Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2024/01073

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:*******/, ******* овгийн *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 06 сарын 02-ны өдөр төрсөн хүү *******ийг эх ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 6 сарын 02-ны өдөр төрсөн *******ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг С.*******, эх Ц.******* нарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ийн өмчлөлд, аймаг, сумын ****** багийн нутагт орших ны хороололд байрлах 5000 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,   ****** маркийн улсын дугаартай ногоон өнгийн суудлын автомашин /2004 он/-г хариуцагч С.*******ын өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч иас /21,500,000 + сөрөг шаардлага 4,640,000/ 25,890,000 төгрөг гаргуулж хариуцагч С.*******т, 21,250,000 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд т, хариуцагч С.*******аас 12,483,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгосугай.

 

6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар ****** аймаг, ****** сум, ****** баг,****** хороолол, ****** байр, ****** тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс С.*******ыг хасаж бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, 20 маркийн улсын дугаартай ногоон өнгийн суудлын автомашины эзэмшигчээр С.*******ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Авто тээврийн газарт тус тус даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд т, хариуцагч С.*******аас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 57,833 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА