотгойд овогт *******ийн******* /РД:НШ86011179/
Нэхэмжлэгч:******* дүүрэг,******* дугаар хороо,******* дүгээр байр,******* тоотод оршин суух, Боржигон овогт*******ийн******* /РД:*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Ард Аюуш тоотод оршин байх, ХХК /РД:5995523/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 23 дугаар хороо, Сурагчийн 49-3 гудамж, 65Б тоотод оршин суух, овогт Баярмагнайгийн /РД:РП87011300/
Үндсэн нэхэмжлэл: Авто машины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 14,480,800 төгрөг гаргуулах үндсэн,
Сөрөг нэхэмжлэл: Тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах, 10,687,700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Дөлгөөн
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяанаа
Нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Батжав, нар нь хариуцагч,-Ур ХХК-нд холбогдуулан 14.480.800 төгрөг гаргуулж, усын дугаартай соната маркийн автомашиныгын нэр дээр шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч, нар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд-Ур ХХК-д ажилласан. өдрийн 100,000 төгрөг, барилгын туслах ажилтан хийхдээ өдрийн 60,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. барилгын ажил хийхийн хажуугаар ажилчдын өдөр болон оройн хоолыг хийж, тогоочоор ажиллаж байсан. Тодруулбал, хөдөө орон нутагт ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс хойш барилгын ажил, тогоочийн ажлыг давхар хийхдээ5,000 төгрөгөөр цалинжиж байсан. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 185 хоног ажилласан. Энэ хугацаанд өдрийн 100,000 төгрөгөөр цалинжиж, нийт 18,500,000 төгрөгийн цалин авах тооцоолол гарсан. Уг мөнгөн дүн дээр талууд маргадаггүй. Мөнын жижүүр хийж байсан ажлын хөлс болох 650,000 төгрөгийн цалин яригддаг ба уг үнийн дүнг хариуцагч зөвшөөрдөг. Иймд нэхэжлэгч талаасын барилгын туслах ажилтнаар ажилласан 18,500,000 төгрөг, жижүүр хийсэн цалин 650,000 төгрөг, нийт 19,150,000 төгрөгийн цалин хөлсийг хариуцагчаас авах ёстой байсан гэж үзэж байна. нийт 120 хоног ажилласан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасны 54 хоног буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сар хүртэлх ажилласан хоногийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 54 хоногийн хугацаанд барилгын туслах ажилтнаар өдрийн 60,000 төгрөгөөр ажиллаж байсан.-Ур ХХК нь барилгын туслах ажилтаны цалин хөлсийг өдрийн 60,000-70,000 төгрөгөөр тооцож олгодог баийн өдрийн цалинг 60,000 төгрөгөөр олгохоор тохиролцсон.ийн өдрийн цалин болон 54 хоног ажилласан гэх үйл байдалд талууд хооронд маргаан байхгүй.т өдрийн 60,000 төгрөгийн цалинг 54 хоногт тооцож,240,000 төгрөгийг олгох ёстой байсан. 05 дугаар сарын 11-ний өдөр-Ур ХХК-д ажилд орж, 05 дугаар сарын 12-ны өдрөөс хөдөө орон нутагт томилогдон барилгын ажил гүйцэтгэсэн.ийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 66 хоногийн хугацаанд ажилласан. Уг хугацаанд туслах ажилтан болон барилгын өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоолыг хийж байсан. Хариуцагч талаасийг заримдаа тогоочийн ажил, заримдаа барилгын туслах ажилтан хийсэн гэж тайлбарлаад байгаа. Гэвч бодит байдал дээр өглөө босож өглөөний цайгаа бэлдээд, барилгын туслахын ажлаа хийж, өдрийн хоол бэлтгэх завсраараа барилгын замаск хусах цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг тогтмол хийж байсан.ийн дээрх ажлын цалин хөлсийг өдрийн5,000 төгрөгөөр талууд тохиролцсон.,850,000 төгрөгийн цалин авах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлбэл 19,150,000 төгрөгийн цалин хөлс,,850,000 төгрөгийн цалин хөлс авах ёстой. Нэхэмжлэгч нар нийт,000,000 төгрөгийн цалин хөлс авах ёстой байснаас 18,559,200 төгрөгийг дансаараа хүлээн авсан. Үүн дээр машины мөнгө 7,500,000 төгрөг бодогдоно. Машиныг 7,500,000 төгрөгөөр авсан гэж яригддаг. Гэхдээ хариуцагч тал бэлнээр 7,500,000 төгрөг өгөөгүй Машин ав гээд Айфон 15 маркийн утсыг 5,500,000 төгрөгөөр тооцож өгсөн ч уг утсаар машин авч хүрэхгүй байсан. Утаснаас машин авах мөнгө гарахгүй байсан учраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 2,000,000 төгрөг өгсөн. Дээрх зүйлсийг цалинд тооцож өгсөн байгаа. Улмаар машины мөнгийг бүрдүүлж шилжүүлснээр машин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийг Б.Булнайгийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгч уг машины мөнгийг цалиндаа суутгаж аваад, тодорхой хэмжээний мөнгийг хариуцагчид цувуулаад өгч байсан. Иймд нэхэмжлэгч нар авах ёстой,000,000 төгрөгийн цалингаас 18,559,200 төгрөгийг дансаар, 7,500,000 төгрөгийг автомашины төлбөр байдлаар авсан гэж тооцон нийт 26,059,200 төгрөгийг хариуцагчаас авсан байгаа юм. Иймд олгогдоогүй 1,94000 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийгын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Булнайд даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Цалин хөлстэй холбоотойгоор талууд хооронд маргаан үүсээд байна гэж үзэж байна. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн, Б.Булнай нарын хоорондын мессежинд Бид туслахаар цалинжуулж байгаа, хөөсөө нааж техникээ сураад мэргэжлийн фасадчин хүний цалин авна шүү гэж бичигдсэн ба уг мессежинд үзлэг хийлгүүлэн хэрэгт баримтаар хавсаргасан байгаа. Мессэжээрыг туслах ажилтнаар буюу өдрийн 70,000 төгрөгөөр цалинжиж байсныг батлах боломжтой. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хар дэвтрийн3 дугаар хуудаст 70,000*15 хоног, нийт 1,050,000 төгрөг гэж тэмдэглэсэн бодолт байгаа. Түүнчлэн дараагийнх нь хуудаст 70,000*13 хоног, нийт 900,000 төгрөг гэж тэмдэглэсэн нь нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээг тодорхойлж байгаа. Түүнчлэн гурван гэрчийн мэдүүлгээр хариуцагч 70,000 төгрөгийн цалин авч байсан болох нь тогтоогдоно. Мөн талуудын хооронд бичсэн мессежээс харвал нэхэмжлэгч нар хариуцагчаас байнгын мөнгө авдаг байсан нь нотлогдоно. Нэхэмжлэгч нар дандаа зовлон ярьж мөнгө зээлдэг байсан. Манай компаниас илүү төлөлттэй байгаа.ын цалинг 185 хоногоор, өдрийн 70,000 тооцон 12,950,000 төгрөг байхаар талууд тооцоо нийлж байгаа. Үүн дээр талуудын хооронд маргаангүй.ийн ажлын өдрийг 120 хоног гэж тохирсон. Хариуцагч талаасийн цалин хөлсний дүн дээр маргаж байгаа.-Ур ХХК-ийн байгууллагын дотоод журамд туслах тогоочийг өдрийн 25,000 төгрөгөөр цалинжуулна гэж заасны дагуу Хөвсгөл аймагт 14 хоног тогоочоор ажиллаж50,000 төгрөг авсан. Ажлын бусад өдрүүдэд барилгын туслахаар ажилласан учраас өдрийн цалинг 60,000 төгрөгөөр тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, нийт 120 хоног ажилласнаас 14 хоногийг тогоочоор ажиллаж, үлдсэн 106 хоногт туслахаар ажилласан.ийн туслахаар ажилласан хугацааны цалин 6,360,000 төгрөг, тогоочоор ажилласан хугацааны цалин50,000 төгрөгөөр тооцогдож, нийт 6,710,000 төгрөгийн цалин авсан. Хариуцагчаас нэхэмжлэгч нарт дансаар 21,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ өөрсдийнх нь дансанд шилжүүлж өгөөгүй, өөр хүний дансанд шилжүүлж өгсөн учраас тухайн мөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэдгээ нотлох боломжгүй байгаа. Нэхэмжлэгч нар хариуцагчаас 20,367,700 төгрөгийг дансаар хүлээж авсан гэж зөвшөөрдөг. цалингаа бэлнээр болон дансаар хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэргийн3 дугаар хуудаст авагдсан. Цалин олгох үедийн данс хаагдсан байсан учраас үргэлж н.Батжаргалын дансаар цалингаа авдаг байсан. Хэрэгт баримтаар гаргасан дансны хар дэвтэрт нэхэмжлэгчид нийт 6,650,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн нь бичигдсэн байгаа. Нэхэмжлэгч нарын цалин нийлээд 19,660,000 төгрөгөөр тооцсоноос манай компани тухайн хүмүүст 7,357,700 төгрөгийг илүү төлсөн. Илүү төлсөн мөнгөө нэхэмжлэгч нараас нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Цалингаас зээлж авсан гэх маргаан бүхий авто машин Б.Булнайгийн нэр дээр бүртгэлтэй. Машинтай холбогдох гэрээнд-Ур ХХК болон нар оролцсон. Нэхэмжлэгч нар машины төлбөрөө төлж дуусгаагүй. Машины төлбөр бүрэн төлөгдлөө гэх мессежийг манайхаас андуурч явуулсан юм. Нэхэмжлэгч нарын өмнө нь зээлж авсан 10,000,000 төгрөгөө өгөөгүй байсан. Иймд тухайн хүмүүст машины тооцоо дуусаагүй байна, буцаагаад аваад ир гэж хэлсэн ч нэхэмжлэгч нар машиныг эргүүлж өгөөгүй. Хариуцагчийн зүгээс 7,357,700 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, маргаан бүхий автомашиныг Б.Булнайд шилжүүлж авах сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч өдрийн цалингаа 100,000 төгрөгөөр тооцож байгааг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч нараас нэхэмжлэгч нарт холбогдуулан 10,687,700 төгрөг гаргуулах, хариуцагчын эзэмшилд буй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Б.Батжав, нар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд-Ур ХХК-д ажилласан. Нэхэмжлэгч нар ажиллах хугацаандаа илүү төлөлт хийхгүйн тул хөдөлмөрийн гэрээ хийхгүй ажиллах хүсэлтийг гаргасан учраас тухайн хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Барилгын ажилчид ихэвчлэн 1-2 сарын хугацаанд ажиллаад яваад өгдөг бэрхшээл их гардаг. Манай компани барилгын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, оффис ажилчид шиг өдрийн бүртгэлийг нь гаргаж авах боломжгүй., нар ажилд нар манайд туслах ажилтнаар оръё гэж гуйсан. Манай компани сургалт үйлдвэрлэлийн сургуульд төгссөн мэргэжлийн үнэмлэх, зэрэг авсан хүмүүст 100,000 төгрөг, туршлагагүй үнэмлэхгүй хүмүүст 60,000-70,000 төгрөгийн цалин олгодог журамтай., нар огт туршлагагүй, мэргэжлийн сургууль төгсөж мэргэжлийн зэрэг үнэмлэх аваагүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хар дэвтрийн3 дугаар хуудаст 70,000*15 хоног, нийт 1,050,000 төгрөг гэж тэмдэглэсэн бодолт байгаа. Түүнчлэн дараагийнх нь хуудаст 70,000*13 хоног, нийт 900,000 төгрөг гэж тэмдэглэсэн нь нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээг тодорхойлж байгаа. Түүнчлэн гурван гэрчийн мэдүүлгээр хариуцагч 70,000 төгрөгийн цалин авч байсан болох нь тогтоогдоно. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн, Б.Булнай нарын хоорондын мессежид Бид туслахаар цалинжуулж байгаа, хөөсөө нааж техникээ сураад мэргэжлийн фасадчин хүний цалин авна шүү гэж бичигдсэн ба уг мессежид үзлэг хийлгүүлэн хэрэгт баримтаар хавсаргасан. Мөн тухайн мессежид, нарыг 10,000,000 төгрөгөө төлөхгүйгээр ажил хаяад явсан тухай бичсэн байгаа. Дээрх мессэжээр туслах ажилтнаар буюу өдрийн 70,000 төгрөгөөр цалинжиж байсан нь батлагдана. 10,000,000 төгрөг төлөгдөөгүй учраас тухайн хүмүүст машины тооцоо дуусаагүй байна, буцаагаад аваад ир гэж хэлсэн болов ч нэхэмжлэгч нар машиныг эргүүлж өгөөгүй. Иймд хариуцагчийн зүгээс 7,357,700 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж, маргаан бүхий автомашиныг Б.Булнайд шилжүүлж авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар зээл аваагүй. Ажил олгогч тохирсон хугацаандаа цалин олгодоггүй нөхцөл байдлаас үүдэлтэйгээр нэхэмжлэгч шаардлагатай мөнгөө авахаар холбогддог байсан. Цалин хөлсөө авъя гээд өгдөггүй байсан учраас аргаа бараад зээл байдлаар ажил олгогчоос мөнгө авдаг байсан. Хариуцагчаас зээл гэх гүйлгээний утгатай 1,000,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн ба 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн 2,000,000 төгрөгийг цалингаас суутгаж авсан байдаг. Үзлэг хийсэн мессежээс харвал нэхэмжлэгч нар захирлаа мөнгө өгөөч ээ, зээлэх гэсэн юм, цалингаас суутгуулчихъя гэх байдлаар хариуцагчид хандсан байгаа. Хариуцагчаас зээл гэж тайлбарлаад байгаа ч нэхэмжлэгч нарын авсан мөнгө нь цалинтай холбоотой буюу өмнө авсан мөнгөө цалингаасаа суутгаж бодуулж байсан. 2,000,000 төгрөг нь зээл биш, ажилласан хоногийн цалин нь болж таарч байгаа юм. Бэлнээр мөнгө зээлсэн гэж яриад байгаа ч уг үйл баримт нотлогдохгүй. Нэхэмжлэгч нар бэлнээр мөнгө авч байгаагүй, үргэлжын дансаар цалингаа авч байсан. Хариуцагч хүнд мөнгө зээлэхдээ гарын үсэг зуруулах ёстой байсан. Зээл олгож хар дэвтэрт тэмдэглэсэн гээд байгаа ч тухайн дэвтрийг хэн ч бөглөөд бичих боломжтой. Хариуцагчийг бэлнээр мөнгө зээлсэн гэж нотлох хөдөлшгүй баримт байхгүй. Хар дэвтрийг үндэслэн мөнгө зээлсэн нь үнэн гэж тогтоох боломжгүй. Хар дэвтэрт бичигдсэн мөнгө дансаар орсон байхыг үгүйсгэхгүй. Хоног, хугацаагаар тулгаж үзэхэд нэхэмжлэгч нарт дансаар шилжүүлсэн мөнгөө дэвтэрт бичсэн тэмдэглэгээ харагддаг. Тиймээс бэлнээр мөнгө зээлсэн гэх хөдөлшгүй баримт байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар хариуцагчаас цалин хөлсөө нэхэхдээ зээлээч гэх утгаар нэхэж байсан тохиолдол байдаг. Зээлээч гэх байдлаар цалингаа авч, цалингаа зээлдээ суутгуулж байсан. Нэхэмжлэгч машины төлбөрийг төлөөд явж байсан учраас ажил олгогч нэхэмжлэгч нарт цалин хөлсийг нь олгосон гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч машины төлбөрийг төлдөггүй байсан бол ажил олгогч цалин олгохгүйгээр, төлбөрт суутгаж авах боломжтой байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын дугаартай, Hyundai.Sonata-NF маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 4/, Компанийн дотоод ажилчдын цалингийн зээлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ /хх 5-7/,ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-68/, /хх 179-244/, хариуцагчаас итгэмжлэл /хх 78/, ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/002 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал /хх 98-99/, Б.Булнайн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 100-131/, /2хх 19-20/, /2хх7-64/,-ур ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /2хх 132-133/, Спорт заалны дээврийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 21-27/, Нийтийн эзэмшлийн байрнуудын засварын ажил гүйцэтгэх гэрээ /2хх-29/, Соёлын төвийн их засварын ажил гүйцэтгэх гэрээ /2хх0-36/, Гадна фасад болон сэргээн засварлалтын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 131-135/, Н.Пүрэвдорж, М.Энхболд нарын мэргэжлийн үнэмлэх /хх 209-210/, шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК- ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24-05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын*******-ны өдрийн 44 дугаартай тодорхойлолт, Татварын албаны тендерийн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 1971 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын санхүү, ар талын албаны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16/1609 дугаартай албан бичиг, хөдөлмөр хамгааллын дэвтэр, Б.Булнайгийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2хх 7-17/, 2023 оны 11 дүгээр сарын0-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2хх 68-79/, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2хх 169-199/ үйлдэж, гэрчээр М.Энхболд /2хх-89-92/, Н.Пүрэвдорж /2хх 142-143/, шүүх хуралдаанд нарыг асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр******* дүүргийн татварын хэлтсээс ХХК-ийн татварын тайлан /2хх 94-122/ гаргуулж, гэрчээр, нарыг оролцуулж, ХХК Ажилчид гэх фейсбүүк мессенжер группын 2022.09.10-2023.07 сар хүртэл хугацааны цахим зурвас, Б.Булнай болон6116050 хооронд харилцсан 2023.02.23 өдрийн 18:34 минут, 2023.03.14- өдрийн 20:42 минут, Б.Булнай болонын8929552 утасны дугаар хооронд харилцсан 2022.02.15 өдрийн 13:50 минут, 2023.03.21 өдрийн 09:21 минут, 2023.05.11 өдрийн 21:47 минут, 2023.04.28 өдрийн 14:22 минутад тус тус харилцсан мессежүүдэд үзлэг хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч, нарын нэхэмжлэлээс 132,300 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 14,348,500 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч, нараас 10,687,700 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ариун-ур ХХК-нд нэхэмжлэгч нь барилгын туслах ажилтнаар 1 өдрийн 100,000 төгрөгийн цалинтай, нэхэмжлэгч нь барилгын туслах ажилтнаар 1 өдрийн 60,000 төгрөгийн, туслах тогоочоор 1 өдрийн 25,000 төгрөгийн цалинтай тус тус ажиллахаар амаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь 185 хоног, нь барилгын туслах ажилтнаар 54 хоног, барилгын туслах, тогоочийн ажлыг хавсран 66 хоног тус тус ажилласан тул дутуу олгосон цалин 1,940,800 төгрөгийг гаргуулахаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор-ур ХХК-аас зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 7,500,000 төгрөгийг өөрийн цалин хөлснөөс суутгуулах замаар төлж барагдуулсан тул тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч-ур ХХК нь нэхэмжлэгчын барилгын туслах ажилтнаар ажилласан 185 хоногийн цалинг 1 өдрийн 70,000 төгрөгөөр тооцож 12,950,000 төгрөг, нэхэмжлэгчийн туслах тогоочоор ажилласан 14 хоногийн цалинг 1 өдрийн 25,000 төгрөгөөр тооцож50,000 төгрөг, барилгын туслах ажилтнаар ажилласан 106 хоногийн цалинг 1 өдрийн 60,000 төгрөгөөр тооцож 6,360,000 төгрөг, нийт 19,660,000 төгрөгийн цалин олгох үүрэгтэй.-ур ХХК-аасын дансаар 20,367,700 төгрөг шилжүүлж 707,700 төгрөг илүү олгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор-ур ХХК-аас зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 7,500,000 төгрөг, бэлнээр авсан 6,650,000 төгрөгийг тус тус буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 7,500,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэгчын эзэмшиж байгаа 7967 улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг гаргуулах, мөн түүний зээлийн гэрээний дагуу бэлнээр авсан 6,650,000 төгрөг, илүү олгосон цалин 707,700 төгрөгийг тус тус буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг-ур ХХК-аас тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор шилжүүлэн авсан 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчын цалин хөлснөөс суутгуулах замаар төлж барагдуулсан. Харин хариуцагч-ур ХХК-аас бэлнээр 6,650,000 төгрөг, илүү цалин хөлс 707,700 төгрөг аваагүй гэх үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл туслах ажилтнаар 185 хоног, нь туслах ажилтнаар 120 хоног хариуцагч-ур ХХК-нд тус тус ажилласан бөгөөд хариуцагч-Ур ХХК-аасын Хаан банк дахь дансаар 20,367,700 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар,ын хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
6.2. Мөн нэхэмжлэгч, нарыг-ур ХХК-ийн дотоод журмын дагуу бусад ажилтнуудтай адил цагийн хуваариар ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
6.3. Харин нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчыг 1 өдрийн 100,000 төгрөгийн, нэхэмжлэгчийг барилгын туслахаар 1 өдрийн 60,000 төгрөгийн, барилгын туслах, тогоочоор 1 өдрийн5,000 төгрөгийн цалинтай ажилласан гэж,
хариуцагч талаас нэхэмжлэгчыг 1 өдрийн 70,000 төгрөгийн, хариуцагчийг тогоочоор 1 өдрийн 25,000 төгрөгийн, барилгын туслах ажилтнаар 1 өдрийн 60,000 төгрөгийн цалинтай тус тус ажилласан бөгөөд нь туслах тогооч, барилгын туслахын ажлыг хавсран гүйцэтгээгүй гэж харилцан адилгүй тайлбар гарган маргаж байна.
7. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хариуцагч-ур ХХК-нд туслах ажилтнаар ажлын цагийн хуваарийн дагуу ажил гүйцэтгэхээр, хариуцагч-ур ХХК ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эд зүйлээр хангаж, цалин хөлс олгохоор тус тус амаар тохиролцсон байна.
8. Хэрэгт авагдсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, зохигчдын тайлбар зэргээс шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар амаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д зааснаар ажил олгогч ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргийг хүлээх ба ийнхүү гэрээг бичгээр байгуулаагүй явдалд нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч-ур ХХК нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгч, нараар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.
10. Хариуцагч талаас нэхэмжлэгчын 1 өдрийн цалингийн хэмжээг нотлохоор Ариун-ур ХХК-ийн төлөөлөгч Б.Булнайгийн тэмдэглэлийн дэвтэр, нэхэмжлэгч,, хариуцагчийн төлөөлөгч Б.Булнай нарын хооронд харилцсан мессэж, гэрч, нарын мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэж тайлбар гаргасан.
10.1. Хариуцагч талаас гаргасан Ариун-ур ХХК-ийн төлөөлөгч Б.Булнайгийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэнын 1 өдрийн цалинг 70,000 төгрөгөөр тооцсон гэх тэмдэглэлтэй нэхэмжлэгч танилцаж, хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүйгээс гадна энэ нь тэдгээрийн хооронд мөнгө хүлээлцсэн баримт биш байх тул тухайн тэмдэглэлийн дэвтэрийг нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг тогтоосон баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч,, хариуцагчийн төлөөлөгч Б.Булнай нарын харилцсан гэх мессэжээр нэхэмжлэгчын цалингийн хэмжээг тогтоогоогүй, түүнчлэн хариуцагч-ур ХХК-ийн хамаарал бүхий этгээд буюу хариуцагчийн төлөөлөгч Б.Булнайгийн садан төрлийн холбоотой гэх гэрч, нарын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч, нарын цалингийн хэмжээг эргэлзээгүйгээр үнэлэх боломжгүй гэж үзлээ.
10.2. Харин хэрэгт авагдсан болон-ур ХХК-ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01 дугаартай компанийн дотоод ажилчдын цалингийн зээлийн гэрээний 2.2-т сар бүрийн цалингийн0 хувийг суутган авч байхаар, тухайн сарын цалингаас суутгагдсан мэдээллийг гэрээний ард бичиж байхаар тус тус харилцан тохиролцсон байна. Уг гэрээний ард машины төлөлтийн хэмжээг 1,750,000 төгрөг хийгдсэн, цалингийн 20 хувийг аваагүй гэж тэмдэглэжээ. Энэ баримтын дагуу нэхэмжлэгчын 1 сарын цалингийн0 хувь нь 1,750,000 төгрөг гэж үзвэл 100 хувь нь 2,187,000 төгрөг байх ба ажлын нэг өдөрт ногдох цалин 100,000 төгрөг байх боломжтой байна. (2,187,000 / 21,5 = 101,720)
10.3. Хариуцагч талаас гэрээний ард бичигдсэн дээрх дүн бүхий бичгийн баримтыг зөвхөн нэхэмжлэгч талын үйлдсэн баримт гэж тайлбарласан боловч баримтаар няцаагаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгчын цалин хөлснөөс мөнгөн төлбөр суутгасан эсэх талаарх мэдээлэл бүхий өөр баримт гаргаагүй.
11. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчын 1 өдрийн цалингийн хэмжээг 100,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
12. Нэхэмжлэгчийн тухайд, хариуцагч талын өөрийнх нь гаргасан ажилтнуудын хийсэн ажлын тэмдэглэлийн дэвтэрт нь өдөр оройн хоол хийсэн, барилгын замаск, грунт, нөхөөс, хусалт, цэвэрлэгээ зэрэг ажлыг давхар хийсэн талаар тэмдэглэгдсэн байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч нь туслах тогооч, барилгын туслах ажлыг хавсран гүйцэтгээгүй гэж тайлбар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийг 2023 оны 5 дугаар сард Хөвсгөл аймагт 14 хоног тогоочоор ажилласан гэж хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч хөдөлмөр хамгааллын гэх дээрх тэмдэглэлийн дэвтэрт нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймагт 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тогооч, барилгын туслахын ажлыг давхар гүйцэтгэсэн талаар тэмдэглэсэн байх тулийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 66 хоног тогооч, барилгын туслах ажлыг гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчын барилгын туслахаар ажилласан 1 өдрийн цалингийн хэмжээг 100,000 төгрөгөөр тооцоход 185 хоногийн цалин 18,500,000 төгрөг, нэхэмжлэгчийн барилгын туслах ажилтнаар ажилласан 1 өдрийн цалингийн хэмжээг 60,000 төгрөгөөр тооцоход 54 хоногийн цалин,240,000 төгрөг, барилгын туслах, тогоочийн ажлыг хавсран хийсэн 1 өдрийн цалинг5,000 төгрөгөөр тооцоход 66 хоногийн цалин 5,610,000 төгрөг, ниит 27,350,000 төгрөг байна. Мөн хариуцагч-ур ХХК нь нэхэмжлэгчд жижүүрээр ажилласан цалин 650,000 төгрөг олгосон байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч, нарын-ур ХХК-нд ажилласан нийт цалингийн хэмжээг,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч-ур ХХК нь нэхэмжлэгч Б.Батжавын Хаан банк дахь дансаар 20,367,700 төгрөг,д тээврийн хэрэгсэл худалдан авахад нь зориулж 7,500,000 төгрөг, нийт*******,867,500 төгрөг олгож, 132,300 төгрөгийн цалин дутуу олгосон болох нь баримтаар тогтоогдож байна.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь ажилтанд олгох үүрэгтэй гэж зааснаар хариуцагч-ур ХХК-аас үлдэгдэл цалин 132,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, нарт олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч-ур ХХК нь нэхэмжлэгч, нарт 707,700 төгрөгийн цалин илүү олгосон болох нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
14. Нэхэмжлэгч тал хариуцагч-ур ХХК-аас нэхэмжлэгчын дансаар шилжүүлсэн 20,367,700 төгрөгөөс 1,808,500 төгрөгийг мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгын дагуу-ур ХХК-ийн хүнс, шатахуун авахад зориулж шилжүүлсэн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч хүлээн авсан тухайн мөнгийг-ур ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болохоо баримтаар нотлоогүй.
15. Тээврийн хэрэгслийг гаргуулах үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Нэг талаас-ур ХХК, нөгөө талаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох-ур ХХК 7,500,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч тал болох нь сар бүрийн цалингийн0 хувийг суутгуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
14. Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох-ур ХХК нь 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба зээлдэгч тал болох нь шилжүүлэн авсан 7,500,000 төгрөгийг цалингаасаа суутгуулах замаар төлж барагдуулсан болох нь дээр дурдсан цалин хөлсний тооцоолол, нэхэмжлэгчын Хаан банк дахь дипозит дансны хуулга, талуудлын тайлбараар нотлогдож байна.
15. Зохигчийн хооронд Иргэний хуулийн1 дүгээр зүйлийн1.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
16. Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар гэрээ дуусгавар болсон байна.
17. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр хариуцагч-ур ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох хуулийн этгээдийн төлөөлөгч Б.Булнайг бүртгүүлж, тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч бодитоор эзэмшиж байсан бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ гүйцэтгэсэн үед буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч өмчлөх эрхээ хариуцагч-ур ХХК-нд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
18. Нэхэмжлэгч, хариуцагч-ур ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан компанийн дотоод ажилчдын цалингийн зээлийн гэрээний 1.1-д энэхүү гэрээний зорилго нь-ур ХХК-ийн ажилтан нь компаниас зээлээр соната-6 маркийн автомашин авахуулсан ба үүнийг цалингаасаа өгч дуусгах харилцааг зохицуулахаар заасан бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар бичгээр хэлцэл хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
19. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгч-ур ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байх ба үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч-ур ХХК уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээнэ.
20. Иймд талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ дуусгавар болсон байх тул улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчд шилжүүлэхийг хариуцагч Б.Булнайд даалгаж, уг тээврийн хэрэгслийг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
21. Хариуцагч-ур ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,650,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэжлэлийн тухайд, хариуцагч-ур ХХК-аас зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Батжав, нарт бэлнээр 6,650,000 төгрөг шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч тал бэлнээр 6,650,000 төгрөг аваагүй гэж маргаж байна. Хэрэгт авагдсан бэлэн мөнгө шилжүүлсэн баримт гэх хариуцагчийн төлөөлөгч Б.Булнайгийн тэмдэглэлийн дэвтэр нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн2 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд хариуцагч-ур ХХК нь 6,650,000 төгрөгийг зээлдэгч, нарт шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байх тул зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 6,650,000 төгрөг гаргуулах хариуцагч-ур ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
22. Дээрх үндэслэлээр хариуцагч-Ур ХХК-аас 132,300 /нэг зуун гучин хоёр мянга гурван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч, нарт олгож, улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчд шилжүүлэхийг хариуцагч Б.Булнайд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 14,348,500 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч, нараас 10,687,700 төгрөг гаргуулах, улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн00,555 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,090 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74,819 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Иргэний хуулийн1 дүгээр зүйлийн1.1, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч-Ур ХХК-аас 132,300 /нэг зуун гучин хоёр мянга гурван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч, нарт олгож, улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчд шилжүүлэхийг хариуцагч Б.Булнайд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 14,348,500 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч, нараас 10,687,700 төгрөг гаргуулах, улсын дугаартай Hyundai Sonata-NF загварын суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн00,555 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,090 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч-ур ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,619 төгрөг нэхэмжлэгч, нарт, хариуцагч Б.Булнайгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ