Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 516

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

гэрч Э.Э,

шинжээч Т.Чимэд-Очир,

хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч О.Эрдэнэтогтох,

шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э овогтой Зт холбогдох 201726011085 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн,1994 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... 2 дэлгүүрийн Олон үндэсний хоолны газрын ахлах тогооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Эы З /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.З нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би 23 цагийн орчим би гэртээ байж байхад манай найз залуу Э нь гар утсаар залгаад М сургуулиа төгсөөд дипломоо авчихсан байна. М, У, С, З бид нар Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаанд Ц ахын гэрт нь очих гэж байна хоёулаа хамт явъя гэхээр нь би тэгье гээд намайг Э нь машинаараа ганцаараа ирээд авсан. Нөгөө хэд өөр машинтай араас явж байсан. Бид нар Баянхошууны Хөтөл дээр уулзсан. Тэндээсээ Зүүнсалаанд очих газраа ирээд гэрт орсон чинь тэд нар архи авчихсан байснаа гаргаж ирээд уугаад суусан юм. Бид нар уух зүйлээ дуусчихад би Этай хамт гарч бие засчихаад буцаад гараад ирсэн чинь З нь Эыг барилдах уу гээд барилдсан, У, С бид гурав гэр лүү орсон, гадаа М, З, Э нар гадаа үлдсэн юм. Би гэрт сууж байсан гадаа хэн орилсон талаар мэдэхгүй байна, хүн орилохоор нь бид гурав энэ гурвыг нэг нэгээр нь унтуулъя гээд гарсан. Тэгээд та нар юу болоод байгаа юм бэ гэхэд З нь манай найз залуу Эыг зодох гээд дайраад нилээн хэдэн удаа цохиод авахаар нь би Зоригоо чи болиочээ гээд мөр орчим газар нь нэг удаа цохьсон чинь чи намайг цохьдог хэн бэ гээд миний нүүр орчим газар нэг удаа цохиод авсан юм. Намайг цохиод авсан чинь С чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэхэд З чи бас юу гээд байгаа юм бэ гээд Сыг З нь 2-3 удаа цохиод авсан юм. Манай найз залуу Э цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нарт гэрийн хаягийг нь зааж өгч чадахгүй цагдаа нар ирээгүй, өглөө би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан юм. Би З гэх залууг танина манай найз залуу Эын багын найз би 5 жил үерхэж байна энэ хугацаанд олон удаа уулзаж байсан, сайн танина маргалдаж байгаагүй маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй, найз залуу Эыг зодоод байхаар нь болиоч гэж хэлсэн чинь намайг цохьчихсон юм. Э.З нь тухайн үед бусад найзуудыгаа болох юм бол харьцангуй гайгүй, 6 хүн 2 шил 0,75 хэмжээтэй Соёрхол архи уусан, бас пиво уусан байсан. Э.З нь нилээн биеэрхүү найзуудаа дээрэлхсэн байдалтай харьцдаг онгироо зантай залуу байгаа юм. Э нь Э.Зтай барилдаад унагаачихсан чинь уурлаад зодсон юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан дүгнэлтэнд хамар хугарсан талаар дурьдсан байгаа, дүгнэлтийн хөнгөн гэсэн байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нүдний ухархай янгинаж өвдөж нүд бүрэлзэж байна. Хагалгаанд ороод цөмөрсөн хугаралдаа хагалгаанд орчихсон, одоо дахин хагалгаанд орно, тэр нь миний хамар урьдных шигээ эдгэрэхгүй цаашаа цөмөрсөн байдалтай эдгэрэх гээд байгаа юм. Тэгээд одоо эмчийн хяналтанд байгаа эмч хэзээ орохыг шийдэх юм. Энэ гэмтлээс болж миний нүдний хараа муудсан, нүдний шил зүүх шаардлагатай гэсэн. Заас 373000 төгрөг гаргуулан авсан байгаа. Уг хэргээс болж би өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн хөлсөө гаргуулмаар байна. Цаашид хамраа тэгшлэх хагалгаанд орох төлбөрт 1.650.000 төгрөг, гоо сайхан хагалгаанд ороход 1.800.000 төгрөг зарцуулагдана гэсэн тул уг зардлаа бас нэхэмжлэнэ, нээлттэй үлдээж өгнө үү..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 х, 103 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6906 тоот дүгнэлтэд: “...1/ Э.Эын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25х/

Шинжээч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 6906 тоот дугаартай дүгнэлтийг гаргахдаа Э.Эыг өөрийн биеэр болон гэмтлийн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл, толгойны компьютерийн томографийн шинжилгээний хариу зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байгаа. Э.Эын биед хамар ясны хугарал, 2 нүдний зөөлөн эдийн няцрал үүссэн онош тогтоогдсон. Нүдний зөөлөн эдийн гэмтэл нь хамрын ясны хугарлаас үүссэн байх боломжтой, энэ нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээс үүснэ. Мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл, чулуу, мод гэх мэт ирлээгүй биет зүйлүүд орно. Хамар ясны хугарлаас болж хараа муудахгүй. Харин хамрын хажуу нүдний ухархайн яс гэмтэхэд хараа муудах боломжтой. Компьютер “Томограф”-ийн шинжилгээгээр нүдний харааны бүтцийн өөрчлөлтийг харж байгаа. Өөрөөр хэлбэл гэмтсэн хэсгийн жижиг, том болсон эсэхийг харуулна. Нүдний тусгайлсан эмч нарийн үзлэг байдаг. Үүнд нүдний угийг дурандах, нүдний харааны хөхлөгийг долгионы тусламжтайгаар хэмжих шинжилгээнүүд байдаг. Тэгэхээр тийм шинжилгээний үндэслэлээр харааны өөрчлөлтийг тогтоож болдог. Хохирогч энэ төрлийн шинжилгээ хийлгэсэн үгүйг мэдэхгүй байна.  Эмч Нямсүрэн, Гэрэлмаа нарын тус тусдаа гаргасан Компьютер “Томограф”-ийн шинжилгээгээр хохирогчийн 2 нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй  байна гэж тэмдэглэсэн байдаг. Нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй гэдэг нь нүдний хараанд өөрчлөлт орохгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид хийсэн шинжилгээнүүдийг харахад  нүдний хараанд өөрчлөлт орох онош гараагүй. Хохирогчийн хараа муудсан нь тус гэмтэлгүй  холбоогүй гэж үзэхээр байна. Хохирогч хамрын цөмрөл гаргах дахин мэс засалд орох шаардлагатай эсэх нь тухайн эмчилгээг яаж хийлгэсэн онцлогоос хамаарна. Дээрх хагалгаа нь хамрын ясыг хэвийн байрлалд оруулах хагалгаа юм. Тухайн хүний хамрын яс бороолсон, хамрын хальс яаж эдгэсэн зэргээс шалтгаалан дахиж хагалгаанд орохыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 сарын 17-ны өдөр би өөрийн найз С, Мөнх-Эрдэний хамт Э, З нартай яриад уулзаж, диплом угаахаар болоод Баянхошууны зүүн салаанд очиж Эын найз охин Э нарын хамт явсан юм. Зүүн салаанд ирээд замдаа авсан байсан архиа уугаад сууж байгаад М, З, Э нар гэрээс бие засах гэж гараад маргалдаад эхлэхээр нь би салгаснаа санаж байна, архи ууж чаддагүй болохоор согтчихсон байсан, болсон явдлын талаар сайн санахгүй байна. Надад хэлэхдээ З нь Эыг цохьчихсон гэсэн. Тухайн үед би тасарчихсан байсан болохоор хэн намайг цохисоныг мэдэхгүй байна. Сүүлд З надтай уулзаад уучлалт гуйгаад чамайг би цохичихсон байсан уучлаарай гэж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол саналгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х, 108х/

            Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай найз М нь эхнэр У, С, З нар хамт байна тэмдэглэе гэж ярихаар нь тэгье гээд Сонгинохайрхан дүүргийн зүүн салаанд ах Цогтсайханы гэр лүү бүгдээрээ явахаар болоод хөдөлсөн. Би өөрийн найз охин Э.Эыг Хангай Хотхоноос гэрээс нь аваад Баянхошууны хөтөл дээр уулзаад Зүүн салаанд ирээд хашаанд нь барьчихсан байсан гэрт нь ороод авсан байсан архиа гаргаж уусан. 0,75 хэмжээтэй Соёрхол архи 2 байсан, мөн 2 том пиво байсныгаа хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад М, З бид гурав гэрээс гарч бие засчихаад З бид хоёр барилдаад би давчихсан чинь З нь шаралхаад намайг цохиод авахаар нь би уурлаад дайрсан чинь М, С хоёр салгаад зодолдуулаагүй юм. Тэгэхэд гэрээс У, Э хоёр гарч ирэхэд З надруу дайраад байсан чинь Э.Э нь Э.Зын нуруу орчим газар нь цохиод чи болиочээ гэж хэлсэн чинь Э.З нь чи намайг цохьдог хэн бэ гээд нүүр орчим газар нь нэг удаа цохьчихсон юм. Тэгээд миний уур хүрээд миний найз охиныг цохьчихлоо гээд зодолдох гэхэд намайг барьчихаад байсан юм. Хажуунаас С, Зт хандаж чи яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гэхэд чи бас яах гээд байгаа юм бэ гээд бас цохиод авсан юм. ...З миний хамарлуу гараараа нэг удаа цохисон, баруун талын хацар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. ...З эргэж хараад “намайг цохидог чи хэн бэ гичий минь” гээд Эын хамар луу нь нэг удаа гараараа цохьсон юм. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х, 109х/

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр С, Э,  Э.З нь манай байрны гадаа ирсэн юм. ...Архиа ууж дуусаад З, Э бид гурав нойл орох гээд гарсан. Э.Э, У, С нар гэрт ор засаад үлдсэн, бид гурав бие засчихаад Э, З хоёр барилдана гээд барилдсан ба Э давчихсан юм шиг байгаа юм ямар ч байсан З, Э хоёр маргалдаад Эын хамраас нь цус гарчихсан байсан. Тэгсэн гэрээс Э, У, С нар гарч ирээд Эын хамраас цус гарчихсан байсан чинь Э уурлаад Зыг цохиод авсан чинь З нь эргүүлээд Эыг цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20х/

Шүүгдэгч Э.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би ажлаа тараад явж байсан чинь найз М нь 22 цагийн орчим залгаад уулзъя гээд 11 дүгээр хороололд байна, хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Тэнд М, С, Э нар нь байрны гадна хүлээгээд сууж байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэний эхнэр нь гэрээсээ диплом бариад гараад ирсэн, би Мг сургуулиа төгссөн гэж мэдээд бөөнөөрөө угаая, тэмдэглэе гээд хүн бүр 10,000 төгрөг гаргаад Эын ажлын газрын ахын лагер байдаг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салаанд очсон юм. ...Архи уугаад сууж байгаад М, Э хоёртой хамт гэрээс гараад бие засчихаад Этай гадаа барилдсан, Э намайг унагаачихсан чинь би Эыг уурандаа цохьчихсон чинь найз охин Э.Э нь гэрээс гарч ирээд намайг цохиод авахаар нь “чи намайг цохьдог хэн бэ” гээд эргэж хараад зөрүүлээд нэг удаа нүүр орчим газар нь цохьчихсон юм. Э нь чи миний найз охиныг цохьчихлоо, цагдаагийн байгууллагад хандана гээд байсан, би тухайн үедээ уучлалт гуйсан, хамрын  нь эмчилгээг хийлгээд өгье гэж хэлсэн боловч маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан байсан юм.

Би Эаас уучлалт гуйсан, өнөөдрийг хүртэл эмчилгээний зардал 373.000 төгрөг өгсөн байгаа. Би цаашид эмчилгээнд гарсан зардлыг өгье гэж байгаа, өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Хохиролыг нь бүрэн барагдуулахад бэлэн байна.. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би Б.Этай ямар нэгэн маргалдах шалтгаан байгаагүй, найз залуу М.Этай маргалдаж байхад дундуур орж ирээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохьсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 40, 52 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан хавтаст хэргийн 80-92 дугаар хуудсанд авагдсан Э.Эын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Солонго нүдний эмнэлгийн карт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.З нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гадаа М, З, Э нар гадаа үлдсэн юм. Би гэрт сууж байсан гадаа хэн орилсон талаар мэдэхгүй байна, хүн орилохоор нь бид гурав энэ гурвыг нэг нэгээр нь унтуулъя гээд гарсан. Тэгээд та нар юу болоод байгаа юм бэ гэхэд З нь манай найз залуу Эыг зодох гээд дайраад нилээн хэдэн удаа цохиод авахаар нь би Зоригоо чи болиочээ гээд мөр орчим газар нь нэг удаа цохьсон чинь чи намайг цохьдог хэн бэ гээд миний нүүр орчим газар нэг удаа цохиод авсан юм. Гомдолтой байна. Шүүгдэгчээс 373,000 төгрөг авсан. Өмгөөлөгчийн хөлс, хагалгаанд орох зардлуудаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 х, 103 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6906 тоот дүгнэлтэд: “...1/ Э.Эын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/ Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25х/

Шинжээч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 6906 тоот дугаартай дүгнэлтийг  гаргахдаа Э.Эыг өөрийн биеэр болон гэмтлийн эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл, толгойны компьютерийн томографийн шинжилгээний хариу зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байгаа. Э.Эын биед хамар ясны хугарал, 2 нүдний зөөлөн эдийн няцрал үүссэн онош тогтоогдсон. Нүдний зөөлөн эдийн гэмтэл нь хамрын ясны хугарлаас үүссэн байх боломжтой, энэ нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээс үүснэ. Мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл, чулуу, мод гэх мэт ирлээгүй биет зүйлүүд орно. Хамар ясны хугарлаас болж хараа муудахгүй. Харин хамрын хажуу нүдний ухархайн яс гэмтэхэд хараа муудах боломжтой.  Компьютер “Томограф”-ийн шинжилгээгээр нүдний харааны бүтцийн өөрчлөлтийг харж байгаа. Өөрөөр хэлбэл гэмтсэн хэсгийн жижиг, том болсон эсэхийг харуулна. Нүдний тусгайлсан эмч нарийн үзлэг байдаг. Үүнд нүдний угийг дурандах, нүдний харааны хөхлөгийг долгионы тусламжтайгаар хэмжих шинжилгээнүүд байдаг. Тэгэхээр тийм шинжилгээний үндэслэлээр харааны өөрчлөлтийг тогтоож болдог. Хохирогч энэ төрлийн шинжилгээ хийлгэсэн үгүйг мэдэхгүй байна.  Эмч Нямсүрэн, Гэрэлмаа нарын тус тусдаа гаргасан Компьютер “Томограф”-ийн шинжилгээгээр хохирогчийн 2 нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй  байна гэж тэмдэглэсэн байдаг. Нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй  гэдэг нь нүдний хараанд өөрчлөлт орохгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид хийсэн шинжилгээнүүдийг харахад  нүдний хараанд өөрчлөлт орох онош гараагүй. Хохирогчийн хараа муудсан нь тус гэмтэлгүй  холбоогүй гэж үзэхээр байна.  Хохирогч хамрын цөмрөл гаргах дахин мэс засалд орох шаардлагатай эсэх нь тухайн эмчилгээг яаж хийлгэсэн онцлогоос хамаарна. Дээрх хагалгаа нь хамрын ясыг хэвийн байрлалд оруулах хагалгаа юм. Тухайн хүний хамрын яс бороолсон, хамрын хальс яаж эдгэсэн зэргээс шалтгаалан дахиж хагалгаанд орохыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай найз М нь эхнэр У, С, З нар хамт байна тэмдэглэе гэж ярихаар нь тэгье гээд Сонгинохайрхан дүүргийн зүүн салаанд ах Цогтсайханы гэр лүү бүгдээрээ очоод авсан байсан архиа гаргаж уусан. Бид 0,75 хэмжээтэй Соёрхол архи 2 байсан, мөн 2 том пиво байсныгаа хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад М, З бид гурав гэрээс гарч ...З бид хоёр барилдаад би давчихсан чинь З нь шаралхаад намайг цохиод авахаар нь би уурлаад дайрсан чинь М, С хоёр салгаад зодолдуулаагүй юм. Тэгэхэд гэрээс У, Э хоёр гарч ирэхэд З надруу дайраад байсан чинь Э.Э нь Э.Зын нуруу орчим газар нь цохиод чи болиочээ гэж хэлсэн чинь Э.З нь эргэж хараад “намайг цохидог чи хэн бэ гичий минь” гээд Эын хамар луу нь нэг удаа гараараа цохьсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х, 109х/

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... М, З, Э нар гэрээс бие засах гэж гараад маргалдаад эхлэхээр нь би салгаснаа санаж байна, архи ууж чаддагүй болохоор согтчихсон байсан, болсон явдлын талаар сайн санахгүй байна. Надад хэлэхдээ З нь Эыг цохьчихсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х, 108х/

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архиа ууж дуусаад З, Э бид гурав нойл орох гээд гарсан. Э.Э, У, С нар гэрт ор засаад үлдсэн, бид гурав бие засчихаад Э, З хоёр барилдана гээд барилдсан ба Э давчихсан юм шиг байгаа юм, ямар ч байсан З, Э хоёр маргалдаад Эын хамраас нь цус гарчихсан байсан. Тэгсэн гэрээс Э, У, С нар гарч ирээд Эын хамраас цус гарчихсан байхыг Э хараад уурлаад Зыг цохиод авсан чинь З нь эргүүлээд Эыг цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20х/

Шүүгдэгч Э.Зын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Этай гадаа барилдсан, Э намайг унагаачихсан чинь би Эыг уурандаа цохьчихсон чинь найз охин Э.Э нь гэрээс гарч ирээд намайг цохиод авахаар нь “чи намайг цохьдог хэн бэ” гээд эргэж хараад зөрүүлээд нэг удаа нүүр орчим газар нь цохьчихсон юм. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 40, 52 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Э.З нь найз нөхөдөө хүндлэх сэтгэл дутмаг, бусдад хожигдох дургүй байдал,  архи уусан үедээ омогтой, догшин ширүүн болж найз нар луугаа дайрах, шаардлага тавьсан хэн нэгэнд дургүйцэн шалтгаангүйгээр хүч хэрэглэсэн байдал нь хэргийн үйл баримтуудаас харагдах бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч нар нь “Э.Эын нүдний хараанд өөрчлөлт орсон тул дахин шинжээч томилуулах, гэрч М.Эын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтүүд гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

Э.З нь иргэн Д.С, М.Э нарыг цохьсоны улмаас М.Эын хамарнаас цус гарсан, Д.Сын зүүн талын хацар бага зэрэг хөхөрч, дээд уруул бага зэрэг хавдсан талаар хохирогч, гэрч нар гэрчилж байгаа хэдий ч дээрх нэр бүхий хүмүүс нь шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан, шинжээчид үзүүлээгүй болох нь гэрчээр байцаагдсан Д.С, М.Э нарын мэдүүлэг /хх-ийн 17-18, 21-22, 108-109х/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол (шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж тэмдэглэгдсэн) /хх-ийн 114-121х/ зэргээр тогтоогдсон, тус хэрэг үйлдэгдсэнээс тодорхой хугацаа өнгөрсөн буюу 6 сар болсон, тэдгээр нь одоо ямар нэгэн шарх гэмтэл байхгүй гэж байгаа энэ тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргуулах боложгүй, ач холбогдлоо алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6906 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин дүгнэлт гаргуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,

 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Э.Э нь 6906 дугаартай дүгнэлттэй танилцсан тэмдэглэлдээ “дахин дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасан /хх-26х/, хохирогчийн өмгөөлөгч О.Эрдэнэтогтох нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөн дахин шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 67х/-ийг тус тус гаргасаны дагуу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаартай прокурорын тогтоолоор дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэхээр тогтож /хх-ийн 70х/, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаалтын хугацаа сунгасан  тогтоолтой байна. /хх-ийн 71, 94х/

Гэвч тус хугацаанд хохирогч Э.Э нь дахин дүгнэлт гаргуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүй, мөн өөрөө очиж үзүүлээгүй байдал нь шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний 10/4180 дугаартай албан бичигт тусгагдсан тул дахин дүгнэлт гаргаагүй байна./хх-ийн 111х/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э нь тус гэмтлээс болж нүдний хараа муудсан гэж мэдүүлсэн боловч шинжээчийн 6906 дугаартай дүгнэлтэд толгойн КТГ-н шинжилгээнд : ...гавал яс болон хоёр талын нүдний ухархайд  гэмтлийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн эслэг зайд  эмгэг өөрчлөлтгүй,  нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн.... дүгнэлт бичсэн эмч С.Нямбаяр гэж, /хх-ийн 25х/

- Солонго нүдний эмнэлгийн картанд:  КТГ-д 2 талын нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй ....эмч Б.Гэрэлмаа гэж тэмдэглэсэн /хх-ийн 90х/

Шинжээч Т.Чимэд-Очирын “...Э.Эын биед хамар ясны хугарал, 2 нүдний зөөлөн эдийн няцрал үүссэн онош тогтоогдсон. Нүдний зөөлөн эдийн гэмтэл нь хамрын ясны хугарлаас үүссэн байх боломжтой, энэ нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээс үүснэ. Хамар ясны хугарлаас болж хараа муудахгүй. Эмч Нямсүрэн, Гэрэлмаа нарын тус тусдаа гаргасан Компьютер “Томограф”-ийн шинжилгээгээр хохирогчийн 2 нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй байна гэж тэмдэглэсэн байдаг. Нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн өөрчлөлтгүй  гэдэг нь нүдний хараанд өөрчлөлт орохгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид хийсэн шинжилгээнүүдийг харахад  нүдний хараанд өөрчлөлт орох онош гараагүй. Хохирогчийн хараа муудсан нь тус гэмтэлгүй  холбоогүй гэж үзэхээр байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн мэдүүлэг зэргээр тус хэргийн улмаас хохирогч Э.Эын нүдний хараа муудсан болох нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байна.

Энэ байдлаас үзвэл хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч О.Эрдэнэтогтох нарын гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан “...миний үйлчлүүлэгч Э.З нь өөрийн холбогдсон хэргийн үйл баримтын талаар маргахгүй байгаа, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа. Иймд түүнд ашигтай хуулийг буцаан хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг хангаж шийдвэрлэх боломжтой гэж  үзлээ.

Иймд Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Т овогт Эы Зт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Э.Зыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуулийн ял шийтгэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинж зэргийг харьцуулан үзвэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулбал зохих ялын төрөл, хэлбэр хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулбал зохих ялын төрөл, хэмжээ хэлбэрээс хөнгөрсөн, шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн шинжтэй байна.

Харин шүүхээс, шүүгдэгч Э.Зт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж дүгнэлээ. Учир нь, Э.Зын үйлдсэн гэмт хэрэг нь 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн аль алинд нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарагдсан, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан  байх бөгөөд шүүгдэгч Э.З нь тус хэргийг үйлдсэнээс хойш  /2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш/ 6 сар өнгөрсөн байх тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, гэм буруутайд тооцон, тус Эрүүгийн хуулинд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Э.Зын  хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.З нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/,  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127х/ зэрэг баримт,

            -Э.З нь 1994 оны 04 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, гэр бүлийн байдал эхнэр Б.Солонго, хүү З.Ангараг нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 72 гудамж 0987 тоотод оршин суудаг тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна. /хх-ийн 41-43 дугаар хуудас/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Э.Э нь тус гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал, өмгөөлөгчийн хөлс, цаашид хийлгэх хагалгааны зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн болно.Тодруулбал,

-Эмчилгээнд зарцуулсан зардалд 373.300 төгрөг /хх-ийн 73-76х/

-өмгөөлөгчийн хөлсөнд 600.000 төгрөг /хх-ийн 72х/

-цаашид хийлгэх хагалгаанууд 1,650,000, 1,800,000 төгрөг тус тус  нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Э.З нь хохирогч Э.Эд 373.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг санал гаргасан боловч гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Э нь өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан /хх-ийн 68-69, 72х/ тул Э.Зын орлого, хувийн байдал зэргийг харгалзан түүнээс 3 сарын хугацаанд 600.000 төгрөгийг хэсэгчлэн  гаргуулж, хохирогч Э.Эд  олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч Э.Э нь хагалгаа хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Э.Заас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч Э.З нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдав. /хх-ийн 156х/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Т овогт Эы Зт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2.Шүүгдэгч Т овогт Эы Зыг бусдын биемахбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, Э.З нь 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт зэргийг баримтлан шүүгдэгч Э.Заас 3 сарын хугацаанд 600.000 төгрөгийг хэсэгчлэн гаргуулж,  хохирогч Э.Эд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэн эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ