Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 533

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийж, “Ө*******” ХХК-ийн “нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв, мөн нэгж талбарын дугаар бүхий 617м.кв талбай бүхий газруудын давхцалыг хүчингүй болгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт даалгах, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан иргэн Г.Жийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жийн 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд Г.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн захирал П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Манай "Ө*******" ХХК нь 1991 онд байгуулагдан ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 захирамжаар түр ашиглуулах, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 222 тоот захирамжаар үйлчилгээ орон сууц, конторын барилгын зориулалтаар 0,46 га газрыг олгосон юм.

"Ө*******” ХХК-ний  газрууд нь 2006 онд нэгж талбарын дугаар бүхий 4320 м2 талбайтайгаар мэдээллийн санд орсон.

Бидний хүсэлтээр нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 193 тоот захирамжаар манай эзэмшлийн нэгж талбарын дугаартай 4320 м2 талбайтай газар дээрээ 6 гэрээ, гэрчилгээтэй, кадастртай болж, мэдээллийн санд , , , , , нэгж талбарын дугаартайгаар бүртгэгдсэн юм.

2010 онд иргэн Г.Жийн /Ш.Н*******/ дугаар бүхий 581 м2, дугаар бүхий 617 м2 талбайтай газруудын кадастрын зургийг үйлдэхдээ баруун тал руу "Ө*******" ХХК-ийн нэгж талбарын дугаар бүхий 4320 м2 талбайтай газар дээр давхцуулсан төдийгүй иргэн Г.Энхтүвшингийн нэгж талбарын дугаар бүхий 402 м2 талбайтай газрыг "Ө*******” ХХК-ийн газар дээр мөн л давхцуулан оруулж, олгосон нь бидэнд хожим тодорхой болсон. Учир нь иргэн Г.Ж нь барилгын ажил эхлүүлэхдээ манай эзэмшлийн талбай дээр барилгын сууриа цутгаж эхэлсэн бөгөөд манай удаа дараагийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тул бид холбогдох газруудад хандсан. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газруудаас дүгнэлт, албан бичгүүдээр зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Манайхаас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт 2015 оны 1-р сарын 09-ний өдөр 03/01 албан тоотыг хүргүүлсний дагуу давхцлуудыг арилгуулахаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2015 оны 02 дугаар сард 12-ны өдөр 1/173 тоотоор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандсан боловч өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авсангүй. Ийнхүү манай компаний хууль ёсны эзэмшилд газар давхцуулан олгож, кадастрын зураглал хийж баталсан нь бидний эрх ашгийг хохироож, Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Эрх бүхий газруудаас зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн ашиг сонирхолыг хамгаалах талаар төрийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч өгөхгүй удааширч байгаа нь биднийг чирэгдүүлж байна.

Иймд "Ө*******" ХХК-ний газарт давхцуулан олгож бидний эрх ашгийг зөрчиж байгаа иргэн Г.Ж /Ш.Н*******/-ийн нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв талбайтай, мөн нэгж талбарын дугаар бүхий 617м.кв талбайтай, иргэн Г.Энхтүвшингийн нэгж талбарын дугаар 402 м.кв талбай бүхий газруудын давхацсан хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

“Нэхэмжлэлийн шаардлага: иргэн Г.Жийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Жт 47/13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар 12 давхар орон сууцны барилга, Г.Энхтүвшинд 48/13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар 12 давхар барилгыг тус тус төлөвлөсөн байдаг.

Г.Ж нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд болон НЕТГ нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө олгохдоо НИТХ-ын 5/14 тогтоолын хавсралтын журмын 4.1-д заасан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана" гэснийг, 4.3.1 дэх "...үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл авна” гэснийг зөрчин биднээс санал авалгүй барилгын ажил эхлүүлж бидний эрх ашгийг зөрчсөн.

Манай компаниас НЕТГ-т Г.Жийн барилгыг эхлүүлэхээс өмнө 2014.02.24-ний өдрийн 30/01 тоотоор "... иргэн Ш.Н******* /Г.Ж/-ийн барилгын тоглоомын талбай бүхий газар доогуурхи гаражийн барилга нь тэнхлэгээрээ манай эдэлбэр газрын хил хязгаартай давхцан гарсан байгаа нь манай газрын хил хязгаарыг зөрчих,... барилгын сууриа ухахдаа манай газар, хашаа өмчийг хөндөхгүйгээр төлөвлөхийг хүсье" гэсэн хүсэлтийг гаргасан ч арга хэмжээ аваагүй юм.

НЕТГ-ын архитектор Д.Хан-Уул нь иргэн Г.Жийн 1 дэх буюу 47/13 архитектур төлөвлөлтийн даалгавраар 15x31 м, 12 давхар барилгыг төлөвлөхдөө "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2013.02.05-ны өдөр Барилга хот байгуулалтын хэлтэс -Эскиз зураг төслийг өөрчлөхийг хориглоно" гэсэн дардас бүхий жижүүрийн зургаа зөөж хөдөлгөн, "Ө*******” ХХК-ий барилгуудыг бусдын газар руу оруулж, зохиомлоор "цаасан дээр 10 м зай" гаргасны улмаас "Ө*******" ХХК-ийг "Б" блокын 48 м урттай барилгаасаа 8 м-г хасч, 1728 м2 талбайтай барилга барих боломжгүй болгож, 1,09 тэрбум төгрөгөөр "Ө*******" ХХК-ийг хохироосон юм.

“Монгол улсын хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд төрийн захиргааны хяналтыг тавьдаг" Мэргэжлийн хяналтын байгууллагаас Г.Жийн барилгыг удаа дараа хяналт шалгалт хийж 10 удаагийн акт, шаардлага, албан тоотыг гаргасан. Үүнд: 

-Г.Жийн 12 давхар барилгыг 2014 оны 5-р сарын 14-ний өдрийн "Барилгын ажлыг түр зогсоох тухай" 02-07-84/178 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зогсоож, НМХГ-ын 02-07/1451 тоотоор 57/14 ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцлахыг шаардсан,

-Тухайн үед манай компани нь орон сууцны Б блокын барилгын уртаасаа 8 м хасчихаад байхад Г.Жийн барилгатай зөрж, мөргөлдөн баригдах боломжгүй болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзээд 2014 оны 5-р сарын 20-ны өдрийн 1515 албан тоотоор "Ө*******" ХХК-ий 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөг Г.Жийн /Ш.Н*******гийн/ ерөнхий төлөвлөгөөнд шилжүүлсэн байрлуулсан нь “Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.6 дахь заалтыг зөрчсөнийг арилгах"-ыг НЕТГ-аас шаардсан.

-НЕТГ нь Г.Жийн барилгын хэмжээг багасгасан мэт боловч барилга хоорондын зай хэмжээ нормыг хангалгүй, давхрыг нэмэгдүүлэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг бүрэн биелүүлэлгүй 02-07-84/178 актыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар нь цуцлуулалгүйгээр 15 давхар барилгыг дахин төлөвлөснийг НМХГ-аас шалгаж үзээд НЕТГ-т 02-07/3344 /2014.10.29/ албан тоотоор Т.Жт төлөвлөсөн 15 давхар барилга нь орон сууцны барилга хоорондын тууш талуудын зай хэмжээг буюу 40-45м зайтай байх “Орон сууцны барилга төлөвлөлтийн норм”  БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4-р хавсралтыг /12-р хүснэгт/ болон НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолыг зөрчсөн, мөн "Хот тосгон төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30,01.03-ын 2.8 “Орон сууцны холбооны эдэлбэр газарт хоёр зурвастай зам төлөвлөнө, ... барилгын орцын орчинд замын өргөн 5.5м-ээс багагүй байна" заалтуудыг тус тус зөрчсөн тул Г.Жийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн-400/14 дугаартай барилгын ажлыг эхлуүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, 2014 оны 5-р сарын 14-ний өдрийн 02-07-84/178 дугаартай Улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулахыг шаардсан,

Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн 02-07-107/1500 (2014.10.20) дүгнэлтээр “Г.Жийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 дугаар байрны хойд талын авто замаар орц гарцыг төлөвлөхийг шаардсан", мөн "Ө*******" ХХК-ий баруун талаар том оврын машин явах боломжгүйг" дүгнэсэн, 

НМХГ-аас 2014 оны 11-р сарын 20-ны өдрийн 02-03/3616 албан тоотоор УБЦТС ХК-д /Г.Жийн барилгын цахилгааныг нь хязгаарлах/,

НМХГ-ын 02-03/3742 албан тоотоор буюу Байгаль орчин газрын харилцааны хяналтын улсын байцаагч шалгаж Г.Ж нь "Ө*******" ХХК-ийн эзэмшил газар луу орж байгаа нь тогтоогдож байна" гэсэн,

НЕТГ нь эрх мэдлээ хэтрүүлэн геодезийн хэмжилт хийж, маргааныг дэвэргэснийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалган "НЕТГ нь Г.Жийн барьж буй барилгад хяналтын хэмжилт хийж баталгаажуулсан нь Геодези зураг зуйн хуулийн 6.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.5.4 дэх заалтуудыг зөрчсөн байна" гэсэн МХЕГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлт 08/065/35 (2015.01.26) гарч НЕТГ-ыг эрхгүй болохыг дүгнэсэн байдаг,

НМХГ-аас 2015.04.30-ны 02-07/1276 тоотоор ".... албан тоот, шаардлагуудыг хүргүүлсэн... Г.Жийн барилгын ажлыг цуцлуулах, хянуулах асуудлыг НЕТГ-аар шийдвэрлүүлнэ үү" гэсэн,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Раднаасэдээс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний 1/1152 тоотоор Нийслэлийн Засаг дарга Э.Б******* "Г.Жийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, газрын захирамжийг тус тус цуцлахыг" тус тус албан ёсоор шаардсан байдаг ч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн хяналтын байгууллагыг үл тоож, нэг талыг баримтлан Г.Жийг хаацайлан хамгаалж байна.

Иргэн Г.Ж нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс барилгаа эхлүүлэхдээ манай компаний эзэмшлийн 430 м урттай 2 цахилгааны кабель шугамыг таслан ажиллагаагүй болгосон, 2014 оны 9 дүгээр сард манай эзэмшлийн эд хөрөнгө бетон хашаа, төмөр хашааг эвдлэн сүйтгэж, барилгын сууриа манай эзэмшил газар дээр оруулан барьсан, 3 м өргөнтэй нарийн замаар 40 тн даацтай "Ноwо" хүнд даацын машинуудыг явуулж, улмаар "Ө*******" ХХК-ий эзэмшлийн хашаа, барилгын фасад зэргийг эвдлэн сүйтгэн барилгын ажлаа гүйцэтгэж байна.

Иргэн Г.Ж ийнхүү барилгын үйл ажиллагаа явуулахдаа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөөр түрий барин, хууль дүрэмгүй мэт аашилж ирсэн бөгөөд үүнийг зогсоож, арга хэмжээг авч, Г.Жт зөвлөж өгөөч гэсэн албан хүсэлтүүдийг НЕТГ-т гаргасан байдаг. Гэвч барилгын ажлын зөвшөөрлийг олгосон НЕТГ болон НЕТГ-ын зөвшөөрлөөр барилга барьж буй Г.Ж нь ч барилгын норм дүрэм, бусдын зөрчигдсөн эрх ашгийн талаар тоосонгүй. Мөн саяхан буюу 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай эзэмшлийн 30 м урттай төмөр хашааг бидэнд мэдэгдэлгүйгээр эвдлэн, сүйтгэж барилгын ажлаа гүйцэтгэсэн.

Мөн Г.Жийн 15 давхар орон сууцны барилгаас 2015 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 02-03 цагийн үед барилгын фасадны дулаалгын хөөсөнцөр нь шавардлагатайгаа хийсч унаж "чулуу" шиг болсон шавардлага нь манай компаний орон сууцны "А" блок буюу "Юнайтед апартмент" ЗОБ байрны 1-р жигүүрийн 11-р давхрын айлын хүүхдийн унтлагын өрөөний 3 давхар шиллэгээтэй цонхны шилийг хагалж, чулуу нь дотогш харван унаж иргэд оршин суугчдын амь насанд аюултай, гадна фасаданд чулуунууд зоогдсон, гадна зогсоол дээрх Volksvagen Тouаrеg /жип/ автомашины хамрыг хонхойлгож, эвдсэн. Г.Жийн барилгын инженер Г /утас / гэгч нь айлын сууцанд орж байдлыг газар дээр нь үзээд "хохирлыг барагдуулна, танилцуулна" гэсэн ч арга хэмжээ авсангүй. /фасадны цавуу, шавардлага нь нягтарч чулуу шиг болсон/. Гэтэл 11 дүгээр давхрын айлын унтлагын өрөөний цонхны зэргэлдээх шатны хонгилын шил нь мөн "чулуу" хэлтэрхийнд цуурсан байгаад унаж гадна зогсоол дээрх машиныг эвдсэн зэргээр "бусдын амь нас, аюулгүй байдалд аюултай" бөгөөд "орон сууцны барилга хоорондын зай хэмжээний норм” зөрчигдсөний хор уршиг, үр дагавар юм.

Энэхүү Газрын тухай хуулийн "Бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх", Барилгын тухай хуулийн 9.1.4-д заасан "Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй", БНбД-ийн 31-01-10-ын "Автозогсоол"-ын норм зэрэг дээрх олон зөрчилтэй барилгыг төлөвлөсөн, барилга барьсан болон НИТХ-ын 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтын Наймдугаар зүйлийн “Хориглох зүйл"-ийн 8.1.1-д заасан "Нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн буюу НЗД-ын 2005 оны 155 дугаар захирамжаас хэтрүүлсэн хэмжээтэй газрыг эзэмшин, түүн дээр барилга төлөвлөсөн, кадастрын давхцалтай, үнэн бус өмчлөх эрхийн гэрчилгээтэй зэрэг олон зөрчлүүдтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч нийслэлийн Ерөнхий төлөлөгөөний газарт холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн дахин нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жийн 15 давхар орон сууцны барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.Жт 47/13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар 12 давхар орон сууцны барилга, Г.Энхтүвшинд 48/13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар 12 давхар барилгыг тус тус төлөвлөсөн байдаг.

Г.Ж нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд болон НЕТГ нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө олгохдоо НИТХ-ын 5/14 тогтоолын хавсралтын журмын 4.1-д заасан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана" гэснийг, 4.3.1 дэх "...үл хөдлөх хөрөнгийн өмчлөгөөс зөвшөөрөл авна" гэснийг зөрчин биднээс санал авалгүй барилгын ажил эхлүүлж бидний эрх ашгийг зөрчсөн юм.

Манай компаниас НЕТГ-т Г.Жийн барилгыг эхлүүлэхээс өмнө 2014.02.24-ний өдрийн 30/01 тоотоор "... иргэн Г.Жийн барилгын тоглоомын талбай бүхий газар доогуурх гаражийн барилга нь тэнхлэгээрээ манай эдэлбэр газрын хил хязгаартай давхцан гарсан байгаа нь манай газрын хил хязгаарыг зөрчих, ... барилгын сууриа ухахдаа манай газар, хашаа өмчийг хөндөхгүйгээр төлөвлөхийг хүсье" гэсэн хүсэлтийг гаргасан ч арга хэмжээ авсангүй.

Г.Жийн 12 давхар барилгыг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн "Барилгын ажлыг түр зогсоох тухай" 02-07-84/178 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зогсоож, 57/14 ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцалсан. Тухайн үед манай компани нь орон сууцны Б блокын барилгын уртаасаа 8 м хасчихаад байхад Г.Жийн барилгатай зөрж, мөргөлдөн баригдах боломжгүй болсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж үзээд 2014 оны 5-р сарын 20-ны өдрийн 1515 албан тоотоор "Ө*******" ХХК-ийн 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөг Г.Жийн /Ш.Н*******гийн/ ерөнхий төлөвлөгөөнд шилжүүлсэн байрлуулсан нь "Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.6 дахь заалтыг зөрчсөнийг арилгах" шаардлагыг НЕТГ-т гаргасан.

НЕТГ нь Г.Жийн барилгын хэмжээг багасгасан мэт боловч барилга хоорондын зай хэмжээ нормыг хангалгүй, давхрыг нэмэгдүүлэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагыг бүрэн биелүүлэлгүй, 02-07-84/178 актыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар нь цуцлуулалгүйгээр 15 давхар барилгыг дахин төлөвлөснийг НМХГ-аас шалгаж үзээд НЕТГ-т 02-07/3344 (2014.10.29) албан тоотоор Г.Жт төлөвлөсөн 15 давхар барилга нь орон сууцны барилга хоорондын тууш талуудын зай хэмжээг буюу 40-45м зайтай байх "Орон сууцны барилга төлөвлөлтийн норм" БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4-р хавсралтыг (12-р хүснэгт), НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолыг зөрчсөн, мөн "Хот тосгон төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30.01.03-ын 2.8 "Орон сууцны хорооллын эдэлбэр газарт хоёр зурвастай зам төлөвлөнө, ... барилгын орцын орчинд замын өргөн 5.5м-ээс багагүй байна" заалтуудыг тус тус зөрчсөн тул Г.Жийн 2014 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/14 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-84/178 дугаартай Улсын байцаагчийн актын биелэлтийг хангуулах, мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 02-07-107/1500 (2014,10.20) дүгнэлтээр Г.Жийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 дугаар байрны хойд талын авто замаар орц гарцыг төлөвлөхийг шаардсан", НМХГ-ын 02-03/3742 албан тоотоор буюу Байгаль орчин газрын харилцааны хяналтын улсын байцаагч шалгаж Г.Ж нь "Ө*******" ХХК-ийн эзэмшил газар луу орж байгаа нь тогтоогдож байна" гэсэн.

 НЕТГ нь эрх мэдлээ хэтрүүлэн геодезийн хэмжилт хийж, маргааныг дэвэргэснийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалган "НЕТГ нь Г.Жийн барьж буй барилгад хяналтын хэмжилт хийж баталгаажуулсан нь Геодези зураг зүйн хуулийн 6.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.5.4 дэх заалтуудыг зөрчсөн байна" гэсэн МХЕГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлт 08/065/35 (2015.01.26) гарч НЕТГ-ыг эрхгүй болохыг дүгнэсэн байдаг. 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдээс 2015 оны 4 дүгээр сарын 21-ний 1/1152 тоотоор Нийслэлийн Засаг дарга Э.Б******* “Т.Жийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, газрын захирамжийг тус тус цуцлахыг" Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь биелүүлэлгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагыг үл тоож, нэг талыг баримтлан Г.Жийг хаацайлан хамгаалж байна.

...Иргэн Г.Ж ийнхүү барилгын үйл ажиллагаа явуулахдаа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөөр түрий барин, хууль дүрэмгүй мэт аашилж ирсэн бөгөөд үүнийг зогсоож, арга хэмжээг авч, “Г.Жт зөвлөж өгөөч" гэсэн албан хүсэлтүүдийг НЕТГ-т гаргасан байдаг, Гэвч барилгын ажлын зөвшөөрлийг олгосон НЕТГ болон НЕТГ-ын зөвшөөрлөөр барилга барьж буй Г.Ж нь ч барилгын норм дүрэм, бусдын зөрчигдсөн эрх ашгийн талаар тоодоггүй.

Энэхүү Газрын тухай хуулийн "Бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх", Барилгын тухай хуулийн 9.1.4-д заасан "Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй", БНбД-ийн 31-01-10-ын "Автозогсоол"-ын норм зэрэг дээрх олон зөрчилтэй барилгыг төлөвлөсөн, барилга барьсан болон НИТХ-ын 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтын Наймдугаар зүйлийн "Хориглох зүйл"-ийн 8.1.1-д заасан "Нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн буюу НЗД-ын 2005 оны 155 дугаар захирамжаас хэтрүүлсэн хэмжээтэй газрыг эзэмшин, түүн дээр барилга төлөвлөсөн, кадастрын давхцалтай, үнэн бус өмчлөх эрхийн гэрчилгээтэй зэрэг олон зөрчлүүдтэй байна” гэжээ.

Хариуцагч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч "Ө*******" ХХК нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт  2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Магадлан хэмжилт хийлгүүлэх тухай 2015 оны 03/01 тоот албан бичгээр хандсан билээ. Тус албан бичигт дурдсан асуудлыг судлаж үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг бусад нэгж талбартай зүүн талаар нь 5.4 м2, зүүн доод талаар 4.4 м2 талбайгаар тус тус давхцуулан оруулсан зөрчил илэрсэн бөгөөд уг давхцалыг арилгуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот албан бичиг хүргүүлсэн /Албан тоотыг хуулбарлан хүргүүлэв/.

Газрын тухай хууль болон бусад хууль эрх зүйн актаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хүлээсэн чиг үүрэгт болон тус газрын мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод Газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх үүрэг байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй юм.

Харин Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээний 23.3.3. дахь хэсэгт "газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх" гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. Сумын газрын даамал, дүүргийн газрын албаны эрх хэмжээний 23.4.4. дахь хэсэгт "газрын мэдээллийн санг эрхлэх" гэж тус тус заасны дагуу зөвхөн нийслэлийн Өмчийн харилцааны газар болон дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь дээрх эрх үүргийг хэрэгжүүлдэг тул хариуцагчийг сольж өгнө үү. 

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх заалтанд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155 дугаар захирамжаар иргэн Л.Г******* Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ******* тоот хашааны 402 м.кв газрыг, иргэн Д.Б*******т 221 тоот хашааны 181м.кв газрыг, иргэн Ч.Пүрвээд 672 м.кв газрыг тус тус үнэгүй өмчлүүлжээ.

“Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурьдсан иргэн Г.Ж, Ш.Н*******, Г.Энхтүвшингийн  эзэмшил, өмчлөлийн газар нийслэлийн Өмч харилцааны газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан тайлбартаа: “"Ө*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт холбогдох захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар татагдсан. Уг хэрэгт нэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, иргэн Г.Жөд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 400/2014 дүгээр зөвшөөрөл, иргэн Г.Энхтүвшинд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон 2013/48 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Г.Ж Газар худалдах, худалдан авах 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу иргэн Ш.Н*******гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 18644310130364 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581,05 м2, 18644310124325 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 616,76 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, иргэн Ш.Н*******гийн нэр дээрх 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан барилгын эх загвар зураг /эскиз/ худалдан авсан. Г.Ж нь худалдан авсан уг газарт өмнө батлагдсан эх загвар зургийн дагуу барилга баригдах боломжгүй болсон тул барилгын хэмжээ, давхрыг өөрчилж, шинээр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлтээ тус газар 2014 оны 06 дугаар сарын 02-нд гаргасан. Өмнө нь уг байршилд 31.0 м х 15.0 м хэмжээтэй, 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрлийг иргэн Ш.Н******* авсан байсан. Тодруулбал, иргэн Ш.Н******* нийт 1197,81 м2 газар өмчилж байсан бөгөөд өмчлөлийн газрынхаа 465 м2-д нь барилга барих зөвшөөрөлтэй.

Иргэн Г.Энхтүвшин өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 18644310122391 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 402,17 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газартаа барилга барих хүсэлтийг тус газарт 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан. Хүсэлтийг судлан Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн тул уг байршил 15.0 м х 18.5 м хэмжээтэй, 12 давхар орон сууцны барилга барих зөвшөөрлийг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/48 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар олгосон. Эдгээр зөвшөөрлүүд Техникийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцэж дэмжигдсэн байдаг.

Дээр дурьдсан Г.Жийн хүсэлтийг судлахад, нэгэнт өмнө нь хурлаар хэлэлцэж дэмжигдсэн, инженерийн шугам сүлжээний хүртээмжтэй, барилгын хэмжээ багассан, норм дүрэм хангаж буй байршилд дахин хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон 467 дугаартай баталж өгсөн. Уг Архитектур төлөвлөлтийн даалгавраар Г.Жийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаартай  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 617 м2, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газарт 24.8 м х 15.8 м-ийн хэмжээтэй, 15 давхар үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгосон болно. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Жийн нийт 1198 м2 өмчлөлийн газрын 391.8 м2-д нь барилгажих зөвшөөрөл олгосон. Уг байршилд өмнө нь иргэн Ш.Н*******д 31.0м х 15.0м хэмжээтэй, 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгож байсан боловч орчны барилгажилттай уялдуулж, Г.Жийн барилгыг 24.8 м х 15.8 м хэмжээтэй болгож багасгаснаар барилгын норм, дүрэм хангасан. Нөгөөтэйгүүр, тухайн байршилд инженерийн шугам сүлжээний хангамж бололцоотой тул уг барилгыг 15 давхар болгон өндөрлөж төлөвлөсөн.

Иргэн Г.Ж, Г.Энхтүвшин нарын барилга төлөвлөлтийн хувьд шулуун тэнхлэгийн дагуу байрласан бөгөөд барилгууд нийлсэн талаараа /Г.Жийн барилгын ар тал, Г.Энхтүвшингийн барилгын урд тал/ цонхгүй байхаар төлөвлөгдсөн. Эдгээр барилгуудын төлөвлөлт нь дараах байдлаар барилгын норм дүрмийг хангаж байна. Үүнд:

"Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 2 дугаар хавсралтын 1.9-д "Орон сууцны цамхагт барилга гэж төвлөрсөн нэг орцтой цамхаг хэлбэрийн босоо барилгыг хэлнэ." хэмээн заасан бөгөөд иргэн Г.Жийн барилга нэг орцтой цамхаг хэлбэрийн барилга учир дээрх норм, дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 /12 дугаар хүснэгт/-д заасны дагуу "Ө*******" ХХК-ийн барьсан А блок барилгаас 20.0 м-ийн зайтай байх учиртай. "Ө*******" ХХК-ийн барьсан А блок барилга нь Г.Жийн барьж буй хөндлөн байрлалтай цамхаг хэлбэрт барилга болон Г.Энхтүвшингийн барих барилгатай тууш байрлалтай бөгөөд төлөвлөлтөөр "Ө*******" ХХК болон Г.Ж, Г.Энхтүвшин нарын барилгуудын хоорондын зайг 30.0 м байхаар төлөвлөсөн нь БНбД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 /12 дугаар хүснэгт/-д заасан 16 давхар барилгын хувьд "Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд байх 20.0 м" зайг зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгчийн барьж буй Б блок барилга нь төлөвлөж буй барилгын тууш, хөндлөн талд хамаарахгүй ба жишүү байрлалтай оршдог бөгөөд БНбД 31-01-10-д жишүү байрлалтай барилга хоорондын зайг зохицуулсан зохицуулалт байхгүй. Тус газраас олгодог Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн    үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний 151 дүгээр тогтоол, НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг удирдлага болгон хэрэгжүүлдэг. НИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр бүлгийн 4.2-т "...барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно." гэж заасан. Гэтэл маргаан бүхий байршилд анхны шийдвэр иргэн Ш.Н*******д 2013 оны 02 дугаар сарын 05-нд  гарсан буюу барилга барих зөвшөөрөл бүхий газрыг иргэн Г.Ж худалдаж авсан байдаг. Харин Г.Жөд барилга барих зөвшөөрөл олгохдоо тухайн орчны барилгажилттай нь уялдуулсны дээр "Ө*******" ХХК-ийн саналыг тусган, нэхэмжлэгчийн барьсан болон барьж буй барилгатай уялдуулж шийдвэрлэсэн болно.

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм"-ийг удирдлага болгодог. Уг дүрмийн 2.4-т "Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын "А" гэсэн хэсэгт заасан бичиг, баримтыг...." хэмээсэн байдаг бөгөөд энэхүү дүрмийн 4 дүгээр хавсралтын "А"-д заасан бүрдүүлэх материал нь НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 6.3-т заасан бүрдэлтэй ижил байдаг.

Иргэн Г.Жөд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг зөвхөн газар шороо, суурийн ажилд олгосон. Учир нь тухайн үед Г.Жийн барих барилгын магадлал хийгдсэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийн зөвхөн барилгын бүтээцийн хэсгийн магадлалын дүгнэлт болон шаардлагатай бусад бичиг баримтууд бүрдсэн байсан тул үе шатны ажил болох газар шороо, суурийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдсон. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д "Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно." гэж заасан бөгөөд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг үе шатаар буюу тухайн тухайн ажилд нь олгож болдог.

Улмаар Магадлалын ерөнхий дүгнэлт бүхий иж бүрэн барилгын ажлын зураг гарсны дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 24-нд Барилгын үндсэн ажилд 2015  оны 08 дугаар сарын 01-ээс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны хугацаагаар сунгаж олгосон байна.

Иймд иргэн Г.Жөд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 400/2014 дүгээр зөвшөөрөл, иргэн Г.Энхтүвшинд 2013 оны 02 дугаар дугаар сарын 05-ны өдөр олгосон 2013/48 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Г.Ж иргэн Ш.Н*******гийн өмчлөлийн газрыг худалдан авч, улмаар түүний нэр дээр байсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан барилгын эх загвар зураг /эскиз/-ийг шилжсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 3.10-т "Барилгын эх загвар зураг батлуулсан иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд барилгын эх загвар зургийг хамт шилжсэнд тооцно." хэмээн заасан тул уг журмын 4 дүгээр бүлэгт заасан барилгын үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дурьдаж буй хөрш залгаа өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан болно. Харин барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад хөрш залгаа хуулийн этгээдээс санал авах тухай зохицуулалт дээрх журамд байхгүй.

Иргэн Г.Жийн төлөвлөсөн барилга нь нэгэнт өмнө хурлаар хэлэлцэж дэмжигдсэн, инженерийн шугам сүлжээний хүртээмжтэй, барилгын хэмжээ багассан, норм дүрэм хангаж буй байршилд дахин хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр 467 дугаартайгаар баталж өгсөн. Уг Архитектур төлөвлөлтийн даалгавраар Г.Жийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 617 м2, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 581 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газарт 24.8м х 15.8м-ийн хэмжээтэй, 15 давхар үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгосон болно Өөрөөр хэлбэл, иргэн Г.Жийн нийт 1198 м2 өмчлөлийн газрын 391.8 м2-д нь барилгажих зөвшөөрөл олгосон. Уг байршилд өммө нь иргэн Ш.Н*******д 31.0м х 15.0м хэмжээтэй, 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгож байсан боловч орчны барилгажилттай уялдуулж, Г.Жийн барилгыг 24.8 м х 15.8 м хэмжээтэй болгож багасгаснаар барилгын норм, дүрэм хангасан. Нөгөөтэйгүүр, тухайн байршилд инженерийн шугам сүлжээний хангамж бололцоотой тул уг барилгыг 15 давхар болгон өндөрлөж төлөвлөсөн.

Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т "хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх", Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.3-т “геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн харьяа нутаг дэвсгэрт нь хийж байгаа геодези, зураг зүйн ажилд хяналт тавих”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,5.4-т "кадастрын зураглал хийх технологийн бүх дамжлага, үе шатанд мэргэжлийн хяналт тавих, шаардлагатай бол магадлан хэмжилт хийх" хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн дагуу эдэлбэр газар, барилгажилт, инженерийн шугам сүлжээний ажлын кадастр, ерөнхий төлөвлөгөө болон улаан шугамын зураглалд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэн ажилладаг болно. "Ө*******" ХХК болон иргэн Г.Ж нарын барьж байгаа барилгатай холбогдуулан манай байгууллагад гомдол ирсэний дагуу 2О14 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Жийн барилга нь ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа эсэхэд тодруулга хэмжилт хийж, үр дүнг гаргасан. Энэхүү хэмжилтийг ямар нэгэн иргэн, аж ахуй нэгжийн захиалгаар бус зөвхөн манай байгууллагын дотоод хяналтанд ашиглахаар хийгдсэн.

Иргэн Г.Жийн барилга нь барилгын норм ба дүрэм хангаж буй эсэх, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдсон эсэх нь шүүхээр тогтоогдох тул тус газраас өмнө 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/3915 дугаар албан бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.Ж миний бие Сүхбаатар дуүргийн 1 дүгээр хорооны Ойн 3 дугаар гудамжийн 220,221 тоотод байршилтай , нэгж талбарын дугаартай 617м2, 581м2 талбайтай газруудыг иргэн Ш.Н*******гаас худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон тул улсын бүртгэлийн *******, ******* дугаарт бүртгүүлж 000130051, 000130052 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус авсан болно. Уг газар анх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 тоот захиарамжаар иргэн Ч.П*******, Д.Б******* нарын өмчлөлд олгогдсон байсан. Би өөрийн өмчлөлийн газар дээр бусадтай хамтран барилга барихаар төлөвлөж 15 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилгын эскиз ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм-ийн дагуу баримт бичгийн бүрдлийг шалгуулж 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 57/2014 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч улмаар 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр уг зөвшөөрлөө сунгуулж барилгын карказыг цутгаж дуусах шатандаа ороод ажиллаж байна. “Ө*******" ХХК-ны нэхэмжлэлийн хуулбар материалуудыг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Өнгөрсөн 2014 онд "Ө*******" ХХК-нь биднийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн өөрсдийн барилгын хил хязгаарт нэвтэрсэн гэсэн гомдлыг Барилга хот байгуулалтын яам, Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт байгууллага, газруудад гаргаж удаа дараа шалгуулсан. Мөн манай барилгын талбайг улаан шугамын урт өргөнөөс нь хасуулж 31,0x15,0 м хэмжээтэй байсныг 24,0х12,8м хэмжээтэй болгон багасгахын зэрэгцээ барилгын талбай руу орох машин замыг хаах, нийтийн эзэмшлийн талбайг хаших зэргээр саад тотгор учруулан манай барилгыг огт бариулаагүйгээс бидний гэрээний биелэлт тасалдаж, шинээр зураг, эскиз хийлгэх зэрэг эд хөрөнгийн хохирол учруулсан юм. Бид тухай бүр нь холбогдох яам, газруудад гомдол, өргөдөл өгсөн боловч ихэнх нь арга хэмжээ авч хариу ирүүлээгүй. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2015 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн 02/157 тоотдоо “Ө*******" ХХК-ны 2 дугаар блокын барилгын эскиз зураг төсөл батлагдаагүй байна гэсэн. Барилга хот байгуулалтын яам 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 8/965 тоотоор танай барилгын бичиг баримт зөрчилгүй, хууль зүйн дагуу бүрдүүлсэн байна гэсэн хариу тус тус ирүүлсэн болно. "Ө*******" ХХК нь манай барилгын талбайтай зэрэгцүүлэн зураг, эскиз нь батлагдаагүй барилга эхлүүлж олон давхар карказыг цутгаж түүндээ манай барилгыг ойрхон боллоо зай хэмжээ алдагдлаа гэсэн маргаан тэмцэл хийж байснаас биш тус тусын эзэмшил өмчлөлийн газрын кадастрын зураг давхцлаа гэсэн гомдол санал огт гаргаж байгаагүй юм.

Гэтэл 2015 оны 04 дүгээр сараас кадастрын зураг давхцсан гэсэн гомдол гаргаж байгаа нь эргэлзээтэй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д ....захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл  холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэсэн заалтыг зөрчсөн, гомдол гаргах эрхүй байсан байна. 

2. “Ө*******” ХХК-ны нэхэмжлэл нь 2014 оны 04 сарын 10 гэсэн огноотой атлаа нэхэмжлэлийн агуулга дотроо 2015 онд байгууллага газруудад гаргасан гомдол, тэндээс 2015 онд ирсэн албан тоотын агуулга зэргийг бичсэн тухайн бичиг баримтуудыг хавсаргасан байх юм. Эндээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна.

2014.04.10-нд нэхэмжлэл гаргахдаа кадастрын зураглалын давхцлыг арилгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага тавьж байсан болохоор өөрийн газар эзэмших эрх зөрчигдлөө гэдгээ тэр үед мэдэж байсан түүнээс хойш 1 жил 2 сар өнгөрсөн байна.

 Уг нэхэмжлэлийг Захиргааний хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн хэн нэгэн дарж хадгалж байгаад "Ө*******" ХХК-тай хувилдан нэхэмжлэлийг өөрчилсөн гэж дүгнэж байна.

Өргөдөлд хавсаргасан бичиг баримтууд нь бүгд 2015 оны бичиг баримтууд байтал

зөвхөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ кадастрын

зураглал давхацсан талаархи 02-03/3742 тоот нь 2014 оных байгаа нь эргэлзээтэй

төдийгүй тухайн үед энэ дэд дарга байсан эсэх, энэ дарга ийм хариу өгсөн эсэх үгүйг

нотлох баримтанд тооцох эсэх нь бүрэн эргэлзээтэй байна. Яагаад гэвэл "Өгөөж

хишиг" ХХК нь өнгөрсөн 2014 онд кадастрын зураглал давхацсан талаар Захиргааний

хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй бол энэ албан тоот хуурамч байж

магадгүй, нөгөө талаар уг албан тоотод кадастрын зураглал давхацсан тул маргааныг

зохих шатны засаг даргаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг тухайн үед өгсөн

байхад яагаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь сонин байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр

сарын 17-ны өдрийн 2606 дугаар захирамж гаргах үед "Ө*******" ХХК нь

Нийслэлийн засаг даргад уг асуудлаа тавиагүй байсан тул захирамжийн 2 дугаар

хэсэгт "Ө*******" ХХК-ны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан заалт

оруулжээ гэж ойлгогдож байна. Гэтэл "Ө*******" ХХК-нь захирамжийн 2 дугаар

заалтын талаар гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн шүүгчийн захирамж хүчинтэй болсон байхад "Ө*******" ХХК нь Нийслэлийн засаг дарга

Н.Б******* газрын давхцалуудыг арилгуулах, бусдын эзэмшил дээр барьсан барилгыг зогсоолгох тухай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 91/01 тоот

хүргүүлсэн мэтээр /нөхөж хийсэн байж болох/ баримт бүрдүүлж шүүхэд ирүүлжээ.

Шүүх уг тоотыг хүлээн авч гаргасан захирамжийнхаа заалтыг хангагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн намайг болон бусдыг гуравдагч этгээдээр татан тайлбар гаргуулж байгаа, мөн хамтран хариуцагчийг татаж байгаа, "Ө*******" ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч байгаа зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

Газар олгогдсон кадастрын зураглал хийлгэсэн цаг хугацааны хувьд авч үзвэл иргэн Ч.П*******, Д.Б******* /Ш.Н*******/ нарт 2005 онд өмчлүүлсэн, "Ө*******" ХХК-д 2006 онд газар эзэмшүүлсэн, иргэн Ш.Н******* кадастрын зураглал 2010 онд хийлгэсэн, "Ө*******" ХХК нь 2011 онд хийлгэсэн нь харагдаж байна. Нөгөө талаар шинээр хийлгэсэн кадастрын зурагнаас үзвэл давхцал байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна” гэжээ. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хурал дээр “Ө*******” ХХК-ийн захирал П.А болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулсны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэр гаргалаа. Үүнд:

 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт холбогдуулан гаргасан “нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв, мөн нэгж талбарын дугаар бүхий 617м2 талбай бүхий газруудын давхцлыг хүчингүй болгуулахыг даалгах”,

 Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “иргэн Г.Жийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах”.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхээс маргаан бүхий газар болон барилгад хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гарсан тайлбар  тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын  шүүх хурал дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв, мөн нэгж талбарын дугаар бүхий 617м.кв талбай бүхий газруудын давхцлыг хүчингүй болгуулахыг даалгах” шаардлагын талаар:

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/224 дүгээр  захирамжаар нэхэмжлэгч “Ө*******” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 0,46 га газар эзэмшүүлсэн бөгөөд эзэмшил газрын кадастрын зургийг анх 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийлгэсэн байна.  Энэхүү нэгж талбарын дугаар кадастрын зураг ёсоор нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг 4320 м.кв -р тогтоосон байна.  Харин нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаар  захирамжаар “Ө*******” ХХК-ийн эзэмшил газрыг нэгж талбарын дугаар бүхий 952 м.кв, 1864431016340 дугаар бүхий 864 м.кв, 1864431012377 дугаар бүхий 767 м.кв, дугаар бүхий 759 м.кв, дугаар бүхий 514 м.кв, дугаар бүхий 465 м.кв газрууд буюу 6 хэсэг болгон хувааж эзэмшүүлсэн байна.

 Гуравдагч этгээд Г.Ж нь иргэн Ш.Н*******гаас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээгээр  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн-3 дугаар гудамжны 221 тоот хаягт байрлах, 581м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах, 617 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн ******* улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар газрыг тус тус худалдан авч газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000130051, 000130051   дугаар гэрчилгээнүүдийг авчээ. 

 Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхээс маргаан бүхий газар болон барилгад хийсэн үзлэгээр дараах үйл баримт тогтоогдлоо.

а/“Ө*******” ХХК нь анх 1996 онд газар эзэмшүүлсэн хэмжээгээр эзэмшил газраа хашаалсан бөгөөд  өнөөг хүртэл хашаалсан хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байна.

б/ Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын тайлбар ёсоор нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Жийн өмчлөлийн газрыг анх иргэн Д.Б*******, Ч.Пүрвээ нарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэмжээгээр өмчлүүлсэн бөгөөд улмаар иргэн Ш.Н*******гийн өмчлөлд харин түүнээс гуравдагч этгээдийн өмчлөлд тус тус шилжсэн байна. Гуравдагч этгээд Г.Ж нь маргаан бүхий барилга барихдаа өөрийн өмч болох газрын хэмжээгээр эрхээ хэрэгжүүлж байна. 

 “Ө******* “ ХХК нь анх иргэдэд өмчлүүлсэн 2005 оны нийслэлийн Засаг даргын 155 дугаар захирамжтай маргаагүй тул энэхүү актанд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Хариуцагч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын тайлбар ёсоор нэхэмжлэгчийн эзэмшил нь газар нь зүүн хойт талаараа 5.4 м.кв, зүүн доод талаар 4.4м.кв буюу нийт 9.9 м.кв хэмжээгээр давхцалтай байна. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь 2006 онд анх нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг үйлдэж өөрийн эзэмшил 4320 м.кв газраа захиргаагаар баталгаажуулахдаа 2005 онд бусад иргэдийн өмчлөлд газартай давхцуулсан гэж үзэх үндэстэй бөгөөд энэхүү үйл баримт нь  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт заасны дагуу  эд хөрөнгийг өмчлөх эрх  улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийн эрх өмчлөлд хамаарахгүй гэж заасны дагуу Г.Жийн өмчлөх эрх хуулийн хүчин төгөлдөр байгаа цагт захиргааны байгууллагаас түүний өмчлөх эрхэд халдах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь өөрсдийн эзэмшил болон өмчлөлийн газрын хил заагийг тогтоож хашаалсан хэмжээгээр өөрсдийн эрхээ хэрэгжүүлж байх тул 9.9 м.кв бүхий газрын давхцал нь “Ө*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ. 

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг өөрөө тодорхойлдог бөгөөд энэхүү эрхийн хүрээнд “Ө*******” ХХК нь хамтран хариуцагчаар  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг татсан болно. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-т “Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж газрын мэдээллийн санг хөтлөх,мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрхийг нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарт олгожээ. Харин Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын эрх хэмжээг Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтаар зохицуулсан бөгөөд газрын мэдээллийн санд зөвхөн хяналт тавих эрхийг хэрэгжүүлдэг тул Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хоёр. “иргэн Г.Жийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах” шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “газар хөдлөхөд Г.Жийн барилга нэхэмжлэгчийн барилгыг дарж унах, гал гарсан тохиолдолд бусад барилгад гал хурдан дамжиж их хэмжээний талбайг хамарна, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр гуравдагч этгээдэд архитектур төлөвлөлтийн даалгавар батлах болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо журмаар зохицуулагдсан норм ба дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ““барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг”, 4.1.8-д ““барилга байгууламжийн техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг” хэлнэ, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих” гэж Засаг даргад эрх олгосны дагуу өөрийн эзэмшил газарт барилга барихыг хүсэж буй аливаа этгээдэд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Засаг даргын харъяа агентлаг болох нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар баталж, олгодог болно.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Г.Жд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээтэй орон сууц бүхий 15 давхар барилга барих 467 дугаар   Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгсөн байна. Улмаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон Г.Жийн 24.0 х 12.8м хэмжээтэй 50 айлийн 15 давхар орон сууцны 400/2014  дугаар  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-р “газар шороо, суурийн ажилд”, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн сунгалтаар “барилгын үндсэн ажил гүйцэтгэх” зөвшөөрлийг тус тус олгожээ.

  2008 оны Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно” гэж заасны дагуу хариуцагчаас барилгын ажлын үе шаттай уялдуулан зохих зөвшөөрлийг олгосон нь хуулийн шаардлагын хүрээнд гэж үзэх үндэслэлтэй юм.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Г.Жийн барилгатай холбоотой маргаан бүхий захиргааны актууд гаргахдаа Хот, байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” гэж заасан зарчмыг зөрчөөгүй гэж шүүхээс дүгнэлээ. Учир нь, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй”, 15.1.1-д “барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах” гэж заасны дагуу гуравдагч этгээд нь барих гэж буй барилгадаа зохих зөвшөөрлүүд болон техникийн нөхцөл авсан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. 

Харин Г.Жийн барилгад Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 18/0-11 дүгээр “Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт”, Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ний 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 81/2014 дүгээр 12 давхар барилгад олгосон техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12 давхар барилгад техникийн нөхцөл олгожээ.  Эдгээр дүгнэлт, техникийн нөхцөл нь барилгын үндсэн ажил гүйцэтгэх зөвшөөрөл өгөхөөс өмнө техникийн нөхцөлийг бүрдүүлэх хуулийн шаардага болон 12 давхар барилгад авсан техникийн нөхцөлөөр 15 давхар барилга барилга баригдаж байгаа зөрчил байгаа хэдий ч энэхүү нөхцөл байдал нь “Ө*******” ХХК-д хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08/065/35 дугаар  дүгнэлтээр “ тусгай зөвшөөрөлгүй этгээдээр Г.Жийн барьж байгаа барилгад хяналтын хэмжилт хийлгэсэн”, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-84/178 дугаар  актаар “зүүн талд байрлах 50 дугаар байрны байршил нь  баригдаж байгаа орон сууцнаас 17 м байгаа нь БНбД 31-01-10-ын 1.6-г зөрчсөн”, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-107/1500 дугаар  дүгнэлтээр “БНбД 31-01-10-ын 1.6-г зөрчсөн, зам талбай, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэд оршин суугчдийн тав тухтай аюулгүй байдлыг хангуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ үндэслэж буй дээрх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын дүгнэлтүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр  үгүйсгэгдсэн ба уг шинжээчийн дүгнэлтээр иргэн Г.Жийн барилга нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-г зөрчөөгүй гэсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд,

1. Гуравдагч этгээдийн өмчилж буй газар нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй. 

2.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг ... шийдвэрлэх” гэж нийслэлийн Засаг даргад эрхийг нь олгосны дагуу нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Г.Жийн барилгатай холбогдуулан гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь “Ө*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хөндөөгүй.

3.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх байх шаардлагыг маргаан бүхий захиргааны актууд нь зөрчөөгүй, баригдаж буй барилга ойр орчмын барилга эзэмшигч, ашиглагч нарын эрх тэгш, бие даасан байдлыг хангасан байхаас гадна нэхэмжлэгчийн ашиг сонирхолоос хамаарч бусад этгээдийн хуулиар олгогдсон эрх хязгаарлагдах ёсгүй гэж шүүхээс үзлээ.

Бусад.Гуравдагч этгээдийн захиалгаар барилга барих явцад бусдын эд, хөрөнгөд хохирол учирсан бол хохирсон этгээд зохих журмын дагуу хууль хяналтын байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаж учирсан хохирлоо барагдуулах боломжтой юм. 

Шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн ажлын хөлс болох 812.500 төгрөгийг нэхэмжлэгч “Ө*******” ХХК нь “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГазарт урьдчилан төлсөн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 ,Хот, байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг тус тус баримтлан “Ө*******” ХХК-ийн нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдуулан гаргасан “нэгж талбарын дугаар бүхий 581 м.кв, мөн нэгж талбарын дугаар бүхий 617м.кв талбай бүхий газруудын давхцалыг хүчингүй болгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт даалгах, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан иргэн Г.Жийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жийн 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ТӨМӨРБАТ