Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2020/00954

 

2020 04 30

182/ШШ2020/00954

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б овогт Э.А /РД:ХИ67/ Чингэлтэй дүүргийн, 8 тоот

 

Хариуцагч: ГБ  ХХК /РД:20/, Чингэлтэй дүүрэг

 

Хариуцагч: М  ОССК ХХК /РД:50/, Сүхбаатар дүүрэг, 13 давхар

 

Э.А ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн гэрээг шинэчлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31,741,139.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.Б, хариуцагч ГБ  ХХК-ийн төлөөлөгч Г.Ж, Б.Г, хариуцагч М  ОССК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А ийн нөхөр Д.Б  нь ГБ тай 2014 оны 12 сарын 24-ний өдөр ЗГ/2205102886 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 60,700,000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд ипотекийн зээлийг ГБ  өгөхдөө Э.А ийг давхар зээлдэгчээр гарын үсэг зуруулан хамтран зээлдэгч болгосон. Уг зээлийг олгохдоо ГБ  нь Э.А ийн нөхөр Д.Б  цалингийн хэмжээнд судалгаа хийж зээлд хамруулсан байдаг. Э.А ийн хувьд ямар нэг орлого байхгүй, ар гэрийнхээ асуудлыг хариуцаж, нөхрийгөө ажлаа сайн хийж цалингаа бүтэн авч банкнаас авсан зээлээ төлөхөд тусалж үр хүүхдээ харж асардаг байсан.

Э.А ийн нөхөр Д.Б  нь 2016 оны 08 сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж нас баран ГБ ны зээлийг төлөх боломжгүй болсон бөгөөд Э.А  цаашид хэрхэх талаар судалж байгаад ГБ  нь Мандал даатгал ХХК-аас нөхөн төлбөр гаргуулан авч, асуудлыг шийдвэрлэх учиртай талаар хуульчаас зөвлөгөө авсан байдаг. Харин Мандал даатгал ХХК нь ипотекийн зээлийг хоёр хүн авсан учир зээлийн үлдэгдэл төлбөрөөс нас барсан хүний буюу 50 хувьд ногдох нөхөн олговорыг төлнө... гэснийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул шүүхэд хандсан боловч харин шүүх үзэхдээ Э.А ийг зээлийн гэрээний нэг тал учраас зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувьд ногдох нөхөн олговорын хэсгийг Мандал даатгал ХХК хариуцан төлөх даатгалын тохиолдол үүсээгүй гэж дүгнэсэн.

Нэгэнт шүүхийн шийдвэр ийнхүү гарсан, зээл төлж байсан нөхөр нь нас барсан учир Э.А  нь өөрийн боломжит орлогоо судлуулан сар бүр ямар графикаар зээлээ төлж болох талаар ГБ анд хандаж, зээлийг эргэн төлөх график гаргаж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан боловч ГБ наас таны орлогыг судалж график гаргаж өгөх боломжгүй, харин төлөх ёстой 24,461,382 төгрөг хүү нэмэгдүүлсэн хүү өсөж 29,827,909 төгрөг болсон үүнийг 6 сарын дотор 6 хуваан төл гэж шаардсан. Уг шаардлага нь шударга ёсонд үл нийцэж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь ГБ ны зүгээс Э.А ийн нөхөр Д.Б  орлогыг судалж, түүн дээр үндэслэж зээл олгосон. Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу болон Орон сууцны зээлийн гэрээ-нд зааснаар Э.А  нь Д.Б тэй хамтран үүрэг гүйцэтгэгч болсон бөгөөд одоо Орон сууцны зээлийн гэрээ-ний 3.3.8 дугаар зүйлд зааснаар түүний эрх, үүргийг залгамжлан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Тэгэхээр ГБ  нь Э.А ийн хувьд үүрэг гүйцэтгэх чадвартай эсэх, цаашид ямар хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулан тогтоосноор Э.А  нь өөрийн нэрийн өмнөөс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжтой болно гэж үзэж байгаа бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ГБ ийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/220510886 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу төлөгдөх зээлийн үлдэгдэл 25,181,504.84 төгрөгийг гэрээний нэг тал болох Д. Бат-Эрдэнэ нас барсан тул хамтран зээлдэгч Э.А ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг Э.А т шинээр гарган өгч, холбогдох гэрээг шинэчлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

ГБ ны зүгээс тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Э.А  нь гэрээний дагуу санал хүсэлтээ илэрхийлж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бий болсон нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, өөрөөс шалтгаалах зүйлийг хийхээр хандсан боловч ГБ  үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ нь Э.А ийн амьдралд болон эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулахуйц, бодитой бус шийдвэр болсон. Сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний үүрэг болох зээл, зээлийн хүүг гэрээний хугацаанд болон олгосон хугацаанд төлөхгүй байгаа тул уг зээлийн гэрээг цуцалж, 31,741,139.83 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлүүлэх, биелүүлээгүй тохиолдолд эдгээр төлбөрийг барьцаагаар хангуулахаар шаарджээ.

Энэ нь үндсэн хууль болон иргэний хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч иргэний үндсэн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой, хууль бус үйлдэл юм. Мөн иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал шаардлага гаргасаар байхад ГБ  гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үүргээ гүйцэтгэхээс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийг сахин биелүүлэх нөхцөлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ГБ  ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Э.А ийн ГБ инд холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/220510886 тоот Орон сууцны зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн үлдэгдэл 25.181.504.84 төгрөгийг гэрээний нэг тал болох Д.Б  нас барсан тул хамтран зээлдэгч Э.А ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг Э.А т шинээр гарган өгч, холбогдох гэрээг байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Банк зээлийн гэрээний хүү болон эргэн төлөлтийг дахин хийх үндэслэл нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг ердийн нөхцөлд шилжүүлэх тохиолдолд хийхээр харилцан тохиролцсон бөгөөд үүнээс өөр тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг дахин хийх үндэслэлгүй, хууль болон гэрээгээр заасан үүрэг үүрэггүй. Иймд нэхэмжлэгч Э.А ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн Д.Б  Э.А  нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ГБ тай ЗГ/2205102886 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 60,700,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан болно. Үүнд:

1. ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээгээр Дондогдулам овогтой Бат-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206023016 дугаартай Нийслэлийн ХУД-ийн 3-р хороо Хийморь 19 Дунд гол гудамж 29 байр, 09 тоот 48.19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц барьцаалсан болно.

2. БД/2205102886 тоот Батлан даалтын гэрээгээр БЦТ  ХХК /РД:2102439/ нь ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний дагуу Үүрэг гүйцэтгэгчийг нийт 60,700,000 төгрөгийн зээл, зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч нь өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн.

Д.Б  нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ үйлдвэрлэлийн ослоор нас барж Мандал даатгал ХХК-аас нөхөн төлбөр гаргуулан зээлийн үлдэгдэл төлбөрөөс 50 хувийг төлүүлсэн. Э.А  нь уг нөхөн төлбөр олгогдсоноос хойш зээлд төлөлт хийгээгүй. Учир нь үлдэгдэл төлбөрийг даатгалын компаниас гаргуулахаар шүүхэд хандсан, талийгаачийн ажиллаж байсан А Групп-д хандаж тусламж хүссэний үр дүнд зээлийн үлдэгдэл төлбөрийг компани нь бүрэн хариуцахаар болсон тодорхой хугацаанд цувуулан төлөх боломж олгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Э.А ийн нэр дээр шинэчлэн гаргаж өгнө үү гэсэн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн хүсэлт гаргаж байсан. ГБ  энэхүү гаргасан хүсэлтийг нь хүлээн авч 2019 оны 06 сарын 25-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд хуваан төлөх боломжоор хангах боломжтой тухай зээлдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид албан бичгээр мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэн боловч зээлдэгч нь одоог хүртэл зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөхгүй: ЗГ/2205102886 тоот Зээлийн гэрээний төлбөр 2020 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар: Үндсэн төлбөр 24,461,382.20 төгрөг, хүүний төлбөр 6,580,175.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 699,582.31 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 1176 хоног, нийт 31,741,139.83 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд ЗГ/2205102886 тоот Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан болон олгосон хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 31,741,139.83 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн төлүүлэх, Хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээнд заасан Ү-2206023016 дугаартай барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо Хийморь 19 Дунд гол гудамж 29 байр, 09 тоот 48.19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний 3.4.2-д заасны дагуу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд баръцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т иШаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нъ үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ гэв.

 

Хариуцагч М  ОССК ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.А ийн ГБ тай байгуулсан 2014 оны 12 сарын 24-ний өдрийн ЗГ/220510886 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу төлөгдөх ёстой зээлийн үлдэгдэл 25,181,504.84 төгрөгийг гэрээний нэг тал болон Д.Б  нас барсан тул хамтран зээлдэгч Э.А ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг Э.А т шинээр гарган өгч, холбогдох гэрээг байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Иргэн Э.А  болон ГБ  нарын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйл 2.19-т Энэхүү гэрээний 2.17-д заасны дагуу зээлийн хүүг ердийн нөхцөлд шилжүүлсэн тохиолдолд банк зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтийг дахиж хийж зээлдэгчид хүргүүлнэ гэж заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг дахиж хийхээр зохицуулсан байна. Харин бусад тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зохицуулаагүй бөгөөд зээлдэгчийн шаардлагаар эргэн төлөлтийн хуваарьт оруулах үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй байна. ГБ тай санал нэг байгаа бөгөөд ГБ ны гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Иймд нэхэмжлэгч Э.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, ипотекийн гэрээ, ГБ  ХХК болон М  ОССК ХХК нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах /ипотекийн зээл/ гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл төлүүлэх ажиллагааны үлгэрчилсэн журам, хэлцэл эрхлэн гүйцэтгэх гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, 8,0 (+/-1) хөтөлбөрийн орон сууцны зээлийн нөхцөл, зээл хөрвүүлэх зарчим, хүү тооцооллын хүснэгт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч хариуцагчаас өөрийнх нь орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн гэрээ байгуулахыг ГБ  ХХК, М  ОССК ХХК нарт даалгуулна гэж, хариуцагч ГБ  ХХК зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 31,741,139.83 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.А  болон түүний нөхөр Д.Б  нар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ГБ тай ЗГ/2205102886 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 60,700,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлдэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг байгуулсан байх ба ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээгээр Дондогдулам овогтой Бат-Эрдэнийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206023016 дугаартай Нийслэлийн ХУД-ийн 3-р хороо Хийморь 19 Дунд гол гудамж 29 байр, 09 тоот 48.19 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж, БД/2205102886 тоот Батлан даалтын гэрээгээр БЦТ  ХХК /РД:2102439/ нь ЗГ/2205102886 тоот зээлийн гэрээний дагуу Үүрэг гүйцэтгэгчийг нийт 60,700,000 төгрөгийн зээл, зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч нь өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.

 

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ГБ ны дээрх зээлийг М  актив ес ТЗК ХХК худалдан авсан байх ба Үйлчилгээ үзүүлэх гэрээг ГБ  ХХК, М  актив ес ТЗК ХХК болон М  ОССК ХХК нарын хооронд мөн өдөр байгуулжээ. М  ОССК ХХК банкны зээлийг худалдан авахдаа компани байгуулж багцаар худалдан авдаг /тухайн тохиолдолд М  актив ес ТЗК ХХК/ байх ба хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагчийн хувьд хариуцагчаар оролцсон болно. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр М  актив ес ТЗК ХХК, М  ОССК ХХК нар Хэлцэл эрхлэн гүйцэтгэгч, Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн гэрээг тус тус байгуулсан байна.

 

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-т зааснаар зээлийн багцыг худалдан авагч нь төлбөр хүлээн авах, цуглуулах, банкинд авах болон хөөцөлдөх, Хөрөнгийн багцын Ипотекийн зээл бүрээр, түүнтэй холбоотойгоор ба түүний дагуу Худалдан авагчийн эрх, эрх мэдэл болон өөрийн үзэмжээр шийдэх эрхийг хэрэгжүүлэх, Хөрөнгийн багцыг тусгай хөрөнгийн багц байдлаар үйлчилгээ үзүүлэх, захируулах эрхийг ГБ  ХХК-д олгосон байна.

 

Зээлийн гэрээний нэг тал болох Д.Б  нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ үйлдвэрлэлийн ослоор нас барж Мандал даатгал ХХК-аас нөхөн төлбөр гаргуулан зээлийн үлдэгдэл төлбөрөөс 50 хувийг төлүүлсэн байна.

 

Хамтран зээлдэгч Э.А  нь зээлийн төлбөр 100 хувь төлөгдөх даатгалын тохиолдол үүссэн гэж маргаан үүсгэн шүүхэд хандаж, энэ нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхээр Э.А ийн нэхэмжлэл хангагдахгүйгээр эцэслэн шийдвэрлэгдэж, 2019 оны 02 дугаар сард тогтоолыг гардан авснаа, мөн зээлийг төлүүлэхийг түр хүлээх, зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж төлүүлэхийг хүссэн асуудлуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон дараа нь биеэр, албан бичгээр удаа дараа зээл авсан банкны өөрийн салбар болон банкны төвд хандаж байснаа тус тус нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хэрэгт нэхэмжлэгч банкинд хандаж байсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн болон 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгүүдийг ирүүлсэн байна. Э.А ийн тогтмол орлого бүхий нөхөр нь нас барсан тул өөрийн орлогыг судлуулж зээлийн эргэн төлөх графикийг өөрчилж төлөх тухай хүсэлтийг банкны зүгээс авч хэлэлцсэн байдал алга байна.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1. Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хамтран зээлдэгчийн орлого байдлыг судлалгүй /журмаар бол судлах ёстой/, тогтмол орлоготой зээлдэгчийн нөхцөл байдлыг судалж, түүнийг зээл төлөх бүрэн боломжтой гэж үзэж зээл олгосон нөхцөл байдал зээлдэгч нас барснаар өөрчлөгдсөн нь дээрх зохицуулалтанд хамаарах бөгөөд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг талууд /өвлөгч, эрх залгамжлагч байж болно/, түүн дотроо банк авах үүрэгтэй байна. Ийнхүү банк нэхэмжлэгч Э.А ийн орлогыг судалж, зээлийн эргэн төлөх хуваарийг шинэчлэн тогтоох нь зүйд нийцэх юм.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч нэхэмжлэгчийг зээлийн төлбөр төлөхгүй байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг цуцлахыг санал болгож байна. Нэхэмжлэгч буюу сөрөг нэхэмжлэлийн хариуцагч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүйгээ зөвшөөрч байгаа ба төлөхгүй байгаа нь тодорхой шалтгаантай гэж, зээлийн төлбөрийг даатгалын нөхөн төлбөрөөр бүрэн төлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа зээлээ төлөхийг илэрхийлж, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж ГБ инд хандаж, зөвшөөрөөгүй тул энэ тухай гомдлыг шүүхэд гаргаж байсан байдал тогтоогдож байна.

 

Гэрээ цуцлах тухай санал хүчинтэй болох эсэх нь хуульд заасан журмыг хэрхэн мөрдсөнөөр тодорхойлогдох ба ГБ  ХХК-ийн хувьд гэрээ цуцлах тухай журмыг мөрдөлгүй Иргэний хуулийн 225, 204 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн бол дахин үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож өгөх, түүнийг зөрчсөн бол гэрээ цуцалж буйгаа мэдэгдэх зэрэг журмыг үүрэг гүйцэтгүүлэгч мөрдөх байсан байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан бол гэрээнээс татгалзаж болохгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.  Иргэний хуулийн 186 дүгээр зүйлийн 186.1, 230 дугаар зүйлийн 230.1, 230.3-ыг баримтлан Э.А ийн орлогыг судлан, зээл эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн гэрээг шинэчлэхийг ГБ  ХХК, М  ОССК ХХК нарт даалгаж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу 31,741,139.83 төгрөг төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205102886 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ГБ  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 386,855.7 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБ  ХХК, М  ОССК ХХК нараас хувь тэнцүүлэн 70,200 төгрөгийг гаргуулж Э.А т олгосугай.

 

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД