Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1393

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан М-ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Төрийн банктай 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 156 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний дагуу 700 000 000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 50.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан ба өөрийн компанийн эргэлтийн хөрөнгө болгон авч ашигласан билээ. Манай компани дотоодын санхүүгийн хямралтай холбоотой банкнаас авсан зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй гэрээний үүргээ олон сараар зөрчсөний улмаас Төрийн банк танай дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаартай шийдвэрээр манай компаниас 677 318 637 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000163614 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 146 байрны 58 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000467387 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байр 74 тоот 31.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000384700 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон, 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2204006341 тоот улсын бүртгэлийн дугаартай 000009264 дугаартай тоот гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10.000 мкв талбайтай, 000300719 тоот гэрчилгээний дугаартай, 18628319544846 тоот нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т зөвшөөрч шийдвэрлэж Нийслэлийн Иргэний хэргийн Давж Заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 691 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад Иргэний хуулийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг “М-” ХХК хийж, хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаа НШШГГ-т 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн байна. Манай компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг хөндлөнгийн шинжээчийн тайлангийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Төрийн банкны зээлийн барьцааны бариулсан зургаан орон сууцны ихэнх орон сууцны үнэлгээнүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээ 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглан үнэлгээчний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гараагүй байна. Манай компанийн Төрийн банкны зээлийн барьцаанд буй өөр ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээнд хамруулаагүй түүнчлэн үнэлгээнд хамрагдсан барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “М-” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрээр “Б-” ХХК-иас 677 318 637 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор, төлбөр төлөгч “Б-” ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14/Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газрыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч “Б-” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14-Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2-хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газар, эзэмших эрхийн гэрчилгээтэ 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналыг өгөхөөс татгалзсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 406/А тоот тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Мөнх-Оргил трейд” ХХК нь үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлсэн. Эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, жамсран уулын өвөр д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газрыг 7 500 000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхийн гэрчилгээтэй 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газрыг 856 200 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 73 800 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр 74 тоот орон сууцыг 52 850 000 төгрөгөөр тус тус үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27494, 4/27489, 4/2795, 4/2797, 4/27490, 4/27499, 4/27491, 4/27496, 4/27492, 4/274963 тоот мэдэгдлээр мэдэгдэж үнэлгээний тайланг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-т танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019.11.28-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай “Б-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 д зааснаар нэхэмжлэгч “Б-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй төдийгүй оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “...нэхэмжлэгчийн гаргасан барьцааны эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй учраас Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 11-р сарын 28-ны өөдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв...” гэж дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1-9.2.3-т тус тус заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Манай барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Төрийн банкны зээлийн барьцаанд бариулсан зургаан орон сууцын ихэнх орон сууцны үнэлгээнүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээг 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж, үнэлгээчний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гараагүйг шүүх анзаарч үзсэнгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан “М” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрээр “Б-” ХХК-аас 677 318 637 төгрөгийг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгож, төлбөр төлөгч “Б-” ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14/Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10 000 м.кв талбайтай газрыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /1хх 40-44 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/06344 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч “Б-” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсан хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /1хх 37-39, 71, 110-153 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналыг НШШГГ- авахад төлбөр төлөгч болон авагч нар үнийн санал өгөхөөс татгазсан байх тул хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 406/А дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “М” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /1хх 154-164 дүгээр тал /Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “М” ХХК нь  тухайн хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, жамсран уулын өвөр д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газрыг 7 500 000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхийн гэрчилгээтэй 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, баянголын аманд байрлах 10 000 м.кв талбайтай газрыг 856 200 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 73 800 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр 74 тоот орон сууцыг 52 850 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./1хх 167-257, 2хх 1-31 дүгээр тал/

            Нэхэмжлэгч зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд хэргээ хэлэлцүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Улмаар НШШГГ- нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүх “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                            ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                                                     С.ЭНХТӨР