Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 218/МА2020/00001

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 139/ШШ2019/00496 дугаар шийдвэрийн 4 дэх заалтыг бүхэлд нь Нэхэмжлэгчийн 2237018,5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 6 дугаар заалтыг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 121073 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 50743 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 66275 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 33137,5 төгрөгийг, төсвийн орлогоос 33137,5 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50742 /тавин мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ