Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1308

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Э- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М-” ХХК-ийн хариуцагч “С-” ХХК болон “Ө-” ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М-, А.С-, Д.О- нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт нийт 20 100 562 221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц-, хариуцагч “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-, өмгөөлөгч Ш.Э-, хариуцагч “Ө-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-” ХХК нь М-тай 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай Зээлийн гэрээ-г, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаартай З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулж 699,626,865.67 иенийн зээлийг жилийн 7.5 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй С- аймгийн Мандал сумын нутагт орших Эрээн, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “С-” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 3-СГ-ЗҮ-2017-65 дугаартай Зээлийн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3-СГ-ЗҮ-2017-65/1 дугаартай З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ТЗ 2017-66 дугаартай Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээг, мөн өдөр Б-СГ-ҮХ 2017-67 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, иргэн Д.О- нь Б-СТ-ҮХ 2017-68 дугаартай, иргэн А.С-, Д.М- нар нь Б-СГ-ҮХ 2017-69 дугаартай, “Ө-” ХХК нь Б-СГ-ҮХ 2017-70 дугаартай, Б-СТ-ҮХ 2017-71 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, иргэн Д.О- нь Б-СГ-ГЭ 2017-72 дугаартай, “Ө-” ХХК нь Б-СГ-ҮХ 2017-73 дугаартай, Б-СГ-ГЭ 2017-74 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээг, “С-” ХХК болон “Ө-” ХХК нар нь Б-СГ-ТТ 2017-75 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, мөн Б-СГ-ИХ 2017-76 дугаартай Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч “С-” ХХК-тай байгуулсан З-СГ-ЗҮ 2017-65 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 789 714 442.39 иен буюу нийт 19 782 346 781.86 төгрөгийг зээлдэгч “С-” ХХК-иас гаргуулж “М-” ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч “С-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б-СГ-ТЗ 2017-66, Б-СГ-ҮХ 2017-67, Б-СТ-ҮХ 2017-68, Б-СГ-ҮХ 2017-69, Б-СГ-ҮХ 2017-70, Б-СГ-ҮХ 2017-71, Б-СГ-ГЭ 2017-72, Б-СГ-ҮХ 2017- 73, Б-СГ-ГЭ 2017-74, Б-СГ-ТТ 2017-75, Б-СГ-ИХ 2017-76 дугаартай гэрээгээр тус тус барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрийг төлүүлэхээр шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээл, хүүгийн тооцооллыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр тооцон нийт 806 280 073.08 иен буюу нийт 20 100 562 221.88 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “С-” ХХК-ийн төлөөлөгч Н.А-, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С-” ХХК нь Хөгжлийн Банктай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй С- аймгийн Мандал сумын нутагт орших Эрээн, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдөр "З-СГ-ЗҮ-2017-65 тоот Зээлийн гэрээ болон Б-СГ-ТЗ 2017- 66, 67, 75, 76 тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 15 тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Х-нь дээрх зээлийн гэрээний олголтыг заасан хугацаанд бүрэн олгоогүй бөгөөд харин 2017-07-25-ны өдөр 7 625 867 602.9 төгрөгийг, 2017-07-27-ны өдөр 2 739 456 698.1 төгрөгийг, 2017-08-16-ны өдөр 1 003 009 027.1 төгрөгийг тус тус хэсэгчилсэн байдлаар олгож нийт 15 тэрбум төгрөгөөс 11 368 333 328.10 төгрөгийг олгож, 3 631 666 671.90 төгрөгийг хугацаандаа олгоогүй. Харин зээлдэгч “С-” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн хүүгийн эхний төлөлтийг олгогдсон зээлийн хэмжээгээр төлөх байсан ч зээлийн эргэн төлөгдөх хуваарьт заагдсан 15 тэрбум төгрөгт ногдох сарын хүү болох 131 807 896.7 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн байдаг. Х-гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд бүрэн биелүүлээгүйгээс үүдэн “С-” ХХК-ийн баяжуулах үйлдвэр, уулын тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, угсарч суурилуулах зэрэг гол ажлууд санхүүжилт байхгүйн улмаас төлөвлөсөн хугацаандаа хийж чадаагүй, үүнийг дагаад дараа дараагийн ажлууд хойшилж “С-” ХХК нь дараагийн зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүйд хүрсэн. Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажлыг аль болох богино хугацаанд дуусгахаар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа боловч төслийн үндсэн ажил хараахан бүрэн биелэгдээгүй байгаа нь зөвхөн манай компани төдийгүй хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагааны улмаас тус төслийн ажиллагаа удааширч зээлийн гэрээний эргэн төлөлт саатах болсон. Талуудын хооронд байгуулагдсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар Зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой 15 тэрбум төгрөгөөс 2017 оны 12 сарын байдлаар үлдэгдэл 3 631 666 671.9 төгрөгийг зээлийн хүсэлт гаргаснаас хойш удаа дараа олгохыг хүсч, мөн зээл бүрэн олгогдоогүйгээс үүдэн Хөгжлийн банкнаас авсан зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан төлж дуусгах боломжгүй болсон учраас зээлийн хугацааг уртасгаж, хүүг багасгах хүсэлтийг Хөгжлийн банкинд тавьсан байдаг. Харин Хөгжлийн банкны зүгээс үлдэгдэл 3 631 666 671.9 төгрөгийг олгож, зээлийн гэрээний хугацааг сунгахын тулд Үндсэн гэрээний 3.1.1-т заасан Зээлийн хэмжээ 15 000 200 000 төгрөг гэснийг гэрээ байгуулагдах өдрийн буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монголбанкны зарласан иений албан ханшаар хөрвүүлсэн дүнгээр 699 626 865.67 иен гэж, зээлээс олгогдоогүй үлдсэн 3 631 666 671.9 төгрөгийг 59 387 438.06 иен" гэж. Зээлийн хүүг 15 хувь гэснийг 7.5 хувь гэж. зээлийн гэрээний хугацааг 2020 оны 10 дугаао сарын 10-ны өдөр хүртэл байх зэрэг өөрчлөлтийг З-СГ-ЗҮ- 2017-65/1 дугаар Зээлийн гэрээнд оруулах шаардлагатай гэж үзсэн. “С-” ХХК-ийн хувьд тухайн үед 15 тэрбум төгрөгөөс олгогдсон 11 368 333 228.1 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлөх боломж байгаагүй, мөн үлдэгдэл 3 631 566 671.9 төгрөгийн санхүүжилтээ яаралтай авч төслөө цааш нь хэрэгжүүлэх шаардлагатай байсан учир 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65/1 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар зээлийн үлдэгдэл 469 387 438,06 иенийг 2018 оны 1 сарын 10 өдөр олгосон. Х-нь зээлийн өр төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн үлдэгдэл өр төлбөр болох нийт 789 714 442.39 иенийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 25.05 төгрөгөөр тооцож 19 782 346 781.86 төгрөгийг нэхэмжилж байгаа нь “С-” ХХК-ийг төгрөгөөр авсан зээлийг иенээр тооцож, ханшийн эрсдэлд оруулан төлөх боломжгүй болгож байна. Зээлийн өр төлбөрийг Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож гаргасан үнийн дүн, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож гаргасан үнийн дүн хооронд гурван тэрбум гаруй төгрөгийн зөрүү гарч байгаа болно. Х-гэрээгээр хүлээсэн үүргээ заасан хугацаанд бүрэн биелүүлээгүйгээс үүдэн “С-” ХХК-ийн баяжуулах үйлдвэр, уулын тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, угсарч суурилуулах зэрэг гол ажлууд санхүүжилт байхгүйн улмаас төлөвлөсөн хугацаандаа хийж чадаагүй. Мөн “Энх-өглөө” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан С- аймгийн Мандал сумаас Эрээн Баавгайтны Уурхайн баяжуулах үйлдвэр хүртэлх 36.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх ажлын зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажил хугацаандаа эхлээгүй. Учир нь 110/35/6Кв-ын Зүүнхараа дэд станцын гаргалгаа хэсэгт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын огтолцол үүссэний улмаас гаргалгааг өөрчилж шугамын трассын дагуу 8 км газар тариалан эрхлэгчийн мэдлийн газрууд давхцаж байгаагаас үүдэн газрын хэсэгт өөрчлөлт орж, тариалан эрхлэгчийн газрыг тойруулан шинээр трасс гаргаж угсралтын ажлын зурагт өөрчлөлт орохоор болсон. Дээрх нөхцөл байдал үүссэнээс болж Эрээн Баавгайтын Уурхайн баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар хангах ажил удааширч, “С-” ХХК-ийн дараа дараагийн төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдээгүй болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар Зээлдүүлэгч болон гуравдагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагаврыг “С-” ХХК хариуцах үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлаас харахад Хөгжлийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “Ө- “ХХК болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “Ө-” ХХК нь “С-” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж, “С-” ХХК-ийн эзэмшлийн С- аймгийн Мандал сумын нутагт орших ашигт малтмалын алтын МУ-002616 тоот тусгай зөвшөөрөлтэй Эрээн-ийн алтны үндсэн ордод олборлолт явуулах, баяжуулах үйлдвэр байгуулах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний гол нөхцөл нь “С-” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон түүнд хамаарах бичиг баримтуудыг, “Ө-” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын М\/-002616 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд алтны үндсэн орд ашиглах далд уурхай, баяжуулах үйлдвэр, бүтэц, уурхайн тосгоныг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, орд ашиглахад шаардлагатай бэлтгэл болон үндсэн ажлыг тогтоосон хуваарийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Түүнчлэн, талууд олборлолтын явцад гаргасан бүтээгдэхүүн борлуулалтын орлогын 30 хувийг “С-” ХХК, 70 хувийг “Ө-” ХХК өмчлөхөөр тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний дагуу манай компаниас уурхайн дэд бүтцийн ажлыг 2015 оноос эхэлж 2017 он гэхэд нийт 3 450 700 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уурхайн зам, дэд бүтэц, гүний уурхайн нэвтрэлтийн ажлууд баяжуулах үйлдвэрийн ажлуудыг эхлүүлээд байсан. Уг төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 55 000 000 000 төгрөг байхаар тооцоологдсон байсан. Уг санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй байсан тул “С-” ХХК-иас хүсэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт-2 хөтөлбөрт хамрагдахаар болсон. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “С-” ХХК, М-ны хооронд З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай Зээлийн гэрээ" байгуулагдаж, 15 000 000 000 төгрөгийн зээл олгогдсон. Уг зээлийн санхүүжилтийн 50 хувь буюу 7 565 700 000 төгрөгийг банкнаас манай компанид уурхайн бүтээн байгуулалтад зориулж шилжүүлсэн. Манай компанийн зүгээс зээлийн санхүүжилтийг зориулалтын дагуу ашиглаж Эрээн-ийн орд газарт баяжуулах үйлдвэр байгуулах, далд уурхайн нэвтрэлт хийхэд зарцуулсан. Зээлийн зарцуулалтыг тухай бүрт нь зээлдэгч М-инд тайлагнаж ажилласан. Манай компаниас Эрээн-ийн алтны үндсэн орд ашиглах далд уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, уурхайн тосгоныг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, орд ашиглахад шаардлагатай бэлтгэл болон үндсэн ажлыг тогтоосон хуваарийн дагуу гүйцэтгэх үүргийнхээ дагуу нийт 12 780 828 182 төгрөгийн хөрөнгө оруулалтыг орд газарт оруулж, бүтээн байгуулалт хийсэн. Уг 12 780 828 182 төгрөгийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлсэн. Тус компани нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “С-" ХХК, М-ны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар 15 000 000 000 төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд банкны үнэлгээгээр 426 976 854 төгрөгийн үнэ бүхий хөрөнгүүдийг барьцаалсан. “Ө-” ХХК нь “С-” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д Анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад шинээр бий болсон үндсэн хөрөнгө нь Б талын өмч болно гэж тохиролцсон. Уг 15/01 тоот Хамтран ажиллах гэрээ-г анх зээлийн материал бүрдүүлж байх үед Хөгжлийн банкинд хүргүүлж танилцуулсан болно. Хамтран ажиллах гэрээний дагуу уурхайн талбайд тус компанийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгүүд нь тус компанийн өмчлөлийн хөрөнгө тул гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд хамаарч хураагдах ёсгүй гэж байна. Тус компани нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “С-” ХХК, М-ны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар 15 000 000 000 төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгүүдийг барьцаалсан. 15 000 000 000 төгрөгийн зээлийг тухайн үед нь Хөгжлийн банкнаас төгрөгөөр олгосон зээл олгогдсон байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “С-” ХХК, М-ны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017- Г дугаар 15 000 000 000 төгрөгийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж төгрөгийн зээлийн Японы иенийн зээл болгон өөрчилсөн нь зээлийг ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгөөр буцаан төлөх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, компани төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгүүдээ барьцаалсан тул иенийн ханшид хөрвүүлсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О-ийн төлөөлөгч М.Отгонбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.О- нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр С- ХХК, М-ны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ- 2017-65 дугаар 15 000 000 000 төгрөгийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.О-ийн хувийн өмчлөлийн хөрөнгүүдийг барьцаалсан тул тус хөрөнгийг хасуулж, компанийн өмчлөлийн бусад хөрөнгөөр гүйцэтгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд А.С-ийн төлөөлөгч Д.М- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “С-” ХХК, М-ны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар 15 000 000 000 төгрөгийн Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд А.С- болон Д.М- миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206010298 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000138743 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг , 1-р хороо, Үйлдвэр/17041/, ХД-32 дугаар байрны 2 дугаар давхар хаягт байрлах, 208.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Миний хувьд дээрх зээлийн гэрээг сайн ойлгоогүй, өөрийн хөрөнгийг түр барьцаанд байлгаад эргүүлээд авчихна гэж бодож байсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь одоо миний амьдарч байгаа байшин бөгөөд барьцаалахдаа гэр бүлийн хүмүүсийн зөвшөөрлийг аваагүй тул “С-” ХХК, М-ны хооронд байгуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү. Зээлийн гэрээг судалж үзээгүй. Банк ийм шаардлага тавьж байна гэхээр нь түр зуур гэхээр нь итгэмжлэл хийлгэсэн. Гэр бүлийн хүнтэйгээ ярилгүй, учрыг нь ойлголгүй хийсэн тул байргүй болох гээд байна. Иймд үүргээс чөлөөлж өгнө үү. Би нэгхэн өдрийн дотор шийдвэр гаргасан тул алдаа гаргасан байна. 2 том компаний дунд хувийн хөрөнгөө тавьсандаа харамсаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч “С-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17 971 105 343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 129 456 877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Ө-” ХХК-д холбогдох нэхэмжлэгч “М-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч “С-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “С-” ХХК-ийн өмчлөлийн С- аймгийн Мандал сум, 4-р баг Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1307007637 дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гуравдагч этгээд Д.О-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 мкв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн Y-2206009033 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гуравдагч этгээд А.С-, Д.М- нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрээгээр Ө- ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 мкв амралтын байр, 903 мкв чийрэгжүүлэх төв, 250 мкв ресторан, 11 мкв сүүний цех, 25 мкв 8 ширхэг жижиг байр, 64 мкв уурын зуух, 21 мкв харуулын байр, 105 мкв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 мкв, 525 мкв, 532.5 мкв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, “Ө-” ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 мкв, 254 мкв, 180 мкв, 100 мкв, 40 мкв, 64 мкв, 30 мкв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, гуравдагч этгээд Д.О-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 мкв газар эзэмших эрх, хариуцагч “Ө-” ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагч Ө- ХХК-н эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай 3,7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “С-” ХХК, “Ө-” ХХК нарт холбогдох ашигт малтмалын 2616А, MV015617, MV015619, MV004265, MV015618 дугаартай тусгай зөвшөөрөл, Д.О-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000227 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, С- аймаг, Мандал сум, 4-р баг, Хэрх, Эрээний аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “М-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 100 489 077.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХХК-аас 90 013 477 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад хуулийг буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн, талуудын тайлбар, нотлох баримтыг үнэлээгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардалагаас 17 971 105 343.96 төгрөгийг хариуцагч “С-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 129 456 877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 451 дүгээр зүйлийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллгааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан хуулийг тус тус буруу тайлбарлан буруу хэрэглэсэн. Тодруулбал, Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт“ Зээлдэгч зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол уг хугацаанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Учир нь зээлдүүлэгч өөрийн эрхийн хүрээнд зээлийн гэрээг нэгэнт цуцалсан тул түүнээс хойших хугацаанд зээлийн гэрээний үүрэг мөн адил дуусгавар болно.” гэж тайлбарлаад нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр тооцох эрхгүй гэж үзсэн байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалт нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгайн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох тухай заасан байх ба өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээгээр эрх үүргээ тодорхойлж, үүрэг гуйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа /гэрээний хавсралтаар заасан хуваарийн дагуу/ үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлж болох, гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү /Зээлийн гэрээний 3.1.10, 4.1, 4.2 /-ийн хамтаар нэхэмжлэх эрхтэйгээр заасан болно. Гэтэл шүүх хуулийн энхүү зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг талууд зээлийн гэрээгээр тодорхойлсон байтал зээлийн гэрээний тэрхүү заалтыг үнэлээгүй, үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллгааны тухай хуулийн 22 дугаар зүлйийн 22.3 дах хэсэгт заасан нь гэрээний нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн хуулийн агуулга бүхий зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтууд нь гэрээг цуцалсан тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг хязгаарласан агуулга огт байхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ‘Тэрээний талууд З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаартай нэмэлт гэрээгээр зээл олгох валютыг өөрчилсөнтэй холбоотойгоор зээлийн хүүг бууруулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан бол нэгэнт олгогдсон зээлийн хувьд дээрх үндэслэлээр валют болон хүүг өөрчилсөн гэж үзэхгүй. Дээрх үндэслэлээр төгрөгөөр болон иений олгосон зээлийн хүүг зээлийн олголт тус бүрээр тооцно... Шүүх зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зээл олгосон валют тус бүрээр нь тооцсон тул зээлийг эргэн төлөх үүргийг мөн адил валют тус бүрээр тооцох нь зүйтэй байна.” Гэжээ. Шүүх ийнхүү үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг гуйвуулж, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтнйг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна. Нэхэмжлэгч нь шүүхэд тайлбарлахдаа Зээлийн гэрээний нэмэлтийг зээлдэгч буюу хариуцагч талын хүсэлтээр өөрчлөн байгуулсан, Тухайн үед банк валютаар зээл олгохдоо тухайн валютад харьцах хүүгийн хэмжээг тогтоодог тул төгрөгөөр олгох зээлийн хувьд хүүгийн хэмжээ 15 хувь, харин иенээр олгох зээлийн хувьд хүүгийн хэмжээ жилийн 7 хувь байхаар тогтоосон ба талууд тухайн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр зээл олгох зээлийн хэмжээг төгрөгөөр бус иенээр байхаар, зээлийн хүүгийн хэмжээ, зээлийн гэрээний хугацааг тус тус харилцан тохиролцож өөрчилсөн болно. Энэхүү гэрээний нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дах хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэрээ болно. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, аль нэг зүйл заалтын хүчин төгөлдөр бус байдлын талаар огт маргаагүл болно. Гэтэл шүүх гэрээний нэмэлт гэрээг үнэлэлгүйгээр тооцоолол хийж, нэхэмжлэлийн шаарддлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээр зээлийн гэрэээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг нэхэмжлэгч талаас тайлбарласныг дүгнэлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан, барьцаалагдсан тусгай зөвшөөрлүүдийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологи судалгааны мэдээлэл, ТЭЗҮ, холбогдох бичиг баримтын хамтаар шилжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах тухайд шүүхийн шийдвэрт тусгаж өгсөнөөр барьцаалагч нь барьцаалагдсан тусгай зөвшөөрлөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүсэх хуулийн зохицуулалттай болно. Нэхэмжлэгч хуулийн дээрх заалтыг удирдлага болгон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зээлдэгчийн хүсэлтээр барьцаалж зээл олгосон бөгөөд, барьцааны гэрээний нэг хувийг өргөдөл, тусгай зөвшөөрлийн хамт төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, хууль зөрчсөн ямар нэг үйлдэл гаргаагүй. Банкнаас олгосон зээлийг эгүүлэн төлөх баталгаа болгож зохих журмын дагуу хариуцагчийн барьцаалуулсан 5 ширхэг тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахад хуульд харшлах зүйлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч “С-” ХХК болон “Ө-” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20 100 562 221.88 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч “С-” ХХК нь эс зөвшөөрч 11 368 333 328.10 төгрөгийн зээлийг төгрөгөөр, үлдэх хэсэг нь иенээр хийсэн, үүний улмаас ханшийн өөрчлөлтөөс болж хохирол учирсан тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч “Ө-” ХХК нь зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, зарим барьцааны гэрээний харилцаанд оролцсон боловч зарим үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээний үүрэг болон ирээдүйд бий болох эд хөрөнгөтэй холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

            Нэхэмжлэгч болон хариуцагч “С-” ХХК нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 15 000 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, жилийн 15 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б-СГ-ТЗ 2017-66 дугаартай Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээг, мөн өдөр Б-СГ-ҮХ 2017-67 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, иргэн Д.О- нь Б-СТ-ҮХ 2017-68 дугаартай, иргэн А.С-, Д.М- нар нь Б-СГ-ҮХ 2017-69 дугаартай, “Ө-” ХХК нь Б-СГ-ҮХ 2017-70 дугаартай, Б-СТ-ҮХ 2017-71 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, иргэн Д.О- нь Б-СГ-ГЭ 2017-72 дугаартай, “Ө-” ХХК нь Б-СГ-ҮХ 2017-73 дугаартай, Б-СГ-ГЭ 2017-74 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээг, “С-” ХХК болон “Ө-” ХХК нар нь Б-СГ-ТТ 2017-75 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, мөн Б-СГ-ИХ 2017-76 дугаартай Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх 16-27 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 7 625 867 602.81 төгрөг, 27-ны өдөр 2 739 456 698.09 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 1 003 009 027.08 төгрөг, нийт 11 368 333 327.98 төгрөгийг “С-” ХХК-д олгосон байна. /3хх 129-130 дугаар тал/ Ийнхүү “М-” ХХК нь зээлийг шилжүүлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хуульд заасан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хүү тооцон шаардах эрхтэй.

 

            Улмаар хариуцагч “С-” ХХК нь хүсэлт гаргаснаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай З-СГ-ЗҮ-2017-65/1 дугаар гэрээг байгуулж,/1хх 147-148 дугаар тал/ энэхүү гэрээгээр 15 000 000 000 төгрөгийн зээлийг 699 626 865.65 иен гэж, олгогдоогүй үлдсэн зээлийг 169 387 438.06 иен гэж, зээлийн хүү 15 хувь гэснийг 7,5 хувь гэж, гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэж тус тус өөрчилж, хариуцагч “С-” ХХК-ийн 363600002592 тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 169 387 438.06 иенийн зээл олгожээ. /3хх 133 дугаар тал/

Энэхүү гэрээг эхний зээлийн гэрээнд заасан 15 000 000 000 төгрөгийн зээлээс олгогдоогүй хэсэг болох 3 631 666 672.12 төгрөгийг 169 387 438.06 иенд шилжүүлэн, хүүгийн хэмжээг өөрөөр тохиролцож байгуулсан, тусдаа гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн 11 368 333 327.98 төгрөгийг иенээр тооцож, буцаан төлөхөөр өөрчлөлт оруулахаар тохиролцсон агуулгагүй байна.

 

            Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийг иенийн зээлээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, 15 000 000 000 төгрөгийн зээлээс олгосон 11 368 333 327.98 төгрөгийг хасаж, олгоогүй зээлийн үлдэгдлийг тооцож гаргахдаа нийт 15 000 000 000 төгрөгийг иенд шилжүүлж, олгоогүй үлдсэн 3 631 666 672.12 төгрөгийг иенээр тооцсон агуулгатай гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин анх байгуулсан гэрээг буюу 15 000 000 000 төгрөгийн гэрээг иенээр буюу гадаад валютаар тооцсон гэх агуулга гэрээний заалтаас харагдахгүй байна. Зөвхөн эхний гэрээний дагуу шилжүүлээгүй үлдсэн зээлийн үлдэгдлийг, иенээр тооцон олгох нөхцөлтэй тусдаа гэрээг талууд байгуулжээ. Иймээс шүүх төгрөгийн зээлийн хувьд жилийн хүү 15 хувь, иенийн зээлийн хүү жилийн 7.5 хувиар тооцсон нь үндэслэлтэй. Шүүх дээрх 2 зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө шилжүүлсэн өдөр тус бүрээр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг тооцсон нь зөв. Мөн, нэхэмжлэгч хугацаа нь дуусгавар болоогүй иенийн зээлийн гэрээг цуцлах шаардлага гарган шүүхэд маргасан тул нэхэмжлэл гаргасан үеийн 1 иенийг 24.77 төгрөгийн хөрвөх ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хангах үндэслэлгүй. Гэрээг цуцлагдсанаас хойш хүү шаардах эрх үүсэхгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

            Дээрх үндэслэлээр төгрөгөөр болон иенээр олгосон зээлийн хүүг зээлийн мөнгийг олгосон өдөр тус бүрээр тооцож, хариуцагч “С-” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төгрөгөөр олгосон зээлийн хүүд нийт 3 687 000 485.52 төгрөг, үндсэн зээл 11 368 333 327.98 төгрөг, бүгд 15 055 333 813.50 төгрөг, харин иенээр олгосон зээлийн хүүд нийт 21 241 184.42 иен, үндсэн зээл 169 387 438.06 иен бүгд 190 628 622.48 иенийн төлбөр төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгчээс хариуцагчийн зээл төлсөн төгрөгийн болон иенийн дансны хуулгыг ирүүлсэнийг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, баримтыг ирүүлээгүй байна. /3хх 129-133 дугаар тал/ Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад зохигчдоос тодруулан асуухад зээл, хүүгийн төлбөрт 2 162 425.84 иен, 738 578 592.44 төгрөгийг тус тус төлсөн талаар маргаагүй болно.

 

            Иймд төгрөгөөр тооцсон зээл, хүүгийн төлбөрт шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны төлбөр 15 055 333 813.50 төгрөгөөс 738 578 592.44 төгрөгийг хасч тооцоход 14 816 755 221.06 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Нэхэмжлэгч 738 578 592.44 төгрөгийг иенд хөрвүүлж, улмаар хариуцагчийн төлсөн 2 162 425.84 иенийг нэмж, нийт 72 914 790.4 иенийг зээл, хүүд төлсөн гэж зээлийн тооцооллыг гаргасан байхад анхан шатны шүүх 738 578 592.44 төгрөгийг, 72 914 790.4 иенээс хасалгүй, давхцуулан хасаж тооцооллын алдаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, төгрөгөөр төлсөн мөнгийг иенээр төлсөн төлбөртэй давхцуулан нэг төлбөрийг 2 удаа хассан нь буруу болжээ. Нөгөө талаар 15 055 333 813.50  төгрөгийн зээлээс 738 578 592.44 төгрөгийн төлбөрийг хасч 14 316 755 221.06 төгрөгийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн атлаа, хариуцагчаас гаргуулах нийт зээлийн төлбөрийн хэмжээнээс хасаагүй буюу 15 000 000 000 төгрөгөөр тооцсон нь буруу болжээ.         

 

            Иймээс иенийн зээлийн төлбөрт 190 628 622.48 иен төлөх үүрэгтэйгээс 2 162 425.84 иенийн төлбөрийг хасахад 188 466 196.64 иенийг /нэг иен 24.77 төгрөг/ буюу 4 668 307 690.77 төгрөг болж байна. Үүн дээр төгрөгөөр олгогдсон зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг болох 14 316 755 221.06 төгрөгийг нэмбэл, бүгд 18 985 062 911.83 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэг хариуцагч “С-” ХХК-д үүссэн байна. Харин хамтран хариуцагчаар татсан “Ө-” ХХК нь зээлийн гэрээний оролцогч бус, уг зээлийг авч хэрэглээгүй байх тул түүнд холбогдох зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Түүнчлэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч “С-” ХХК нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Б-СГ-ТЗ 2017-66 дугаартай Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ, Б-СГ-ҮХ 2017-67 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, иргэн Д.О- нь Б-СТ-ҮХ 2017-68 дугаартай, иргэн А.С-, Д.М- нар нь Б-СГ-ҮХ 2017-69 дугаартай, “Ө-” ХХК нь Б-СГ-ҮХ 2017-70 дугаартай, Б-СТ-ҮХ 2017-71 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, иргэн Д.О- нь Б-СГ-ГЭ 2017-72 дугаартай, “Ө-” ХХК нь Б-СГ-ҮХ 2017-73 дугаартай, Б-СГ-ГЭ 2017-74 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, “С-” ХХК болон “Ө-” ХХК нар нь Б-СГ-ТТ 2017-75 дугаартай Тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, мөн Б-СГ-ИХ 2017-76 дугаартай Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Тодруулбал, хариуцагч “С-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “С-” ХХК-ийн өмчлөлийн С- аймгийн Мандал сум, 4-р баг Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1307007637 дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гуравдагч этгээд Д.О-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 мкв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн Y-2206009033 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гуравдагч этгээд А.С-, Д.М- нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гэрээгээр “Ө-” ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 мкв амралтын байр, 903 мкв чийрэгжүүлэх төв, 250 мкв ресторан, 11 мкв сүүний цех, 25 мкв 8 ширхэг жижиг байр, 64 мкв уурын зуух, 21 мкв харуулын байр, 105 мкв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 мкв, 525 мкв, 532.5 мкв талбайтай, “Хайрын билэг-1” цогцолбор эд хөрөнгө, “Ө-” ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, “Хайрын билэг-2” тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 мкв, 254 мкв, 180 мкв, 100 мкв, 40 мкв, 64 мкв, 30 мкв талбайтай “Хайрын билэг-2” нэртэй цогцолбор эд хөрөнгө, гуравдагч этгээд Д.О-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 мкв газар эзэмших эрх, хариуцагч “Ө-” ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагч “Ө-” ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай 3,7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Харин хариуцагч “С-” ХХК, “Ө-” ХХК нарт холбогдох ашигт малтмалын 2616А, MV015617, MV015619, MV004265, MV015618 дугаартай тусгай зөвшөөрөл, Д.О-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, “Хайрын билэг-2” тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000227 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, С- аймаг, Мандал сум, 4-р баг, Хэрх, Эрээний аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “М-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч “С-” ХХК-аас нийт 18 985 062 911.83 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 170 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 971 105 343.96 төгрөг” гэснийг “18 985 062 911.83 төгрөг” гэж, “2 129 456 877.92 төгрөг” гэснийг “1 115 499 310.05 төгрөг” гэж,

6 дах заалтын “90 013 477 төгрөг” гэснийг “95 083 264.56 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 805 234.39 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                      ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                    С.Э-