Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/03682

 

 

 

 

 

2024 оны 00 сарын 23 өдөр

       Дугаар 102/ШШ2024/03682

Улаанбаатар хот

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч

 

Хариуцагч: Л

 

Хариуцагч: М

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: У

 

Нэхэмжлэлийн шаардлага: 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ЛЛ холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

2021 оны 02 дугаар сарын 0-ны өдөр ЧЧ болон “ММ” ХХК-ийн захирал ЛЛ нар нь “Өр авлагын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр ЧЧ нь Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 01.05 м2 талбайтай байрыг 100,000,000 төгрөгөөр УУ шилжүүлэх, мөн “Хюндэй 2000 эл си0” /Hyandai 2000LC/ маркийн  00 улсын дугаартай  экскаваторыг 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр “ММ” ХХК-д түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүн 180,000,000 төгрөг болно.

Гэрээний төлбөрийг ЛЛ нь өөрийн эзэмшлийн “Хюндэй 480 эл си0” /Hyandai 480LC0/ маркийн 80-61УН улсын дугаартай экскаваторыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдад түрээслүүлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 160,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.

2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ”-гээр Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, 01.05 м2 орон сууцыг 100,000,000 төгрөгөөр тооцож УУ шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ийнхүү тохиролцсоны үндсэн дээр УУ нь уг орон сууцыг Хас банкны барьцаанд тавьж зээл авсан билээ.

Мөн “Өр авлагын гэрээ”-ний 2.2-т гэрээгээр тохирсон авлагыг ЧЧ нь “Хюндэй 480 эл си0” /Hyandai 480LC0/ маркийн 80-61УН улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрөөр суутгаж дуусаагүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг “ММ” ХХК-ийн захирал ЛЛгээс нэхэмжлэх, 3.5-т ЛЛ нь иргэн ЧЧт өглөгийг бүрэн барагдуулах үүргийг хүлээхээр тохиролцсон.

Тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 160,000,000 төгрөгийг ЛЛгийн эзэмшлийн “Хюндэй 480 эл си0” /Hyandai 480LC0/ маркийн 80-61УН улсын дугаартай  экскаваторын түрээсээр барагдуулаагүй. Хариуцагч ЛЛ нь тус экскаваторын түрээсийн төлбөрийг ЧЧт шилжүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “ММ” ХХК-ийн захирал ЛЛг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно.

Тиймээс 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ“-ний үлдэгдэл төлбөр 160,000,000 төгрөгийг хариуцагч ЛЛгээс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь анх хариуцагч ЛЛ болон “ММ” ХХК-иудад холбогдуулж 160,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэхдээ нэхэмжлэгч нь хариуцагч “ММ” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

2. Хариуцагч ЛЛ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн ЧЧын нэхэмжлэлтэй, ЛЛ холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Нэг. Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тухайд:

Хариуцагч ЛЛ нь нэхэмжлэгч ЧЧтой Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй учир тус гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл хийгдээгүй болно.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдсан тохиолдолд өмчлөх эрхийг шинэ өмчлөгчийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт байхгүй болно.

Хоёр. “Хюндай 2000 ЭлСи-0” маркийн 00 улсын дугаартай экскаваторыг түрээсэлсэн харилцаа үүсээгүй тухайд:

Нэхэмжлэгч нь 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр “Хюндай 2000 ЭлСи-0” маркийн 00 улсын дугаартай экскаваторыг “ММ” ХХК-д түрээслэхээр амаар ярилцаж байсан боловч нэхэмжлэгч нь уг экскаваторыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй тул түрээсийн харилцаа үүсээгүй бөгөөд түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг төлөхийг шаардах үндэслэлгүй.

Өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй бөгөөд хэрэгт хавсаргагдсан өр авлагын гэрээ нь хэрэгжих боломжгүй, хэн нэгэнд шаардах эрхийг үүсгээгүй, зөвхөн цаасан дээрх хэлцэл болно.

Иймд нэхэмжлэгчийн 160,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УУ шүүхэд гаргасан тайлбартаа: УУ миний бие 2018 оны хавар “ММ” ХХК-ийн захирал ЛЛг Говь-Алтай аймагт төслийн ажил явахад нь ЧЧ ахын “Hyundai 2000 LC-0” маркийн 00 улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэхээр тохиролцсон. Мөн “ММ” ХХК Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах орон сууцыг Хас банкны барьцаанд тавихад нь би байсан.

Учир нь 00 улсын дугаартай экскаватор миний төрсөн дүүгээс ЧЧ ах бэлэн мөнгөөр нь худалдаж авсан. Мөн Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот байрыг би худалдаж авахаар тохирсон байсан бөгөөд найз ЛЛ итгэж барьцаанд тавиулсан.

ЧЧ ахын 00 улсын дугаартай экскаваторыг “ММ” ХХК-ийн захирал ЛЛ түрээслэхээр тохиролцож ажилд гаргаад 2018 оны зун, намар ажил хийгээд авсан түрээс ч байхгүй итгэж барьцаанд тавиулсан байр нь ч барьцаанд хураагдаж байгааг 2024 оны 6 дугаар сарын 10-ний өдөр л мэдлээ.

ЧЧ болон “ММ” ХХК-ийн захирал ЛЛ нартай 2024 оны 02 дугаар сарын 0-ны өдөр өр авлагын гэрээ байгуулсан, тус гэрээгээр ЛЛ ЧЧ ахын төлбөрийг төлж барагдуулаад Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоотод байрлах, 01.05 м2 талбай бүхий байрыг УУ миний бие өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон байсан. Тийм учраас тухайн үед ЧЧ ах өөрийнхөө нэр дээрх Сүхбаатар дүүрэгт байрлах тус байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх5, 34/, 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ”-ний хуулбар /хх6-8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/шш2021/03080 дугаар шийдвэрийн хуулбар /хх50-56/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 102/шз2022/00600 дүгээр захирамжийн хуулбар /хх50-58/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 102/гх2022/00011 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар /хх50-60/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №22300510 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолын хуулбар /хх61/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №22300510/145 дугаар “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолын хуулбар /хх0/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Шүүхийн тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/301 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх100/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02-05/204 тоот хариу албан бичиг /хх110/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/шш2021/03080 дугаар шийдвэрийн хуулбар /хх111-110/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №142 дугаар магадлалын хуулбар /хх118-128/, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001/шхт2022/000320 дугаар тогтоолын хуулбар /хх120/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 102/шз2022/00600 дүгээр захирамжийн хуулбар /хх130-131/.

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх10, 10/.

 

0. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 2/6005 тоот “Хариу хүлгүүлэх тухай” албан бичиг /хх44/, Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн №001 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх45-46/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Хэрэгт “ММ” ХХК-ийг төлөөлж ЛЛ болон ЧЧ, УУ нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдөр байгуулагдсан “Өр авлагын гэрээ” авагдсан ба гэрээний зорилгыг талууд: “Энэхүү гэрээний зорилго нь ‘ММ’ ХХК-ийн захирал ЛЛгээс ЧЧын  Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлалтай 01.05м2 байрны үлдэгдэл төлбөр, ‘Хюндэй 2000 эл си0’ /Hyandai 2000LC/ маркийн, 00 улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөр гэх мэт авлагыг, ‘ММ’ ХХК-ийн захирал ЛЛгийн эзэмшилд байгаа ‘Хюндэй 480 эл си0’ /Hyandai 480LC0/ маркийн 80-61УН улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлж түрээсийн орлогоор авлагыг барагдуулахад талуудын хооронд үүсэх харилцаа, эрх үүрэг, хүлээх хариуцлагыг зохицуулахад оршино” гэж тодорхойлжээ.  

 

2. 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ”-гээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлалтай, 01.05м2 байрыг 100,000,000 төгрөгөөр худалдан авах нөхцөлтэйгөөр урьдчилгаа болох 20,000,000 төлж “Хас” банкны барьцаанд тавиулсан байрны үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөг /гэрээний 1.1 дэх заалт/;

2/ “ММ” ХХК-д 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд “Хюндэй 2000 эл си0” /Hyandai 2000LC/ маркийн  00 улсын дугаартай экскаваторыг сарын 0,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулсан төлбөр болох 10,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс операторын цалин хөлс, засвар үйлчилгээний зардалд 0,000,000 төгрөгийг суутган 100,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхийг харилцан тохиролцож 80,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов /гэрээний 1.2 дахь заалт/;

2/ Гэрээний 1.1 болон 1.2-т заасан төлбөрийн авлагыг нийлүүлэн харилцан тохиролцсон 160,000,000 төгрөгийн авлагыг “ММ” ХХК-ийн захирал ЛЛгийн эзэмшилд байгаа “Хюндэй 480 эл си0” /Hyandai 480LC0/ маркийн 80-61УН улсын дугаартай эксковатыг 2021 оны  4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдад түрээслүүлэх зарчмаар ЛЛгээс авах авлагыг бүрэн барагдуулж авна /гэрээний 1.3 заалт/;

3/ Заасан хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 01-2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөөр авлага бүрэн төлөгдөж дуусаагүй тохиолдолд ЛЛгийн зүгээс төлж барагдуулахаар тохиролцов /гэрээний 1.5 заалт/;

4/ ЧЧ “ММ” ХХК-ийн захирал ЛЛ нарын өр авлага дуусгавар болоход,  Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлалтай 01.05м2 байрыг, Иргэн УУийн нэр дээр эзэмшлийг шилжүүлж өгөхөөр тохиролцов /гэрээний 1.6 заалт/.

 

3. Нэхэмжлэгч ЧЧ хариуцагч ЛЛ болон “ММ” ХХК-иудад холбогдуулж 160,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагч “ММ” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

 

5. Нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ “...талуудын байгуулсан өр авлагын гэрээний ...1.3, 1.5 дахь заалтуудыг үндэслэн 160,000,000 төгрөгийг хариуцагч ЛЛгээс нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

6. Хариуцагч ЛЛ нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...нэхэмжлэгч ЧЧтой үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээний харилцаанд ороогүй учир тус гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй, ...Хюндай 2000 эл си-0’ маркийн 00 улсын дугаартай экскаваторыг түрээсэлсэн харилцаа үүсээгүй, ...түрээслэхээр амаар ярилцаж байсан боловч нэхэмжлэгч нь уг экскаваторыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй, ...өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгчид шаардах эрхийг үүсгээгүй” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

Хоёр.

 

1. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй.

 

2. 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ”-ний 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудыг уг гэрээний нэг тал болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УУийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, Авто тээврийн үндэсний төвөөс тус шүүхэд ирүүлсэн 00 улсын дугаартай, “Хюндэй робекс 2000 эл си - 0” /Hyandai Robex 2000LC0/ маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/шш2021/03080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлалуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд өмнө үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ”-гээр харилцан тохирсон. Ийнхүү тохирсон нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн  гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 180 дүгээр зүйлийн 180.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

3. Хариуцагч ЛЛгийн “...нэхэмжлэгч ЧЧтой үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээний харилцаанд ороогүй учир тус гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй” гэх татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотлоогүй. 

 

4. Иймд хариуцагч ЛЛгээс 160,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн “Өр авлагын гэрээ”-ний 1.5 дахь заалт, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж шүүхээс үзэв. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 058,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 058,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЧЧ нь хариуцагч “ММ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЛЛгээс 160,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЧЧт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 058,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 058,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 110.4, 110.0-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 0 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                              Н.ХАНГАЛ