| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2022/01267/И |
| Дугаар | 184/ШШ2024/05028 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/05028
| 04 *******0 0 | *******4/ШШ04/050 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:ЧР*******3*******03**************/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, *******3 дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:НХ*******9090*******9/,
Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, хэсэг гудамж, байр, *******4 тоот хаягт оршин суух, овогт /рд:МЮ0*******93/ нарт холбогдох,
Автомашины үнэ ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагч Т., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.******* нь 0******* оны 0******* сарын *******-ны өдөр Төрийн банкны 5 шар дахь тооцооны төвөөс *******0400934 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 0,, төгрөгийг эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлээр КВ9Т-*******30 арлын дугаартай, 4*******-90 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Triton маркийн автомашиныг лизингээр худалдан авч cap бүр *******0, төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлдөг билээ. Уг автомашины өмчлөгчөөр Төрийн банк байдаг. Миний бие уг автомашинаа 0*******9 оны 4 cap хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан юм. Улмаар миний хүргэн дүү болох А.Тулга нь 0*******9 оны 4 дүгээр сард надаас миний машиныг гуйж авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй намайг хохирсоор байна. Үүнээс өмнө надаас нэг удаа гуйж авч яваад буцаагаад өгсөн болохоор нь итгээд өгч явуулсан юм. Гэтэл 0*******9 оны дугаар сарын сүүлээр Т. гэж хүн над руу ярьж энэ тээврийн хэрэгслийг *******0,, төгрөгийн барьцаанд авсан гэж ярьсан. Тэгээд 00 оны 0 дугаар сард Т. дахин над руу залгаад чиний машин надад байна, *******4,, төгрөг өгөөд машинаа авбал ав гээд Худалдаа хөгжлийн банкны 450*********************4 тоот дансны дугаар өгсөн. Хэрвээ мөнгөө өгөхгүй бол машиныг чинь задалж зарлаа гэсэн. Тэр үед л А., Т. нар миний автомашиныг дундаа ашиглаад яваад байгааг мэдсэн юм. Хүргэн дүү болох А.Тулгыг миний машиныг авч явсан учир буцаагаад өгөх байх гэж итгэсээр өнөөдрийг хүрлээ. Миний бие энэ 00 оны 5 дугаар cap хүртэлх хугацаанд Төрийн банканд зээлийн гэрээний дагуу cap бүр *******0, төгрөгөө төлсөөр ирсэн. Миний бие уг автомашины эзэмшигч болох нь хөдөлшгүй нотлох баримтаар ногтлогддог. А., Т. нар нь миний автомашиныг хууль бусаар эзэмшээд 3 жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба элэгдэл эвдрэл үүсгэж байгаа нь таашгүй болоод байна. Иймээс СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа хүсэлт өгөхөд эхний удаа 00.0*******.30-ны өдрийн шүүгчийн *******4/Ш300/09994 тоот захирамжаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин дараагийн удаа 0*******.09.-ны өдрийн шүүгчийн *******4/Ш30*******/*******040 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд 0*******.*******.03-ны өдөр хариуцагч А.Тулгыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт өгснөөр 0*******.*******.*******5-ны өдрийн *******4/ШШ0*******/0333 тоот иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, СХД дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 0.0.**************-ний өдрийн НТ/********************* тоот албан бичгээр мэдээлэл, хаяг нь тодорхой болсон. Иймээс миний бие нь А., Т. нарын хууль бус эзэмшлээс өөрийн автомашин болох КВ9Т-*******30 арлын дугаартай, 4*******-90 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Triton маркийн автомашиныг бүрэн бүтэн байдлаар нь гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийг шийдвэрлэж хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 04 оны 05 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч А.ас татгалзаж, хариуцагч Т.өөс 4*******-90 улсын дугаартай MITSUBISHI TRITON маркийн автомашины үнэ ,, төгрөг гаргуулж өгнө үү. Удаа дараагийн шүүх хуралдаанаар цугларсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр иргэн Т. /рд:НХ*******9090*******9/-д уг 4*******-90 улсын дугаартай MITSUBISHI TRITON маркийн автомашин өгсөн нь нотлогдож байгаа тул автомашины үнэ ,, төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна.
Би 0******* онд Төрийн банкны зээлээр 4*******-90 улсын дугаартай Mitsubishi Triton /Мицүбиши Тритон/ маркийн автомашиныг худалдан авсан. Тухайн автомашин нь Төрийн банкны нэр дээр байсан ч миний эзэмшилд байсан. Миний төрсөн дүүтэй А. нь хамт амьдардаг байсан бөгөөд тэд хоёр жаахан хүүхэдтэй байсан тул миний машиныг байнга хэрэглэдэг байсан. Надад бас тухайн үед тэр машиныг хадгалах гарааш сав байхгүй байсан болохоор А. гуйсан үед нь хэрэглүүлж байсан. Хамгийн сүүлд 0*******9 оны 04 сард А.Тулгыг гуйхаар нь машинаа өгөөд явуулсан. Гэтэл А. 0*******9 оны 0******* дугаар сарын сүүлээр ...таны автомашиныг Т. гэх хүнд *******0,, төгрөгийн барьцаанд тавьсан... гэж хэлсэн. 0*******9 оны 0 сарын сүүлээр Т. гэх хүн над руу 9*******9*******9335 гэх дугаараас залгаад ...чиний автомашин надад байна, *******0,, төгрөг өгөөд ирж машинаа аваарай... гээд ярьсан. Би *******0,, төгрөгийг нь өгөөд ч хамаагүй автомашинаа авах гээд удаа очсон боловч Т.тэй уулзаж чадаагүй. Дараа нь Т. над руу залгаад *******4,, төгрөг нэхэхээр нь би шүүхэд хандсан. 0*******9 оноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би өөрийн автомашинаа хайгаад, эрэн сурвалжлаад олоогүй мөн хариуцагч надад хэлэхдээ чиний автомашиныг задалж зарна гэж байсан. 0*******9 оны 0 сарын 0*******-ний өдөр А.д мөнгө шилжүүлсэн хүн болох н.Нямдулам нь Т.ийн эхнэр байсан. Мөн Т. нь Төрийн банкны зээлийн эдийн засагч , 5 шарын тооцооны төвийн эрхлэгч н.Уранчимэг гэх хүмүүс рүү хүртэл ярьсан байсан. Т.ийн зүгээс надтай утсаар ярихдаа намайг ална, тална гэж хэл амаар доромжилж, чиний машиныг задлаад зарна гэх мэтээр хэлж байсан. Тухайн үед би дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандсан боловч энэ маргаан нь иргэний шүүхийн маргаан байна гэж байсан. Анх нэхэмжлэл гаргахдаа А. болон Т. нарт холбогдуулан автомашинаа авахаар нэхэмжлэл гаргаад явсан бөгөөд Т. өөрөө огт шүүх дээр ирдэггүй байж байгаад дээд шүүхийн хурал дээр л анх ирсэн. Одоо үед *******0,, төгрөгийг барьцаагүйгээр чи боломжтой үедээ өгөөрэй гээд зээлэх хүн байхгүй. зүгээс автомашиныг Т.өд өгөөд *******0,, төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би 0*******9 оны 09 дүгээр сард хариуцагчтай очиж уулзахаар дүүргийн 0******* дүгээр хороололд байдаг Цэ төвд очиход, миний автомашин Цэ төвийн гараашид байсан. Тэгэхээр нь Т.тэй тохиролцчихвол автомашинаа авчих юм байна гэж бодоод яаралтай ажил гараад буцаад явсан. Хариуцагчийн зүгээс 0*******9 оны ************** дүгээр сар хүртэл над руу байнга залгаж байсан бөгөөд сүүлд чиний автомашиныг задалж зарна гэх мэтээр баахан доромжилсон. Миний зүгээс зээлсэн *******0,, төгрөгийг нь өгөөд автомашинаа авъя гэсэн санал зөндөө тавьж байсан. Мөн гар утасны бичлэг мөн удаа дараагийн шүүх хуралдаанууд дээр гарсан тайлбараар миний автомашин нь Т.өд байгаа гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Замын цагдаагийн газраар машиныг дугаараар нь шүүлгэхэд хөдөлгөөнд оролцсон мэдээлэл байхгүй байна гэсэн. Төрийн банкнаас надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж 0 оны 05 сард шүүхийн шийдвэр гарч би *******9 сая төгрөгийг зээлийн төлбөрт төлөхөөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очсон. Би чадах хэмжээгээрээ төлсөөр байгаад одоо орчим сая төгрөг үлдсэн байгаа. Одоо машин хаана байгаа нь мэдэгдэхгүй, мөн Т. надад хэлж байснаараа задлаад зарсан байх боломжтой учраас би 0*******9 онд Мастер үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэсэн зах зээлийн үнэ болох ,, төгрөгийг Т.өөс гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
.Хариуцагч А. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... овогтой миний бие 0******* оны -р сард хамтран амьдарч байсан овогтой нь авто машин худалдаж байсан иргэний дансанд урьдчилгаа 5 сая төгрөг шилжүүлэн таван шарын Төрийн банкаар дамжуулан өөрийн төрсөн ах О.*******ы нэр дээр 009 онд үйлдвэрлэсэн 0******* онд Монгол улсад орж ирсэн Mitsubishi Triton маркийн авто машин лизингээр авхуулсан. Уг автомашиныг -р сарын ******* хүртэл төрсөн дүү О. нь хэрэглэж явсан. Энэ хугацаанд О. нь зээлийн эргэн төлөлтийг төлж явсан бөгөөд уг машиныг банкны нэр дээр О.******* нь авсан ч урьдчилгаа 5 сая төгрөг болон банкны эргэн төлөлтийг О. нь төлж ирсэн байдаг. Ийм учраас уг машин нь шууд бус төрсөн дүү О.ийн өмч мэт байсан. Улмаар 0*******9 оны *******-р сараас эхлэн О. нь уг автомашиныг зарах талаар ярьж надаас зарахад тус болооч гэж гуйж эхэлсэн. Ингээд үнэгүй цэг болон Facebook-ийн зарын группэд зар тавьж эхэлсэн. 0*******9 оны *******-р сарын 3******* -нд зарын дагуу Толя овогтой гэгч этгээд утсаар залгаж ирж үзэхээр болж Саппоро дээрх түүний оффис дээр очиж үзүүлэхэд Т. нь би приус 30 унадаг. Хичээл сургуульд хүүхдээ зөөхөд аюултай байдаг. Уг автомашин нь надад таарсан яг ийм машин хайж байсан юм гэж хэлж байсан. Ингээд худалдаж авахаар болж банканд ******* сая төгрөгийн үлдэгдэлтэй О.*******ы нэр дээр байгаа гэж хэлэхэд үндсэн үнийн дүн болох *******0 сая төгрөгийг чамд урьдчилгаа болон өгье би банкны найдвартай төлөгч би хоцроохгүй төлсөөр байгаад эсвэл бөөнд нь төлөөд авчихна гээд О.*******ы утасны дугаар эргэн төлөлтийн дансны дугаарыг авч мөнгөө төлж дуусгаад машинаа нэрийг нь шилжүүлж авъя гэсэн байдаг. Ингээд 0*******9 оны -р сарын *******-нд өглөө ************** цагийн үед Г.ийн оффисын байрны хашаанд машинаа байрлуулахад Г. нь урьдчилгаа мөнгө болох *******0 сая төгрөгийг А. миний Худалдаа хөгжлийн банкны 400*******54 тоот дансанд *******0 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд нэг сарын дараа төлбөр төлөхөд Г. нь утсаар залгаж машиныг чинь авахаа больсон. Иймд өдрийн *******00, төгрөг төлөөд машинаа аваа машиныг чинь би авч чадахгүй гэж хэлсэн. Ингээд тухайн мөнгө нь байхгүй тул өдөр хоног явах тусам ар гэр лүү утсаар залгаж, цахим хуудсанд залилан гэж тарааж, амь насанд занал хийж, машиныг чинь задлаад зарна гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Г.ийг 00 онд дүүргийн Цагдаагийн -р хэлтэст нэр хүндэд халдсан гэж гомдол гаргахад тухайн дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон гэж мэдэгдэж, үүний дараа Г. нь утсаар залгаж шүүх цагдаа гээд хэрэггүй би танил талтай мөнгөтэй гэж сүрдүүлж байсан. Иймд уг асуудлыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...0******* онд А. гэх хүн надаас *******0,, төгрөг зээлсэн. Гэтэл О.******* гэх хүн надаас автомашин нэхээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч нь надтай уулзаж байсан гэсэн боловч надтай огт уулзаж байгаагүй, шүүх хуралдаан дээр л анх удаа нэхэмжлэгчийг харж байсан. Миний зүгээс А. гэх хүнд мөнгө зээлүүлэхдээ н.Нямдулам гэх хүний данснаас хийсэн. н.Нямдулам нь миний гэр бүлийн хүн байсан. Дараа нь н.Нямдулам гэх хүнтэй хөрөнгийн асуудал үүсээд бид хоорондоо маргаантай байгаа, тиймээс итгэмжлэл авч чадаагүй учраас А.тай маргаан үүсгэж чадаагүй. Ингээд байж байтал гэнэт О.******* гэх хүн надаас автомашин нэхсэн. Миний зүгээс тухайн автомашиныг харж байгаагүй. Хэрэгт авагдсан тайлбар, нэхэмжлэлийг уншихаар ...Т. гэх хүнд автомашинаа өгсөн, түлхүүрийг нь өгсөн гэсэн нэг ч өгүүлбэр байдаггүй. Мөн өгсөн тайлбар дээр машины түлхүүрийг эмэгтэй хүнд өгсөн гэсэн байсан. Би ямар ч машин хүлээн аваагүй байхад нэхэмжлэгч надаас автомашин нэхээд байна. Хэрвээ тухайн автомашиныг би барьцаандаа авсан байсан бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, автомашин хүлээн авсан акт үйлдэх байсан. Гэтэл нөгөө автомашин нь Төрийн банкны өмч байсан гэж байна. А. надад автомашиныг худалдсан бол би заавал эзэнтэй нь уулзах байсан. Тэгээд ч банкны нэр дээр байгаа машиныг би өмчлөгчтэй нь огт уулзахгүйгээр хэзээ ч худалдаж авахгүй. Тэгээд ч би машин худалдан авч *******0,, төгрөг шилжүүлсэн бол машины үнэ гэж гүйлгээний утгаа бичих байсан байх. Гэтэл огт тийм зүйл байхгүй. А. надад хэлэхдээ би -ын товчоо дээр том тэрэг барьцаанд тавьчихсан байгаа, тэрийгээ чөлөөлөөд тэр газраасаа буцаагаад мөнгө нэмээд авна гэж байсан. А. өмнө нь надаас ч удаа зээл аваад буцаан өгч байсан. Мөнгө нэмж авахаараа таны мөнгийг буцаан өгнө гээд ******* цагийн хугацаатай *******0,, төгрөг барьцаагүй зээлж авсан. Би итгэж *******0,, төгрөг зээлээд одоо н.Нямдуламын дансаар шилжүүлснээсээ болоод А.ас нэхэж чадахгүй байгаад байгаа. Автомашинаа алдсан бол 5- жилийн дараа нэг ч уулзаж байгаагүй хүнээсээ чамд миний машин байгаа гээд машины үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, намайг ингэж гүтгэсэн тайлбар хэлж байгааг ойлгохгүй байна. Хэрвээ өнгөрсөн 5 жилийн хугацаанд А. гэх хүнээ авч ирээд нүүрэлдүүлсэн байсан бол надад автомашин нь байсан бол гаргаад өгчих л байсан. Надаас зээлсэн *******0,, төгрөгөө А. гэх хүн ч өгөөгүй бас 5 жилийн дараа гэнэт нэг хүн гарж ирээд автомашин нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би аргаа бараад н. гэх хүнийг хайгаад фейсбүүк дээр тавьж байсан зараа хүртэл одоо болтол устгаагүй байгаа. Үнэхээр нэхэмжлэгчийн автомашиныг авчихсан байсан бол хулгай, дээрмийн хэрэг болно. Гэтэл миний зүгээс нэхэмжлэгчийн автомашиныг аваад, барьцаалаад, зараад байсан зүйл байхгүй. Хэрвээ миний зүгээс Төрийн банкны захирал, эдийн засагч нартай утсаар ярьсан бол ярьсан дугаарынхаа хуулгыг гаргаж ирээд нотлох хэрэгтэй. Тэгээд мөнгөө нэхээд А. руу залгахад таны мөнгийг манай эхнэр авсан гээд эхнэрийнхээ ах болох О.*******ы дугаарыг өгсөн. Би О.******* руу овогт Баярмаа гэх танай дүү миний *******0,, төгрөгийг авсан байна, дүү чинь хаана байна вэ гэж асуун нэг удаа л залгаж байсан. Тэрнээс биш ална тална, автомашиныг чинь задалж зарна гэх зэргээр ярьж байсан удаагүй. Харин ч манай зүгээс нэхэмжлэгчийн дүүг олж дансны хуулгыг нь гаргуулж, *******0 сая төгрөгөө авмаар байна. 0*******9 онд нэхэмжлэгчийн автомашин манай гараашид байсан бол нэхэмжлэгч шууд цагдаа дуудаад, Төрийн банкны холбогдох ажилчдыг дуудаад автомашинаа авах байсан. Тэгэхээр манай гараашид нэхэмжлэгчийн автомашин байсан гэдэг нь худлаа. Цэ пабын гараашид тухайн объектын эзэд нь л автомашинаа тавьдаг бөгөөд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бид автомашин тавих эрх ч байдаггүй. А.тай ярихаар манай эхнэр тэр мөнгийг авсан гэж хэлээд эхнэрийнхээ утасны дугаарыг өгсөн. Тэгээд тэр дугаар нь болохгүй байсан учраас би нэхэмжлэгчтэй нэг удаа л холбогдож байсан. Нэг холбогдохдоо дүү болох асууж байсан болохоос биш харааж зүхэж байхгүй, автомашиныг нь задалж зарна гэж хэлээгүй. Огт үзэж хараагүй машиныг надаас гаргуулна гээд, одоо машины үнэ гаргуулна гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Т. гэх хүнд маргаан бүхий автомашин байгаа гэдэг нь тогтоогдоогүй учраас энэ хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Мөн эрх зүйн харилцааныхаа хувьд О.******* гэх хүн нь өөрийн автомашинаа А. гэх хүнд өгсөн байж Т.өөс нэхээд байгаа нь ойлгомжгүй. А. гэх хүн нь тухайн автомашиныг цаашаагаа Т. гэх хүнд зарсан юм уу, зээлсэн ч юм уу тайлбар гаргадаг, бас А. нь хариу тайлбартаа маргаан бүхий автомашин А. минийх бөгөөд зөвхөн О.*******ы нэр дээр авсан, гэтэл О.*******ы дүү нь тухайн автомашиныг зарсан гэх тайлбар гаргадаг. Тэгэхээр тухайн автомашин нь өмчлөлийнхөө хувьд ч маргаантай. Хэрвээ маргаан бүхий автомашин х мөн бол хэн нэхэмжлэх нь бас ойлгомжгүй. Т.ийн зүгээс тухайн автомашиныг аваагүй гэж удаа дараа тайлбарлаж байгаа мөн Давж заалдах, хяналтын шатны шүүхээс ирсэн нотлох баримтууд дээр ахин нотлох баримт гарган өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь маргаан бүхий автомашиныг Т. авсан гэх нь тогтоогдохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, О.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, 0******* оны 0******* сарын *******-ны өдрийн *******0400934 дугаар Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 0******* оны 0******* сарын *******-ны өдрийн *******0400934 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний хуулбар, хөрөнгийн жагсаалт, 4*******-90 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 00 оны 0******* сарын 30-ны өдрийн *******4/ШЗ00/09994 дугаар, 0******* оны 09 сарын -ны өдрийн *******4/ШЗ0*******/*******040 дугаар захирамжийн хуулбар, тус шүүхийн 0******* оны ******* сарын *******5-ны өдрийн *******4/ШШ0*******/0333 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 0 оны 0 сарын **************-ний өдрийн ********************* тоот албан бичиг, 04 оны 05 сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт,
Хариуцагч Т.өөс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: 0 оны 0 сарын -ны өдрийн **************9 дугаар, 03 оны 0 сарын *******5-ны өдрийн 0************** дугаар итгэмжлэл, 04 оны 09 сарын 3-ны өдрийн хариу тайлбар,
Шүүхийн журмаар: дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 0 оны 0 сарын *******3-ны өдрийн з3-3/4*******0 тоот албан бичиг, 0 оны 0 сарын 0*******-ны өдрийн з3-3/40******* тоот албан бичиг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 03 оны 0******* сарын 0-ны өдрийн тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 03 оны 03 сарын *******-ны өдрийн /95 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банк дахь Т., А. болон Т., М.Нямдулам нарын хамтран эзэмшдэг дансны хуулга, Төрийн банк ХК-ийн 03 оны 03 сарын 9-ний өдрийн *******-05/39 тоот Нотлох баримт ирүүлэх тухай албан бичиг, 0******* оны 0******* сарын *******-ны өдрийн №*******0400934 дугаар Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, хөрөнгийн жагсаалт, Төрийн банк дахь О.*******ы эзэмшлийн дансны хуулга, Миг даатгалын тээврийн хэрэгслийн даатгалын баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 0******* оны 0******* сарын -ны өдрийн Автомашины баталгаа, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн 03 оны 04 сарын *******9-ний өдрийн №300 дугаар тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсралт баримт, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 03 оны 0 сарын 30-ны өдрийн **************-3а/5*******0 тоот албан бичиг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 03 оны 0 сарын 3*******-ний өдрийн *******33 тоот албан бичиг, 03 оны ************** сарын *******-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтууд цугларсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч А., Т. нарт холбогдуулан Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, 4*******90 улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.д холбогдох шаардлагаасаа татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн машины үнэ ,, төгрөгийг хариуцагч Т.өөс гаргуулахаар шаардав.
.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Т. над руу удаа дараа залгаж чиний автомашин надад байна гэж хэлж байсан, түүний ажлын гараашид байхыг би харсан, А. нь Т.өд автомашиныг Цэ төвийн гадаа аваачиж өгсөн гэж тайлбарласан, мөн хариуцагч Т. нь Төрийн банкны зээлийн эдийн засагч , 5 шар тооцооны төвийн эрхлэгч н.Уранчимэг гэх хүмүүс рүү холбогдож машин өөрт нь байгаа талаар ярьсан зэргээр миний автомашин хариуцагчид байгаа нь тогтоогдсон тул машины үнийг 0*******9 оны зах зээлийн үнэлгээ ,, төгрөгөөр тооцож Т.өөс гаргуулна хэмээн тодорхойлов.
Хариуцагч Т. ...тухайн автомашиныг огт харж байгаагүй. Би А.д *******0,, төгрөг зээлсэн. Би ямар ч машин хүлээн аваагүй байхад нэхэмжлэгч надаас автомашин нэхээд байна. Хэрвээ тухайн автомашиныг би барьцаанд авсан байсан бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, автомашин хүлээн авсан акт үйлдэх байсан. Гэтэл нөгөө автомашин нь Төрийн банкны өмч байсан гэж байна. А. надад автомашиныг худалдсан бол би заавал эзэнтэй нь уулзах байсан. Тэгээд ч банкны нэр дээр байгаа машиныг би өмчлөгчтэй нь огт уулзахгүйгээр хэзээ ч худалдаж авахгүй, автомашин надад байхгүй тул би ,, төгрөг төлөх үндэслэлгүй хэмээн маргав.
3.Нэхэмжлэгч О.******* нь Мицубиши Тритон /Mitsubishi Triton/ маркийн, 4*******90 улсын дугаартай автомашиныг Ж.Алтайгаас 0******* оны 0******* сарын *******-ны өдөр худалдан авахдаа Төрийн банкнаас 0,, төгрөг зээлж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, автомашиныг даатгуулж, зээлийн эргэн төлөлтийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, түүнд хавсаргасан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 0******* оны 0******* сарын *******-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Төрийн банкны хүсэлт, 0******* оны 0******* сарын *******-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов. /*******хх-*********************-*******3, *******43-*******5х/
Мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 05 сарын 0-ны өдрийн *******4/ШШ0/0*******453 дугаар шийдвэрээр хариуцагч О.*******, О.Баярмаа нараас зээлийн гэрээний үүрэгт *******,34, төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, барьцааны зүйл болох Mitsubishi Triton маркийн, 4*******-90 улсын дугаартай, КВ9Т-*******30 арлын дугаартай, автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /*******хх-0-3х/
Дээрх баримтуудаар Төрийн банк нь тухайн автомашины бодит өмчлөгч биш, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлсэн этгээд байх ба нэхэмжлэгч О.*******ыг тухайн автомашинтай холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
4.Нэхэмжлэгч О.*******ы ...0*******9 онд Т. гэж хүн над руу залгаад чиний автомашин надад байна, *******4,, төгрөг төлөөд аваарай гэсэн... гэх тайлбарыг хариуцагч Т. ... овогтой Баярмаа гэх танай дүү миний *******0,, төгрөгийг авсан байна, дүү чинь хаана байна вэ гэж асуун нэг удаа л залгаж байсан хэмээн няцаадаг.
Хариуцагч Худалдаа хөгжлийн банк дахь 400*******54 тоот дансанд 0*******9 оны 0******* сарын 30-ны өдөр Хаан банкны 50*******9535 Мавидхаан Нямдулам гэх данснаас тулгад гэх гүйлгээний утгаар 3,, төгрөгөөр 3 удаа, *******,, төгрөгөөр ******* удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн болох нь нотлогддог. /*******хх-**************3х/
Дээрх 4 удаагийн мөнгөн шилжүүлгийн баримтад үндэслэн хариуцагч А. нь хариуцагч Т.өд автомашиныг худалдан борлуулсан, барьцаалсан аль нь болохыг тогтоох боломжгүй байна.
Маргааны зүйл болж буй автомашины талаар нэхэмжлэгч, хариуцагч нар зөрүүтэй тайлбар гаргаж, А., Т. нарын харилцан яриа гэх 00 оны *******0 сарын 0*******-ний өдрийн аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч өгсөн ...байсан үгүйг нь хэлж мэдэхгүй байна. Намайг Төрийн банканд ажиллаж байх үед Т. гэж хүн яриад танай банкны барьцаанд байгаа Мицубиши маркийн автомашиныг надад барьцаанд авчраад өгчихсөн... гэх мэдүүлэг зэрэг нь автомашин хариуцагч Т.ийн эзэмшилд байсан болохыг эргэлзээгүйгээр нотлох баримт болохгүй. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэг, аудио бичлэгт байгаа этгээд нь хариуцагч Т. мөн гэх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй. /*******хх-04-0/
Нэхэмжлэгч О.******* нь өөрийн автомашиныг хариуцагч Т. задлан зарсан байх боломжтой, машин олдохгүй байгаа тул үнийг гаргуулна хэмээн шаардах боловч маргааны зүйл болсон автомашин хариуцагч Т.ийн хууль бус эзэмшилд байсан, байгаа болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд харин хамгийн сүүлд 0*******9 оны 04 сард автомашиныг А.д өгч явуулсан талаар тэрээр мэдүүлдэг.
Иргэний хуулийн дугаар зүйлийн .*******.*******-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон 3 дугаар зүйлийн 3.*******-т буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна хэмээн заасан.
Иймд хариуцагч Т.ийг бусдын хөрөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн хөрөнгийг эвдэж устгасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүнээс ,, төгрөг гаргуулахыг хүссэн О.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.О.******* нь автомашин хууль бус эзэмшлээс гаргуулах тухай А.д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
.Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
*******.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,00+*******,900=35,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5..3, **************, ************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн дугаар зүйлийн .*******.*******, 3 дугаар зүйлийн 3.*******-д заасан үндэслэлгүй тул автомашины үнэ ,, төгрөг гаргуулах тухай Т.өд холбогдох О.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.5-д зааснаар О.******* нь А.д холбогдох хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.*******, 5 дугаар зүйлийн 5.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******, *******.*******.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., *******0 дугаар зүйлийн *******0.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ