Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2024/00129

 

 

 

 

 

2024 03 15

153/ШШ2024/00129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах, ******* т ХХК,

Хамтран хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах, -т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын, ******* багийн 0******* гудамжны тоот, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай,

******* т ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 153/201 индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг,

Хариуцагч ******* т ХХК-ийн төлөөлөгч: С. (цахимаар),

Хамтран хариуцагч -ын төлөөлөгч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь 2015 онд Ховд аймгийн ******* багийн 0******* гудамжны тоот нэгж талбарын дугаартай С.******* миний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар доогуур миний зөвшөөрөлгүй бохирын шугам хоолой татсан. Тухайн үед миний бие С.т чи миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолойг яагаад татаж байгаа юм бэ? боль гэж хэлсэн боловч С. тоогоогүй. Би тухайн үед чөлөө болоогүй, мөн Улаанбаатар хот руу явах ажил ихтэй байдгаас болоод шүүхэд өгч чадаагүй. С. нь миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолой явуулалгүй өөр газраар явуулах бүрэн боломжтой байсан. Миний төрсөн дүү С.ийг шаардлага тавихад С. нь хашаагаа буулгахгүй бол хашааг чинь шатаана, том машинаар түрнэ гэж хэлж хэлсэн байсан.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* гудамжны тоотод байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* т ХХК-ийн захирал С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* нь 2014-2015 онд барьж байгуулсан ажлыг 5 жил юу ч хэлээгүй байж гэнэт хуурамч газрын гэрчилгээ кадастрын зураг гаргаж ирсэн. Би барилга барихдаа тухайн үед аймгийн Газрын албанд шүүлгээд нийтийн эзэмшил газар болохыг тодорхойлж техникийн нөхцөлийг нь авч зургийн дагуу Улаанбаатар хотын Хүчин чулуут ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн болно. Энэ үед Улаанбаатар хотоос С.******* гэгч хүн утсаар ярьж манай хашаанаас 2 метрийн зайтай барилгынхаа суурийг хийгээч гэж надтай яриад би үгэнд нь орж сууриа хийсэн. Эдгээр ажлыг хийхэд газрын албанд хандаж нийтийн эзэмшлийн газар болохыг газар дээр нь хүмүүс нь ирж үзүүлж тодорхойлж байсан.

С.*******ын 2009 онд авсан гэх газар нь тухайн үед гэр орчмын газар дээр эзэмшлийн гэрчилгээтэй байсан ба одоогийн гэрчилгээг нэг ч удаа гаргаж байгаагүй. Кадастрын зургийг нэгдсэн журмаар 2011-2012 онд Улаанбаатар хотоос эрх бүхий компани ирж хийсэн бөгөөд яг тэр үеийн барилга байгууламж хашааны бодит цэг дээр хийхэд би өөрөө хамт машинаар тэр хүмүүсийг авч явж үйлчлүүлж ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 09 сард гэнэт нэг өдөр хашаа барьчихаад түүндээ таарсан хуурамч кадастрын зургийг 2009 оны байдлаар авч хийсэн нь тодорхой байна.

Иймд тухайн үеийн Засаг даргын захирамж, аймгийн Иргэдийн хурлын тогтоол, 2008-2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зураг зэргийг эх хувиар нь шалгаж тодруулж, бодит байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед миний өөрийн эзэмшлийн хашаа С.*******ын хашаатай хамт байсан учраас би бүх нөхцөл байдлыг нарийн мэдэж байна. Тэр орчмын бүх айл энэ нөхцөл байдлыг гэрчлэх болно. Одоо тэр хашаа баригдснаар дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аргагүй болж, бохир бөглөрч тэнд үйлчилгээ авах ямар ч боломжгүй болсон байна гэв.

3. Хамтран хариуцагч Шим-ус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******т анх Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/204 дугаар захирамжаар Жаргалант сумын ******* багт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Харин ******* т ХХК-д Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/533 дугаар захирамжаар Жаргалант сумын ******* баг 5-02 тоот орон сууцны зориулалттай 816 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Ингээд уг газар дээр ******* т ХХК нь 2015 онд 48 айлын орон сууц барьсан. Тухайн орон сууц бариахад Шим Ус -аас техникийн нөхцөл олгож, 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүнд Шим Ус -ийн дэд дарга Х.Харахат оролцож, хүлээж авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч С.******* нь аймгийн засаг даргын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн А\366 дугаар захирамжаар дээрх Жаргалант сумын ******* баг 5- тоот 1100 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч С.******* анх Шим Ус -аас ******* т ХХК-д техникийн нөхцөл олгосноос хойш буюу 2021 онд 6 жилийн дараа дахин газраа сунган газар өмчлөх гэрчилгээ авсан. Шим Ус -аас техникийн нөхцөлийг олгохдоо Хот сууринны ус хангамж, ариутгах татгуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд олгодог. Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Тухайн барилга байгууламжийг холбох цэгийн шугам сүлжээний голчийн хэмжээ, хоолойн суултын гүн, усны даралтын хэмжээ, 11 дүгээр зүйлийн 11.1.2-д Цэвэр, бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ, тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөл, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д Шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж зэргийг харгалзан батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж заасан. Техникийн нөхцөл гэдэг нь шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг хэлдэг. Тэгэхээр Шим Ус -аас олгож буй техникийн нөхцөл нь тухайн шугамын транс буюу чиглэлийг шууд зааж өгдөггүй харин холбогдох боломжтой худгийг зааж өгдөг бөгөөд тухайн компани нь өөрөө шугам татах байрлалуудаа өөрөө тогтоодог. Ингэхдээ тухайн барилга барих зураг төсөлд яаж тусгасан байна түүний дагуу татдаг байна. Ховд аймгийн -ын 2022 оны 06 сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр газрын кадастрын системд иргэн С.*******т өмчлүүлсэн Жаргалант сумын ******* баг 5- тоот газрын кадастрын зураг 1134 м.кв буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 34 м.кв илүү байна, маргаан бүхий газар дээр хэмжилт хийхэд иргэн С.*******ын хашаа 1108 м.кв буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 8 м.кв илүү, хашааны нэг захаас хашаан дотор байх бохирын шугам хүртэл 1073.8 м.кв байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байхад Шим Ус -ийг хамтран хариуцагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Шим Ус нь иргэн С.*******ын гаргасан нэхэмжлэлийн хамтран хариуцагч биш юм гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамжаар С.*******т олгосон Ховд аймгийн ******* багийн 0******* гудамжны тоот нэгж талбарын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын улсын бүртгэлд бүртгэсэн хувийн хэргийг хэрэгт хавсаргасан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан үндэслэлийг шүүхийг баримтлаасай гэж хүсэж байна. Учир нь, улсын бүртгэлтэй маргаснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн мэдээлэл үнэн байна гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдсан гэж үзэж байгаа. Тухайн газар нь иргэн С.*******ын өмчлөлийн газар гэдэгтэй маргаагүй учраас улсын бүртгэлд бүртгэсэн мэдээлэл үнэн гэж үзэх үндэслэлтэй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр асуугдсан М.агийн мэдүүлгээс харахад бохирын шугам сүлжээг бусдын өмчлөлийн газраас 6 метрийн зайд татах ёстой байтал бусдын өмчлөлийн газрыг дайруулаад татчихсан байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Гэрч С.ын Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Ариутгал татуургын шугам сүлжээг татахад Газрын алба ямар нэгэн техникийн нөхцөл олгодоггүй. техникийн нөхцөл олгодог. Олгогдсон техникийн нөхцлийн дагуу хэмжилт хийдэг гэсэн байна. Мэргэжлийн бус хүмүүс байсан учраас яагаад ингээд хийчихэж болоогүй юм бол гэж бодож байтал ганц худгийн асуудал яригдсан. Бид нар худаг дээр очиж үзлэг хийсэн. Харин бусдын өмчлөлийн газарт шугам татах нь тухайн компаний асуудал байсан учраас 6 метрийн зайтай шугам татах ёстой гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Техникийн дагуу худагийн чиглэлийг зааж өгөх нь тодорхой. Харин ******* т ХХК нь техникийн нөхцлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Иргэд, аж ахуй нэгж барилга байгууламжийн зургаа мэргэжлийн байгуулагаар батлуулаад тэр зургийнх нь дагуу газар ажил эхлэх зөвшөөрлийг олгодог.

-ын техникийн дүгнэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 5 дугаар гудамжны тоот гэр бүлийн хэрэгцээний хашааны газар дээр очиж танилцахад тухайн иргэний газар доогуур ариутгах татуургын шугам сүлжээг дайруулан татсан, хамгаалалтын зурвас газарт засвар үйлчилгээ хийх нөхцөл байдал хангагдаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэж заасан. Гэтэл засвар хийх ийм газар огт байхгүй. ******* т ХХК нь засвар үйлчилгээ хийх зурвас газар үлдээгээгүй, айлын хашаан дотор бохирын шугамыг татсан байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн хуулийн заалтыг мөрдөж ажиллагаагүй. Бохирын шугам 2 талаасаа 6 метрийн зайтай, засвар үйлчилгээ хийх зурвас газартай байна гэсэн заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар уг асуудалд тусгай мэдлэг шаардагдана гээд шүүхээс шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр С.*******ын өмчлөлийн 1100 м.кв газарт бохирын шугам татагдсан байна гэж гарсан. Мөн С.*******т Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* гудамжны тоот нутаг дэвсгэрт нэгж талбарын дугаартай 1100 м.кв гэр бүлийн хэрэгцээний газартай байна гэсэн 2 захирамж байдаг. Үүнтэй хэн ч маргаагүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасан. -ын шинжээч нар 700 м.кв байхад бохирын шугам хоолойг татсан учраас бохирын шугам хоолойг дайруулаагүй, 1100 м.кв газарт дайруулан бохирын шугам хоолойг татсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл С.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* гудамжны тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2009 онд өмчлөхдөө 1100 м.кв газрыг эзэмшиж байсан. Иймд, бохирын шугамыг татахдаа 2 талаасаа 6 метрийн зайтай татах ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчиж бохирын шугамыг татсанаар нэхэмжлэгчийн газраа өөрийн хүссэнээр өмчлөх, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа гэв.

5. Хариуцагч ******* т ХХК-ийн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* гудамжинд 2006 онд өмчилж авсан өөрийн газар дээрээ барилга барихаар болоод зохих техникийн зөвшөөрлийг аваад 2015 онд 48 айлын орон сууцыг барьж дууссан. Тухайн үед С.*******ын хашаанаас 8-11 метрийн зайд бохирын шугам сүлжээ хийгдсэн. Тэр үед татаж янзалсан хашаа байгаагүй. Аудитын албаны дарга С.Галбадрах нарын хашаа зэрэгцсэн жижигхэн хашаанууд байдаг байсан. Ажил хийгдэж байхад С.*******ын дүү С. гэдэг залуу нэг шөнийн дотор хашаа татаад авчихсан. Тэгээд ч Засаг даргын захирамжийн дугаар зөрүүтэй, өөр хүний нэртэй захирамж оруулж хуйвалдаж байгаад энэ хүний барилгыг холдуулж авах ёстой гэсэн зүйл хэлж байгаа юм байна лээ гэдгийг би ойлгосон. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн хувьд бохирын шугамыг татахдаа 2 талаасаа 6 метрийн зайд татагдах ёстой гэсэн бүх шаардлагуудыг тэр үед хангасан байсан. Тухайн үед уг газарт С.*******ын хашаа байхгүй байсан юм. Харин одоо тэнд тухайн үед хашаа байсан мэт тайлбарлаж байна. Тэр үед тийм хашаа байхгүй байсан. Уг газар хэн нэгний эзэмшил, өмчлөлийн газар биш байсан. Би зэрэгцээ хашаанд нь амьдарч байсан хүний хувьд тэр хавийн айлуудын бүх хашааны гэрчилгээ ямар байсныг сайн мэднэ. Тэр үед ажил эхэлж байхад гэнэт С.******* гэдэг хүн яриад ахын дүү тэнд манай хашаа байгаа юм, хүн чанар гаргаад барилгынхаа суурийг дахиад 2 метрийн зайд холдуулаад хийж болохгүй юу гэсэн зүйлийг ярьж байсан. Гэтэл 7-8 жилийн дараа гэнэт миний өмчлөлийн газар байсан гэж ярьж байна. Би өөрөө дураараа тэр газрыг нь ухаад тэнд орон сууц барина гэж байхгүй. Тухайн үед зохих журмын дагуу бохирын шугамыг татсан. Бохирын шугамыг татах явцад -ын дарга Дашням гэдэг хүн ирээд барилгын зургийг нь гаргаж үзээд газар дээр нь хэмжээд зөвшөөрснөөр бохирын шугам татагдсан. Барилгыг улсын комиссын хүлээж аваад 3 жил нь өнгөрсөн байхад худлаа гэрчилгээ гаргаж ирсэн байна гэв.

6. Хамтран хариуцагч Шим-ус -ын төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.*******т Ховд аймгийн Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний 700 метр квадрат газрыг эзэмшүүлсэн байдаг. Харин ******* т ХХК нь Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/533 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 5-7 тоотод орон сууны зориулалтаар газар эзэмшүүлээд тухайн газар дээр ******* т ХХК нь 48 айлын орон сууцыг 2015 онд барьж ашиглалтад оруулжээ. Тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулахад нь техникийн нөхцөлийг олгож, тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн актад -ийг төлөөлөөд тухайн үед дэд дарга байсан н.Харахат нь гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Гэтэл үүнээс хойш буюу аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/366 дугаар захирамжаар С.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 5- тоотод 1100 метр квадрат газрыг өмчилсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Төмөр-очир нь анх -аас ******* т ХХК-д техникийн нөхцөл олгосноос хойш буюу 2021 онд 6 жилийн дараа газраа сунгаад гэрчилгээ авсан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Анх -аас техникийн нөхцөлийг авахдаа 700 метр квадрат газар байсан. Гэтэл одоо 1,100 метр квадрат гэж нэмж газар авсан байдаг. Шим ус -аас техникийн нөхцөлийг олгохдоо шууд олгодоггүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд олгодог. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг техникийн нөхцөл гэдэг. -аас техникийн нөхцөл олгож байгаа. Гэхдээ техникийн нөхцөл олгохдоо тухайн шугамын транс буюу чиглэлийг нь шууд зааж өгдөггүй. Харин ийм ийм худгуудад холбох боломжтой, манай байгууллагын төв худаг ийм ийм худаг байгаа, танайх саарал усаа энэ худагт холбох боломжтой гэсэн техникийн нөхцөлийг зааж өгдөг. Өөрөөр хэлбэл холбогдох боломжтой худгийг зааж өгдөг бөгөөд тухайн компани өөрөө зураг төсөлдөө заасан шугамдаа холболтоо хийдэг. Үүнд хяналт тавьдаг байгууллага нь манайх биш юм.

Ховд аймгийн -аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр газрын кадастрын системд иргэн С.*******т өмчлүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 5- тоотод байх газрын кадастрын зураг нь 1,134 метр квадрат буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 34 м.кв илүү байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Тухайн маргаан бүхий газар дээр хэмжилт хийхэд иргэн С.*******ын хашаа нь 1,108 метр квадрат буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 8 м.кв илүү, хашааны нэг захаас хашаан дотор байх бохирын шугам хүртэл 1073.8 м.кв байгааг дүгнэсэн. Тухайн үед -ын зүгээс техникийн нөхцөл олгосон нь үнэн. Тухайн үед барилгыг хүлээж авахдаа холбогдох эрх бүхий албан тушаалтан оролцож гарын үзэг зурж хүлээн авсан нь үнэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар барилга нь 2015 онд ашиглалтад орсон байдаг. Үүнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.******* нь газраа сунгаж авсан. Мөн -аас олгож байгаа техникийн нөхцөл нь холбох боломжтой шугамуудын трансын чиглэлүүдийг зааж өгсөн болохоос биш шууд энэ худагт холбо гэж зааж өгөөгүй. Ямар худагт холбож байгаа нь тухайн гүйцэтгэгч байгууллага буюу ******* т ХХК-ний өөрийнх нь үүрэг юм. Иймд, -аас техникийн нөхцөл олгож, хүлээж авсан нь үнэн боловч энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцох нь үндэслэлгүй учраас хамтран хариуцагч биш юм гэв.

7. Нэхэмжлэгчээс: С.ад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэгж талбарын дугаартай эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* багийн 5- тоот хашаа, газрын кадастрын зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлтүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Энхжаргалд олгосон итгэмжлэл, нотлох баримт гаргуулах хүсэлт, гэрч асуулгах, дахин шинжээч томилуулах хүсэлт, Д.Нямдоржтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Энхжаргалд олгосон итгэмжлэл, Н.Оюунчимэгтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, гэрч асуулгах хүсэлт, ХХК-ийн 2023.01.06 өдрийн 2 дугаар албан бичиг, маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлт,

8. Хариуцагч ******* т ХХК-ийн төлөөлөгчөөс: Хариу тайлбар, хүсэлт, Д.Эрдэнэчимэгт олгосон итгэмжлэл, хүсэлт, шинжээч томилуулах хүсэлт, Д.Эрдэнэчимэгт олгосон итгэмжлэл, үзлэг хийлгэх хүсэлт, нотлох баримт гаргуулах хүсэлт,

9. Хамтран хариуцагч Шим-ус -ын төлөөлөгч хариу тайлбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

10. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр: Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ******* багийн 5- тоот газарт хийсэн кадастрын зураг, -аас олгосон техникийн нөхцөл, Ховд аймгийн -ын архивын тасгийн 2021.09.30 өдрийн 1013 дугаар албан бичиг, -аас 2021.10.11 өдрийн 528 дугаар албан бичиг, хавсралт, -аас 2022.06.20 өдрийн 281 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, А., П., Н., М.а, Н., С. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, -ын 2023.01.05 өдрийн 6 дугаартай албан бичиг, ХХК-иас олгосон техникийн нөхцөл, ******* багийн 5- тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл,

11. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр: -аас 41 дугаартай техникийн нөхцөл, хавсралт, -аас барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ******* багийн 5- тоот газрын хувийн хэрэг, Ховд аймгийн -ын вын тасгаас Ховд аймгийн Засаг даргын 2009.07.20 өдрийн 187 дугаар захирамж, Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2015.11.03 өдрийн дугаар акт, -аас 2021.08.27 өдрийн 451 дугаар албан бичиг, Ховд аймгийн ******* багийн 5- тоот газрын , УБХ-т хадгалагдаж байгаа хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн -ын вын тасгийн 2022.07.04 өдрийн 4/1252 дугаар албан бичиг, А/576 дугаар Засаг даргын захирамж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022.11.07 өдрийн 253 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн ******* багийн 0******* гудамжны тоот, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч С.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

2.1. Ховд аймгийн Жаргалант сумын, ******* баг, 0******* гудамж, тоотод байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар доогуур ******* т ХХК нь 48 айлын орон сууцны барилга барихад бохирын шугам хоолойг зөвшөөрөлгүй барьсан тул уг шугам хоолойг чөлөөлүүлэх,

2.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай актын -ын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг шаардаж байна.

2.3. ******* т ХХК нь техникийн нөхцөлийн дагуу бохирын шугам хоолойг татаагүй, миний өмчлөлийн газраар дайруулан татсанаар өөрийн өмчлөлийн газрыг чөлөөтэй эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна гэв.

3. Хариуцагч ******* т ХХК-ийн захирал С. дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

3.1. Эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг татсан. Барилгыг барьж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн тул энэ хэргийн хариуцагч нь ******* т ХХК биш юм.

3.2. Бохирын шугам хоолойг татах үед уг газар С.*******ын эзэмшил, өмчлөлд байгаагүй, сүүлд нь хашаагаа сунгаж, хуурамч гэрчилгээ гаргуулж авсан байна. Түүнээс болж бохирын шугам бөглөрсөн үед засвар үйлчилгээ хийх боломжгүй болж 48 айлын эрх ашиг зөрчигдөж байна гэв.

4. Хамтран хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан

4.1. нь тус газраас олгосон техникийн нөхцөл нь тухайн шугамын транс чиглэлийг зааж өгдөг, гүйцэтгэгч компани өөрөө шугам татах байрлалуудаа тогтоодог. Зураг төслийн дагуу татагдсан шугам хоолойг хүлээн авсан. Энэ хэргийн хариуцагчаар манай байгууллагыг тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. ******* т ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын, ******* багийн нутаг дэвсгэрт 48 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Тухайн үед эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугам хоолойг татсанаар барилгыг ашиглалтад оруулах зөвшөөрлийг олгожээ.

4.2. Нэхэмжлэгч С.******* нь 2009 оны 07 сарын 20-ны өдөр 1100 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, Ховд аймгийн -т хадгалагдаж буй хувийн хэрэгт түүний өмчлөлийн газрын хэмжээ өөр өөр байдлаар тогтоогдсон. Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн А/366 дугаартай захирамжаар дээрх зөрчлийг арилгасан байна.

4.3. Бохирын шугам хоолойг нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн газраар дайруулан татсан нь шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдов.

4.4. нь 48 айлын орон сууцны бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээний ашиглагч байгууллага бөгөөд С.*******ын өмчлөлийн газраар дамжуулан бохирын шугам хоолой татагдсанаар тус бохирын шугам хоолойд засвар үйлчилгээ хийх боломжгүй болжээ.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Хариуцагч ******* т ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцлийн дагуу бохирын шугам хоолойг татсан, зураг төслийн дагуу баригдсан орон сууцыг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, орон сууцыг барьж ашиглалтад оруулахдаа Барилгын тухай хуульд заасан шаардлагыг ******* т ХХК хангасан эсэхийг төрийн эрх бүхий байгууллагаас шалгаж, хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч ******* т ХХК-ийг өмчлөгч С.*******ын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч ******* т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан улсын комиссын акт хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч бохирын шугам хоолойг өөрийн өмчлөлийн газраас чөлөөлүүлэхийг дээрх хуулийн зохицуулалтаар ******* т ХХК-иас шаардах эрхгүй.

6. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар -ыг татан оролцуулав. Бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч ******* т ХХК-нд, барилгыг ашиглалтад оруулсан комиссын актын -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хамтран хариуцагч -т холбогдуулан гаргасан.

- Бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх шаардлагын тухайд,

7. 2015 онд мөрдөгдөж байсан Барилгын тухай хууль (хүчингүй болсон)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т зураг төсөл гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг, 3.1.7.-д Барилгын техникийн нөхцөл гэж барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг ойлгохоор,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д техникийн нөхцөл гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг, 11 дүгээр зүйлийн 11.4.-д Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно., 11.5.-д Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна гэж тус тус заажээ.

Барилгыг барьж эхлэхээс өмнө барилгын зураг төслийг боловсруулах бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг зохиох шаардлага хуулиар тавигддаг. Барилгын зураг төсөлд магадлал хийгддэг бөгөөд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар тус тус хориглосон.

Дээрх хуулийн шаардлагаар ******* т ХХК нь барилгын ажлыг эхлэхээс өмнө зураг төслийг боловсруулахдаа техникийн нөхцөл олгох хүсэлтийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний ХХК-д гаргаж байжээ. Тус газраас 2014 оны 10 сарын 15-ны өдрийн №41 дугаартай зөвшөөрлөөр цэвэр усны шугам, бохир усны шугамыг татах техникийн нөхцөлийг олгосон байна. ******* т ХХК нь бусдын газрыг дайруулан шугам хоолойг татах эрхгүй, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр барилгын ажлыг эхэлдэг болохыг дурдах нь зүйтэй.

8. ******* т ХХК нь 48 айлын орон сууцыг барьж дуусгаснаар 2015 оны 11 сарын 03-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дугаартай актаар хүлээн авсан. Тус барилга байгууламжийг АГХдугаартай зураг төслөөр барьж гүйцэтгэснээр орон сууц, үйлчилгээний зориулалтаар ашиглахад болно гэж үзээд ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн акт хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгчээс хариуцагч ******* т ХХК нь техникийн нөхцөлийн дагуу бохирын шугам хоолойг татаагүй гэж маргасан боловч хүчин төгөлдөр улсын комиссын актаар энэхүү шаардлага нь үгүйсгэгдэнэ.

9. Барилгын тухай хуулийн (хүчингүй болсон) 7 дугаар зүйлийн 7.1.2.-т барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл нь хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг хянаж, Засаг даргын тайланг хэлэлцэх, 7.2.2.-т барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилсан.

Гүйцэтгэгч иргэн, хуулийн этгээд барилга байгууламж барихдаа газрын асуудлыг мөн адил шийдвэрлүүлсэн байх шаардлагыг хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, барилгын зураг төслийг боловсруулах, магадлал хийлгэх, ажил эхлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилга барих ажил эхлэхийг Барилгын тухай хуульд заасан. ******* т ХХК нь -аас техникийн зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтдээ өөрийн өмчлөлийн 816 м.кв газарт барилга барихыг хүссэн хүсэлтийг гаргасан байна. Уг орон сууц ашиглалтад орсноор Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 11-ний өдрийн А/576 дугаартай захирамжаар 816 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

10. Харин бохирын шугам хоолойг татахдаа С.*******ын өмчлөлийн газраар дайруулан, зөвшөөрөлгүйгээр татсан гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг, тухайн үед С.******* нь 1100 м.кв газрыг биш 770 м.кв газрыг эзэмшдэг байсан, техникийн нөхцөлийг олгохдоо бохирын шугам татсан газар хэн нэгний эзэмшил, өмчлөлийн газар байгаагүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэв.

11. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (цаашид гэх)-ын 2022 оны 06 сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ******* т ХХК нь бохирын шугам хоолойг 2015 онд татах үед С.*******ын эзэмшил газрын зөвшөөрөгдсөн хэмжээ 770 м.кв байсан бөгөөд бусдын эзэмшил, өмчлөлийн газрыг дайруулан шугам хоолой татаагүй байна. Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн А/366 дугаартай захирамжаар 1100 м.кв газрыг С.******* өмчилж авснаар түүний өмчлөлийн газарт бохирын шугам хоолой татсан болохыг дүгнэжээ. (2 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал)

12. Шүүхээс хийсэн үзлэгээр бохирын шугам хоолой нь С.*******ын өмчлөлийн газарт сунгаж татсан модон хашааны баруун дээд хэсгээр 1.5 м, зүүн доод хэсгээр 1.8 м дайрсан болох нь тогтоогдлоо. (3 дахь хавтаст хэргийн 8-9 дэх тал)

13. Гэрч С. ...Техникийн зөвшөөрлийг олгодог. Авсан техникийн дагуу ажлын зураг хийгддэг. Тэр ажлын зураг нь ямар нэгэн айл, хэн нэгний өмчлөлийн хашаа, газрыг дайруулахгүйгээр хийгддэг. Уг ажлын зургийг барилга барьж байгаа иргэд, аж ахуйн нэгж өөрсдөө мэргэжлийн байгууллагаар баталгаажуулдаг. Газрын харилцаа, барилга, хот байгууллагын газар тэрхүү батлагдсан зургийн дагуу ажил эхлэх зөвшөөрлийг олгодог. Мөн мэргэжлийн байгууллага өөрсдийн олгосон техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл хийгдсэн эсэхийг шалгаж баталгаажуулна. Техникийн нөхцөлийг зөвхөн техникийн нөхцөл олгосон байгууллага өөрчлөх эрхтэй гэж мэдүүлсэн. Шүүхээс гэрчид хууль сануулан мэдүүлэг авснаар гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Төрийн эрх бүхий байгууллагаас техникийн нөхцлийг олгохдоо бусдын эзэмшил, өмчлөлийн газрыг дайруулахгүйгээр (хэрвээ дайруулан татагдахаар байвал өмчийн эзний зөвшөөрлөөр) олгох ёстой. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14.-т бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж зааснаар бохирын усны шугамаас хоёр тийш 6 м зайтай засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвасыг тогтоодог байна. Шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгээр С.*******ын 1100 м.кв өмчлөлийн газарт дайруулан бохирын болон дулааны шугам хоолой татагдсан үйл баримт тогтоогдов.

14. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж зааснаар гүйцэтгэгч ******* т ХХК нь орон сууцыг барьж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгснөөр бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ нь -ын мэдэлд шилжжээ. Гэтэл бохирын шугам хоолой нь бусдын өмчлөлийн газар доогуур татагдсанаар нь тус 48 айлын орон сууцны бохир усны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

15. Хэрэгт -ын 2019 оны 10 сарын 28-ны өдрийн техникийн комиссын дүгнэлт гарсан бөгөөд уг хэрэгт тус газрыг хамтран хариуцагчаар татан оруулснаар энэ дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ. Мөн тус байгууллагын ажилтнууд болох гэрч, ерөнхий инженер М.а, гэрч Б. нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал)

- С.*******ын өмчлөлийн газрын тухайд,

16. Ховд аймгийн болон Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй С.*******ын газрын хувийн хэрэг (эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг)-т Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 07 сарын 20-ны өдрийн 187 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралт өөр өөр байдлаар гарсан байгааг шүүхээс хийсэн үзлэгээр тэмдэглэв. Тодруулбал,

Ховд аймгийн -т хадгалагдаж буй нэгж талбарын 8414001909, 8414005- тоот хувийн хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 07 сарын 20-ны өдрийн 187 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтын 24-рт Д.Эрдэнэцэцэгт Баатархайрхан баг, үйлдвэрийн районы байршилаас 1650 м.кв газрыг өмчлүүлэхээр захирамж гарсан байна. Харин Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй Г-1617002210 дугаартай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийг 2009 оны 07 сарын 23-ны өдөр нээсэн бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 07 сарын 20-ны өдрийн 187 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн 24-рт С.*******т ******* баг, 5- тоот байршилаас 1100 м.кв газрыг өмчлүүлжээ.

16. Нэхэмжлэгч С.******* нь аймгийн Засаг даргад холбогдуулан дээрх захирамжийн хавсралтад өөрийнх нь нэрийг орхиж бичсэн техникийн алдааг залруулах талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, С.*******ын нэрийг орхисон техникийн алдааг залруулсан захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 66 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна.

17. Ховд аймгийн Засаг дарга 2021 оны 07 сарын 27-ны өдрийн А/366 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар С.*******т ******* баг, 5 дугаар гудамжны тоот байршилаас 1100 м.кв газрыг өмчлүүлжээ. Үүнийг нэхэмжлэгчээс 2009 онд гаргасан аймгийн Засаг даргын 187 дугаар захирамжийн хавсралтад С.*******ын нэрийг орхигдуулсан алдааг залруулсан эрхийн акт гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч ******* т ХХК-иас 2009 онд С.*******ын эзэмшлийн газар 770 м.кв газар байсан, 48 айлын орон сууц баригдаж дууссаны дараа хашаагаа сунгаж, газрын гэрчилгээг хуурамчаар гаргуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. Уг эрхийн актыг үндэслэн С.*******т газар өмчлүүлэхээр гарсан 2009 оны аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтын алдааг 2021 онд зөвтгөсөн байна гэж дүгнэлээ.

Ховд аймгийн болон Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй С.*******ын газрын хувийн хэрэгт 2009 оны 07 сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №000078599 дугаартай гэрчилгээгээр С.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0******* гудамжны тоотод нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1617002210 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1100 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсныг нотолно.

18. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор хуульчилжээ. Нэхэмжлэгч С.******* нь ******* т ХХК-ийн орон сууц баригдаж дууссаны дараа газрын хэмжээг өөрчилсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтаар улсын бүртгэлт бичигдсэн тэмдэглэлээр С.*******ыг 2009 оны 07 сарын 23-ны өдөр 1100 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон гэж үзнэ. (1 дэх хавтаст хэргийн 221 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 15 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч С. нь ... 2015 онд С.*******ын эзэмшил, өмчлөлийн газар 770 м.кв байсан, 1100 м.кв байгаагүй гэх татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй болно.

19. Хариуцагчаас ******* т ХХК нь уг хэргийн хариуцагч биш, гомдол гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэдэгт маргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаар заасан. Нэхэмжлэгч С.******* нь гэр бүлийн хэрэгцээний газарт зөвшөөрөлгүй татсан шугам хоолойг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагад холбогдуулан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх тул нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. Харин хариуцагчийн гомдол гаргах хугацаа 3 жил гэж маргасан татгалзал нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах зохицуулалтад хамаардаг, талууд барилга, байшингийн дутагдлын талаар маргаагүй тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй.

20. Дээрх нотлох баримтаас дүгнэлт хийхэд С.******* нь 2009 оны 07 сарын 23-ны өдөр 1100 м.кв газрын өмчлөгч болсон байна. ******* т ХХК нь 2015 оны 11 сарын 03-ны өдөр 48 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Тус компанийн ашиглалтад оруулсан орон сууцны бохирын шугам хоолой нь иргэн С.*******ын өмчлөлийн газрыг дайрсан байна. Гэтэл ******* т ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу шугам хоолойг татсан тул өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл тогтоогдсонгүй. Харин нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн газраас бохирын шугам хоолойг дайруулан татсанаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөлийн газраа чөлөөтэй ашиглах боломжгүй болж өмчлөгчийн эрх зөрчигджээ. Өмчлөгч энэхүү өмчлөх эрхийг зөрчсөн зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс буюу тухайн үед техникийн нөхцөлийг олгосон төрийн эрх бүхий байгууллагаас шаардах нь хуульд нийцнэ. Иймд, нэхэмжлэгч С.*******ын хариуцагч ******* т ХХК-нд холбогдуулан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

******* т ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

21. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 сарын 01-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм (2015 онд мөрдөж байсан)-ийн 1.2.3.-д барилга байгууламжийг ашиглалтад оруулах гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулан, актын дугаар, барилга байгууламжийн паспорт олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг ойлгох бөгөөд комисс нь хамтын шийдвэрээр акт гаргадаг.

Хариуцагч -ын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комиссын акттай холбогдуулан зөвхөн манай байгууллагыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, актыг гаргасан бүх байгууллагыг хариуцагчаар тодорхойлох байсан гэх татгалзал үндэслэлтэй байна. Учир нь, хамтын шийдвэрээр гаргасан захиргааны актыг түүний бүрэлдэхүүнд оролцсон аль нэг байгууллага хүчингүй болгох эрхгүй, захиргааны акт хууль ёсны гарсан эсэхийг тус захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага өөрөө болон түүний дээд шатны байгууллага, эсхүл захиргааны хэргийн шүүх хянадаг.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах юм. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

23. Нэхэмжлэгчээс 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс акт-тай холбоотой маргааныг шийдвэрлүүлсний дараа хариуцагчаа дахин тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

24. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 зүйлийн 59.1-д зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгохоор зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын ******* т ХХК-нд холбогдуулан гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын, ******* багийн 0******* гудамжны тоот, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар -т холбогдуулан гаргасан ******* т ХХК-ийн 48 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комисс акт-аар хүлээн авсан комиссын бүрэлдэхүүний -т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН