Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00496                                                     Дундговь аймаг

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын 4-р багт оршин суух, РД:ЗЮ  регистрийн дугаартай, У  овогт Жын Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д  аймгийн С  сум, 4-р багт оршин суух, РД:ЗК регистрийн дугаартай, А овогт Цгийн Мт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  шаардлага бүхий 139/2019/00418/И индекстэй  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , хариуцагч Ц.М, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний бие Ц.Мтэй  2006 онд танилцаж 2006 оны 7 сарын 01-нд гэрлэлтээ батлуулан  2017 оны 8 сарыг хүртэл хамт амьдарсан. Бидний дундаас  2008 оны 7 сарын 21-ний өдөр охин М.Ц төрсөн. Охин Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн 6-р ангид суралцдаг. ... Цаашид бид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж охин М.Цад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн бид хамт амьдрах хугацаандаа Төрийн банк ХХК-ийн Дундговь салбараас  2017 оны 5 сарын 31-ний өдөр 10000000 төгрөгийн малчны зээл авсан. Ингээд зээлийн үлдэгдлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлж  байсан бөгөөд Дундговь аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 3 сарын 01-ний өдрийн 81 тоот шийдвэрээр Ц.М бид хоёроос 4474037 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-ийн Дундговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгийг бид хоёр тэнцүү  хувааж төлөх байсан боловч ... надаар  бүх зээлийг төлүүлсэн. Иймээс Ц.Мийн  өмнөөс зээлийн төлбөрт миний төлсөн 2237018 төгрөгийг гаргуулж өгнө үү Мөн Төрийн банк ХХК-ийн Дундговь салбарт миний охин М.Цын хадгаламжийн хамтран эзэмшигчээр Ц.М байдаг ... 221100095418 тоот данстай дэвтэр гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.    2237018,5 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй.  Учир нь миний бие Дгээс салахдаа өөрийн  гэсэн эд хөрөнгө, мал юу ч аваагүй юм. Уг зээлийн барьцаанд бидний дундын эд хөрөнгө болох мал бүгд Д дээр байсан... Хадгаламжийн дэвтрийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болно  гэв.

Хариуцагч Ц.М нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Дтэй миний бие хамтран амьдарснаас  хойш малын тоо толгой өсөж  ... 2017 оны жилийн эцсийн тооллогоор  манай өрх  332  мал тоолуулсан. ... энэхүү мал сүрэг нь бид хамтран амьдарснаас  хойш өөрсдийн  хамтын хүч хөдөлмөрөөр  бий болгосон эхнэр Ж.Д , охин М.Ц бидний хамтран өмчлөх  дундын хөрөнгө болох тул  ...  өөрт ногдох хувь болох 110 толгой бог мал эр хонь  10, эм хонь 33, хурга 23, эр ямаа 7, эм ямаа 20, ишиг 17 тооны малыг ... нэхэмжилж байна. Мөн ... аав ээжээс  бэлэглэсэн 250000 төгрөгийн  үнэ бүхий мөнгөн тоногтой суран бүсээ биет байдлаар нь Ж.Дгээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Мөнгөн тоногтой суран бүс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд  зөвшөөрч байна. ... 2017 оны жилийн эцсийн тооллогоор тоолуулсан 332 малаас 110 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 онд манайх 332 толгой мал тоолуулсан нь үнэн боловч  2017 оны 8 сард энэ хүн надаас салж явахдаа өөрийнхөө аав, ээжийнхээ 200 гаруй толгой малыг туугаад явсан.  ...  2018 оны өвөл хавар малын хорогдол их байсан бөгөөд энэ хүн унаж байсан унааг минь унаж явчихаад бид унах  унаа ч үгүй үлдэж малаа үрж зарж байсан. Би хүүхдийнхээ хамт малынхаа ашиг шимээр  амьдардаг тул  зарж үрж хувцаслаж хооллосон.  2018 онд манайх нийт  274 толгой мал тоолуулсан. Энэ малнаас Ц.Мт  ногдох хувийг өгөхөд татгалзах зүйл алга гэв.

           

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Ц.Д нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, бусдад төлсөн үүргийн гүйцэтгэлийн тал хувийг гаргуулах, хүүхдийн хадгаламжийн дэвтрийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг, хариуцагч Ц.М нь дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах, өөрт оногдох хуваарьт хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Ц.М нар нь 2006 оны 7 сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2007 оны 4 сарын 03-нд бүртгүүлсэн болох нь Ж.Д, Ц.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргий0н 2-р хуудас/

 Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 2017 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Талууд охин М.Цыг   2008 оны 07 сарын 21-ний өдөр төрүүлсэн болох нь ЗК08272125 регистртэй төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.  /хэргийн 03-р хуудас/ Хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул  эцэг Ц.Мээс сар бүр  тэтгэлэг гаргуулж охин М.Цыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч тал нь Төрийн банк дахь 221100095418 данстай хүүхдийн хадгаламжийн дэвтрийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнд тооцож хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 сарын 01 өдрийн 139/ШШ2019/00081 дугаартай шийдвэрээр Ц.М, Ж.Д нараас 4474037 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгч Ж.Д дангаараа төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 36-39-р хуудас/ Нэхэмжлэгч Ж.Д нь бусдын үүргийг сайн дураараа төлснөөр хариуцагч Ц.М нь зээлийн үүргээс чөлөөлөгдсөн байх тул 2237018,5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч тал мөнгөн тоногтой суран бүсийг өөрийн хуваарьт өмч гэж үзэж 250000 төгрөгөөр үнэлэн, дундын өмчлөлийн хөрөнгөнөөс нийт 110 толгой малыг 7100000 төгрөгөөр үнэлэн биет байдлаар гаргуулахаар тус тус  нэхэмжилж байна.  Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээтэй маргаагүй тул үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Нэхэмжлэгч Ж.Д нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн тоногтой суран бүсийг хариуцагч Ц.Мт өгөхийг зөвшөөрч байх тул  зөвшөөрлийг батлах нь зүйтэй.  Мөн  шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд дундын өмчлөлийн хөрөнгө болох малыг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тооцож,  хариуцагч талд 91 толгой бог мал /56 хонь, 35 ямаа/ олгох, оногдох малын насыг 2018 оны малын наснаас 1 нас ахисан дүнгээр тооцож хуваахыг харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг тус тус батлахаар шийдвэрлэв.

Хариуцагч тал  төрийн банк дахь зээлээс 4800000 төгрөгийг дангаараа төлж байсан гэж тайлбарлаж байх боловч 4828874,69 төгрөгийг талууд хамтран амьдарч байх хугацаандаа хамтын өмч болох малынхаа ашиг шимээр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайрбараар тогтоогдож байна.  /хэргийн 70-р хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А  овогт Цгийн М /РД:ЗК регистртэй/, У овогт Жын Д /РД:ЗЮ  регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар А овогт Мийн Ц /ЗК /-ыг  16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Мээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.Дгийн нэхэмжлэлээс Төрийн банк дахь 221100095418 дугаар данстай М.Цын нэр дээрхи хүүхдийн хадгаламжийн дэвтрийг гаргуулах  шаардлагыг хариуцагч Ц.М биелүүлснийг, сөрөг нэхэмжлэлээс 250000 төгрөгний үнэ бүхий мөнгөн тоногтой суран бүсийг нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Ц.Мт олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийг, дундын өмч хөрөнгөөс 56 толгой хонь /өнгөрсөн жилийн төл-18, 2 настай хонь-11, 3 настай хонь-27/  35

 толгой ямаа /өнгөрсөн жилийн төл-12, 2 настай ямаа-9, 3 настай ямаа-14/-ыг хариуцагчид олгохоор эвлэрсэн талуудын эвлэрлийг тус тус баталсугай.

4. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч У.М /ЗЮ79053005/-ээс 2237018, 5 /хоёр сая хоёр зуун гучин долоон мянга арван найман төгрөг тавин мөнгө/ -ийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д /ЗК82010314/-д олгосугай. 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50743 /тавин мянга долоон зуун дөчин гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 50743 /тавин мянга долоон зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 66275 /жаран зургаан мянга хоёр зуун далан таван / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 33137, 5 /гучин гурван мянга нэг зуун гучин долоон төгрөг тавин мөнгө /-ийг, төсвийн орлогоос 33137, 5 /гучин гурван мянга нэг зуун гучин долоон төгрөг тавин мөнгө /-ийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б