Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 541

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун

даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: А.Марал,

шүүгдэгч: Г , түүний өмгөөлөгч О.Баяраа /0333/ нарыг оролцуулж тус

шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Г д холбогдох эрүүгийн 2016 2602 2773 дугаартай

хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Говьсүмбэр

аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал

чимэглэлчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт

оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т

зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7

дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5-д

зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 274

дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн

147.2-д зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сар хорих ялаар

шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/71 дугаартай шүүгчийн

захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент

байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар

2

зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 17 хоногийн хорих ялаас

өршөөн суллагдсан,

Г .

Шүүгдэгч Г  нь Э.Цэгмидтэй “найзыгаа өмөөрч өөрийг нь цохисон”

гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь

гараараа цохин унагааж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт

хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г  мэдүүлэхдээ:

Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Алтантүлхүүр бид

хоёр “Ланд” нэртэй зочид буудлын шатны хажууд юм яриад зогсож байтал Цэгмид

бидний дундуур орж ирээд, намайг цохисон. Тэгээд намайг “нааш ир, үзье” гээд

байсан. Тэгэхэд Алтантүлхүүр “чи буруугаар ойлгоод байна, энэ манай найз байгаа

юм” гэж хэлсэн. Тэгтэл Цэгмид дахиад “хоёулаа үзье” гээд намайг дуудаад байсан. Би

түүн дээр очоод уучлалт гуйгаад явах гэтэл Алтантүлхүүр намайг татаад нэг шил архи

гаргаж ирээд “энэ архийг хувааж ууя, аяга олоод ир” гэхээр нь “үгүй, би архи уухгүй,

чи наадахаа өөрөө уу, би явлаа” гэж хэлээд явах гэтэл Цэгмид хамгаалагчтай юм

ярьж байснаа намайг татсан. Би Цэгмидэд “цаашаа бай, би явлаа” гэхэд намайг

татаад байхаар нь түүнийг түлхсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.500.000

төгрөг өгсөн. Хохирогч Цэгмидийн биеийн байдал нь сүүлд уулзахад гайгүй байсан.

Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчоос уучлалт

гуйсан. Хохирогчид энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг

төлнө. Манай ээж эмч бөгөөд Цэгмидийн эрүүл мэндийн байдалд байнга анхаарч,

толгойг нь эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч-Э.Цэгмид мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед би гэртээ байж байхад

багын найз Алтантүлхүүр над руу яриад “хөдөө ажлаар явах гэж байна, чи ирэхгүй

юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “завгүй байна” гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед

гэртээ байж байхад Алтантүлхүүр дахиж залгаад “найз нь Модны 2-т байна, ирэхгүй

юм уу. Би хөдөө ажлаар явах гээд байна. Тэрнээс өмнө хүрч ирж уулзаач” гэхээр нь

би Модны 2-ын автобусны буудлын замын эсрэг талд очиход Алтантүлхүүр, Бат-

Орших, Оюун, Баасанжаргал, Сүнжидмаа нар байсан бөгөөд сүүлд дахиж 2 охин

нэмэгдэж ирээд бид нар “+25” бааранд ороод эхлээд хүний 3 шил пиво захиалж

уугаад, сууж байсан. Би 2 пиво уучихаад 22 цаг гээд гэр рүүгээ явна бодож байсан.

Тэр үед Алтантүлхүүр “найз нь явах гэж байгаа юм чинь уучихгүй юу” гээд байхаар нь

би өөрийгөө согтож байна гэж мэдэхгүйгээр доргиод архи авч уугаад, талбай дээр

гарч бүжиглээд, суугаад, архи уугаад нилээн удсан ба бааранд сууж байгаад би

тасарчихсан юм. Тэгээд цааш нь болсон зүйлийг ерөөсөө санахгүй байж байгаад нэг

сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд яагаад эмнэлэгт ирснийг асуухад

3

намайг “7 хоног ухаангүй хэвтсэн, тархины яс хугаралттай, тархины хагалгаанд

орсон” гэж хэлсэн. Тэгээд ээжээсээ асуухад “баарны гадаа нэг хүнтэй маргалдаж

байгаад тэр залуу чинь чамайг цохисон, тэр үед чи газар саваад унаад, гэмтсэн” гэж

хэлсэн ба би өөрөө бааранд сууж байснаа санаж байгаа юм. Баарнаас хэзээ гарсан,

хэнтэй маргалдсан, намайг хэн цохисон эсэхийг юу ч санахгүй байна. Болсон зүйлийг

санах гэж хичээгээд санахгүй байна. Миний тархины зүүн ард хэсэгт хугарч

хагалгаанд орсон бөгөөд 7 хоног ухаангүй байсан гэсэн. 11 дүгээр сарын 20-ны үед

эмнэлгээс гараад одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал хэвийн

болсон бөгөөд цаашид уламжлалт эмчилгээ хийлгэ гэсэн. Ярих үед ам ээдрээд

байгаа, өөр бусдаар зүгээр, ой санамж хэвийн байгаа. Г  нь надад учирсан

хохирол болон эмчилгээний зардалыг бүрэн барагдуулсан тул нэмж нэхэмжлэх

зүйлгүй, гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 14 дүгээр хуудас,

хэргийн 2 дугаар хавтас, 214 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтанд гэрч-Г.Бат-Орших мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед багын найзууд

болох Алтантүлхүүр, Баасанжаргал, Оюун нартай уулзаад, Амраа, Сүнжээ, Цэгмид

нартай нийлээд 7-уулаа 21 цагийн үед Модны 2-ын автобусны буудлын замын эсрэг

талд байрлах “+25” нэртэй бааранд орсон. Бид нар баарны хаалгаар ороод шууд

зүүн эргээд дижи-гийн хажуу талын буйдан дээр сууцгаасан бөгөөд хүний 4 шил

пиво захиалаад ууж, сууцгаасан. Тэр үед Алтантүлхүүр бааранд байсан Мигель гэх

залуутай уулзаад юм ярьж байгаад баарнаас гараад явсан. Бид нар нилээн удаан

бүжиглэж байгаад би Алтантүлхүүрийг ирэхгүй болохоор санаа зовоод баарнаас

гараад харсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаад баар руу ороод, сууж

байсан чинь Алтантүлхүүр ганцаараа орж ирсэн бөгөөд өмдөндөө нэг шил архи

хийчихсэн манай найз өгсөн юм гэсэн. Би буцаад бүжгийн талбай дээр бүжиглэж

байсан бөгөөд манай найзууд бүгдээрээ гараад явахаар араас нь куртикээ аваад

баарнаас 02 цагийн үед гарсан. Тэр үед баарны ертөнцийн зүгээр урд талд нь засмал

замтай нарийн гудманд Цэгмид, Мигель гэх залуутай шоронгийн талаар яриад

хэрэлдээд байсан. Манай найзууд бүгдээрээ тэнд хамт байсан ба тэр баарны

хамгаалагч нар байсан. Тэгээд тэр хоёр шатан дээр хэрэлдэж байгаад зам дээр бууж

ирэхэд баарны хамгаалагч нар Мигель гэх залууг салгаад холдуулсан. Тухайн үед би

баарны буланд тамхи татаад тэр хоёрыг хараад зогсож байсан юм. Тэр үед Мигель

гэх залуу хоёр хамгаалагчийн дундуур орж ирээд Цэгмидийн баруун завьж хэсэг рүү

баруун гараараа маш хурдан, хүчтэй цохисон. Цэгмид цохиулаад дагзаараа чанх

арагшаа саваад уначихсан. Тэр үед тас хийх чимээ гарсан. Тэгсэн хамгаалагч нар нь

Мигелийг баарны булан тойруулаад аваад явсан. Би Цэгмид рүү гүйж очиход

Баасанжаргал газар өвдөглөөд Цэгмидийн толгойг өвөр дээрээ тавиад сууж байсан.

Би ирээд “яасан, гайгүй юу” гээд Цэгмидийн гараас бариад татсан чинь Цэгмид

хурхираад эхэлсэн. Тэгтэл Сүнжээ, Хишигжаргал хоёр “наадах чинь тасраад унтчихсан

байна” гэсэн. Цэгмид ерөөсөө ухаан орохгүй хурхираад унтаад байгаа юм шиг

байсан бөгөөд манай найзууд “наадах чинь даарлаа шүү дээ, машинд нь оруулья”

гэсэн. Тэгэхээр нь би Цэгмидийг хоёр гар дээрээ тэврээд Цэгмидийг өөрийнх нь

машины урд нь суулгаад, Сүнжээ жолооны ард суугаад, Баасанжаргал, Алтантүлхүүр,

4

Оюун, Хишигжаргал, бид тав суусан. Тэр үед Цэгмид урд талын суудал дээр ямар ч

ухаангүй толгойгоо гудайлгаад хэвтээд байсан. Тухайн үед манай найз Цолмон,

Лхагвадорж хоёр над руу яриад бид нарын байгаа газар хүрч ирээд нэг шил архи авч

өгөөд явсан. Тэр архийг бид нар хувааж уугаад, 04 цагийн үед би тэд нараас салаад

гэр рүүгээ явахад машинд Цэгмид, Алтантүлхүүр, Баасанжаргал, Хишгээ, Оюун нар

үлдсэн. Тэгээд би гэртээ харьж унтаад, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагт

сэрээд утсаа харсан чинь Алтантүлхүүрээс “Цэгмид одоо болтол ухаан орохгүй

байна” гэсэн мессэж ирсэн байсан. Тэгэхээр нь би буцаагаад залгасан чинь утас нь

холбогдохгүй байсан. Би буцаж унтаад 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13

цагийн үед Оюунцэцэг гэх манай найз над руу яриад “Цэгмид эмнэлэг дээр

хагалгаанд орох гээд байна, чи цагдаагийн хэлтэс дээр очиж уулз” гэсэн. Мигель гэх

залууг Алтантүлхүүр таньдаг юм билээ. Бид нартай хамт ширээнд суугаагүй. Бааранд

ямар нэгэн маргаан болоогүй. Цэгмид, Мигель хоёр хоорондоо юу ч яриагүй.

Мигель, Алтантүлхүүр хоёр хамт шоронд сууж байсан гэсэн. Алтантүлхүүрийг Ишигээ

гэж дуудаж байсан. Цэгмидийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед

би согтуу байсан болохоор царайг нь сайн санахгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр

хавтас, 17, 18 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтанд гэрч-Ц.Мөнхбаяр мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой би Модны 2-ын “М2” бааранд

хамгаалагчаар ганцаараа гарч байсан бөгөөд шөнийн 03 цагийн үед доошоо “+25“

бааранд очиж хамгаалагч Сүлдтэй хамт тэр хавиар байсан хүмүүсийг салгаад байж

байтал “+25” баарны үүдэнд манай бааранд байнга орж ирдэг Мигель гэх залуу

намхан, туранхай, шар үстэй залуутай маргалдаад бас нэг залуутай гурвуулаа шоронд

байсан гэх зүйл яриад байсан. Тэгэхээр нь Сүлд, бид хоёр очоод тэд нарыг салгасан

бөгөөд би Мигелийг баар руу ор гэж хэлсэн чинь шар үстэй залуутай хамт явж

байсан нэг намхан нуруутай залуу Мигель дээр очоод “чи манай найзаас уучлалт

гуй” гэсэн. Тэр үед тэд нартай хамт явж байсан гэх нэг залуу, хоёр эмэгтэй гарч ирсэн.

Тэгээд баарны доод нарийн гудамжны зам дээр очоод Мигель нь тэр шар үстэй

залуу дээр очоод “уучлаарай” гээд байсан. Тэгтэл шар үстэй залуу өөдөөс нь томроод

“би зүгээр шоронд байсан хүн шүү” гээд үл ойшоогоод байсан. Мигель нь

“уучлаарай” гээд гараа сарвайж байгаад шууд алгаа дэлгэсэн чигтээ (мангасдах) тэр

залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл шар үстэй залуу нь арагшаагаа

толгойгоороо савж унасан. Тэгсэн чинь нэг эмэгтэй тэр залууг өвөр дээрээ толгойг нь

тавьж суугаад, нөгөө найзууд нь Мигель рүү дайраад цохих гээд байсан. Тэгэхээр нь

бид нар тэд нарыг болиулсан бөгөөд цагдаа ирж байгаа гэж хэлсэн. Тэр үед Мигель

зам хөндлөн гараад яваад өгсөн. Газарт унасан шар үстэй залуу нь ерөөсөө босч

ирэхгүй байсан. Сүлд, бид хоёр тэд нарыг үлдээгээд баар руу орсон. Би бааран дотор

их удаагүй, өөрийнхөө “М2” баар руу явсан. Мигель бага зэрэг согтолттой, ганцаараа

явж байх шиг байсан. Мигельтэй шар үстэй, намхан нуруутай залуу маргалдаад

байсан ба тэр залуутай хамт 2 залуу, 2-3 эмэгтэй хамт явж байсан. Мигель тэр шар

үстэй залуутай “шоронд байсан, хүн ална” гэх зүйл яриад байсан. Шар үстэй залуутай

хамт явж байсан, адилхан өндөртөй залуу нь Мигелийг таньдаг юм шиг байсан. Тэр

хоёр эхлээд бие биенийгээ цохиж зодоогүй бөгөөд маргалдаад байсан. Тэгээд

5

баарны урд талын гудманд ороод засмал зам дээр Мигель тэр шар үстэй залуугаас

уучлалт гуйх гээд гар барих гэтэл тэр шар үстэй залуу нь гар барихгүй байсан. Тэгтэл

Мигель нь шууд тэр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа мангасдсан. Цэгмид гэх

унадаг залуу өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй бөгөөд Г  гэх залуутай

маргалдаж байгаад тэр залууг нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд Г  нь “яагаад

байгаа юм бэ, хоёулаа больё, эвлэрье” гээд байсан. Гэтэл Цэгмид нь “би эвлэрэхгүй”

гээд тэгж байгаад Г  явах гэхэд Цэгмид хойноос нь татаад авсан. Тэгтэл

Г  “уучлаарай” гэж хэлээд Цэгмидийг мангасдах буюу нүүр рүү нь гараараа нэг

удаа түлхэсэн. Гэтэл Цэгмид гэх залуу нь хойшоогоо толгойгоороо савж унасан гэжээ.

(хэргийн 1 дүгээр хавтас, 19, 22 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтанд гэрч-П.Баасанжаргал мэдүүлэхдээ:

...03 цагийн үед бүгдээрээ баарны гадна гарсан чинь Цэгмид нэг залуутай

маргалдаад байсан. Тэр залууг манай нөхөр Алтантүлхүүр таниад Мигель гэж

дуудаад байсан. Цэгмид Мигелийг цохиж авах шиг болсон. Тэгээд би Цэгмидийг

тэвэрч аваад цаашаа баарны урд талын засмал замтай гудамж руу орсон. Тэр үед

Мигель нь уучлалт гуйя гэж ирээд ,тэр хоёр “уучлаарай” гээд гар хөлөө бариад байх

шиг байсан. Тэгэхээр нь би гайгүй болчихлоо гэж байтал баарнаас хамгаалагч нар

гарч ирээд Бат-Оршихтой барьцалдаж аваад манай нөхөр дундуур нь ороод салгах

гээд би тэр 2 руу анхаарлаа хандуулчихсан байсан. Тэгтэл ард тас гээд чимээ гарсан,

яг хүн алгадаж байгаа юм шиг. Тэгээд эргээд хартал Мигель цаашаа гүйгээд

зугатаачихсан, Цэгмид зам дээр дээшээ уначихсан байсан. Тэгэхээр нь би Цэгмидийн

толгойг тэврээд Цэгмидийг сэрээх гэсэн чинь сэрэхгүй ухаангүй болсон байсан.

Цэгмид амьсгалаад “ёо ёо” гээд өндийхөөр нь Бат-Оршихийг дуудаад Цэгмидийг

тэврүүлээд машин руу суулгасан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 23 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтанд гэрч-А.Алтантүлхүүр мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө манай багын найзууд орж гараад,

ууцгаагаад сууж байгаад 00 цаг өнгөрч байхад Амраа түрүүлээд яваад өгсөн. Тэгээд

би баарны гадаа хальт гарсан байхад Мигель гэх надтай хамт хорих 441 дүгээр ангид

ял эдэлж байсан залуу тааралдаад “юу байна” гээд мэнд мэдсэн. Тэгээд би “эргэж

гарч ирээд уулзъя” гээд буцаад орсон. Амраагаас бусад нь үлдээд шөнийн 01 цаг

өнгөрч байхад гарч ирсэн. Тэгээд найзуудтайгаа зогсож байхад Мигель намайг

хараад хүрч ирээд “юу байна, хамаа” гэсэн чинь Цэгмид намайг өмөөрөөд Мигелийг

“чи хэн юм” гэсэн. Тэгэхээр нь би Цэгмидийг зодоон хийж магадгүй гээд “зүгээрээ

хөгшөөн, таньдаг юм” гэж хэлээд Цэгмидийг баарны хажуугийн шатан дээр аваачиж

зогсоосон. Тэгтэл Мигель дагаад хүрч ирээд надад “чи яагаад байгаа юм, уулзаагүй

удчихаад сонин зан гаргаад” гэж үг хаясан. Тэр үед Цэгмид Мигелийг хальт цохих

шиг болсон ба цаанаас нь 2 хамгаалагч ирээд Мигелийг аваад явсан. Удалгүй

хамгаалагч нар бөөнөөрөө гараад ирсэн ба би Мигельд “чи явчих л даа, би

найзуудыгаа аваад явлаа” гэхэд “үгүй би найзтай чинь гар бариад явна, наадах чинь

эр хүн бол танилцаад явъя” гэсэн. Тэр үед Цэгмид шатнаас буугаад нарийн гудамжны

засмал зам дээр кармандаа гараа хийгээд зогсож байтал Мигель хажуугаар нь

өнгөрөх шиг болсон. Тэгтэл Цэгмид хойшоо саваад уначихсан байсан. Тэгсэн манай

6

эхнэр гүйж очоод толгойг нь тэвэрч аваад толгой нь хагарсан байгаа эсэх, цус гарсан

эсэхийг үзэхэд ямар нэгэн харагдах гэмтэл байгаагүй. Тэгээд бид нар ухаан алдсан

байна, сэргэх байх гэж бодсон бөгөөд Бат-Орших, Оюун 2 харуулуудтай маргалдаад

байсан. Тэгэхээр нь би очиж салгаад буцаад Цэгмид дээр ирэхэд ухаан ороогүй

байсан. Тэгээд би Хишгээд “түргэн дууд” гэж хэлсэн, Хишгээ залгасан. Тэр үед Цэгмид

“ёо ёо пизда” гээд орилоод босоод ирсэн. Тэгээд бид нар зүгээр байна гэж бодоод

Бат-Орших, Цэгмидийг тэврээд машинд суулгасан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 25

дугаар хуудас)

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар

сарын 16-ны өдрийн 16437 тоот дүгнэлтэд:

1. Э.Цэгмидийн биед зүүн чамархай, зулай, баруун зулай ясны шугаман

хугарал, зүүн зулайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулайн хуйхны дотор

гадаргуугийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы

хугарал гэмтэл, цусан хурааг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр

үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх

боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь

биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 38

дугаар хуудас)

Мөрдөн байцаалтанд шинжээч-О.Болороо мэдүүлэхдээ:

...хохирогч Цэгмидийн биед учирсан тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн

нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах үед үүсгэгдэх боломжтой. Зүүн

нүдний ухархайн дотор ханын хугарсан гэмтэл нь цохих үед үүсгэгдэх боломжтой

гэмтэл бөгөөд алгаараа хүчтэй цохих үед үүсгэгдэх боломж бага, гэхдээ боломжтой

гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 41 дүгээр хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Г  нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 03-ны

өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн

147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 06 сарын хорих

ялаар шийтгүүлж, уг ялыг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

4.1.5-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 274

дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн

147.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 06 сарын

хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/71 дугаар шүүгчийн

захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент

байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар

7

зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 17 хоногийн хорих ялаас

өршөөн суллагдсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 78-88 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Г  нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цагийн

үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны гадаа

“найз А.Алтантүлхүүрээ өмөөрч, өөрийг нь цохилоо, уучлалт гуйхад гар барьсангүй”

гэж хохирогч Э.Цэгмидтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа

цохин газар унагааж, эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай, баруун зулай ясны

шугаман хугарал, зүүн зулайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулайн хуйхны

дотор гадаргуугийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор

хананы хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Цэгмид, гэрч

Г.Бат-Орших, Ц.Мөнхбаяр, П.Баасанжаргал, А.Алтантүлхүүр, Шүүх шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16437

тоот дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Гэмтэл согог

судлалын үндэсний төвийн 26845 тоот өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бусад

нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,

шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн

хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

Шүүгдэгч нь хохирогч Цэгмидтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт

нь гараараа цохиж, газар унагаснаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн чамархай,

зулай, баруун зулай ясны шугаман хугарал, зүүн зулайн хатуу хальсан дээрх цус

хуралт, зүүн зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий хүнд хохирол учирсан нь

хоорондоо шалтгаант холбоотой байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д “.Бусдын

бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай

гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан,

ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу

гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн

чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар

хорих ял шийтгэнэ”,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр

зүйлийн 1-д “.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван

мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл

хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан

8

бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг шүүх

сонгох боломжтой, мөн хорих ялын доод хэмжээ багасаж, шүүгдэгчийн эрх зүйн

байдлыг дээрдүүлжээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр

зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг

хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг

буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г д

холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар

яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд шүүгдэгч Д.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах

үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Э.Цэгмид нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний

зардалд 1 026 216 төгрөг төлсөн тухай нотлох баримтыг хэрэгт гаргаж өгснийг

шүүгдэгч хүлээн зөвшөөрч, 3 500 000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг нотлох

баримтын хэмжээнд гэмт хэргийн хор уршигийн хохиролыг нөхөн төлсөн гэж үзэх

үндэслэлтэй болно.

Хохирогч нь өөрт учирсан хүнд хохирлоо эмчлүүлэхтэй холбоотой цаашид

гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны

журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн “би шоронд байсан

хүн шүү” гэж Г тай хэрэлдэн маргалдсан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт

хэрэг гарсан, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас

хохирогчид учирсан хор уршигийн төлбөрт 3 500 000 төгрөг төлсөн, хохирогч

гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 105 хоног цагдан хоригдсон болохыг

тус тус дурдав.

Хохирогч Э.Цэгмид шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба

улсын яллагч түүнийг болон шинжээч Болороог хуралдаанд оролцуулна гэсэн

хүсэлтээсээ татгалзсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8

дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Г хүний эрүүл мэндэд хүнд

хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

9

2. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр

зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г 2 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар

Г д оногдуулсан 2 жил 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад

эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар

Д.Гантулгын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-

ны өдрийг хүртэл 30 хоног, 2017 оны 02 дугаар сарын 03-наас 2017 оны 3 дугаар

сарын 31-ний өдрийг хүртэл 57 хоног, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс

өнөөдрийг хүртэл 18 хоног, нийт 105 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн

хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г д урьд

авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх

ялыг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Хохирогч Цэгмид нь цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т

зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,

түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан

авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т

зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г д авсан

цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН