Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01134

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01134

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б

 

Хариуцагч:  Н т холбогдох

 

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 тоот шийдвэрээр иргэн А.Б , Ж.А, Л.Унарын хооронд байгуулсан "үл хөдле* хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож, худалдсан 6 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг Ж.А, Л.У нарт буцаан шилжүүлэх, Ж.А, Л.Унараас 120 174 950 төгрөг гаргуулж А.Б т олгохоор тус тус шийдвэрлэсэн. Иргэн А.Б  нь Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 шүүхийн шийдвэрийн дагуу худалдан авсан бүхий л үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхүүдийг Ж.А, Л.Унарт буцаан шижлүүлж өгсөн ч Ж.А, Л.Унар нь тус шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 тоот шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тул Ж.А, Л.У нараас 120 174 950 төгрөг гаргуулж А.Б т олгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Гэтэл НШШГГазрын Хан Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч З нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа иргэн А.Б ээс шүүхийн шийдвэрийн дагуу Ж.А, Л.Унарт буцаан шилжүүлсэн 6 үл хөдлөх хөрөнгөнөөс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, 2 өрөө орон сууцыг орхигдуулсан байна. Тус шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00400 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай ХУД-ийн ИХАШШүүхийн 20... оны ... сарын .... өдрийн .... тоот шүүхийн захирамж, .. тоот гүйцэтгэх хуудсанд нэр бүхий 6 үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахаар маш тодорхой заасан байдаг. Асуудлыг тодруулах зорилгоор 2019.05.30-ны өдөр НШШГГазрын шийдвэр гүйцэтгэгч З уулзахад "..төлбөр төлөгч талаас 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө дээр үнийн санал өгсөн түл 5 ширхэгийг дуудлага худалдаанд оруулна, төлбөрт хүрэлцэхгүй бол үлдсэн 1 үл хөдлөх хөрөнгийн асуудлыг дараа нь жич шийдвэрлэх болно.. " гэх хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүхийн шийдвэрээс гадуур тайлбар өгсөн. Иймд төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан 2019 оны 05 сарын 30-ны өдөр бичгээр гомдол гаргаж 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахгүй байх хүсэлт гаргасан. Гэвч 2019 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан "шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол"-ын хариуг төлбөр авагчид өгөлгүйгээр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулжээ. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дараахи процессийн алдаанууд гарсан. 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 4/6233 дугаар албан бичгээр 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар У мэдэгдэл хүргүүлсэн ба хувийг төлбөр авагч А.Б т гэжээ. Гэтэл тэр хувийг Б  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч аваагүй. Төлбөр төлөгч Ж.А, У нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулаагүй. НШШГГазраас иргэн Ж.Ат 2019.04.26-ны өдрийн 4/10171 тоотоор хүргүүлсэн мэдэгдэлдээ 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн ба мөн хувийг А.Б т гэжээ. Гэтэл хөндлөнгийн ямар шинжээч зах зээлийн үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй, мөн иргэн Б т огт мэдэгдээгүй болно. Иргэн Ж.А, У  нар нь гаргасан хүсэлтдээ 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг санал болгосон байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Золжаргал нь 2019.04.23-ны өдөр албаны дуудлага худалдааны коммист оруулсан саналдаа дур мэдэн 5 үл хөдлөх хөрөнгийг санал болгосон байна. Дээрхи нөхцөл байдлын улмаас ШШГЕГ-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 2019 оны 12 сарын 5-ны өдөр "2019 оны 05 сарын 30-ны өдөр гаргасан гомдлын хариуг авах, төлбөр төлөгчөөс санал болгосон 6 үл хөдлөх хөрөнгөөс 2 өрөө орон сууцыг орхигдуулж дуудлага худалдаанд оруулсан асуудлыг хянуулах, шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. НШШГГазрын 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 4/49 дугаар албан бичгээр ирүүлсэн хариунд "2019 оны 05 сарын 30-ны өдрийн гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч амаар мэдэгдэж, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулсан байна" гэжээ. Гэтэл төлбөр авагч талд энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар огт мэдэгдээгүй болно. Иргэний хуулийн хуулийн Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр үнэ хаялцуулах ажиллагааны журмыг зохицуулсан бөгөөд уг 197-р зүйлийн 197.24-т "Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 197.26-т "Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна." гэж тус тус заасан. Энэ асуудлаар миний бие нь НШШГГазарт гомдол гаргасан боловч ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөнийг сэргээн эдлүүлэх үүднээс Иргэний хуулийн 197-р зүйлийн 197.24, 197.26 -г тус тус үндэслэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 сарын 07-ны өдөр зохион байгуулсан. 1 өрөө орон сууц, 1 өрөө орон сууц, машины зогсоол,  машины зогсоол, машины зогсоол, Үл хөдлөх хөрөнгүүдийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгох, 2 өрөө орон сууцыг дээрх 5 үл хөдлөх хөрөнгийн хамт 2 дахь албадан дуудлага худалдаагаар дахин оруулахыг НШШГГазарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч Н төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр Ж.А  хариуцагч А.Б  нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №5080 тоот, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №5081 тоот, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №5333 тоот, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №5332 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч У, хариуцагч А.Б  нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №5335 тоот, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №5334 тоот Үл хөдпөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч А.Б т 2 өрөө орон сууц, авто зогсоол, авто зогсоол, авто зогсоолыг нэхэмжпэгч Ж.Ат, 1 өрөө орон сууц, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.У нарт тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Ж.А, М.У нараас 120 000 000 төгрөгийг гаргуулж А.Б т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй автозогсоол, орон сууц, орон сууцыг Ж.А, М.У нарын өмчлөлд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18826 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан шилжүүлсэн. Төлбөр төлөгч нарын өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэний дараагаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр битүүмжпэн хурааж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч М.Удбалжаргал, Ж.А  нар 11, 12, 13 тоот автозогсоолыг тус бүр 25 000 000 төгрөгөөр, орон сууцыг 92 800 000 төгрөгөөр, орон сууцыг 85 550 000 төгрөгөөр орон сууцыг 197 200 000 төгрөгөөр тус бүр үнэлснийг төлбөр авагч А.Б ийн зүгээс тусгайлан үнийн санал өгөхгүй бөгөөд төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналаар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй талаар үнийн саналыг өгсөн. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ 450 550 000 төгрөг болсон учраас орон сууцыг 197.200.000 төгрөгөөр үнэлэгдсэн байрыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр хасч 253 350 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, грашуудыг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд нийтэд мэдээлэхэд худалдан борлогдоогүй. Нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад процесс алдаанууд гарсан хэсэгт дараах тайлбарыг өгч байна. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/6233 дугаар албан бичгээр 6 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр авагч А.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн бөгөөд шүүхэд үнэлгээний талаар гомдол гараагүй. Мөн түүнчлэн төлбөр төлөгч нарын үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Апбадан дуудлага худалдаанд оруулахаар зарын мөнгийг төлбөр авагч тал төлсөн байна. Төлбөр төлөгч нарын өгсөн үнийн саналыг төлбөр авагч тал танилцаж хүлээн зөвшөөрч санал өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4/10170, 4/10171 дугаар албан бичгүүдээр талуудад анхны албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг шуудангаар хүргүүлж, зар сурталчилгаа сонины 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нүүрт хэвлэгдсэн. Мөн төлбөр авагч тал танилцаж хоёр дахь дуудлага худалдааны зарын үнийг тушааж дуудлага худалдаанд оруулсан. Төлбөрт хураасан 6 үл хөдлөх хөрөнгөөс 5 үл хөдлөх хөрөнгийг 253 350 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б  нь хариуцагч хариуцагч Н т холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж, албадан дуудлага худалдааг дахин явуулахыг даалгахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаарх гомдлоо гаргаж, шийдвэрлүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/400 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.А, хариуцагч А.Б  нарын хооронд байгуулсан 2015.8.03-ны өдрийн 5080 дугаар, 2015.8.03-ны өдрийн 5081 тоот, 2015.8.13-ны 5333 тоот, 2015.8.13-ны өдрийн 5332 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч М.У  хариуцагч А.Б  нарын хооронд байгуулсан 2015.8.13-ны өдрийн 5335 тоот, 2015.8.13-ны өдрийн 5334 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч А.Б т  2 өрөө орон сууц, авто зогсоол, авто зогсоол,  авто зогсоолыг нэхэмжлэгч Ж.Ат, 1 өрөө орон сууц, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.У  нарт тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Ж.А, М.У нараас 120 000 000 төгрөгийг гаргуулж А.Б т олгож, нэхэмжлэгч Ж.А, М.У нараас зээлийн гэрээний үүрэгт 120 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Б т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-27-31/

 

Төлбөр төлөгч Ж.А, М.У  нар 120 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 965 900 төгрөгийг тус тус төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 8 сарын 31-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна./хх-ийн 25,26/

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.А, М.У  нарын нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгө болох  11, 12, 13 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолууд, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48д байр 96 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууц эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 18261851/05, 06, 07, 08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/4496 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.А, М.У  нарт хүргүүлсэн байна.

 

Дээрх ажиллагааны дагуу төлбөр төлөгч Ж.А, М.У  нар нь дээрх 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нийт 450 550 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2019.02.26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газат хүргүүлснийг, төлбөр авагч А.Б т танилцуулж, 2019.03.05-ны өдөр тусгайлан өгөх саналгүй гэснээр 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр анхны дуудлага худалдааг явуулсан байх ба уг дуудлага худалдаагаар дээрх эд хөрөнгүүд борлогдоогүй байх тул 2019.05.21-ний өдрийн 6/8 дугаар Хоёрдахь дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, дуудлага худалдааг 2019.06.07-ны өдөр явуулсан байна. /хх-ийн 78-92 /

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...6 үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах байсан боловч 5 үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан... гэж тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч ...5 үл хөдлөх эд хөрөнгөөр шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх боломжтой, ийм тохиолдолд 6 дахь үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулах шаардлагагүй... гэж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрт үндэслэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой бөгөөд 2019.01.30-ны өдрийн 18261851/01, 02, 03, 04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн, 18261851/05, 06, 07, 08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа хийгдсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдийн нийт үнийг 450 550 000 төгрөг байхаар төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд тохирч, улмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөрийг төлөхөөр тохирсон байхад шийдвэр гүйцэтгэх газар тухайн эд хөрөнгүүдийн нэг болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48в байрны 81 тоот орон сууцыг /талуудын тохиролцсон үнэлгээгээр 197 200 000 төгрөг/ дуудлага худалдаанд оруулалгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахгүй талаар талуудаас гаргасан хүсэлтгүй, түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон хуульд заасан ямар үндэслэлээр уг үл хөдлөх эд хөрөнгийг ажиллагаанд оруулаагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ талаараа нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн төлбөр авагч А.Б  нь дээрх хууль зөрчсөн ажиллагааны талаар 2019.05.30-ны өдөр хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2019.12.05-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, 2020.01.13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх тасгийн даргад тус тус бичгээр хүсэлтээ гаргаж байсан байх ба 2020.02.12-ны өдөр ШШГЕ Газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас ...үлдэх 1 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж, борлогдоогүй хөрөнгийг төлбөрт санал болгох нь зүйтэй. гэсэн албан бичгийг тус газар ирүүлсэн байна. Үүний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2019.2.19-ний өдрийн 18261851/06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2020.03.24-ний өдрийн 18261851/09 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. /хх-ийн 103,104,109,110, 119/

 

Дээрхээс дүгнэхэд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор нэр бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоож, уг тогтоолоор зарлагдсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр анхны дуудлага худалдааг явуулсан ажиллагаа нь хуульд нийцээгүй байх тул уг ажиллагааны дараа хийгдсэн хоёрдахь дуудлага худалдаа мөн хууль зөрчиж хийгдсэн болох нь тогтоогдож байх тул анхны болон хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгож, уг ажиллагаануудыг хуульд нийцүүлэн явуулах зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т энэ хуулийн 55.7, 122.1-д заасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулалгад хамаарахгүй. гэж заасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасанд хамаарахгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Анхны дуудлага худалдаа явуулсан ажиллагааг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/8 дугаар тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хоёрдахь дуудлага худалдаа явуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ