Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 218/МА2020/00007

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 тоот шийдвэртэй,

*******ий нэхэмжлэлтэй Дундговь ******* *******д хариуцагдах Дундговь ******* Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, балансын урамшуулал, түлээний үнийн хөнгөлөлт гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 3 сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.*******дулам

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би боловсролын салбарт 28 жил ажиллаж байна.

Дундговь ******* ******* /*******/-ын 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 тоот захирамж үндэслэлгүй гэж үзэж байна. Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, мөн түлээний үнийн хөнгөлөлт, балансын урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч , Б.Түвшинбаяр нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч ******* нь ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн тушаал хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зевшөөрөхгүй байна... гэжээ.

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /*******/-ийг Дундговь ******* ******* сумын ийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7929845 төгрөгийг хариуцагч тал /Дундговь ******* засаг дарга/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нэхэмжлэгчийн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дундговь ******* ******* сумын т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг /Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, балансын урамшуулал 893425 төгрөг, түлээний хөнгөлөлт 300000 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1,    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241273 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 212027 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үзлэг хийсэн Л.Батцэцэгийн нэхэмжлэлтэй Дундговь ******* ******* сумын т холбогдох 2019 оны 07 сарын 26 өдрийн 139/ШШ2019/00314 дугаар шийдвэртэй иргэний хэргийг Дундговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын архивт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.*******дулам давж заалдах гомдолдоо:

*******ий нэхэмжлэлтэй, Дундговь ******* *******д хариуцагдах Засаг даргын 2019.06.27-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, НД, ЭМДаатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Дундговь ******* Засаг даргын 2019.06.27-ны өдрийн Б/18 тоот тушаалаар *******ийг ажлаас чөлөөлөхдөө ...хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6, 3.2.2.8 дахь заалтуудыг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн.

1.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт:... Нэхэмжлэгч ******* нь хэрэгт авагдсан баримтаар мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль дүрмийг давтан зөрчсөн зөрчлийг гаргасан эсэх нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч *******ийг багш, ажилчдад хууль бус хэлбэрээр ажлын байрны дарамт шахалт үзүүлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, багш, ажилчид, хүүхдийг ялгаварлан гадуурхсан багш, ажилчдын эрх зүйн байдлыг дордуулж хохироосон, хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх зөрчлүүдийг шалгаж нотолсон талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2/16 дугаартай албан шаардлагад дурьдсан зөрчлийг ******* гаргасан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, ХЭҮК-ийн шаардлага ирснээр тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэхэмжлэгч ******* мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль дүрмийг давтан зөрчсөн зөрчлийг гаргасан болох нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 2019.05.03-ны өдрийн 2/16 тоот албан шаардлага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болох бусад ажилтны ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Дундговь ******* багшийн Ёс зүйн зөвлөлийн хурлын 2019.12.08, 2019.03.11-ний өдрийн тэмдэглэл, чийн багш, ажилчдын 2019.03.14-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэгт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй байна.

Үүнд: ХЭҮК-ийн албан шаардлагад нэхэмжлэгч М.Борхүүхэнийг нийт 8 зөрчил гаргасан болохыг шалган тогтоож, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага ирүүлсэн байдаг.

Гэтэл шүүхээс ХЭҮК-ийн албан шаардлагад дурьдсан зөрчлийг ******* гаргасан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, ХЭҮК-ийн шаардлага ирснээр тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. ХЭҮК-ийн албан шаардлагад дурьдсан зөрчлийг нотлох үүргийг хариуцагч тал хүлээхгүй бөгөөд нэгэнт ХЭҮКомиссоос хяналт, шалгалт явуулаад *******ийг дээрх 8 төрлийн зөрчлийг гаргасан болохыг тогтоосон, энэхүү албан шаардлагыг нэхэмжлэгч *******д хүргүүлсэн болохыг нэхэмжлэгч өөрөө тайлбарладаг бөгөөд шаардпагыг хүлээн аваад ГОМДОЛ гаргаагүй нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн нөгөө талаас дээрх ХЭҮК-ийн шаардлагад дурьдагдсан зөрчлүүдийг гаргасан болох холбогдох нотлох баримт нь хавтаст хэргийн материалд авагдсан байна. Тухайлбал: ХЭҮК-ийн албан шаардлагад дурьдагдсан зөрчлүүдийг гаргасан болох нь хавтаст хэргийн 74-84-р талд ийн багш, ажилчдын 2019.03.14-ний өдрийн хурлын тэмдэглэл, Дундговь ******* багшийн ёсзүйн зөвлөлийн хурлын 2019.12.08-ны өдрийн, 2019.03.11-ний өдрийн тэмдэглэл, ******* сумын ийн эцэг, эхчүүдээс авах санал, асуулгын нэгтгэл, багш ажилтнуудын саналыг нэг бүрчлэн сонсох үйл ажиллагаанаас гаргасан саналын нэгтгэл, 2017, 2018 онуудын Б тушаалын бүртгэл, ийн албан хаагчдын социометрийн судалгааны 2019.01.15-ны өдрийн дүгнэлт, *******ий хууль зүйн үндэслэлгүй тушаалаар ажлаас халагдаж шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтан Л.Батцэцэг, Ц.Наранчимэг нарыг ажилд эгүүлэн тогтоосон тушаал, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн зөвлөлийн дүгнэлт / хх-206-209-р тал/ зэрэг бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байгаа нь Засаг даргын ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон ХЭҮКомиссын албан шаардлага нь бодит байдалд нийцэж байгаад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

2. Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-т Мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль, журмын заалтыг давтан зөрчсөн гэдэг заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажилтан нь ... хөдөлмөрийн гэрээг сахин биелүүлэх үүрэгтэй. *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т Ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан дараах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах-аар тохиролцсон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-т ... Холбогдох хууль, журмын заалтыг давтан зөрчсөн гэж заасан нь хууль журмын заалтыг зөрчсөн зөрчлийг давтан гаргасан нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Нэг шалгалтаар олон зөрчил тогтоогдсоныг дээрх үндэслэлд хамааруулан ойлгоно.

3. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7929845 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон, мөн улирлын үр дүнгийн урамшуулал, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Цалин хөлс нь гэжээ. Эндээс харахад цалин хөлсөнд ээлжийн амралтын олговор орохгүй байна. Дундаж цалин хөлс тооцох журмын 7-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 7 сард ээлжийн амралтын мөнгөө авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд 6 сарын 19-нөөс 7 сарын 31-нийг хүртэл цалинг нэхэмжлэхгүй, ээлжийн амралтын мөнгө гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс ээлжийн амралтын олговор авсан cap болох 2019 оны 06, 07 сарын ээлжийн амралтын олговроос сарын дундаж цалин хөлс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт хариуцагчаас 7.629.845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэсэн мөртлөө 7.929.845 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 7.629.845 төгрөгийг бүгдийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ******* нь Мэргэжлийн Тэргүүлэх зэрэгтэй болох нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тэргүүлэх зэргийн нэмэгдэлд 144.734 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдал харагдаж байна.

4. Нэхэмжлэгчээс гаргасан Дундговь ******* Засаг даргын 2019.06.27-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 тоот ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, мөн түлээний үнийн хөнгөлөлт, балансын урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Дундговь ******* ******* 2016 оны 12 сарын 15-ны өдөр *******г ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон захирамж гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2019 оны 06 сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлд байгууллагын багш, ажилчдын ажлыг үнэлж, дүгнэх, ажилтан шинээр томилох, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчих, өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ багш ажилчдад ажлын байрны дарамт үзүүлэх, ялгаварлан гадуурхах зэргээр Монгол улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн үйлдэл гаргаж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс ******* нь ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж мэтгэлцсэн байна.

Энэхүү нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн 2017, 2018 онуудад сахилгын шийтгэл хүлээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

******* цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хийж байх явцдаа 11 хүнийг ажлаас чөлөөлсөн, түүний үйлдэлд холбогдох байгууллагуудын шалгалтын илтгэлд дурдагдсан зөрчлүүд байх боловч нэхэмжлэгч ажилчдын хоёроос бусад нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж тайлбарласанд хариуцагч маргаагүй бөгөөд эсрэг нотлох баримт гаргаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжлэх явцад ажил олгогчоос *******д 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаалын зарим үндэслэл болон сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл давхацсан, тухайлбал ******* ажилтаныг шинээр томилохдоо хууль зөрчсөн гэж үзсэн ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлээр 2018 оны 03 сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж Б/11 тоот захирамж гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заасан сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. гэх заалтад нийцэхгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагад тусгагдсан 9 заалт бүхий зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарласан байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага байхаар журамлагдсан байх бөгөөд ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журамд зааснаар зөвлөлийн дарга, бүрэлдэхүүн, тухайн байгууллагаас гарсан шийдвэрт гомдол гаргах эрх гэх мэт процесс ажиллагааг зөрчиж дүгнэлт гаргасан талаар нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх цалин гаргуулахдаа буруу тооцсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, харин шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас 7.629.845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэсэн атлаа 7.929.845 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэх гомдлыг, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт ажил олгогч болох Дундговь ******* Засаг даргыг ******* сумын засаг дарга / О.Бат-Эрдэнэ / гэж буруу тодорхойлсныг зөвтгөж, залруулахаар тогтов.

8323270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 7629845 төгрөг гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэснийг залруулахыг нэхэмжлэгч тал хүссэн бөгөөд

...нийт 8823270 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. ... гэж зөв дүгнэсэн байх тул залруулах шаардлагагүй гэж үзэв.

*******ий төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан ёс зүйгүй үйлдлүүдийг зөвтгөх үндэслэлгүй ч ажил олгогчоос зөрчил нэг бүрийг тодорхойлон тогтоож, хуульд нийцүүлэн сахилгын шийтгэлийг зөв оногдуулаагүй, байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 тоот шийдвэрийн удиртгал хэсгийн Хариуцагч: Дундговь ******* ******* сумын засаг дарга /О.Бат-Эрдэнэ/... гэснийг Хариуцагч: Дундговь ******* засаг дарга /О.Бат-Эрдэнэ/... гэж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...7929845... гэснийг 7629845 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212027 /хоёр зуун арван хоёр мянга хорин долоо/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ