Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 17

 

”, 62.5-т “итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно”, 62.6-т “Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэгэн адил дуусгавар болно” гэж тус тус заасан ба “Х б” ХХК-ийнхууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяраас тус банкны Увс салбарын захирал албан тушаалтай, Олонхой ургийн овогтой Хүрэлбаатарын Батнасанд олгосон итгэмжлэлийн хоёр жилийн хугацаа дууссан буюу итгэмжлэл дуусгавар болсон байхад Х.Батнасангаас Ж.Ст итгэмжлэл олгосон нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр “Х б” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.5-т заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х б” ХХК-ийнУвс салбарын нэхэмжлэлтэй, У.Э, Л.Б нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн төлбөр 8,043,345.97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,976,711.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 326,391.03 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 13,355,448.74 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр дээрхи асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ийннэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,727 /хоёр зуун хорин дөрвөн мянга долоон хорин долоо/ төгрөгийг, мөн хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 224,727 /хоёр зуун хорин дөрвөн мянга долоон хорин долоо/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас буцаан гаргуулж олгох үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Х б” ХХК-ийнУвс салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э, Л.Б нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 8,043,345.97 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,976,711.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 326,391.03 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 13,355,448.74 төгрөг гаргуулах, үндсэн зээлийн төлбөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгө орлогоор хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ийннэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,727 /хоёр зуун хорин дөрвөн мянга долоон хорин долоо/ төгрөг, хариуцагч У.Э-ийн давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,727 /хоёр зуун хорин дөрвөн мянга долоон хорин долоо/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас буцаан гаргуулж олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ                                                  

Л.АЛТАН