Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2024/00187

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Ж******* сум, Ц******* баг, ******* ******* тоотод оршин суух, Ө******* овогт Т*******ы О*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Ж******* сум, Ж******* баг, Ц******* ******* 6 давхар байрны 6 давхар тоотод оршин суух, Мын А,

Хариуцагч: Ховд аймаг, Ж******* сум, Ж******* баг, Ц******* ******* 6 давхар байрны 6 давхар тоотод байрлах Э " ХХК-ийн захирал А.Ч нарт холбогдох,

33,000,000 (гучин гурван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.О******* нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд 20 ажилчинтай бригад ахалж, Э гүн ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн А блокны барилгын карказны ажлыг 110,000,000 төгрөгийг ажлын хөлстэйгээр гэрээг М овогтой А болон Э гүн ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. ...Э гүн ХХК-ийн М овогтой Ад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр суурийн түвшинг барилгын зургийг зохигчтой ярьж дээшлүүл хэмээн удаа дараа хэлж анхаж байсан. Гэвч М.А зүгээрээ суурь ухсан ажлын хөлсийг нэмж олгоно хэмээн ажил хийлгэсэн. Манай бригадын 19 ажилчин, түүний гэр бүлийн хүмүүс ажлын хөлсөө надаас нэхэж утсаар залгаж, гэрт ирж дарамталж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. ...Мөн 19 хүний хөлс нэхэг******* би хувиасаа 23,880,000 төгрөгийг 10 хүнд нь хувааж өгсөн тул итгэмжлэл авах шаардлага байхгүй би бие даагаад нэхэмжлэл гаргаад явчих боломжтой болж байгаа юм. Харин Р.Б, Б.О, Х.Н, Б.С, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.М нарт тус бүр 1,140,000 төгрөгөөр бодож нийт 9,120,000 төгрөг өгөөгүй байна.

Иймд манай бригадын ажлын хөлс 18,000,000 төгрөг, анх гэрээ хийсэн ажпын хөлс, 110,000,000 төгрөгөөс хүлээн авсан 95,000,000 төгрөгийг хасаад үлдсэн аваагүй байгаа 15,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг Э ХХК болон М.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...1 дүгээр зүйл: "33,000,000 (гучин гурван сая) төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагын хариуд хариуцагч А.Ч нь нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Р.Б, Б.О, Б.С, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******ы О*******, нэхэмжлэгч Хиын Н нарт 10,000,000 (арван сая) төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үл маргах журмаар шилжүүлэн өгөхөөр тохиролцов.

2 дугаар зүйл: Хариуцагч А.Ч нь гэрээнд дурдсан хугацаанд тохиролцсон мөнгө болох 10,000,000 (арван сая) төгрөгийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Р.Б, Б.О, Б.С, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******ы О*******ы тоот Хаан банкны нэрийн дансанд нь шилжүүлснээр гэрээний үүргээ гүйцэтгэсэнд тооцно.

3 дугаар зүйл: Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

4 дүгээр зүйл: Энэ гэрээ нь гэрээний 2-т заасан үүргээ Б тал бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

5 дугаар зүйл: Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж, энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.О*******ы нэхэмжлэлтэй, М.А,Э " ХХК-ийн захирал А.Ч нарт холбогдох,33,000,000 (гучин гурван сая) төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Т.О*******, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар нь эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: хариуцагч А.Ч нь нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Р.Б, Б.О, Б.С, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******ы О*******, нэхэмжлэгч Хиын Н нарт 10,000,000 (арван сая) төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үл маргах журмаар шилжүүлэн өгөхөөр, хариуцагч А.Ч нь гэрээнд дурдсан хугацаанд тохиролцсон мөнгө болох 10,000,000 (арван сая) төгрөгийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Р.Б, Б.О, Б.С, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******ы О*******ы тоот Хаан банкны нэрийн дансанд нь шилжүүлэхээр, уг мөнгийг барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгөөс тал хувь болох 156,475 төгрөгийг улсын орлогоос, 156,475 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О*******ы нэхэмжлэлтэй, М.А, “Э " ХХК-ийн захирал А.Ч нарт холбогдох, “33,000,000 (гучин гурван сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч А.Ч нь нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Р.Б, Б.О, Б.С, Б.М, Н.Ц, Б.Б, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******ы О*******, нэхэмжлэгч Хиын Н нарт 10,000,000 (арван сая) төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үл маргах журмаар шилжүүлэн өгөхөөр, уг мөнгийг 10,000,000 (арван сая) төгрөгийг Т.О*******ы Хаан банкны тоот дансанд нь шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 (гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавь) төгрөгөөс тал хувь болох 156,475 (нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос, 156,475 (нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН