Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1278

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/00954 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч: Э.А-ийн хариуцагч “Г-” ХХК, “М-” ХХК-д холбогдуулан Э.А-ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн гэрээг шинэчлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31 741 139.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч “Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч “Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-, Б.Ганбат “М-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А-ийн нөхөр Д.Б- нь Г-тай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/2205102886 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 60 700 000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд ипотекийн зээлийг Г- өгөхдөө Э.А-ийг давхар зээлдэгчээр гарын үсэг зуруулан хамтран зээлдэгч болгосон. Э.А-ийн хувьд ямар нэг орлого байхгүй, ар гэрийнхээ асуудлыг хариуцаж, нөхрийгөө ажлаа сайн хийж цалингаа бүтэн авч банкнаас авсан зээлээ төлөхөд тусалж үр хүүхдээ харж асардаг байсан. Э.А-ийн нөхөр Д.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, нас баран Г-ны зээлийг төлөх боломжгүй болсон бөгөөд Э.А- цаашид хэрхэх талаар судалж байгаад Г- нь “М-” ХХК-иас нөхөн төлбөр гаргуулан авч, асуудлыг шийдвэрлэх учиртай талаар хуульчаас зөвлөгөө авсан байдаг. Харин “М-” ХХК нь ипотекийн зээлийн 50 хувьд ногдох нөхөн олговорыг төлсөн. Зээл төлж байсан нөхөр нь нас барсан учир Э.А- нь өөрийн боломжит орлогоо судлуулан сар бүр ямар графикаар зээлээ төлж болох талаар Г-инд хандаж, зээлийг эргэн төлөх график гаргаж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан боловч Г-наас таны орлогыг судалж график гаргаж өгөх боломжгүй, харин төлөх ёстой 24 461 382 төгрөг хүү нэмэгдүүлсэн хүү өсч, 29 827 909 төгрөг болсон үүнийг 6 сарын дотор 6 хуваан төл гэж шаардсан. Уг шаардлага нь шударга ёсонд үл нийцэж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Э.А-ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг Э.А-т шинээр гарган өгч, холбогдох гэрээг шинэчлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г-” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Банк зээлийн гэрээний хүү болон эргэн төлөлтийг дахин хийх үндэслэл нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг ердийн нөхцөлд шилжүүлэх тохиолдолд хийхээр харилцан тохиролцсон бөгөөд үүнээс өөр тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг дахин хийх үндэслэлгүй, хууль болон гэрээгээр заасан үүрэггүй. Иймд нэхэмжлэгч Э.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “М-” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.А- болон Г- нарын хооронд байгуулсан гэрээний 2.19-т энэхүү гэрээний 2.17-д заасны дагуу зээлийн хүүг ердийн нөхцөлд шилжүүлсэн тохиолдолд банк зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтийг дахиж хийж, зээлдэгчид хүргүүлнэ гэж заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг дахиж хийхээр зохицуулсан байна. Харин бусад тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зохицуулаагүй бөгөөд зээлдэгчийн шаардлагаар эргэн төлөлтийн хуваарьт оруулах үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна. Г-тай санал нэг байгаа бөгөөд Г-ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г-” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б- Э.А- нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г-тай ЗГ/2205102886 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 60 700 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 96 сарын хугацаатайгаар зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан болно. Д.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ үйлдвэрлэлийн ослоор нас барж, “М-” ХХК-иас нөхөн төлбөр гаргуулан, зээлийн үлдэгдэл төлбөрөөс 50 хувийг төлүүлсэн. Э.А- нь уг нөхөн төлбөр олгогдсоноос хойш зээлд төлөлт хийгээгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Э.А-ийн нэр дээр шинэчлэн гаргаж өгнө үү гэсэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт гаргаж байсан. Г- энэхүү гаргасан хүсэлтийг нь хүлээн авч 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд хуваан төлөх боломжоор хангах боломжтой тухай зээлдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан бичгээр мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэн боловч зээлдэгч нь одоог хүртэл зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөхгүй, нийт 31 741 139,83 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан болон олгосон хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн, банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 31 741 139,83 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан, төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн төлүүлэх, хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээнд заасан Ү-2206023016 дугаартай барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хийморь 19 дунд гол гудамж 29 дүгээр байр, 09 тоот 48,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний 3.4.2-д заасны дагуу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г-ны зүгээс тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Э.А- нь гэрээний дагуу санал хүсэлтээ илэрхийлж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бий болсон нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, өөрөөс шалтгаалах зүйлийг хийхээр хандсан боловч Г- үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч иргэний үндсэн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой, хууль бус үйлдэл юм. Мөн иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал шаардлага гаргасаар байхад Г- гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үүргээ гүйцэтгэхээс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийг сахин биелүүлэх нөхцөлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1, 230 дугаар зүйлийн 230.1, 230.3 дах хэсэгт заасныг баримтлан Э.А-ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн гэрээг шинэчлэхийг “Г-” ХХК, “М-” ХХК нарт даалгаж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу 31 741 139,83 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Г-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 386 855,7 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г-” ХХК, “М-” ХХК нараас хувь тэнцүүлэн 70 200 төгрөгийг гаргуулж Э.А-т олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч ‘Г-” ХХК, “М-” ХХК-аас Э.А-ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хувиарийг өөрчлөн гэрээг шинэчлэхийг даалгуулах нэхэмжлэлийг хангаж, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэлг 31 741 139.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах туэса! оөрөг юхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э.А- болон түүний нөхөр Д.Б- нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г-тай ЗГ/2205102886 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж 60 700 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүгэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлдэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан байдаг. Үндсэн зээлдэгч Б.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр харамсалтайгаар нас барж “М-” ХХК-аас нөхөн төлбөр гаргуулан зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувийг төлүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г- зээлийг МИК актив ес ТЗК” ХХК-д зарсан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Хамтран зээлдэгч Э.А- нь зээлийн төлбөр 100 хувь төлөгдөх даатгалын тохиолдол үүссэн гэж маргаан үүсгэн шүүхэд хандаж, энэ нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхээр Э.А-ийн нэхэмжлэл хангагдахгүйгээр эцэслэн шийдвэрлэгдэхээс, 2019 оны 02 дугаар сард тогтоол гардан авснаа, мөн зээлийг төлүүлэхийг түр хүлээх, зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж төлүүлэхийг хүссэн асуудлуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон дараа нь биеэр, албан бичгээр удаа дараа зээл авсан банкны өөрийн салбар болон банкны төвд хандаж байснаа тус тус нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хэрэгт нэхэмжлэгч банкинд хандаж байсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн болон 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгүүдийг ирүүлсэн байна. Э.А- тогтмол орлого бүхий нөхөр нь нас барсан тул өөрийн орлогыг судлуулж зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж төлөх тухай хүсэлтийг банкны зүгээс авч хэлэлцсэн байдал алга байна” гэжээ. Зээлдэгч Э.А-ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Г-анд гаргасан “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигг Д.Б- нь “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулсантай холбогдуулан М-ын №1501008741 тоот орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, даатгуулсан боловч нас барж, ийнхүү даатгалын эрсдэл үүсээд байхад “М- ” ХХК нь даатгалын тухай хуулийн 8.5-р зүйлд заасан нөхөн төлбөрийг олгохоос гатгалзах үидэслэлд хамаарахгүй шалтгаанаар бидэнд нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж улмаар Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан. Гэтэл санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9/2924 тоот албан бичгээр бидэнд хариу өгөхдөө ... гэсэн заалтыг үндэслэж, нөхөн төлбөрийн 50 хувийг олгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Эдгээр шалтгаанаар бид “М-” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээр уг маргааны эцэслэн шийдвэрлэх хүртэл төлбөр тооцооны асуудлыг түр хүлээж бидиий ажилд тусална уу гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд энэ үед зээлийн хугацаа хэтрэлт 318 хоног байсан тул банк тайлбарыг харгалзан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэлгүй хүлээсэн. Банкинд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол банк албан бичгээр хариу өгөх байсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Г-анд гаргасан “Хүсэлт гаргах тухай ” албан бичигт ... Г- дахь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг М- ХХК-аас төлөх эсэх асуудал үүсч, уг маргааны үзэхээр эцэслэн шийдвэрлэгдэж, орон сууцны зээлийн төлбөрийн 50 хувийн төлбөр 25 181 504.84 төгрөгийг “М-” ХХК-аас олгохооргүй болоод байна. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бид “Алко” группд хандаж, хүсэлт тавьсаны үндсэн дээр тухайп компаниас зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцан барагдуулахаар болсон. Гэвч “Алко’ группын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал тулгарсан тул танай байгууллагаас энэхүү зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд цувуулан төлөх боломж олгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Э.А-ийн нэр дээр шинэчлэн гаргаж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн. Банк энэ хүсэлтийг хүлээн авч зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд цувуулан төлөх боломжийг олгож 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 09/2062 дугаартай албан бичгээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 24 461 382.20 төгрөг, хүүний төлбөрт 4 971 755.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 394 771.70 төгрөг буюу нийт 29 827 909.57 төгрөгийг төлөхөөр байна. Зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор сар бүр тэнцүү төлөлтөөр 6 хуваан төлөх боломжтой байна гэсэн хариуг зээлдэгчийн тавьсан энэхүү зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд цувуулан төлөх боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Алко судалж 6 сарын хугацаанд төлөх боломжийг олгосон. Мөн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сард тогтоол гардан авснаа, мөн зээлийг төлүүлэхийг түр хүлээх, зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж төлүүлэхийг хүссэн асуудлуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон дараа нь биеэр, албан бичгээр удаа дараа зээл авсан банкны өөрийн салбар болон банкны төвд хандаж байснаа тус тус нэхэмжлэгч тайлбарлаж байна гэснийг үнэлсэн атлаа банк энэ хугацаанд зээлийг төлбөрийг нэхэлгүй хүлээсэн байдал, өх боломжоор хангасан байдлыг харгалзан үзэлгүй нэг талыг барьсан, дур зоргын дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “...нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч зээлийг эргэн төлөх хувиарын дагуу төлөөгүйгээ зөвшөөрч байгаа ба төлөхгүй байгаа тодорхой шалтгаантай гэж, зээлийн төлбөрийг даатгалын нөхөн төлбөрөөр бүрэн төлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа зээлээ төлөхийг илэрхийлж, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж Г-инд хандаж, зөвшөөрөөгүй тул энэ тухай гомдлыг шүүхэд гаргаж байсан байдал тогтоогдож байна” гэж Банкыг зээлийн эргэн төлөлтийн хувиарыг өөрчлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүйг “тул өөрийн орлогыг судлуулж зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж төлөх тухай хүсэлтийг банкны зүгээс авч хэлэлцсэн байдал алга байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн... бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж тус тус заажээ. Хамтран зээлдэгчийн орлого байдлыг судлалгүй /журмаар бол судлах ёстой/, тогтмол орлоготой зээлдэгчийн нөхцөл байдлыг судалж, түүнийг зээл төлөх бүрэн боломжтой гэж үзэж зээл олгосон нөхцөл байдал зээлдэгч нас барснаар өөрчлөгдсөн нь дээрх зохицуулалтад хамаарах бөгөөд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг талууд / өвлөгч, эрх залгамжлагч байж болно/, түүн дотроо банк авах үүрэгтэй байна. Ийнхүү банк нэхэмжлэгч Э.А-ийн орлогыг судалж, зээлийн эргэн төлөлтийн хувиарыг шинэчлэн тогтоох нь зүйд нийцэх юм” гэжээ. Г- нь зээлдэгч нарт зээл олгохдоо Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам/Монголбанкны албан ёсны сайтад байдаг/, болон Г-ны Гүйцэтгэх захирлын 8,0 (+/-1) хөтөлбөрийн орон сууцны зээлийн нөхцөлийг батлах тухай /ХХ-157-р тал/ дагуу судалж зээл олгосон. Банк хамтран зээлдэгчийн орлого байдлыг бүрэн судалсны үндсэн дээр буюу 8 хувийн хөтөлбөрийн хавсралт №1-д “...Орон сууцны зээлийн төлбөр тооцоход орлого нь хамрагдсан...” гэж заасныг үндэслэн судалж орон сууцны зээлийг олгосон. Мөн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3172205102886 дугаартай Ипотекийн гэрээний 5.5-д Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээ болон барьцааны гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэхүү гэрээний 5.1-д заасан журмыг баримтална. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банк зээлдэгчийн хүсэлтийг зөвшөөрөөгүй талаар хангалттай нотлох баримтаар нотлогдож байхад, зээлийн гэрээний 2.5-д “Зээлдэгч Хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, зээлийн хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ" зээлийн гэрээний үүргийг 1176 хоног зөрчигдсөн байдлыг харгалзан үзэлгүй 220.1, 220.3-т заасныг үндэслэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж алдаа гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, анхан шатны шүүх “хариуцагч нэхэмжлэгчийг зээлийн төлбөр төлөхгүй байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг цуцлахыг санал болгож байна. Нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийи хариуцагч зээлийг эргэн төлөх хувиарын дагуу төлөөгүйгээ зөвшөөрч байгаа ба төлөхгүй байгаа нь тодорхой шалтгаантай гэж, зээлийн төлбөрийг даатгалын нөхөн төлбөрөөр бүрэн төлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа зээлээ төлөхийг илэрхийлж, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж Г-инд хандахад, зөвшөөрөөгүй тул энэ тухай гомдлыг шүүхэд гаргаж байсан байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон. Орон сууцны зээлийн гэрээний 4.4 Дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийп гэрээг хутацаанаас нь өмнө цуцалж, зээл төлүүлэхээр буцаан дуудиа 4.4.1- Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хувиарын дагуу төлөөгүй, 4.4.4- Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож, зээлийг буцаан төлөх чадваргүн болох нөхцөл байдал бий болсон, 4.4.6- Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөрнйн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо бичгээр мэдэгдсэн зэрэг нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тогтоогддог. Шүүх ч мөн адил зээлийн гэрээний 4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүйг “Нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч зээлийг эргэн төлөх хувиарын дагуу төлөөгүйгээ зөвшөөрч байгаа ” гэж дүгнэчээд гэрээний зөрчил үүсээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх “Гэрээ цуцлах тухай санал хүчинтэй эсэх нь хуульд заасан журмыг хэрхэн мөрдсөнөөр тодорхойлогдох ба “Г-” ХХК-ийн хувьд гэрээ цуцлах тухай журмыг мөрдөлгүй Иргэний хуулийн 225, 204 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн бол дахин үүрэг гүйцэтгүүлэх хугацаа тогтоож өгөх, түүнийг зөрчсөн бол гэрээ цуцалж буйгаа мэдэгдэх зэрэг журмыг үүрэг гүйцэтгүүлэгч мөрдөх байсан байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан бол гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ. Банкны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэл юм. Өөрөөр хэлбэл, банк Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дах хэсэгт заасныг үндэслэн Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үлдэгдэл төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн банк харилцагчид дахин үүрэг гүйцэтгэх хугацааг ХХ-7-р талд байрлах хариу бичгээр мэдэгдсэн байдаг. Банк зээлийн гэрээг сөрөг нэхэмжлэл гаргахаасаа өмнө цуцлаагүй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир цуцалж буйгаа мэдэгдсэн үйл баримт юм. Гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах тухай ойлголт тусдаа ойлголт бөгөөд гэрээнд заасны дагуу нэг тал цуцлах тухай хүсэлт зоригоо илэрхийлж, үүргийн харилцааг дуусгавар болгодог. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан байх тул гэрээг цуцлахад хэрэглэгдэх зохицуулалт биш. Шүүх сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж /... мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлан гэрээг цуцалж / хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасан байна. Иймд “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэх анхан шатны шүүхийн шийдвэр түүний үндэслэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч “Г-” ХХК, “М-” ХХК нарт холбогдуулан өөрийнх нь орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн гэрээ байгуулахыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Г-” ХХК зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31 741 139.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хариуцагч “Г-” ХХК болон нэхэмжлэгч Э.А-, түүний нөхөр Д.Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/2205102886 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, 60 700 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Д.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206023016 дугаартай Нийслэлийн ХУД-ийн 3-р хороо, Хийморь 19, Дунд гол гудамж 29 байр, 09 тоот 48.19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 60-72 дугаар тал/ Тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүсжээ.

 

            Г-ны дээрх зээлийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “М а ес ТЗК” ХХК худалдан авч, мөн өдөр “Г-” ХХК, “М а ес ТЗК” ХХК болон “М-” ХХК нарын хооронд Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, “М-” ХХК банкны зээлийг худалдан авахдаа компани байгуулж багцаар худалдан авдаг /тухайн тохиолдолд М а ес ТЗК ХХК/ байх ба хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагчийн хувьд хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. “М а ес ТЗК” ХХК, “М-” ХХК нар нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн гэрээг тус тус байгуулсан байна./хэргийн 108-120, 129-156 дугаар тал/

 

            Хариуцагч “Г-” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-т зааснаар зээлийн багцыг худалдан авагч нь төлбөр хүлээн авах, цуглуулах, банкинд авах болон хөөцөлдөх, Хөрөнгийн багцын Ипотекийн зээл бүрээр, түүнтэй холбоотойгоор ба түүний дагуу Худалдан авагчийн эрх, эрх мэдэл болон өөрийн үзэмжээр шийдэх эрхийг хэрэгжүүлэх, Хөрөнгийн багцыг тусгай хөрөнгийн багц байдлаар үйлчилгээ үзүүлэх, захируулах эрхийг олгожээ. /хэргийн 110 дугаар тал ар/

 

            Зохигчид зээлийн гэрээний нэг тал болох Д.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ үйлдвэрлэлийн ослоор нас барсан, даатгалын гэрээний дагуу түүнд ногдох зээлийн төлбөрөөс “М-” ХХК-иас хариуцагчид төлбөр төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “М-” ХХК-аас 24 858 079 төгрөгийг даатгалын төлбөрт авсан талаар тодруулан тайлбарласан болно. Харин зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж зээлийг төлүүлэх эсэх талаар маргасан байна.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргааны зүйлд шууд хамааралтай бус Иргэний хуулийн 186.1, 230.1 дэх хэсгийг тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хууль болон гэрээгээр үүссэн үүргийг биелүүлэх, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгийн агуулга нь учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой зохицуулалт юм.

 

            Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зохицуулалт биш байна.

           

            Иймд хамтран зээлдэгчийн нэг нь нас барснаар зээл төлөлтийн эх үүсвэрт өөрчлөлт орсон болон даатгалын компаниас зээлийн зарим үүргийг биелүүлсэн нь гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнд  тооцогдох үндэслэл болно. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд талууд гэрээний агуулгыг өөрчлөх талаар хүчин чармайлт гаргах, гэрээндээ өөрчлөлт оруулах үүргийг хүлээдэг. Хариуцагч “Г-” ХХК нь нэхэмжлэгч Э.А-ийн хүсэлтийн дагуу орлогыг судалж, зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах буюу шинэчлэн тогтоох нь зүйд нийцэх юм.

 

            Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дах хэсэгт зааснаар талуудын байгуулсан гэрээний дагуу болон хуулийн дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэх арга журам нь шударга ёсны зарчимд нийцээгүй тохиолдолд талууд тохиролцож чадаагүй бол аль нэг нь шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах эрхийг зохицуулжээ.

 

            Иймд талуудын хооронд үүссэн харилцаа буюу нэхэмжлэгчийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хуваарь, төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор хариуцагч нараас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дах хэсэгт заасан агуулгатай байна гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ас 2019 оны  6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч “Г-” ХХК-д үүргийг гүйцэтгэхтэй холбоотой хуваарийг шинэчлэн гаргаж өгнө үү гэх агуулгаар хандсан байна. /хэргийн 5 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. /хэргийн 8 дугаар тал/ Хэдийгээр он сарын хувьд итгэмжлэл нь хойно байх боловч итгэмжлэлгүйгээр төлөөлөн хийсэн үйлдлийг дараа нь нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн байна. Ийм учраас Б.Б- нэхэмжлэгчийг төлөөлөн “Г-” ХХК-д хуваарь гаргуулах талаар хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэх байдлаар хандсан гэж үзнэ. Харин “Г-” ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн хариу бичигт үүргийн үлдэгдэл хэмжээг тодорхойлж, зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор сар бүр тэнцүү төлөлтөөр 6 хуваан төлөх санал өгсөн байна. /хэргийн 7 дугаар тал/ Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дах хэсэгт зааснаар шүүхэд хандсан нь хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан анхны орон сууцны зээлийн гэрээний хугацаа нь 96 сар буюу урт хугацаатай гэрээ байгаа тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг хариуцагч “Г-” ХХК хэт богиносгосон хугацаагаар буюу 6 сарын дотор төлүүлэхээр шаардсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

            Хэрвээ талууд үүргийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд эрх ашиг нь зөрчигдөж байгаа тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

            Хариуцагч “Г-” ХХК-ийн зүгээс зохих ёсоор зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, үүний дагуу нэхэмжлэгч зээлийг төлөөгүй, эсхүл хуваарийн талаар талууд зөвшилцөх боломжгүй буюу гэрээг өөрчлөх боломжгүй болсон бол эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж гэрээнээс татгалзах эрх нь нээгдэх байсан. Гэтэл энэ байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т заасан үндэслэл байгаа учраас Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч Э.А-ийн зүгээс хариуцагч “Г-” ХХК-д өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрээнд өөрчлөлт оруулах талаар эхлэж шаардлага гаргасныг шийдвэрлээгүй байгаа тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй.

 

Дээрх байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт зааснаар гэрээний талууд өөрчлөгдсөн нөхцөл байдал гэрээгээр зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэсэн зохицуулалтын дагуу “Г-” ХХК-ийн зүгээс нэг хамтран үүрэг гүйцэтгэгч нь нас барсантай холбоотойгоор даатгалын нөхөн төлбөрийг авсан тохиолдолд зээлийн гэрээний өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг дахин хийх арга хэмжээг тэргүүн ээлжинд авах хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлэх ёстой.

 

            Иймд хариуцагч “Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2, 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/00954 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2, 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт заасныг баримтлан Э.А-ийн орлогыг судлан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн гэрээг шинэчлэн байгуулахыг “Г-” ХХК, “М-” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэрээг цуцлаж, гэрээний дагуу 31 741 139 төгрөгийг гаргуулах тухай шаардлага болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 856 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй..

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                              С.ЭНХТӨР