Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/01087

 

2020 оны 05 сарын 13 өдөр  Дугаар 182/ШШ2020/01087  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Б  ХХК/РД:55/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт, НШШГ  газар/РД:53/-т холбогдох,

Мөнх оргил трейд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Төрийн банктай 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 156 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний дагуу 700.000.000 төгрөгийг сарын 1.7%, жилийн 50.4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан ба өөрийн компанийн эргэлтийн хөрөнгө болгон авч ашигласан билээ. Манай компани дотоодын санхүүгийн хямралтай холбоотой банкнаас авсан зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй гэрээний үүргээ олон сараар зөрчсөний улмаас Төрийн банк танай дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаартай шийдвэрээр манай компаниас 677.318.637 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000163614 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 146 байрны 58 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000467387 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 486 байр 74 тоот 31.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000384700 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон, 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2204006341 тоот улсын бүртгэлийн дугаартай 000009264 дугаартай тоот гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10.000 мкв талбайтай, 000300719 тоот гэрчилгээний дугаартай, 18628319544846 тоот нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГ  газарт зөвшөөрч шийдвэрлэж Нийслэлийн Иргэний хэргийн Давж Заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 691 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад Иргэний хуулийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг Мөнх-Оргил трэйд ХХК хийж, хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаа НШШГ  газарт 2019 оны 11-р сарын 28-ны өдөр хүргүүлсэн байна. Манай компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг 2019 оны 12-р сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг хөндлөнгийн шинжээчийн тайлангийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэг Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалт харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.-т, 9.2.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна, 9.2.1. хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогоос үндэслэсэн байх, 9.2.2.хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, 9.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх-т гэж тус тус заажээ. Манай барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Төрийн банкны зээлийн барьцааны бариулсан зургаан орон сууцны ихэнх орон сууцны үнэлгээнүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээ 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглан үнэлгээчний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гараагүй байна. Манай компанийн Төрийн банкны зээлийн барьцаанд буй өөр ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээнд хамруулаагүй түүнчлэн үнэлгээнд хамрагдсан барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Мөнх-Оргил трэйд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрээр Б  ХХК-иас 677.318.637 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор, төлбөр төлөгч Б  ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14/Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газрыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалган шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Б  ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14-Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2-хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газар, эзэмших эрхийн гэрчилгээтэ 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн хураасан.

Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналыг өгөхөөс татгалзсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 406/А тоот тогтоолоор Мөнхоргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон. Мөнхоргил трейд ХХК нь үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлсэн. Эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, жамсран уулын өвөр д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газрыг 7.500.000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхийн гэрчилгээтэй 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газрыг 856.200.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 73.800.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр 74 тоот орон сууцыг 52.850.000 төгрөгөөр тус тус үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27494, 4/27489, 4/2795, 4/2797, 4/27490, 4/27499, 4/27491, 4/27496, 4/27492, 4/274963 тоот мэдэгдлээр мэдэгдэж үнэлгээний тайланг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирт танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б  ХХК нь хариуцагч НШШГ  газарт холбогдуулж М трэйд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Мөнх-Оргил трэйд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрээр Б  ХХК-иас 677.318.637 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож, төлбөр төлөгч Б  ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14/Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газрыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.21-ний өдрийн 182/ШЗ2019/06344 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2017.05.21-ний өдөр 182/ГХ2019/0355 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.05.24-нд үүсгэж, төлбөр төлөгч Б  ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-р хоролол 14-Б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056653 хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол 48-б байрны 74 тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй, Сонгино-Хайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2-хороо, Жамсран уулын өвөр Д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газар, эзэмших эрхийн гэрчилгээтэ 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн хураах тогтоолуудыг гаргасан байна.

 

Төлбөр төлөгч болон авагч талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналыг өгөхөөс татгалзсан үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 406/А тоот тогтоолоор барьцааны хөрөнгүүдийг үнэлүүлэхээр Мөнхоргил трейд ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн мэдэгдэх хуудасны дагуу эд хөрөнгийн талаар үнийн санал өгөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Эд хөрөнгийн үнэлгээг хийхээр томилогдсон Мөнх оргил трейд ХХК-иас эрхийн улсын бүртгэлийн Г-2204006341 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, жамсран уулын өвөр д гудамжны 4 тоот 522 м.кв талбайтай газрыг 7.500.000 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041479 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/5 тоот 183 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201041478 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, овоот тосгон 1 дүгээр хэсэгт гудамжны 113/2 тоот 421 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхийн гэрчилгээтэй 18628319544846 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, баянголын аманд байрлах 10000 м.кв талбайтай газрыг 856.200.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14б байрны 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 73.800.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр 74 тоот орон сууцыг 52.850.000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр төлөгч Б  ХХК-ийн төлөөлөгч Б.Булгантамирт танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч талаас Мөнх оргил трейд ХХК-ийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан барьцааны эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй учраас Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019.11.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Б  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд хэргээ хэлэлцүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019.11.28-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Б  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Б  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ