Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1276

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 тоот шийдвэрээр иргэн А.Б-, Ж.А-, Л.У- нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, худалдсан 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.А-, Л.У- нарт буцаан шилжүүлэх, Ж.А-, Л.У- нараас 120 174 950 төгрөг гаргуулж, А.Б-т олгохоор тус тус шийдвэрлэсэн. Иргэн А.Б- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 шүүхийн шийдвэрийн дагуу худалдан авсан бүхий л үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхүүдийг Ж.А-, Л.У- нарт буцаан шилжүүлж өгсөн ч Ж.А-, Л.У- нар нь тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 тоот шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тул Ж.А-, Л.У- нараас 120 174 950 төгрөг гаргуулж А.Б-т олгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа иргэн А.Б-ээс шүүхийн шийдвэрийн дагуу Ж.А-, Л.У- нарт буцаан шилжүүлсэн 6 үл хөдлөх хөрөнгөнөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48-р байрны 96 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204069262 дугаартай 2 өрөө орон сууцыг орхигдуулсан байна. Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд нэр бүхий 6 үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахаар маш тодорхой заасан байдаг. Асуудлыг тодруулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч н.З-тай уулзахад төлбөр төлөгч талаас 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө дээр үнийн санал өгсөн тул дуудлага худалдаанд оруулна, төлбөрт хүрэлцэхгүй бол үлдсэн 1 үл хөдлөх хөрөнгийн асуудлыг дараа нь жич шийдвэрлэх болно гэх хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүхийн шийдвэрээс гадуур тайлбар өгсөн. Иймд төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гомдол гаргаж, 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахгүй байх хүсэлт гаргасан. Гэвч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлын хариуг төлбөр авагчид өгөлгүйгээр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулжээ. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дараах процессийн алдаанууд гарсан. 2019 оны 3  дугаар сарын 05-ны өдрийн 4/6233 дугаар албан бичгээр 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар У-д мэдэгдэл хүргүүлсэн ба хувийг төлбөр авагч А.Б-т гэжээ. Гэтэл тэр хувийг Бямбадэлгэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аваагүй. Төлбөр төлөгч Ж.А-, У- нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулаагүй. Иргэн Ж.А-т хүргүүлсэн мэдэгдэлдээ 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн ба мөн хувийг А.Б-т гэжээ. Гэтэл хөндлөнгийн ямар шинжээч зах зээлийн үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй, мөн иргэн Бямбадэлгэрт огт мэдэгдээгүй болно. Иргэн Ж.А-, У- нар нь гаргасан хүсэлтдээ 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг санал болгосон байхад шийдвэр гүйцэтгэгч Б.З- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр албаны дуудлага худалдааны коммист оруулсан саналдаа дур мэдэн 5 үл хөдлөх хөрөнгийг санал болгосон байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдлын хариуг авах, төлбөр төлөгчөөс санал болгосон 6 үл хөдлөх хөрөнгөөс 2 өрөө орон сууцыг орхигдуулж, дуудлага худалдаанд оруулсан асуудлыг хянуулах, шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4/49 дугаар албан бичгээр ирүүлсэн хариунд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч амаар мэдэгдэж, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулсан байна гэжээ. Гэтэл төлбөр авагч талд энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй болно. Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр үнэ хаялцуулах ажиллагааны журмыг зохицуулсан бөгөөд энэ асуудлаар НШШГГ-т гомдол гаргасан боловч ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөнийг сэргээн эдлүүлэх үүднээс Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24, 197.26-г тус тус үндэслэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан. Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 дугаар хороолол, 48А-р байрны 96 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204072082 дугаартай 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 хороо, 15 дугаар хороолол, 48А-р байрны 22 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204054487 дугаартай 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48Б-р байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204057223 дугаартай машины зогсоол, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48Б-р байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204057240 дугаартай машины зогсоол, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48Б-р байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204057231 дугаартай машины зогсоол, үл хөдлөх хөрөнгүүдийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 48в-р байрны 81 тоотод орших, улсын бүртгэлийн Ү- 2204069262 дугаартай 2 өрөө орон сууцыг дээрх 5 үл хөдлөх хөрөнгийн хамт 2 дахь албадан дуудлага худалдаагаар дахин оруулахыг НШШГГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр Ж.А-, хариуцагч А.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №5080 тоот, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №5081 тоот, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №5333 тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №5332 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч М.У-, хариуцагч А.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №5335 тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №5334 тоот үл хөдпөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч А.Б-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48в байрны 81 тоот хаягт байрлах, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байр зоорийн давхарт 11 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай авто зогсоол, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны 12 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай авто зогсоол, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 13 тоот хаягт байрлах, 15 м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжпэгч Ж.А-т, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолоол, 48д байр 96 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянзурх дуурэг, 5 дугаар хороо, Сэлэнгэ-888 хороолол, 48а байр 22 тоот хаягт байрлах 29.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.Удбалжаргал нарт тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Ж.А-, М.У нараас 120 000 000 төгрөгийг гаргуулж А.Б-т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057223, Ү-2204057240, Ү-2204057231 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны зоорийн давхарт байрлах 11, 12, 13 тоот автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072082 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байрны 96 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054487 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүурэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48а байрны 22 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204069262 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг орон сууцыг Ж.А-, М.Удбалжаргал нарын өмчлөлд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18826 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан шилжүүлсэн. Төлбөр төлөгч нарын өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэний дараагаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр битүүмжпэн хурааж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч М.Удбалжаргал, Ж.А- нар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны зоорийн давхарт байрлах 11, 12, 13 тоот авто зогсоолыг тус бүр 25 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байрны 96 тоот орон сууцыг 92 800 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48а байрны 22 тоот орон сууцыг 85 550 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг 197 200 000 төгрөгөөр тус бүр үнэлснийг төлбөр авагч А.Б-ийн зүгээс тусгайлан үнийн санал өгөхгүй бөгөөд төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналаар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй талаар үнийн саналыг өгсөн. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ 450 550 000 төгрөг болсон учраас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг 197 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн байрыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр хасч 253 350 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, грашуудыг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд нийтэд мэдээлэхэд худалдан борлогдоогүй. Нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад процесс алдаанууд гарсан хэсэгт дараах тайлбарыг өгч байна. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/6233 дугаар албан бичгээр 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч А.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн бөгөөд шүүхэд үнэлгээний талаар гомдол гараагүй. Мөн түүнчлэн төлбөр төлөгч нарын үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Албадан дуудлага худалдаанд оруулахаар зарын мөнгийг төлбөр авагч тал төлсөн байна. Төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагч тал танилцаж хүлээн зөвшөөрч санал өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/10170, 4/10171 дугаар албан бичгүүдээр талуудад анхны албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг шуудангаар хүргүүлж, зар сурталчилгаа сонины 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нүүрт хэвлэгдсэн. Мөн төлбөр авагч тал танилцаж хоёр дахь дуудлага худалдааны зарын үнийг тушааж дуудлага худалдаанд оруулсан. Төлбөрт хураасан 6 үл хөдлөх хөрөнгөөс 5 үл хөдлөх хөрөнгийг 253 350 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулсан ажиллагааг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6/8 дугаар тогтоолоор 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хоёрдахь дуудлага худалдаа явуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Дээрх шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоолыг үндэслэн явуулсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6/8 дугаар тогтоолыг үндэслэн явуулсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдийн нийт үнийг 450 550 000 төгрөг байхаар талууд тохирч, улмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөрийг төлөхөөр тохирсон байхад шийдвэр гүйцэтгэх газар тухайн эд хөрөнгүүдийн нэг болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны 81 тоот орон сууцыг /талуудын тохиролцсон үнэлгээгээр 197 200 000 төгрөг/ дуудлага худалдаанд оруулалгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, уг эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахгүй талаар талуудаас гаргасан хүсэлтгүй түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон хуульд заасан ямар үндэслэлээр уг үл хөдлөх эд хөрөнгийг ажиллагаанд оруулаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ талаараа нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэсэн тухай дурджээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн дуудлага худалдаа явуулах үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож 450 550 000 төгрөгөөр тогтоосон ба үйцэтгэх баримт бичгийн төлбөрийн шаардлага нь 120 174 950 төгрөг бөгөөд мөн хуулийн 177.1-д зааснаар төлбөрт хураагдсан 6 үл хөдпөх хөрөнгөөс 5 үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны дуудах доод үнэ нь 177 345 000 төгрөг, 177.4-т зааснаар 5 үл хөдлөх хөрөнгийн 2 дахь дуудлага худалдааны дуудах доод үнэ 126 675 000 төгрөг байна. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийг худалдан борлогдох эсэхийг урьдаас тооцоолох, мэдэх боломжгүй бөгөөд 5 үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны дуудах доод үнэ гүйцэтгэх баримт бичгийн шаардпагыг бүрэн хангаж байгаа юм. Гэтэл шүүх талуудын 197 200 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийг ямар үндэслэлээр ажиллагаанд оруулаагүй талаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хуульд заасан журмын хүрээнд явуулж, талууд болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчилгүй, албадпагын арга хэмжээг хэрэгжүүлж буй төрийн байгууллага билээ. Шүүхийн дүгнэснээр 6 үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах боломжгүй бөгөөд төлбөр төлөгчийн хөрөнгүүд нь талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэлгээгээр хоёр дахь албадан дуудлага худалдааны дуудах доод үнэ 225 275 000 төгрөг байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн, нөгөөтэйгүүр шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хохирол төлбөрт оруулах эрсдэл үүсч байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж төлбөрийг барагдуулах үүрэгтэй. Мөн Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчид хүргүүлсэн хариуг 5 үл хөдлөх хөрөнгийг дуудпага худалдаанд оруулсан нь хуульд нийцээгүй мэтээр буруу тайлбарласан байна. Уг хариуг төлбөр авагчид 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн бөгөөд дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа буюу 5 үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй, учир үлдэх 1 үл хөдпөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж, борлогдоогүй хөрөнгийг төлбөрт санал болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл худалдан борлогдоогүй 5 үл хөдлөх хөрөнгийг төлбөрт санал болгох ажиллагааг зохион байгуулахгүйгээр үлдэх 1 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулж, худалдан борлогдсон үнийн дүнгээс төлбөрийг барагдуулах, худалдан борлогдоогүй тохиолдолд санал болгох ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэсэн хариу юм. Нэхэмжлэгч А.Б- нь 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингуй болгуулж, дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардпагад үл хамаарах талуудын хэн аль нь маргаагүй ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, анхны дуудпага худалдааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

           Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/400 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.А-, хариуцагч А.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5080, 5081 тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны 5333, 5332 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч М.У- хариуцагч А.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5335, 5334 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч А.Б-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48в байрны 81 тоот хаягт байрлах, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байр зоорийн давхарт 11 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай авто зогсоол, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны 12 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай авто зогсоол, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны 13 тоот хаягт байрлах, 15 м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгч Ж.А-т, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолоол, 48д байр 96 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянзурх дуурэг, 5 дугаар хороо, Сэлэнгэ-888 хороолол, 48а байр 22 тоот хаягт байрлах 29.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.У- нарт тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Ж.А-, М.Удбалжаргал нараас 120 000 000 төгрөгийг гаргуулж А.Б-т олгож, нэхэмжлэгч Ж.А-, М.Удбалжаргал нараас зээлийн гэрээний үүрэгт 120 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 27-31 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

         Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 8 сарын 31-ний өдрийн гүйцэтгэх хуудсанд үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, төлбөр төлөгч Ж.А-, М.У- нарын нэр дээр шилжүүлсэн дээрх 6 үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18261851/01, 02, 03, 04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 18261851/05, 06, 07, 08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 40-41, 44-57, 59-60 дугаар тал/

 

         Хариуцагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч М.Удбалжаргал, Ж.А- нар нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байрны зоорийн давхарт байрлах 11, 12, 13 тоот авто зогсоолыг тус бүр 25 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байрны 96 тоот орон сууцыг 92 800 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48а байрны 22 тоот орон сууцыг 85 550 000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг 197 200 000 төгрөгөөр, нийт 450 550 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч А.Б- хүлээн зөвшөөрсөн хариуг ирүүлжээ. /хэргийн 61-62 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, төлбөр авагч болон төлөгч нар дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгө тус бүрийн үнийн талаар тохиролцсон гэж үзнэ.

 

           Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгүүдийг шинжээч томилж үнэлүүлээгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

           Түүнчлэн, шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч нарын 6 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгагдаагүй байх бөгөөд хариуцагч нь дуудлага худалдаа явуулахдаа 6 үл хөдлөх хөрөнгөөс төлбөрийн хэмжээг харгалзан зөвхөн 5 эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь төлбөр авагчийн эрх ашгийг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Тодруулбал, хураан авсан эд хөрөнгүүдийг бүгдийг нь нэгэн зэрэг дуудлага худалдаанд оруулах хуулийн зохицуулалтгүй болно. Үлдсэн нэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

         Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоол гарч, уг дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгүүд борлогдоогүй байх тул 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/8 дугаар Хоёрдахь дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, дуудлага худалдааг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасанд нийцжээ./хэргийн 78-92 дугаар тал/

 

          Ийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрийн гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 5 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгах тухай А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

 

                                       С.ЭНХТӨР