Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 143/ШШ2024/00335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 25 өдөр Дугаар 143/ШШ2024/00335 ******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/ Өмнөговь аймаг, ******* сум, *******, Д*******ы ******* тоот

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын *******ын ажилчдын

 

2023 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөгийн буцалтгүй тусламж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн төлөөлөгч О.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******гийн ******* нь эзэмшсэн мэргэжлээрээ эрчим хүчний салбарт 35.8 жил ажилласан ба 2012 оноос хамт олны итгэлийг хүлээж *******ын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний хорооны орон тооны даргын сонгуульт ажилтнаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн тайлан сонгуулийн хурлаар дахин сонгогдон идэвх зүтгэлтэй чин шударгаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сонгуулийн хугацаа дуусгавар болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх тохиолдлоор сонгуульт ажилтнаас чөлөөлөгдсөн болно. Үйл ажиллагааны хувьд тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь 1996 оноос эхлэн Монголын эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагат элсэн орж, гишүүн байгууллагын батламж аван хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулан татвараа төлж, тус холбооны дүрэм, журмын хүрээнд хамтын үйл ажиллагаатай ажилладаг. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны журмын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын 23 тоот тогтоолоор баталсан сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх заалтын дагуу буцалтгүй тусламжийг олгуулах бүрэн үндэслэлтэй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдсаны дагуу эрчим хүчний салбарт ажилласан. Яриад байгаа тэтгэмж гэдэг нь тусгай үйлдвэрчний эвлэлийн сонгуульт орон тооны ажилчдад хамтын гэрээний заалт нэгэн адил тусгагдана гэсний дагуу эрчим хүчний салбарт ажилласны урамшуулал болгож хамтын гэрээний заалтаар тэтгэмж авсан байгаа. Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны тухайд манай салбарын холбооноос баталсан сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын дагуу тэтгэвэрт гарах насанд хүрсэн, сонгуулийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тусламж тусламжийг олгоно гэсэн заалтын дагуу би тайлбараа шинээр сонгогдсон тэргүүлэгчид болон дарга нарт хэлж, албан бичиг өгч, хурал хийж хүсэлтээ гаргасан боловч энэ хүмүүс 100 хувь олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Ийм учраас би зохих хуулийн байгууллагаар шийдүүлье гэсэн. Ингээд хүсэлтээ өгсөн. Олгохгүй байх үндэслэл бол байхгүй гэж үзэж байгаа. Учир нь Үйлдвэрчний эвлэлийн сонгуулийн хорооны дарга нь үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс татвараа бүрдүүлж, үндсэн цалингийн 1,5 хувийг бэлэн бусаар хурааж, татварын орлогод бүрдүүлэлт хийсэн. Байгууллагаас тодорхой хэмжээний Үйлдвэрчний хорооны дансанд төвлөрүүлээгүй байсан 15 000 000 төгрөгийн авлагатайгаар би ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Хариуцагч талаас гаргасан тайлбартаа энэ мөнгийг өгснөөр манай үйлдвэрчний эвлэлийн хорооны 6 сарын ажил унана гэж байна. Сар болгон мөнгө төгрөг зарцуулаад тэгж явдаггүй. Одоо намайг тэтгэвэрт гарснаас хойш эрчим хүчний үнэ тариф, хэлэлцээрийн дагуу цахилгаан, дулааны үнэ, өртөг өссөнтэй холбоотой ажилчдын цалин 30-80 хувиар өссөн. Тийм учраас татвар тэр хэмжээгээр өссөн. Би тэр тэтгэмжийг аваад станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажил унана гэсэн ойлголт байхгүй гэж бодож байгаа. Би тухайн үед олон жил энэ ажлыг хийж гүйцэтгэж, эгч шиг нь, ээж шиг нь бүх гишүүд нэг бүртэй тулж ажиллаж, хэний амьдрал яаж байна, хэний ажил юу байна гээд чиг үүргийн дагуу ажил үүргээ тодорхой гүйцэтгэж ирсэн. Олгохгүй гээд байгаа шалтгаан нь байгууллага нийгмийн даатгалын шимтгэл, тодорхой хэмжээний өр удаа дараа үүсгэсэн, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ нийгмийн даатгалын талаар та хөөцөлдөөгүй байна гэсэн тайлбар тавьдаг. Би удаа дараа нийгмийн даатгалын даргатай биечилж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрчим хүчний сайд ирэхэд энэ байдлаа байнга танилцуулж, ажилчдынхаа төлөө өөрсдөө гүйж захиргаанд шаардлага тавьж байсан. Энэ бүхнийг бүгд л мэдэж байгаа. Иймэрхүү байдалтайгаар олгохгүй гэсэн үндэслэл гаргаад байгаа. Олон жил ажиллаж, насаараа өөрсдийн ажилчдын төлөө чин шударга үүрэг гүйцэтгэж байгаад насны эцэст тэтгэвэрт гарахад ийм хүн чанаргүй үйлдэл гаргаж байгаад хувийн зүгээс гомдлоо гаргаж, хуулийн байгууллагаар шийдүүлье гэсэн хүсэлт гаргасан.

Би тухайн үед 1 256 188 төгрөгийн цалинтай байсан. Түүний 6 сартай тэнцэх хэмжээ нь 7 500 000 төгрөг болж байна. Түүнээс хойш цалин хөлс нэлээн нэмэгдсэн. Одоо тэр 1 256 000 нь жирийн нэг ажилчны үндсэн цалин болох хэмжээний байгаа учраас би энэ мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж явсан. Тэгээд цаг хугацааны хувьд бараг 2 жил боллоо. Тэгээд аль аль талаасаа эвлэрье гэсэн хүсэлт гаргаад тэр хүсэлтээ өгөөд ийм байдалтай байгаа. Бусдаар намайг шуналтлаа гээд илүү дутуу үг хэлж л байсан. Би шуналтайдаа авах гээд байгаа юм биш, журмын дагуу бүх салбарын холбоонд ажилласан. Одоо орон тооны сонгуульт ажилтнууд, бусад эрчим хүчний салбарын бүх ажилтнууд журмын дагуу тусламжаа аваад тэтгэвэртээ гарах нь гараад жигдрээд явж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Өмнөговь аймгийн ******* сумын *******ын ажилчдын ны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, буцалтгүй тусламж 7 537 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлээ юунд үндэслэж гаргасан бэ гэхээр Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журам гэж үйлчилдэг. Энэ журам нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан байдаг. Уг журмын 2.1-т тэтгэмж, буцалтгүй тусламж гэсэн хэсэг байгаа. Энэ хэсгийн 2.1-т салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон орон тооны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарын сонгуулийн хугацаа нь дуусгавар болж, дахин сонгогдоогүй, үйлдвэрчний эвлэл нь татан буугдсан, орон тоо хасагдсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгоно гэсэн заалтыг үндэслэж 7 сая 500 хэдэн мянган төгрөгийг нэхээд байгаа. Үүнийг үндэслэх болсон шалтгаан нь Д.******* гуай нь өндөр насны тэтгэвэрт гараад цаашаа ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байдаг.

Хурлын шийдвэрийг үндэслээд олгоно гэсэн болохоор л би эвлэрэх боломжгүй байна гээд байна гэж сая хариуцагчийн төлөөлөгч хэллээ.

 

Журмын 2.2 дээр нь заасан байдаг. Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын албаны ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3-д заасан үндэслэл болон өвчний учир ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдсөн тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж олгоно гээд заасан. Тэгэхээр 1 заалт дээрээ Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж олгоно гээд нөгөө заалт дээрээ хурлаар хэлэлцэж олгоно гээд ялгамжтай зохицуулалтууд энэ журамд орж ирсэн. Тэгэхээр Тэргүүлэгчид нэхэмжлэгч Д.*******д олгох ёстой нэг удаагийн буцалтгүй тусламжийг хэлэлцэх эрх хэмжээ байна уу гэдэг нь журмын 2 зохицуулалтаас харагдаж байгаа. Энэ журмыг баталсан үзэл баримтлалыг бид үзэхийн тулд яагаад нэг нь тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж олгоно, нөгөөх нь тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж олгоно гээд 2 өөр зохицуулалт яваад байгаа юм бэ гэдэг учрыг олъё гээд хүсэлтээ гаргаад шүүхэд нотлох баримтаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хурлаар хэлэлцэн баталсан тогтоолыг гаргуулж авсан байгаа.

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 гэсэн тогтоолоор хэлэлцэн баталсан байдаг. Үүний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хурлын тэмдэглэл нь гарсан байгаа. Энэ хурлын тэмдэглэлд Жамъянжав, Буянжаргал гэх хүмүүс өмнө нь мөрдөж байсан, буцалтгүй тусламж, тэтгэмж олгодог энэ журмаа дордуулахгүйгээр өмнө нь 6 сар хүртэл олгоно гэж хэлснээ одоо 6 гээд оруулчихъя гэсэн. Энэ хүмүүс өөрийн сонирхлоор энэ ажлыг гүйцэтгэх, цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон биш, яах аргагүй энэ ажлыг гүйцэтгэх хугацаа нь дуусгавар болоод ажиллах боломжгүй болсон хүмүүс учир 6 сар хүртэл гэснийг нь 6 гэж оруулна шүү гэж хурлын тэмдэглэлд тусгуулсан байдаг. Мөн орон тооны бус гишүүдийн хувьд Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэ гэсэн санаа, бусад юман дээр Тэргүүлэгчдийн хуралд энэ хүмүүсийн тэтгэмжийн асуудлыг хэлэлцэхгүй гэсэн байдлаар оруулсан байдаг.

Тэгэхээр хариуцагчийн хэлсэн тайлбар үүгээр үгүйсгэгдэж байгаа. ******* сумын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах гээд байгаагийн учир нь тус өдөр хуралдаад Д.*******д буцалтгүй тусламж 1 299 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг хуралдаанаас тэмдэглэл гарсан боловч тогтоол гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэхээр хавтаст хэрэгт авагдсан хурлын тогтоол гэдэг нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн огноотойгоор тухайн өдрийн асуудлыг хэлэлцсэн юм уу, тухайн өдрийн шийдвэр тусгагдсан юм уу, үгүй юм уу нь мэдэхгүй тогтоол гарсан. Хэрвээ 01 дүгээр сарын 12-ны хуралдаанаар Д.*******д 1 299 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол тухайн өдөртөө тогтоол гарах байсан.

Тэгэхээр тухайн өдөр шийдвэр гарсан юм уу, гараагүй юм уу мэдэхгүй. Ямар ч байсан Д.*******д 2.1-ийг уншиж танилцууллаа, энэ хүнд тэтгэмж олгох уу, үгүй юү гэсэн асуудлыг хэлэлцсэн тэмдэглэл байгаа. Гэхдээ ямар шийдвэр гарсан нь нотлогдохгүй байгаа. Тийм учраас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гээд байгаа Удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг бид хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр буцалтгүй тусламж олгох журам болон тухайн буцалтгүй тусламж олгохыг шийдвэрлэсэн шийдвэр, тэмдэглэлээс харахад ******* сумын дулааны цахилгаан станц дээр ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүд нь хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна. Тийм учраас 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний 7 537 128 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж Д.*******д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг хамгаалах хууль гэж байгаа. Энэ хуулийн хуулийн 6 дугаар зүйлд үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгааг заасан байна. Үүний 4 дээр нь үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтнуудын үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлэх, үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилчдын нэгэн адил хамаарна гээд үүнийг үндэслэж нэхэмжилж байгаа. Энэ хүний авах ёстой тусламж байсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан байгаа. Тэгээд энэ тусламжийг нь үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж олгоно гэж шийдвэрлэсэн байгаа учраас *******ын Дулааны станцын ажилчдын нд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Мөнхзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Д.*******ийн нэхэмжлэлтэй *******ын Дулааны Цахилгаан Станц ТӨКХ-ийн Ажилчдын ны дарга О.Мөнхзул, ҮЭХорооны тэргүүлэгч гишүүд Г., Ж., З., Э., нарт холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ.

 

Нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргэж байна.

Нэхэмжлэгч нь Монголын эрчим хүч, геологи уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолоор баталсан тэтгэмж, буцалтгүй тусламжийн 2.1 дахь заалт /салбарын ҮЭ-ийн холбооны дарга болон орон тооны ҮЭ-ийн хороодын дарга нарын сонгуулийн хугацаа нь дуусгавар болж дахин сонгогдоогүй, ҮЭ-ийн эвлэл нь татан буугдсан, орон тоо хасагдсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, биеийн эрүүл мэндийн улмаас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд 6 сарын буцалтгүй тэтгэмжийг Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн олгоно/ гэх заалтын дагуу нэхэмжлэл гаргасан.

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 6 сарын буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгохоор журмалсан байна. Гүйцэтгэх хорооны хуралдааны хооронд ҮЭ-ийн холбооны дээд удирдлагыг тэргүүлэгчдийн хурал хэрэгжүүлдэг. Хурлаас гарах шийдвэрийг гаргахдаа Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм-д заасан зарчмын дагуу Шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хамтын удирдлагын зарчмыг баримталж шийдвэр гаргаж тогтоол баталдаг билээ.

Үүний дагуу *******ын Дулааны Цахилгаан Станц ТӨКХ-ийн Ажилчдын ны дарга О.Мөнхзул, ҮЭХорооны тэргүүлэгч гишүүд Г., Ж., З., Э. нар нь МЭХГУУ ҮЭ-ийн холбооны дүрэм, журмын эмхэтгэлийн 2.1 дахь заалтыг үндэслэн 2023.01.12-ны өдрийн 10 цаг 00 минутад тэргүүлэгчдийн 100% ирцтэй хуралдан дараахи шийдвэрүүдийг гаргасан.

Үүнд: Дээр дурдсан журмын 2.1 дахь заалтын дагуу тэтгэмжийг Д.*******д тэргүүлэгчдийн 100% саналаар олгохгүй шийдвэр гаргаж, амралт, сувиллын газарт амрах 1.000.000 төгрөгний /нэг сая төгрөг/ эрх, мөн бүхий зүйлийн хамт хүндэтгэл үзүүлэн, 1 удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн./баримт хавсаргав/

Уг шийдвэрийг гаргасан үндэслэл бол:

1. Уг шийдвэрийнхээ дагуу Д.*******д хүндэтгэл үзүүлсэн

- Тэргүүлэгчид 2023.03.03-ны Эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагаанд урьж хүндэтгэл үзүүлж үнэ бүхий зүйл өгсөн./мөнгөн аяга/

- *******ын Дулааны Цахилгаан Станц ТӨХК-аас Хамтын хэлэлцээр болон хамтын гэрээний заалтын дагуу /Эрчим хүчний салбарт ажиллаад тэтгэвэрт гарсны тэтгэмж болох 63.008.000 төгрөгийг /жаран гурван сая найман мянган төгрөг/ авч байгаа.

2. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу /Д.*******-/д буцалтгүй тусламж болгон өгөх 7 537 128 /долоон сая таван зуун гучин долоон мянга нэг зуун хорин найман төгрөг/ ҮЭХ-хороонд байхгүй. ҮЭ-ийн холбоо болон гишүүн байгууллагууд нь санхүүжүүлэх зарчмаар ажилладаг. Салбарын ҮЭ-ийн холбоо эв санааны нэгдлийн сантай байх бөгөөд ҮЭ-ийн ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд зориулдаг. Гэтэл уг дансыг 2023 оны 01 сарын 12 хүртэл ******* нь удирдах эрх бүхий этгээд байсан бөгөөд ажил хүлээлгэн өгөхдөө дансандаа мөнгөгүй байсан. /Хаан банкны тоот дансны хуулга хавсарав/

3. ҮЭ-ийн гишүүд бидний эрх ашиг, нийгмийн асуудлын төлөө учир дутагдалтай ажиллаж ирсэн. Нийт ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлөгдөөгүй 2 тэрбумын өр үүссэн байдлыг гишүүд бидэнд цаг тухайд нь мэдэгдэж байгаагүй, байгууллага удирдлагуудад шаардаж арга хэмжээ авч чадаагүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд бид өнөөдрийн байдлаар утасны лизинг, байрны хөнгөлттэй зээл, цалингийн зээл, гадаадад үр хүүхдээ оюутан болгон суралцуулах, гадаадад аялах виз мэдүүлэх, эрүүл мэндийн байгууллагаас листний мөнгө зэрэг үйлчилгээ авах боломжгүй мөн тэтгэвэрт гарах насны хүмүүсийн нийгмийн даатгал төлөгдөөгүй тул сүүлийн жилүүд хасагдан тэтгэвэр бага тогтох гэх нийгмийн халамжийн сан санхүүгийн байгууллагын үйлчилгээ авах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь учир дутагдалтай ажиллаж байсны гол илрэл гэж үзсэн. /ДЗДЦС ТӨХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 03 дугаар сарын тайланг хавсаргав/

4. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 заалтыг баримталсан /заалт хавсаргав/

*******ын Дулааны Цахилгаан Станц ТӨКХ-ийн Ажилчдын ны тэргүүлэгчид нь нийт ажилтны дундаас албан ёсоор сонгогдсон тэдний нэрийн өмнөөс эрх ашгийг нь хамгаалсан. Эрх ашгийг дээрдүүлсэн шийдвэр тогтоол гаргахаар сонгогдсон эрх бүхий этгээд бөгөөд ҮЭ-ийн холбооны өмч, хөрөнгө санхүүг ашиглахтай холбоотой шийдвэр гаргах эрхтэй юм. /МЭХГУУ ҮЭХ Дүрмийн 18.1.6/ Мөн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм-ийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар Төр, улс төрийн болон бусад байгууллага, ҮЭ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно гэж заасан байдаг. Тиймдээ ч үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид бид хэний ч хөндлөнгийн нөлөө, хараат байдалгүйгээр нийт гишүүдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг хамтын хэлэлцэх зарчмын дагуу гаргах бүрэн эрхтэй байгууллага юм. Дээрх үндэслэлүүдийн дагуу Д.*******д буцалтгүй тусламж үзүүлэх боломжгүй байсан тул Үйлдвэрчний Эвлэлийн холбооны тэргүүлэгчид 2023 оны 01 сарын 12-ний өдрийн шийдвэрийг хэлцэн баталсан. Уг шийдвэр нь хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй, Үйлдвэрчний эвлэлийн холбооны нийт гишүүдийн эрх, ашгийг хамгаалсан шийдвэр гэж үзэж байгаа тул ҮЭХорооны Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан 2023 оны 01 сарын 12-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын эрчим хүч, геологи уул уурхайн дүрэм журмын эмхэтгэл дээр Үйлдвэрчний хорооны дарга нь татварыг ямар ямар үйл ажиллагаанд зарцуулах вэ гэсэн 10 заалт байдаг. Энэ дээр энэхүү мөнгөн тэтгэмж тусгагдаагүй, журамлагдаагүй байдаг. Үүнийг мөрдөж ажилласан. Монголын эрчим хүч, геологи уул уурхайн дүрэм журмын эмхэтгэл дээр 2.1 дэх заалт дээр тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн олгоно гэж заасан байгаа. 6 сарын мөнгөн тэтгэмжийг тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн олгоно гэж заасан байгаа. Энэ заалтын дагуу бид хуралдан шийдвэрээ гаргасан. Ямар хууль дүрмийн дагуу ямар үндэслэлээр энэ тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгох талаар шүүхийн байгууллагад хандаад байгаа юм, энэ талаар би тайлбар авмаар байна. 3 дугаарт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч нь тэдгээрээс аль илүүг нь сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гэж заасан. Үүнийг барьж ажилласан. Хуулиас давсан дүрэм журам гэж байхгүй гээд энэ хуулийг барьж ажилласан. 01 сарын 12-нд гарсан хурлын хэлэлцэх асуудал дээр энэ хүнд тэтгэмж олгох талаар бид хуралдсан. Энэ хурлын нарийн бичгээр Хандмаа гэж эмэгтэй байсан. Хандмаа нь хурлынхаа шийдвэрийг 01 дүгээр сарын 27-нд гаргасан. Үүнээс 01 сарын 12-ноос 27-ны хооронд бид хамтын гэрээ гэж зүйлийг манай ажилчдад санал хүсэлт өгөөд хамтын гэрээгээ хэлэлцэж байсан. Тэр хугацаанд 27 болтол хурлын шийдвэрээ гаргаагүй хугацаа авсан. Түүн дээр ийм тайлбар өгмөөр байна. Д.******* нь 35 жил ажилласан байгаа. Үүнээс 10 жил нь Үйлдвэрчний хорооны байгууллагад ажилласан. Үйлдвэрчний хорооны байгууллага гэдэг нь байгууллагын албаны ажилчдын нэгэн адил бүх тэтгэмжүүд, удаан жилийн үр дүнгээ аваад явж байсан. Байгууллагаас үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажилласан 10 жил нь 35 жилдээ ороод 60 гаруй сая төгрөгийн тэтгэмж авсан байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар тэтгэмжийг ажилчин нь аль илүүг сонгож авна гээд заасан байгаа.

Мөн ажилчид маань ажлаас гарах болон тэтгэвэрт гарч байхад тэтгэмжийг давхардуулахгүй авч байхад энэ хүн ажилчдын төлөөлөл байж яагаад тэтгэмжийг давхардуулж авах ёстой юм бэ гэж үзсэн. Мөн сар бүр үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлж байна. Миний хувьд өөр байгаа. Сар бүр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх байгууллага юм. Сар бүр үйл ажиллагаа, зохих хэмжээний ажил явагддаг, зардал гардаг. Дээрээс нь би энд 175 ажилчдын төлөөлөл болж хариуцагч болоод зогсож байгаа. Бусдаар өөрөө хийсэн хэрэг надад байхгүй. Д.******* дарга энэ тэргүүлэгчдийг өөрөө сонгосон. Энэ тэргүүлэгчид нь өөрсдийн шийдвэрээ гаргаж энэ хүн ажил хийгээгүй учраас бид энэ 7 500 000 төгрөгийг өгөх боломжгүй гэдгийг шийдсэн. Удаа дараа би 3 сараар ядаж өгчих гэхэд өгөхгүй гэж шийдсэн. Тэгээд надаас гадна 4 тэргүүлэгчид байна. Өөрийнх нь сонгосон тэргүүлэгчид ингээд байхад би өөрөө ганцаараа хүч хүрээгүй. Тийм учраас өгөхгүй гэж шийдсэн. 1 дүгээрт нь дүрэм журмын эмхэтгэл дээр бидний үйлдвэрчний хорооны даргын татвараар үйл ажиллагаа явуулах 10 заалт байдаг. Тэгээд түүн дээр энэ тэтгэмж нь журамлагдаагүй байдаг. 2 дугаарт нь 2.1 дэх заалт дээр бид тэргүүлэгчдийн шийдвэрээр олгоно гэсэн байгаа. Энэ шийдвэрийн дагуу бид нар шийдвэрээ гаргасан. 3 дугаарт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11.1 дэх заалтын дагуу хуулиас давсан дүрэм, журам байх ёсгүй гээд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг нь сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гээд заасан байгаа. Тэтгэвэрт гарч байгаа хүн ч адилхан. Үүнийг барьж ажилласан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч тал Өмнөговь аймгийн *******ын *******ын ажилчдын ны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэр хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөгийн буцалтгүй тусламж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах, 7 537 128 төгрөгийн буцалтгүй тусламж олгуулахыг хүсчээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Өмнөговь аймгийн *******ын *******ын ажилчдын ны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангаж, 7 537 128 төгрөгийн буцалтгүй тусламж олгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гээд байгаа Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргасан.Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журамд заасан ...тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн...тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн олгоно гэсний дагуу ******* сумын дулааны цахилгаан станц дээр ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэтгэмж олгох эсэх асуудлыг хэлэлцсэн атлаа тогтоол гаргаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн тогтоол нь хууль, дүрмийн заалт баримтлаагүй гэж маргадаг.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дээд удирдлагыг Тэргүүлэгчдийн хурал хэрэгжүүлдэг. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт хуралдаж Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 2.1 дэх заалтын дагуу тэтгэмжийг 100 хувийн саналаар олгохгүй шийдвэр гаргасан. Тогтоолыг 01 дүгээр сарын 27-нд гаргасан. 01 сарын 12-ноос 27-ны хооронд хамтын гэрээгээ хэлэлцэж байсан. Тэр хугацаанд 27 болтол хурлын шийдвэрээ гаргаагүй хугацаа авсан. Энэ хүн ажил хийгээгүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталсан. Надаас гадна 4 тэргүүлэгч гишүүд хуралдаж шийдвэрээ гаргасан гэж тайлбарлан маргадаг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- *******ын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчны эвлэлийн хороо нь хуулийн этгээд байна. /хх-ийн 27-р хуудас/

- *******ын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 1996 оноос эхлэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагаар элсэн үйл ажиллагаагаа холбооны дүрмийн хүрээнд явуулдаг. /нэхэмжлэгчийн тайлбар/

- Д.******* нь 2016, 2022 онд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай хариуцлага үр дүнгийн гэрээг тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх-ийн 13-14, 16-17-р хуудас/

- Нэхэмжлэгч Д.******* 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *******ын *******ын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаас тус хорооны даргаар сонгогджээ. /хх-ийн 6-р хуудас/

- ******* сумын *******ын ажилчдын ны Тэргүүлэгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Д.******* нь сонгуулийн хугацаа дуусгавар болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр *******ын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажилтнаас чөлөөлөгджээ. /хх-ийн 7 дугаар хуудас/

- 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******ын дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүд хуралджээ. /хх-ийн 29-р хуудас/

 

1. Өмнөговь аймгийн ******* сумын *******ын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулна гэж, 4.3-т Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх эрхтэй гэж, 4.4-т Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн Холбооны дүрмийн 5.1-д Эрчим хүчний анхдагч эх үүсвэр гарган үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчид, металл болон металл биш эрдэс, нефть химийн түүхий эд, эрдэс баялгийг цэвэршүүлж хийн түлш боловсруулах ажилчид, нүүрсний ил ба гүний уурхайчид, геологчид болон тэдгээртэй хамаарал бүхий салбарын ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн үйлдвэрчний эвлэлийн үндсэн нэгжийн байгууллага нь Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага мөн гэж заажээ.

 

*******ын дулааны цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь хуулийн этгээдийн эрхтэй, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллага болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог.

 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн Холбооны дүрмийн 18.1.2 дахь хэсэгт Тэргүүлэгчдийн хурал нь ҮЭ-ийн тулгамдсан асуудлаар хэлэлцэж тогтоол гаргах эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

 

Өмнөговь аймгийн *******ын *******ын ажилчдын ны тэргүүлэгч гишүүд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Нийт тэргүүлэгчдийн саналаар ҮЭХ дарга Д.*******д МЭХГУУ-н дүрмийн эмхэтгэлийн 2.1 заалт болох мөнгөн тэтгэмжийг 100% саналаар олгохгүй шийдвэр гарлаа гэж буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцсэн атлаа хуралдаанаас тогтоол гаргаагүй байна.

 

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэргүүлэгч гишүүдийн хурлын тэмдэглэлийн шийдвэрийг үндэслэн гаргасан гэх боловч хуралдсан өдрийн хувьд зөрүүтэй тул Д.*******д буцалтгүй тусламж олгох эсэх шийдвэрийг баталгаажуулсан тогтоол гэж үзэх үндэслэлгүй.

 

Хуралдаанаас гарч байгаа тогтоол нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэх тул холбогдох хуулийн зүйл заалтыг баримталсан байхыг шаарддаг. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол нь хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна.

 

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол нь хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2. Буцалтгүй тусламж 7 537 128 төгрөгийг олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал *******ын дулааны цахилгаан станц дээр ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж маргадаг.

 

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн Холбооны сонгуульт ажилтнуудын нийгмийн хамгааллын журмын 1.1-д Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтан болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын нийгмийн хамгааллын тухай шийдвэрийг тухайн ажилтаныг сонгосон бага хурал түүний Тэргүүлэгч, бүх гишүүдийн хурал буюу тэдгээрээс эрх олгосон тэргүүлэгчдийн хурлаас гаргаж холбогдох зардлыг өөрийн төсөвтөө тусган шийдвэрлэнэ гэж журамлажээ.

*******ын дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүд эрх хэмжээнийхээ хүрээнд уг асуудлыг хэлэлцсэн нь журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасан үндсэн эрхийнхээ хүрээнд хуралдсан Тэргүүлэгчдийн хурал нь Д.*******д буцалтгүй тусламж 7 537 128 төгрөгийг олгох эсэх асуудлыг хэлэлцэж гарсан шийдвэрээ тогтоолоор баталгаажуулах ба дээрх асуудлаар тогтоол гарсан эсэх нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4,4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн *******ын *******ын ажилчдын ны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас 7 537 128 төгрөгийг буцалтгүй тусламж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ