Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Алтанбулаг чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй БК ХХК-д холбогдох Газрын төлбөр 44.728.333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг тор орлон гүйцэтгэгч Ж.Амаржаргал нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...БК ХХК-иас Гэрээний үүргийг хангуулахын тулд газрын төлбөрийн зохих хуваарийн дагуу 2010 оны 4.515.0007, 2011 оны 7.168.000Т, 2012 оны 7.168.0007, 2013 оны 7.168.0007, 2014 оны 7.168.0007, 2015 оны газрын төлбөр 5.781.3337, 2016 оны 3.840.000, 2017 оны 1.920.000 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй, нийт 44.728.333 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүрэг хангуулах хүсэлтэй байна. Бид газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдэж байсан. БК ХХК нь Газрын тухай хуулийн 7.1 Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө мөн 35.3.3 Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх 40.1.1 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөх бүрэн үндэслэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүс нь 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-д заасан үүргээ биелүүлээгүй, 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ-д заасан үүргээ биелүүлж нь хүчин төгөлдөр бус байж болзошгүй, газрын гэрчилгээ олгоогүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж болохоор байна. Мөн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэгч Аптанбулаг чөлөөт бүс УТҮГ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаартай шийдвэрээр:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч БК ХХК-аас 2015, 2016, 2017 оны газрын төлбөр нийт 11.541.333 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албанд олгож, нэхэмжлэлээс үлдэх 33.187.000 төгрөгийн газрын төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 199.611 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.. гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Алтанбулаг чөлөөт бүсийн нэхэмжлэлтэй, БК" ХХК-д холбогдох Газрын төлбөр 44,728,333 төгрөг гаргуулах" тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 85 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь нүүрт ...Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний "газар ашиглагчийн эрх, үүрэг" гэсэн 3 дахь хэсгийн 3 4-т зааснаар талууд тохиролцохдоо ... газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн нь хариуцагчийг газрын төлбөр төлөхгүй байх, татгалзах үндэслэл болохгүйгээс гадна, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг биелүүлээгүй нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй..., мөн 5 дахь нүүрт "... талуудын хооронд байгуулагдсан газар ашиглуулах гэрээний хүчин төгөлдөр эсэх, газрын төлбөрийн хэмжээ зэрэг дээрх зохигч, түүний төлөөлөгчид маргаангүй байна... гэх зэрэг буруу дүгнэлт гаргасан, маргасан зүйлийг талууд маргаагүй гэж дүгнэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ"-ний 3.4-д Газрын төлбөрийг газрын шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх гэж заасан нь Газрын тухай хуулийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;" гэж заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар газар ашиглах гэдэг нь газрын аль нэг ашигтай чанарыг ашиглаж байгаа нь газар ашигласан байхаар тодорхойлсон байна. Тэгэхээр Газар ашиглах гэрээ байгуулж байгаа бол заавал газар ашиглах ёстой гэсэн үг. Тэгж байж газрын төлбөр төлөх ёстой. Гэтэл огт газар ашиглаагүй, газрын төлбөр төлөх үндэслэлгүй байхад гэрээгээр газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааруулж байгаа нь Газрын тухай" хуулийг зөрчсөн, хуулийг давсан гэрээний заалт байгааг шүүх дүгнэж үзээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ"-ний Нэг. Нийтлэг үндэслэл-д ...Энэхүү гэрээнд гэрээний зайлшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно." гээд 2-т заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт байхгүй байхад үүнийг үнэлж дүгнээгүй. уг гэрээний 7.1 дэх хэсэгт Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч Чөлөөт бүсийн Захирагч газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө гэж зааснаар Чөлөөт бүсийн Захирагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээ-г "БК" ХХК-д олгоогүй өдийг хүртэл явсан учраас энэхүү маргааны гол баримт болох Газар ашиглуулах гэрээ" нь хүчин төгөлдөр бус байна гэж удаа дараа тайлбарласан.

Нэхэмжлэгч тал энэ талаар үгүйсгэсэн тайлбар хэлээгүй, баримт гаргаж чадаагүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг. гэж зааснаар Алтанбулаг чөлөөт бүс хуульд заасныг болон гэрээнд заасан үүргээ биелүүлж газар ашиглах эрхийн гэрчилгээг олгоогүй тул 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ" нь анхнаасаа хүчин төгөлдер бус байсан. Мөн хуулийн 51.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглахтай холбогдолтой зурагтөсөл боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх, Монгол Улсад өмнө нь сорьж, шалгаагүй химийн бодис, бордоог газарт хэрэглэхдээ мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг өөрийн зардлаар хийлгэнэ., 51.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны тэнцвэрт байдал. хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ." гэж тус тус зааснаар Газар ашиглах гэрээ"-ний 2.3-д заасан газар ашиглах зориулалт нь Шатахуун түгээх станц" бөгөөд энэ барилга байгууламжийг барихад байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зайлшгүй хийлгэсэн байх ёстой байхад байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ гаргаагүй, гаргасан гэх баримт байхгүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх ямар нэгэн баримт гаргаж хэрэгт авагдазгүй байхад энэ талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Газар ашиглуулах гэрээ-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ байхгүй, гэрээний бүрдэл хэсэг дутуу. гэрээг хүчингүйд тооцох үндэслэл гэрээнд заагдсан байхад үүнийг авч хэлэлцээгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 85 дугаартай шийдвэрийг хянан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасныг дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан гэдэг энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. Тухайн шинжилгээг манай байгууллага ч гүйцэтгээд байдаг юм биш. Тусгай мэргэжлийн байгууллага өндөр үнэ өртгөөр хийдэг. Нэгэнт газар эзэмших гэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа бол тухайн байгууллага л үйл ажиллагаагаа явуулахын тулд энэхүү шинжилгээг хийлгэдэг. Тиймээс энэ шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэсэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн Захиргачийн алба 2010-2017 онуудын газрын төлбөр нийт 44.728.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч БК ХХК эс зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр болоогүй, нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн Захирагчийн алба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2008 оны 05 сарын 28-ны өдрийн 08/36 дугаар бүхий газар ашиглуулах гэрээ байгуулагдсан ба Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаас тус худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар 3.2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах, газрын төлбөрт 1 жилд 7.168.000 төгрөг, 15 жилд нийт 153.600.000 төгрөг, нийт хөнгөлөлт нь 46.080.000 төгрөг, хөнгөлөлт хассан нийт төлбөр 107.520.000 төгрөг байхаар гэрээгээр талууд тохиролцсон бөгөөд газрын төлбөр төлөх эсэх нь маргааны үндэслэл болсон байна.

Хариуцагч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ зохигчдын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч биелүүлээгүй, газар эзэмших гэрээний бүрдэл хэсэг болох байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ тогтоогоогүй байхад шүүх түүнд зохих дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.4.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг, 3.1.6. байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг тус тус хэлнэ гэж заасан.

Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болохоос газрын төлбөр төлөх эсэх асуудалд хамааралгүй юм.

Газар эзэмшүүлэх гэрээний 3.4-т зааснаар газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагчийн дээрхи гомдол үндэслэлгүй.

Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэх ба газрын төлбөр нь улсын татварт хамаарагддаг бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд ...газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулж,

газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байх тул дээрх компани нь газрын төлбөр төлөх үүрэгтэй этгээд байна.

Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ...татварын нөхөн ногдуулалт хийх ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2010-2017 оны нийт 44.728.333 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтаар шүүх 2011, 2012, 2013, 2014 оны газрын төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх дүгнэн 2015, 2016, 2017 оны газрын төлбөр нийт 11.541.333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 85 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 199,611 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН