Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 85

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Алтанбулаг чөлөөт бүс /РД:9129065/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Бизнес контакт ХХК /РД:2710676/ -д холбогдох

Газрын төлбөр 44.728.333 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Өлзийбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг тор орлон гүйцэтгэгч Ж.Амаржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 64 дугаартай Бизнес контакт ХХК-д Эрх олгох тухай захирамж, 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 91 дугаартай захирамжаар 3,2 га газрыг Барилга байгууламж, шатахуун түгээх станц, банкны үйлчилгээ зориулалтаар баталгаажуулсан захирамжийг гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч Бизнес контакт ХХК нь Газар ашиглуулах гэрээний 4.2.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх 4.2.4-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх зэрэг үүргээ биелүүлээгүй байна. Иймд Бизнес контакт ХХК-иас Гэрээний үүргийг хангуулахын тулд газрын төлбөрийн зохих хуваарийн дагуу 2010 оны 4.515.0007, 2011 оны 7.168.000Т, 2012 оны 7.168.0007, 2013 оны 7.168.0007, 2014 оны 7.168.0007, 2015 оны газрын төлбөр 5.781.3337, 2016 оны 3.840.000, 2017 оны 1.920.000 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй, нийт 44.728.333 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүрэг хангуулах хүсэлтэй байна. Бид газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдэж байсан. Бизнес контакт ХХК нь Газрын тухай хуулийн 7.1 Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө мөн 35.3.3 Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх 40.1.1 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5 Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасны дагуу газрын төлбөрийг төлөх бүрэн үндэслэлтэй байна. Алтанбулаг чөлөөт бүс нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух, Алтанбулаг чөлөөт бүсэд бүртгэл санхүү, хэлтсийн дарга ажилтай, Олхонууд овогт Раднаагийн Өлзийбаатар /РД:МЖ69032218/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон С байр 44 тоотот оршин суух, өмгөөллийн нөхөрлөлд хуульч ажилтай, Даяач овогт Баярцогтын Тэмүүлэн /РД:МЮ93053117/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна гэх.

Тэрээр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бизнес контакт ХХК нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 64 дугаартай Эрх олгох тухай, 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжуудыг үндэслэн Алтанбулаг худалдааны чөлөөт бүстэй 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулсан билээ. Нэхэмжлэлд дурдсанаар: "... Бизнес контакт ХХК нь Газар ашиглуулах гэрээний 4.2.1-д Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх, 4.2.4-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх зэрэг үүргээ биелүүлээгүй ... Бизнес контакт ХХК-иас гэрээний үүргийг хануулахын тулд газрын төлбөрийн зохих хуваарийн дагуу 2010 оны 4,515,000 төгрөг, 2011 оны 7,168,000 төгрөг, 2012 оны 7,168,000 төгрөг, 2013 оны 7,168,000 төгрөг, 2014 оны 7,168,000 төгрөг, 2015 оны 5,781,333 төгрөг, 2016 оны 3,840,000 төгрөг, 2017 оны 1,920,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй, нийт 44,728,333 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүрэг хангуулах хүсэлтэй байна. гэжээ.

Нэгт. Нэхэмжлэгч тал Газар эзэмшүүлэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх гэсэн заалтыг жил бүр хэрэгжүүлээгүй, Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцээр хангах, 3.2 дахь хэсэгт Хөрөнгө оруулалтын ажил саадгүй явагдах эрх зүйн нөхцөлийг хангах гэсэн тус тус заалтуудыг гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэтгээгүй, тухайн ашиглах зориулалтын газарт үйл ажиллагаа явуулахад дэд бүтэц, эрх зүйн нөхцөл бололцоог бүрэн хангаагүй нь гэрээний үндсэн буюу суурь үүргийг гүйцэтгээгүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж Бизнес контакт ХХК өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн газар дээр үйл ажиллагаа эрхэлж чадаагүй, ашиг ололгүй үргүй зардал гаргасан хохиролтой байх тул газрын төлбөр төлөх үндэслэлгүй байна.

Хоёрт. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байх тул Бизнес контакт ХХК-иас 2010-2016 оныг дуусах хүртэл газрын төлбөрийг шаардах эрхгүй байна. Харин 2017 оны газрын төлбөрийн хувьд Алтанбулаг чөлөөт бүсийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/55 дугаартай албан бичигт дурдсанаар: танай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бүсэд төлөвлөсөн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эхлүүлэхгүй бол хөрөнгө оруулалт болон газрын гэрээг цуцласанд тооцохыг үүгээр мэдэгдэж байна... гэснээр 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-нүүд хүчингүй болсон гэж үзэн 2017 оны газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Гуравт. 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ-ний Нэг. Нийтлэг үндэслэл-д ...Энэхүү гэрээнд гэрээний зайлшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд:

1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг,

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт,

3.Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт,

4.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт гэж дурдсан байна. Гэтэл дээрх 4 бүрдэл хэсгээс 2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн баримт-ыг Бизнес контакт ХХК-д өгөөгүй. Мөн гэрээний 7.1 дэх хэсэгт Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч Чөлөөт бүсийн Захирагч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө гэж зааснаар Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн алба нь газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй байна. Нэхэмжлэгч талаас өөрсдийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул газрын төлбөр шаардах үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх бүгдийг дүгнэн үзвэл нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүс нь 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ-д заасан үүргээ биелүүлээгүй, 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 08/36 дугаартай Газар ашиглуулах гэрээ-д заасан үүргээ биелүүлж нь хүчин төгөлдөр бус байж болзошгүй, газрын гэрчилгээ олгоогүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж болохоор байна. Мөн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Иймд нэхэмжлэгч Аптанбулаг чөлөөт бүс УТҮГ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ... Бизнес контакт ххк-иас 2010-2017 оны газрын төлбөр нийт 44.728.333 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Бизнес контакт ХХК-ийн хооронд 2008 оны 05 сарын 28-ны өдрийн 08/36 дугаар бүхий газар ашиглуулах гэрээ байгуулагдсан ба Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаас тус худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, агуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар 3.2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Бизнес контакт ХХК- нд ашиглуулах, тус компани нь газрын төлбөрт 1 жилд 7.168.000 төгрөг, 15 жилд нийт 153.600.000 төгрөг, нийт хөнгөлөлт нь 46.080.000 төгрөг, хөнгөлөлт хассан нийт төлбөр 107.520.000 төгрөг байхаар гэрээгээр талууд тохиролцсон байна. Мөн талуудын хооронд 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төлбөрийг төлөхгүй хэмээн маргаж байгаа үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Алтанбулаг чөлөөт бүс нь 31 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүй, 08/36 тоот газар ашиглуулах гэрээний дагуу газрын гэрчилгээ өгөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул дээрх газрын төлбөрийг бүхэлд нь төлөхгүй хэмээн маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний газар ашиглагчийн эрх, үүрэг гэсэн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар талууд тохиролцохдоо ... газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн нь хариуцагчийг газрын төлбөр төлөхгүй байх, татгалзах үндэслэл болохгүйгээс гадна, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэг биелүүлээгүй нь мөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм.

Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д ... төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэж тодорхойлсон ба газрын төлбөр нь улсын татварт хамаарахаар мөн хуулийн 7.2, 7.2.18-д зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар газрын төлбөр нь Монгол Улсын татварт хамаарахаар зааснаас гадна Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд ... газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулж, газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байх тул дээрх компани нь газрын төлбөр төлөх үүрэгтэй этгээд байна.

Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ... татварын нөхөн ногдуулалт хийх ... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байхаар зохицуулсан ба дээрх газрын төлбөрийг татварын нөхөн ногдуулалт гэж үзэхээс гадна Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ... 2010, 2011, 2012, 2013, 2014 оны газрын төлбөр нийт 33.187.000 төгрөгийн нэхэмжлэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул энэ хэсгийг энэхүү үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үлдэх 2015, 2016, 2017 оны газрын төлбөр нийт 11.541.333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй болох нь хавтаст хэргийн 1- 20, 35-50, 60 дугаар талд авагдсан нэхэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 08/36 дугаартай газар ашиглуулах гэрээ, газрын төлбөрийн хэмжээ тооцсон баримт, газрын хэмжээ тогтоосон акт, зураглал, Алтанбулаг чөлөөт бүсийн мэдэгдэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарууд болон шүүх хуралдаанд зохигчийн төлөөлөгч нарын өгсөн тайлбар зэрэг бичгийн чанартай бусад баримтуудаар нотлогдож байхаас гадна талуудын хооронд байгуулагдсан газар ашиглуулах гэрээний хүчин төгөлдөр эсэх, газрын төлбөрийн хэмжээ зэрэг дээр зохигч, түүний төлөөлөгчид маргаангүй байна.

Харин хэргийн 58-59 талд авагдсан 2 хуудас банкны орлогын мэдүүлэг нь 2009, 2013 оны газрын төлбөрийн баримт бөгөөд энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 110 дугаар зүйлийн 110.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах нь зүйтэй.

Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч Бизнес контакт ХХК-аас 2015, 2016, 2017 оны газрын төлбөр нийт 11.541.333 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албанд олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 33.187.000 төгрөгийн газрын төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 11.541.333 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 199.611 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/ -д оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч Бизнес контакт ХХК-аас 2015, 2016, 2017 оны газрын төлбөр нийт 11.541.333 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн албанд олгож, нэхэмжлэлээс үлдэх 33.187.000 төгрөгийн газрын төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 199.611 төгрөг гаргуулан төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 110 дугаар зүйлийн 110.4 дэх хэсэгт зааснаар хэргийн 58-59 талд авагдсан 2 хуудас банкны орлогын мэдүүлэг / 2009, 2013 оны газрын төлбөр / - ийн баримтыг нотлох баримтаас хассугай.

4. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.ЭНХТАЙВАН