| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 131/2020/00121/И |
| Дугаар | 213/МА2020/00010 |
| Огноо | 2020-05-27 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 213/МА2020/00010
Б.Ж нэхэмжлэлтэй *******,
******* нарт холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 131/ШШ2020/00351 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянөндөр сум 3 дугаар багт оршин суух Б.Ж
Хариуцагч Баянхонгор аймгийн Баянөндөр сум 1 дүгээр баг *******гийн *******
Хариуцагч Баянхонгор аймгийн Баянөндөр сум 3 дугаар баг *******ын ******* нарт холбогдох
Баянхонгор аймгийн Баянөндөр сумын 3 дугаар баг ........... байрлах ******* дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1014 мкв газраас 476 мкв газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******ын өмгөөлөгч , хариуцагч ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт шинэ гудамж гаргаж иргэдэд газар олгох үед одоогийн хаягаар 3 дугаар баг .......... байрлах 1014 м2 газрыг 2 айлын газар гэж найз *******ын хамт тал талаар нь хашаагаа хатгаж 2000 онд авсан юм. Тухайн үед манай сум дээр газрын даамал гэж хүн байгаагүй сум дээр орон тоо байхгүй гэдэг байсан. Хүмүүс дуртай газраа, дуртай хэмжээгээр хашаа хатгадаг байсан. ******* нь надад хэлэлгүй, миний зөвшөөрөлгүй зээ дүү *******д уг 1014 м2 газрыг 8 кг ноолуураар зарж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан байна. Газрын даамлаас асуухад та өөрөө байхгүй байсан учир *******ын хүсэлтээр 2011 оны 03 дугаар сарын 28 ний өдөр *******ийн нэр дээр гэрчилгээ гарсан гэж хэлсэн.
*******ын нэр дээр гэрчилгээ олгож өмчлүүлсэн нь хууль зөрчиж, мөн миний өмчлөх эрхэд халдсан тул Улсын бүртгэлийн хэлтэсээс олгосон 2011 оны 03 дугаар сарын 28 ний өдрийн *******ийн нэр дээрх ******* дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн, 1014 мкв газрын тал болох 476 мкв газрын жинхэнэ өмчлөгч нь Б.Жмөн болохыг тогтоож өгнө үү. Би өөрийн өмчлөх хэсэг 476 мкв газраа 4.000 000 төгрөгөөр үнэлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийг уг дүнгээр бодож тушаасан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сосоргэрэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би 2005 онд Баянхонгор аймгаас Баян-Өндөр сумын дунд сургуульд шилжиж очоод 6 дугаар ангидаа суралцсан байдаг. 2005 онд манай аав сумдаа газар аваад хашаа барих гэж байхад нь ******* ах ирээд манайх хашаа барихад боломж муу байх тул хамтраад хашаа барих саналт гаргахад манай аав зөвшөөрч хамтарч хашаагаа барьж байсан юм. ******* ах, эхнэр Пагматайгаа хамт ирээд хашааны зүүн талыг тоосгоор барихаар болоод манайх хашааны баруун болон хойд талын хашааг барьсан мөн манайх үйлчилгээний зориулалттай байшин барьж 2010 онд тухайн үйлчилгээний зориулалттай газрын гэрчилгээг авсан байдаг. Тухайн хашааны талыг нь манайх эзэмшдэг болохоор тухайн газрын гэрчилгээг авахад хамтын эзэмшлийн газар учраас ******* ахтай уулзаж байж авахаар болсон юм. ******* ахад хашааг зарсан талаар мэдээгүй байсан, гэнэт шүүхээс хүмүүс ирээд газрыг бүхэлд нь битүүмжилсэн юм. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын газрын даамал Төмөрөө гэх хүн нь ******* ах тухайн хашааныг гэрчилгээг гаргаад өгчих гээд гуйгаад байхаар нь гаргаж өгсөн талаар хэлж байсан. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ...... газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь 2010 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн *******аас Булган 3 дугаар баг .............. 1045 мкв талбайтай газрыг худалдан авч 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж миний эзэмшлийг баталгаажуулж өгсөн юм. гэдэг хүнд одоогийн байгаа байшингийн дорхи газрыг гуйгаад байхаар нь өгсөн юм. Иргэн нь миний эзэмшлийн газар дээр жижиг байшин гуанз гаргах гэж байшин барьсан бөгөөд байшин барьсныхаа дараа энэ байшингийн дорхи газрыг ахдаа өгчөөч гэж гуйгаад байхаар нь би байшингийн доорхи газрыг өгсөн юм. Би 2013 онд Улаанбаатар хот руу шилжсэн 2013 оноос одоог хүртэл манай эзэмшлийн газар амьдарч байна. Би эзэмшлийн газраа хүнд зарсан тул хашааг булаацалдаад байна. Миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү. Би гэдэг хүний газрыг булаацалдаагүй өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
******* нь миний төрсөн дүү байгаа юм, ******* нь хашаа барихад нь тусалж дэмжээд хашаа барьж байсан талаар хараагүй. ******* нь банкнаас мөнгө зээлчихээд төлөх болчихоод мөнгөний хэрэг гараад байна гэж манайд ирэхээр нь бид нар ******* мөнгөний боломжтой байх, түүнээс мөнгө зээл гэж хэлж байсан юм. Тухайн үед ******* нь *******ын банкны өрийг дарж тухайн хашааг худалдаж аваад гэрчилгээг нь гаргуулж авсан байдаг. нь тухайн хашаанд буусан айл байгаа юм, ******* нь ахын гэрийг нүүлгэмээр байна гэхээр нь би хамаатан айл юм чинь байлгаж бай гэж хэлсэн юм. Одоо хашаанд Б.Жхүргэн гэх айл нь байдаг юм, нь өөр хашаа руу нүүсэн байсан. Сүүлд нь газрын маргаан үүсээд байгаа юм гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* овоготой ******* Б.Жхэрэгт холбогдуулаад дараах тайлбарыг гаргаж байна. Би гэдэг газрын байцаагчаар газар шилжүүлээд авсан юм. Ингээд би гэр бүл хүүхдүүдтэйгээ тоосго цохиж байгаад хашаа байшин барьсан юм. гэдэг хүн надад хашааны буланд жижиг амбаар баръя гэсэн юм тэгэхээр нь таньдаг хүний хувьд тэг тэг гэж хэлсэн юм. Ингээд би төслийн зээлтэй байсан учир ******* гэдэг хүнээс 500.000 төгрөг аваад хашаагаа өгсөн юм гэжээ.
Шүүх: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын . байрлах газар өмчлөх гэрчилг........ээний дугаар *******, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 1014 мкв хэмжээ бүхий газрын 476 мкв хэмжээтэй газрын өмчлөгч нь нэхэмжлэгч овогт Б.Жмөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
******* нь хашаа, газраа 2009 оны 5 сард ноолуураар зарсан, манайх 7 сард авсан хашаанд бууж, ахынх зөрж нүүсэн, энэ хашаа зарагдаж байгаа байдлыг сайн мэдэж байсан бөгөөд намайг ноолуурын үлдэгдлээр авлаа гэдгийг мэдэж байсан. Нэг хашаанд байгаа хоёр айл, хашаа зарагдаж, нэг айл нь сумын төвийн өөр газар бууж, зөрөөд айл бууж байхад хашаа зарагдсныг мэдээгүй хэлсэн нь ямар нэгэн санаа оноотой хэлсэн байгаа юм. Энэ газрын маргаантай асуудлын талаар дээд шатны байгууллагад хандалгүй шууд шүүхэд хандсан байна. Манай хашааны талаар засаг дарга нарын захирамж ойлгомжгүй маргаантай нотлох баримтаар хэргийг шийдлээ гэж үзэж байна. Ийм анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Гэвч энэ захирамжын зайлшгүй бүрдэл хэсэг болох эзэмшил газрын эргэлтийн цэг болох байршлын кадастрын зураг дээр, 040600002-00110 нэгж талбарын хэмжээ 31 мкв болох нотлох баримт хэрэгт авагдсан байна. Шинжлэх ухааны ололт дэвшил, программын өндөр нарийвчлалын улмаас кадастрын зураглал давхцах, буруу байршил тогтоох боломжгүй юм.
Энэ байдал нь *******т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот захирамжаар олгосон 1045 мкв газарт өөрчлөлт ороогүй байдал харагдах бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар захирамжинд 31 мкв гэхийг 1045 мкв гэж ташаа бичигдсэн гэж үзэхээр байна. Ийм нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн заалтаар нь тухайн шаардлагыг шүүхээс өөр байгууллага, албан тушаалтанд эхлээд гаргаж, тэндээс гарсан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах боломжыг тусгасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2020/00351 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
нь тухайн үед сумын төвд амьдарч байгаагүй. Сүүлд Баян-өндөр Баянцагаан сумын зааг дээр Зэрэглээ гэдэг газар гуанз ажлуулж байгаад сумандаа ирсэн үе таарч , манайх баахан тоосго өрөөд байж байхад ирж надтай уулзаад, ахаа танай хашааны урд өнцөгт нь гуанзны байр бария, гэж гуйхаар нь би зөвшөөрсөн, би сайхан сэтгэлээр зөвшөөрсөн. Би хууль мэдэхгүйн харгайгаар анхан шатны шүүх дээр ихээхэн зүйлийг алджээ, өмгөөлөгч авдаг юм байна гэдгийг сая шүүхийн шийдвэр гарснаас хойш мэдлээ шүү дээ яг үнэнийг хэлэхэд их алджээ.
Болсон явдлыг мэдэх гэрч маш олон байна, нарийн нягтлаж шалгуулах зүйл ч их байна, анхан шатны шүүхийн шийдвэр шударга гарлаа гэдэгт эргэлзээтэй байна иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж гомдол гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жнь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын .... тоотод байрлах ******* дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1014 мкв газраас 476 мкв газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.
Баян-Өндөр сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар захирамжаар /хх-ийн 61-64 дүгээр тал/ *******т газар өмчлүүлжээ.
Баян-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар /хх-ийн 68-69 дүгээр тал/ хавсралтанд заасан 57 иргэнд газар өмчлүүлсэн (ийн д нарлаг ..... гээд 1045 мкв газар олгосон) бөгөөд захирамжийн 4 дүгээр заалтанд 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар захирамжуудын хавсралтанд дурьдсан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүчингүйд тооцсон байна. Иймд Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар захирамж нь өмнөх захирамжуудыг хүчингүй болгоогүй зөвхөн (өмнөх захирамжуудын хавсралтанд дурьдсан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг) хүчингүйд тооцсон захирамж гаргажээ. Тухайлбал Баян-Өндөр сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар захирамж буюу /хх-ийн 61-64 дүгээр тал/ *******т газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүйд тооцсон захирамж хэрэгт авагдаагүй байна.
Баян-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 138 дугаар захирамжаар /хх-79 дүгээр тал/ *******гийн *******д нарлаг 5-2б гээд 1014 мкв газар олгосон байна.
Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/29 тоот захирамжаар /хх-ийн 70-71 дүгээр тал/ д өмнөх 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар 31 мкв газар олгосныг 76 мкв болгож залруулга хийсэн байна.
Дээрх захирамжуудаас дүгнэлт хийж үзвэл анх *******т газар өмчлүүлэн олгож байсан одоо маргаан бүхий газар дээр Баян-Өндөр сумын Засаг даргын нийт 4 захирамж гарсан бөгөөд *******т газар өмчлүүлсэн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар захирамж хүчинтэй, *******гийн *******д нарлаг 5-2б гээд 1014 мкв газар олгосон 2010 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 138 дугаар захирамж хүчинтэй, ийн д өмнөх захирамжаар 31 мкв газар олгосныг 76 мкв болгож залруулга хийсэн 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/29 тоот захирамж хүчинтэй хэвээр байгаа бөгөөд тухайн орон нутгийн Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар тухайн газрыг хэн өмчилж авахыг нотолсон баримт байхгүй, өмнөх захирамжинд *******т газар олгосон байсныг хүчингүй болгож хэнд олгосон болохоо тодорхой заагаагүй, захирамжинд өмчлүүлэх газрыг байршил, зааг, зориулалт, өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгаагүй, маргаан бүхий иргэд нь дундаа болон хэсгээр өмчилж байгаа бол дундаа болон хэсгээр өмчилж байгаа өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ зэргийг заагаагүй байна. Иймд газар өмчлүүлэх тухай тухайн орон нутгийн Засаг даргын шийдвэр тодорхой гараагүй байна. Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжууд хоорондоо авцалаагүй ойлгомжгүй тухайлбал Баян-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар захирамжаар хавсралтанд ийн д 1045 мкв гэж газрын хэмжээг заасан мөртлөө Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/29 тоот захирамжаар ийн д 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар захирамжаар 31 мкв газар олгосныг 76 мкв болгож залруулсугай гэж заасан нь нэг захирамжаар өмчлүүлэх газрын хэмжээг хоёр өөр байдлаар заасан ( 83 дугаар захирамжаар д 1045 мкв гэж олгосон гэж байгаа бол нөгөө А/29 тоот захирамжаар д 83 дугаар захирамжаар 31 мкв газар олгосныг залруулав гэж зааж) байгаа нь аль зөв болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан журмын дагуу шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь хэрэгт байгаа үйл баримт болон нотлох баримттайгаа үндэслэгдэж гараагүй гэж үзэхээр байна. Зүй нь Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжуудаас харвал 76 мкв газрыг ийн д, 1014 мкв газрыг *******гийн *******д олгожээ гэж дүгнэж болохоор харагдаж байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу тухайн орон нутгын удирдлага Баян-Өндөр сумын Засаг даргаас ийн , *******гийн ******* нар нь хэн нь хэдэн мкв газрыг өмчлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тухайгаа тоо хэмжээ, зураглал байршил, заагийг тодорхой зааж, хэмжилт хийж, шийдвэрлэж өмнөх Засаг даргын гаргасан захирамжуудаас аль захирамжийг нь үндэслэлтэй, аль захирамжийг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тухайгаа тодорхой заагаагүй, тухайн сум орон нутгийн удирдлага иргэдийхээ газрын маргааныг эцэслэж шийдвэрлээгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 16 дугаар тал/ Баян-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг 5-2а тоот гээд 31 мкв газрыг ийн д хууль ёсны өмчлөгчөөр зааж Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байгаа боловч улсын бүртгэлийн Г-0308000031 дугаарт бүртгэв гэж заасан боловч бүртгэлийн дугаар нь засвартай байна.
Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 17, 84 дүгээр тал/ Баян-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг 5-2б тоот гээд 1014 мкв газрыг *******гийн *******д олгож хууль ёсны өмчлөгч гэж үзэж Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Анхан шатны шүүх *******гийн *******д 1014 мкв газрыг олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа тухайгаа тодорхой заалгүйгээр 1014 мкв газраас 476 мкв газрыг өмчлөгч нь Б.Жмөн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Баян-Өндөр сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар газар өмчлүүлэх тухай захирамж /хх-ийн 68-69 дүгээр тал/, Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/29 тоот захирамжинд заасан /хх-ийн 70-71 дүгээр тал/ иргэн ийн д өмчлүүлэх газрын хэмжээ нь 1045 мкв, 31 мкв, 76 мкв гэж янз бүрээр заасан байхад Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 16 дугаар тал/ Засаг даргын захирамжтайгаа тохирохгүй, авцалдаагүй болсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд харьцуулан дүгнэлт хийж үйл баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэхдээ 1045-31=1014 гэж дүгнээд шийдвэрлэхдээ 476 мкв газрыг ийн д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Иргэнд өмчлүүлж байгаа газрын хэмжээ тодорхой биш янз бүрээр бичигдсэн нөхцөлд шүүх зохигч талуудаас болон эрх бүхий хүмүүсээс тодруулах, хооронд нь харьцуулан дүгнэлт хийх, шаардлагатай гэж үзвэл шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр нотлох баримтанд тулгуурлаж шийдвэрлэх үндэстэй байжээ.
Нэхэмжлэгч Б.Жнь *******гийн *******д 1014 мкв газар олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэлгүй гэж үзэж, зөвшөөрөхгүй байгаа бол энэ тухайгаа эрх бүхий газарт гомдлоо гаргаж шийдвэр гаргуулаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу ийн д 31 мкв газрын, *******гийн *******д 1014 мкв газрын гэрчилгээг олгож тус тусын газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Улсын бүртгэлийн гэрчилгээ тус бүрд нь олгогдсон байхад Б.Жнь *******гийн *******д олгосон Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зөвшөөрөхгүй тухайгаа тайлбарлажээ. Иймд шүүх Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зөвшөөрөхгүй бол энэ тухай маргаанаа хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлж болохыг зохигч талуудад эрх үүргийг нь сайн тайлбарлаж ойлгуулаагүй, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагчийн өмгөөлөгч гээс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 131/ШШ2020/00351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчийн өмгөөлөгч д олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
В.ЦЭЦЭНБИЛЭГ