Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 125/2017/0028/З |
Дугаар | 400 |
Огноо | 2018-10-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 400
Х.Т-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19 ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0365 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гуравдагч этгээд Т.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3109854 төгрөгийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 1531000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0365 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо Нэхэмжлэгч Х.Т-ийн тухайд албан тушаал бууруулах сахилгын зөрчлийг давтан гаргасан гаргасан нь баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байхад үүнийг давж заалдах шатны шүүх албан тушаал бууруулах зөрчил гэж үзсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил алдаа гэж үзэж байна.
4. Учир нь нэхэмжлэгч Х.Т-ийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрт болон хамаарал бүхий этгээд Х.Т.сан, Х.Т.гэр нарт хамааралтай тушаал гаргахдаа холбогдох хууль, журмын зохих заалтыг зөрчиж, өөртөө болон өөрт хамаарал бүхий 2 хүнд давуу эрх олгосон дараах үйл баримт илэрхий нотлогдсоор байхад үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Үүнд:
5. Нэхэмжлэгч Х.Т нь Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2015, 2016 онуудад ур чадварын нэмэгдэл, улирлын ажлын мөнгөн урамшил авсан атлаа тушаал гаргасан өөртөө нэмэгдэл, урамшил авч байсан.
6. Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтад багтаагүй атлаа нэхэмжлэгч Х.Т нь тушаал гарган 2015, 2016 онуудад өөртөө болон төрсөн эгч Х.Т нарт гар утасны ярианы төлбөрийг байгууллагын төсвөөс хууль бусаар олгож байсан.
7. Багш, ажилтнуудын ажлыг үнэлж, дүгнэх ажлын хэсгийг сургуулийн захирлын тушаалаар байгуулаагүй байхад нэхэмжлэгч Х.Т нь 2015, 2016 онуудад өөрийн болон хамаарал бүхий этгээдийн ажлыг дур мэдэн үнэлж, дүгнэн нэмэгдэл, урамшлыг олгож байсан.
8. Сургуулийн багш нар уралдаан тэмцээн амжилт үзүүлж, ур чадварын нэмэгдэл, мөнгөн урамшил авч, шагнуулахад уг ажпын амжилттай хамаарал, шалтгаант холбоогүй дотуур байрны жижүүр эгч Х.Т-д төрсөн дүү Х.Т нэмэгдэл, урамшил, шагнал олгож байсан.
9. Сургуулийн захиргаанаас сурлага, хөдөлмөрийн амжилт үзүүлсэн сурагч, анги хариуцсан багш нарт шагнаж, урамшуулахад эдгээртэй шалтгаант холбоогүй дотуур байрны жижүүр эгч Х.Т-д төрсөн дүү Х.Т нэмэгдэл, урамшил, шагнал олгож байсан.
10. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар уг хуулийн үйлчлэл хамаарах төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Т нь захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахын өмнө мөн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргах үүрэгтэй.
11. Энэ нь Авилгатай тэмцэх газрын 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/3766 дугаар албан бичигт “...нэр дэвшигч Х.Т-ийн эгч Х.Т нь сургуулийн дотуур байрны жижүүр тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах шаардлагатай...” гэснээр батлагдана.
12. Иймдээ ч нэхэмжлэгч Х.Т нь 2015 оны 12 дугаар сард хамаарал бүхий этгээд Х.Т-тэй холбогдох захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг томилох эрх бүхий этгээд Ховд аймгийн Засаг даргад гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх зөвшөөрөл авсан байдаг.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт:... нэхэмжлэгч Х.Т нь хамаарал бүхий этгээд Х.Т, Х.Т.сан нартай холбоотой шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буруутай байна...гэж дүгнэсэн байдаг.
14. Ингэсэн атлаа анхан, давж заалдах шатны шүүхүүд хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндөж, тэдгээрт хууль, журмын зөрчин давуу эрх олгосон шийдвэр гаргасан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг буруутгасан нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх гэсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
15. Давж заалдах шатны магадлалын хянавал хэсэгт: ...нэхэмжлэгч Х.Т-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзээд мөн хуулийн 29.2.3-т зааснаар албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэхээр байхад нийтийн албанаас халсан нь буруу... гэж илтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
16. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн:
29.2.2.“...энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах”
29.2.2-т “....энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах”
29.2.2-т “энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, ... энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэжээ.
17. Хуулийн дээрх заалтуудыг харьцуулж үзвэл албан тушаал бууруулах зөрчлийг давтан гаргасан бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч Х.Т-ийн тухайд авч тайлбарлавал албан тушаал бууруулах сахилгын зөрчлийг давтан гаргасан гаргасан нь баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байхад үүнийг давж заалдах шатны шүүх албан тушаал бууруулах зөрчил гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.
18. Нэхэмжлэгч Х.Т нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авч гарсан тайлбар, шүүхэд хандсан нэхэмжлэлийн өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэгтээ гаргасан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч, маргаагүй байдаг.
19. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Т-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
20. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2018/0365 дугаар магадлалын хянавал хэсэгт: “...Нэхэмжлэгч Х.Т нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн учир хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т “...энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах...” хариуцлага хүлээлгэхээр байхад хуулийг буруу хэрэглэж нийтийн албанаас халах шийдвэр гаргасан нь буруу гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна... Х.Т, Х.Т.сан нарт хамааралтай тушаал гаргаагүй, түүнчлэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь буруу хэдий ч энэ тухай түүнийг ажлаас халах хэмжээний зөрчил болохооргүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
21. Нэхэмжлэгч хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндөж, тэдгээрт хууль журам зөрчин давуу эрх олгосон шийдвэр гаргасан нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актыг буруутгасан нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх гэсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байхад зөвтгөж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
22. Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Х.Т, Х.Т.сан нарт хамааралтай тушаал гаргаагүй энэ талаар хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна...., мөн хуулийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй...” гэх хуулийг заалтыг зөрчсөн.
23. Авилгатай тэмцэх газрын 2013 оны 05 сарын 10-ны өдрийн 03/3766 дугаар албан бичигт Х.Т-ийн эгч Х.Т нь тус сургуулийн дотуур байрны жижүүр тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж ажиллах шаардлагатай гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Х.Т нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4, 29.2.3, 29.2.2 дэх заалтуудыг албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ 4 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй сахилгын зөрчилд нийтийн албанаас халах шийтгэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.
24. Нэхэмжлэгч Х.Т нь багш нарт олгох мөнгөн урамшууллын нэрсийн дунд жижүүр ажилтай төрсөн эгч Х.Т, үйлчлэгч ажилтай Х.Т.сан нарын нэрсийг оролцуулан мөнгөн урамшуулал олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Сайдын тушаалд хэнд мөнгөн урамшуулал олгох талаар тодорхой заасан бөгөөд боловсролын салбарын ТҮБД-ээр цалинждаг албан тушаалтнууд хамаарч байдаг. Гэтэл нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд төрсөн эгч нар нь ТҮ-ээр цалинждаг албан хаагчид байхад дээрх тушаалыг баримтлан шийдвэр гарган мөнгөн урамшуулал олгосон байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Х.Т нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/52, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/69, 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А/06, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А/09, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/13, 2015 оны 05 дугаар сарын 20-ны А/18, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А/29, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А/37, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б/09, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А/07 , 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/24, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А/28, А/29, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А/43, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А/43, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А/55, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/59 дүгээр тушаал шийдвэрүүдийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдэж тайлбарлаагүй. Нийтийн албан тушаалтан Х.Т нь албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдээгүй, зохих шийдвэр гаргаагүй атлаа хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхол хөндсөн шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан үүргээ гүйцэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нотлогдсон.
25. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 29 дугаартай Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20- ны өдрийн 221/МА2018/0365 дугаартай Магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
26. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
27. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримтлан “...хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалыг зөрчиж хамаарал бүхий этгээд Х.Т, Х.Т.сан нартай холбогдох удаа дараагийн шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай томилох эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нийтийн албанаас халах сахилгын шийтгэлийг Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Т-т ногдуулсан, нэхэмжлэгчээс “...хууль буруу хэрэглэсэн” гэж маргажээ.
28. Нэхэмжлэгч Х.Т нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн эгч сургуулийн дотуур байрны жижүүр ажилтай Х.Т-д холбогдох мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшил олгох шийдвэрүүдийг 2016 онд удаа дараа гаргасан, мөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар төрсөн эгч Х.Т.санг сургуулийн үйлчлэгчээр томилж, ажиллуулсан, 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын хооронд гаргасан урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох 3 удаагийн тушаалын үйлчлэлд Х.Т.сан хамаарсан, эдгээр тушаалуудыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн өөртэйгээ хамаарал бүхий этгээдийг ажилд авсан болохыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2017 оны 3 дугаар сард илрүүлсэн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
29. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах”-аар зааснаас үзэхэд зөрчлийн хэд хэдэн хэлбэрт, мөн хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд уг заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
30. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, ...-/ын/ өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэснийг удаа дараа биелүүлээгүй гэж, мөн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах,... зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн 2 зөрчилд буруутгасан бөгөөд хуулийн 8.1-д заасан зөрчлийн хувьд 29 дүгээр зүйлийн 29.2.2-т “...энэ хуулийн 8.1,...-т заасан үүргээ биелүүлээгүй,... бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах”-аар, 29.2.3-т “..., энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах”-аар зааж, зөрчлийн тооноос хамаарч хүлээлгэх шийтгэл нь ялгаатай зохицуулагджээ.
31. Дээрхээс үзэхэд, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “мэдүүлэх” үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчилд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасны дагуу “албан тушаалыг бууруулах”, 29.2.4-т заасны дагуу “нийтийн албанаас халах” хоёр өөр төрлийн шийтгэл ногдуулахаар байх ба тухайн тохиолдлын хувьд дан ганц 8.1-д заасан зөрчил байвал хариуцлагын хөнгөн хэлбэрийг буюу 29.2.3-т заасан “албан тушаалыг бууруулах” шийтгэлийг ногдуулах боломжтой.
32. Харин энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “мэдүүлэх” үүргээ биелүүлээгүй зөрчлийг удаа дараа гаргасан, мөн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “хориглолт”-ыг зөрчсөн, аль аль нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан “нийтийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарч байх тул хариуцагчийг хууль буруу хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
33. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд бүрэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг үндэслэж, үүнтэй холбогдуулан тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх эдгээрийг үнэлж, дүгнэлгүй хариуцагчийг “...актын үндэслэлээ зөв гаргаж чадаагүй, шүүх түүнийг зөвтгөх боломжгүй” гэж буруутгасан нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүйн зэрэгцээ Х.Т.сан нь “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд ороод өөрийн хүсэлтээр 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн байна” гэж үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр, 118 дугаар зүйлийн 118.3-т “...шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан,... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй”-г, 121 дүгээр зүйлийн 121.2-т “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэснийг тус тус зөрчсөн байна.
34. Түүнчлэн, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар буюу багш, ажилтанд үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн талаар дүгнэсэн, үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшуулал олгох шийдвэрүүд нь нийт багш, ажилчдад хамааралтай, харин төрсөн эгч Х.Т, Х.Т.сан нарт холбогдуулан тухайлсан шийдвэр гаргаагүй, энэ тохиолдолд “мэдэгдэл” гаргах үүрэггүй мэтээр дүгнэсэн нь албан тушаалтан өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой аливаа асуудлаар шийдвэр гаргахын өмнө тухай бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж “мэдэгдэл” гаргах үүрэгтэйг заасан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтын агуулгыг алдагдуулсан шинжтэй буруу дүгнэлт болжээ.
35. Мөн нэхэмжлэгч Х.Т-ийн өөрийн удирдлагад шууд ажиллуулахаар төрсөн эгч Х.Т.анг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ажилд авсан зөрчил нь 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилж байсан, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ удаа дараа биелүүлээгүй зөрчлийн сүүлийн буюу Х.Т, Х.Т.сан нарыг тус тус хамааруулан “Улирлын мөнгөн урамшуулал олгох тухай” 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/55, “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/59 дүгээр тушаалуудыг гаргаснаас хойш тус тус 6 сар өнгөрөөгүй байх тул эдгээр зөрчлүүдэд холбогдуулан хариуцагч сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “..., зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчөөгүй байна.
36. Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Т-рийг Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар дунд ангийн сургалтын менежерээр томилсон, тэрээр уг албан тушаалд ажиллаагүй ба 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байсан нь тогтоогджээ.
37. Нэхэмжлэгч нь амаржсаны амралтаа дуусгаад ажилд орохоор хүсэлт гаргаагүй, мөн ажилд аваагүй гэх хариуцагчийн буруутай эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад түүнийг ажилгүй байсан гэж үзэхгүй тул анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг хэрэглэж, түүний цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн шаардлагыг хангаж 2017 оны 5, 6 дугаар саруудын цалингийн зөрүү, мөн ажилгүй байсан хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны /шүүхийн шийдвэр гарсан/ өдрийг хүртэлх хугацааны холбогдох цалинтай тэнцэх олговор сургуулийн төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн буруу байна.
38. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтад үндэслэлгүй, буруу дүгнэлт хийж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0365 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг нэхэмжлэгч Х.Т-ийн гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох, 2017 оны 5, 6 дугаар сарын цалингийн зөрүү, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин 4,640,854 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг, гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг тус тус дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ