Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал, Хохирогч Л.Б-ы өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Б.Амаржаргал,

Хохирогч Л.Б-, Л.Цэндсүрэн,

Шүүгдэгч Б.С-, Л.Г- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г- нарт холбогдох эрүүгийн 201522000188 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.С-,

Монгол Улсын иргэн, Л.Г-,

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч Б.С-, Л.Г- нар нь машин механизм ашиглаж:

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн Л.Г-тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.562.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн ...тоотод оршин суух иргэн Ц.Л-ын байшинд нэвтрэн Funai маркын 32 инчийн телевизор хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Л.С-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Н.Ж-ы байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ч.И-ын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.074.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн С.О-ийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 5.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Н-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.425.500 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Н.С-гийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.813.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.Т-ийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн У.Б-ийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Т.Д-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух З.Г-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 531.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн С.Ч-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 6.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-ын гэрт нэвтрэн 8.020.000 төгрөг хулгайлсан,

- 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.М-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Г- нь дангаараа:

- 2014 оны 7 дугаар сарын 11-16-ны хооронд Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Г-ийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.П-ын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Ц-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.Ц-ийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Т.У-ын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ө.П-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 963.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн шөнө Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Н-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 2.987.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.Б-ы байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 30.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө ахулгайлж 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С-, Л.Г- нар нь машин механизм ашиглаж:

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн Л.Г-тоотод оршин суух иргэн Н.Б-гийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.562.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн ...тоотод оршин суух иргэн Ц.Л-ын байшинд нэвтрэн Funai маркын 32 инчийн телевизор хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Л.С-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Н.Ж-ы байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ч.И-ын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.074.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн С.О-ийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 5.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Н-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.425.500 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Н.С-гийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.813.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.Т-ийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн У.Б-ийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Т.Д-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн ... тоотод оршин суух З.Г-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 531.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн С.Ч-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 6.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-ын гэрт нэвтрэн 8.020.000 төгрөг хулгайлсан,

- 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.М-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Г- нь дангаараа: - 2014 оны 7 дугаар сарын 11-16-ны хооронд Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Г-ийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.П-ын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Ц-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.Ц-ийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Т.У-ын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ө.П-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 963.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн шөнө Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Н-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 2.987.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Л.Б-ы байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 30.215.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Д.Ц-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Н.Б-гийн: “...2014 оны 11 сарын 04-ний өглөө эхнэр бид 2 ажилдаа явсан. Өдөр эхнэр бид 2 гадуур хооллосон. Ингээд орой 18 цаг 30 минутын үед ажлаасаа ирэхэд манай сууцны байшингийн гал тогооны хэсгийн вакум цонхны салхивчаар хулгай орж доорхи эд зүйлүүд алдагдсан байсан. Салхивчийг хөшиж түлхэн онгойлгож орсон байсан. Гарахдаа гал тогооны баруун хаалгаар бүргэд хаалгыг дотроос нь онгойлгоод гараад явсан байсан. ...Манай гэрээс хулгай хийсэн зүйлүүдийг буцааж олж өгсөн. Одоо бол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 247-249 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Л-ын: “...2014 оны 05 сарын 30-ны өдрийн 09-13 цагийн хооронд ажилдаа явсан хойгуур манай сууцны байшингийн вакум цонхыг түлхэж хулгай орж 32 инчийн Funai маркийн өнгөт телевизорыг хулгайлан авч явсан байсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Манай телевизорыг инч маркаар нь буцаан өгсөн. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г-ийн: “...2014.07.11-15-ны хооронд Ханх сум руу гэр бүлээрээ амраад яваад иртэл манай сууцны байшингийн гал тогооны өрөөний вакум цонх онгорхой байсан. Ингээд тухайн үедээ анзаараагүй, онгорхой орхисон юм байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд 2014.07.16-ны өглөө манай гэр бүлийн хүн ээмэг бөгжөө авч зүүх гэж шилэн хаалгатай шүүгээгээ онгойлгоод юмаа авах гэтэл хайрцагтай ээмэг бөгж нь байхгүй болсон байсан. Тэгээд дахин юмаа бүртгэж үзтэл мөн 2 хайрцагтай юм нь байхгүй болсоныг мэдээд цагдаад мэдэгдсэн. ...Миний хохирлыг барагдуулсан. Одоо хохирол гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Хохирогч Б.П-ын: “...2014 оны 07 сарын 17-ны өдөр гэр бүл болон хүүхдүүдийнхээ хамт Хатгал руу явж амарсан юм. Явахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд явсан. Тэгээд 2014 оны 07 сарын 18-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн маань цонх онгойчихсон байсан. Тэгээд хаалгаа онгойлгож гэртээ ороход бурханы тавиур дээр байсан шавар том Мял бурхан, гуутай жижиг бурхан багш, гуутай жижиг Цэнд-Аюуш бурхан, гуутай жижиг ногоон дарь эх бурхан, жижиг мөнгөн аяга нэг ширхэг алдагдсан байна. Хохирлоо хурдан төлүүлж авмаар байна, уг нь бурханаа тэр чигт нь авсан бол надад их хэрэгтэй байлаа, надад мөнгөний сонирхол алга байна, бурхан минь л их хэрэгтэй байна. Хэдэн үеэрээ дамжиж ирсэн бурхан минь алга болохоор маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ц-гийн: “...2014.08.05-ны өдөр гэрээсээ гараад орой гэртээ иртэл манай сууцны байшингийн гал тогооны цонхоор хулгай орж арын жижиг унтлагын өрөөнд байсан шүүгээн дотроос 3 ширхэг мөнгөн аяга,, 3 ширхэг зэс аягануудыг авч явсан байсан. ...Манай гэрээс хулгай хийсэн гэх эмэгтэй миний хохирлыг бүрэн барагдуулсан. Авсан аягаа буцааж 2 аягыг нь өгсөн. Бусад аягыг шинээр авч өгсөн. 3 ширхэг шинэ зэсэн аяга авч өгсөн. Одоо хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Ц-ийн: “...2014.08.18-ны өдөр манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан. Гэрт байх авдарыг онгойлгож зөөврийн компьютер, цүнх, залгуур, батерейны хамт, шар өнгийн хуван эрхи, зандан модон эрхи, монгол цоожийг түлхүүрүүдийн хамт хулгайлсан байсан. ...Манай сууцны байшингийн вакум цонхыг хөшиж орж хулгай хийсэн эмэгтэй манай хохирлыг барагдуулсан. Одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Хохирогч Т.У-ын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр байшингийнхаа хаалгыг цоожлоод хөдөө яваад 2014 оны 08 сарын 18-ны орой 20 цагийн үед ирэхэд байшингийн урд талын модон вакум цонхыг хөшиж хулгай ороод гэрээс эд зүйлүүд алдагдсан байсан тул цагдаад мэдэгдсэн. ...2015 оны 03 сарын 06-ны өдөр энэ хэрэгт шалгагдаж байгаа Л.Г- нь манай хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйл болоод ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-28 дугаар хуудас/,

Хохирогч Б.Н-ын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр 15 цагийн үед би Хатгал явсан. Хатгал явахад манай ах Ганширэм гэр харж үлдсэн. Ахыг байхгүй байх үеэр өдөр нь гадуур явж байгаад ирэх үеэр 21 цагийн үед гал тогооны ирэхэд гал тогооны шүүгээ тавиурын хаалга онгорхой байсан гэсэн. Ах тухайн үед юм алдагдсаныг анзаараагүй байсан. Би 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Хатгалаас гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад манай гал тогооны өрөөний арын вакум цонхны салхивч онгорхой байсан. Манайхаас 2 мөнгөн аяга, мотоциклийн түлхүүр алдагдсан байсан. ...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Хохирогч Л.С-ын: “...2014 оны 10 сарын 01-ний өглөө би эхнэр хүүхдийнхээ хамт 08 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. Тэгээд өдөр 11 цаг 40 минутын үед гэртээ харьсан чинь манай байшингийн урд цонхоор хулгай орсон бололтой цонхны салхивч онгорхой байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...Би бэлнээр 1 сая төгрөгийг гаргуулан авсан. Үлдэгдэл хохирлыг 2015 оны 03, 04-р саруудад барагдуулахаар болсон. Үлдэгдэл хохирлыг барагдуулах тухайгаа бид 3 харилцан тохиролцож гэрээ хийж нотариатаар батлуулсан байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б-ийн: “...2014.10.10-ны өдрийн өглөө ажилдаа яваад өдөр 13 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай сууцны байшингийн гал тогооны цонхоор хулгай орж эд зүйлүүд алдагдсан. ...Одоо санал хүсэлт байхгүй байна. Миний хохирлыг барагдуулсан. Хохирлыг мөнгөн болон зарим эд зүйлийг буцаан өгсөн. Одоо хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ж-ы: “...2014.10.10-ны өдөр манай сууцны байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тэр өдөр 14 цаг 30 минутын оричмд гэрээсээ гараад 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд цонхоор хулгай орсон байсан. Хулгай орж манай унтлагын өрөөнд байдаг авдар дотор байсан 480.000 төгрөг, мөнгөн аяга, манай эхнэрийн бүс алдагдсан байсан. ...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж хэлж болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Хохирогч Ч.И-ын: “...2014.10.10-ны өдөр манай сууцны байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тэр өдөр 12 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд цонхоор хулгай орсон байсан. ...Үстэй дээлний дотрыг нь авсан байгаа. Миний үлдэгдэл хохирлыг бэлэн мөнгө болон бэлэн бусаар төлж өгсөн. Одоо надад ямар нэг хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58- 60 дугаар хуудас/,

Хохирогч С.О-ийн “...2014 оны 10 сарын 17-ны өдрийн 13 цагт гэртээ үдийн цайндаа ирэхэд Мөрөн сумын 1-... тоотод байх манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйл алдагдсан. ...Манай хохирлыг барагдуулсан. Хохиролд орчин үеийн шинэ дунд гарын аяга 1 ширхэг, бага гарын цулгуй хээгүй мөнгөн аяга нэг ширхэгийг тус тус өгсөн байгаа. Мөн бэлэн мөнгөөр үлдэгдэл хохирлыг төлж өгсөн. Одоо надад ямар нэг хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Н-гийн: “...2014 оны 10 сарын 17-ны өдрийн 11 цагаас 13 цагийн хооронд Мөрөн сумын 12-... тоотод байх манай байшингийн арын вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйл алдагдсан. ...Миний хохирлоос эмэгтэй хүний 2 цагийг буцааж өгсөн байгаа. Мөн цагаан шигтгээтэй цагаан ээмэг, бөгж, бугуйвч кулоны хослолыг бас өгсөн. Мөнгөн аягыг аягаар нь төлсөн бусад хохирлыг бэлэн мөнгөөр төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-68 дугаар хуудас/,

Хохирогч Л.Т-ийн: “...Манай байшин 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс хойш эзэнгүй байгаа юм. 2014 оны 11 сарын 04-ний өдөр гэрээ эргэж очсон чинь манай байшингийн урд талын зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Тэгэхээр нь байшиндаа ороод үзсэн чинь том өрөөнд байсан olloo гэсэн бичигтэй телевизор, унтлагын өрөөнд байсан том чемодан, опу цув, булган малгай зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Хулгай хийсэн 2 эмэгтэй миний хохирлыг барагдуулсан. Одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,

Хохирогч У.Б-ийн: “... 2014.11.04-ний өглөө эхнэр бид 2 ажилдаа явсан. Хүү маань цэцэрлэгтээ явсан. Ингээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай сууцны байшингийн зүүн талын цонхоор хулгай ороод бүргэд хаалгаар гараад явсан байсан. ...Одоо надад санал хүсэлт байхгүй байна. Хохирлоо бүрэн төлүүлж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /2- р хх-ийн 78-80 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д-гийн: “...2014.10.24-ний өдөр 14 цаг 10 минутын үед охиныгоо сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гараад 15 цаг 40 минутын үед буцаад гэртээ ирэхэд хувцасны шүүгээ онгойчихсон, сейф онгойчихсон, хамаг юмнууд эмх замбараагүй байдалтай болчихсон гэрт маань хулгай орчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Манай сууцны байшингийн вакум цонхыг хөшиж орж хулгай хийсэн хоёр эмэгтэй манай хохирлыг барагдуулсан. Миний үлдэгдэл хохирол 4 мөнгөн аяга, зургийн аппарат зэргийг бэлэн болон бэлэн бусаар төлж өгсөн. Одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж хэлж болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Хохирогч З.Г-гийн “...2014.10.24-ний өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн маань хажуу талын цонх онгорхой гэрт маань хулгай орчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Одоо Л.Г- гэх эмэгтэйгээс хохирлын үлдэгдэл болох 80.000 төгрөгөө нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-87-р хуудас/,

Хохирогч Ч.Э-ын: “...Би Чадраабалын төрсөн охин нь байгаа юм. Бид хоёр гэр бүлийн холбоотой. Аав маань Мөрөн сумын ...тоотод ганцаараа амьдардаг. Аав маань өндөр настай, одоо аавын маань бие тааруу байгаа, нүд нь юм үзэж чадахгүй байгаа болохоор аавын маань гэрээс хулгайд эд зүйл алдагдсан хэрэгт би хохирогчоор оролцож байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна, цагаан сар болохоос хэдэн өдрийн өмнө л юм аав Чадраабалын гэрт цагаан сарын угаалга хийхээр очсон. Тэгээд бурханы тавиурыг цэвэрлэх гээд хөшгийг нээж үзэхэд аавын шүтэж явдаг Майдар нэртэй бурхан алга болсон байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 129-131-р хуудас/,

Хохирогч Ө.П-ын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр эхнэр бид 2 ажилдаа явчихаад орой 17 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн арын цонхыг хөшөөд хулгай ороод манай гэрээс эд зүйл хулгайлаад аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-36-р хуудас/,

Хохирогч Б.Б-гийн: “...2014 оны 09 сарын 17-ны өглөө гэрээсээ 09 цаг 30 минутын үед гараад орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Манай байшингийн баруун талын вакум цонхыг хөшиж хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан. Цагдаад дуудлага өгч мэдэгдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38-р хуудас/,

Хохирогч Н.С-гийн: “...2014 оны 10 сарын 17-ны өдөр манай эхнэр Цолмон аавындаа хоноод гэртээ ирэхэд нь манай байшингийн урд талын вакум цонхыг хөшиж хулгай ороод авдарт байсан эмэгтэй хүний хурган дотортой дээл нэг ширхэг, эрэгтэй хүний бор торгон өнгөтэй үстэй дээл нэг ширхэг, бор өнгийн эмэгтэй ноолууран цамц нэг ширхэг, эмэгтэй хүний хүрэн торгон өнгөтэй хурган дотортой дээл, ургамлын тос нэг ширхэг, 10 мянган төгрөг, торгонууд тус тус алдагдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71-р хуудас/,

Хохирогч Л.Б-ы: “...2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 20 минутын үед Эрдэнэт рүү явсан. Явахдаа гэрээ харж байгаарай гээд эгчийнхээ хүүхэд О-т гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Тэгээд 16 цагийн үед Эрдэнэтэд очоод ээжийнхээ гэрт очиж золгуут хийсэн. Тэгсэн 17 цаг 20 минутын үед байхаа О- надруу залгаад танай гэрт гал түлэх гээд ирсэн чинь цонхны төмрийг хөшиж онгойлгоод шилийг нь хагалаад хулгай орчихсон байна гэж хэлсэн. Мөн сейфны чинь хаалга онгорхой юмыг нь асгачихсан, сейф чинь хананд хазгай байрлачихсан байна гэж байсан. Тэгэхээр нь би хажуу талын айлынхаа хүмүүсийг дуудаад цагдаад дуудлага өгч тэмдэглүүл гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 120-121-р хуудас/,

Хохирогч Д.Ц-гийн: “...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяраар талбай орж хүүхдүүдээ баярлуулахаар гэрээсээ 10 цагийн үед гараад өдөр 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манайд хулгай орсон байсан. ...Монетон гинж нэг ширхэгийг 291.600 төгрөг төлж авсан. /баримт нь байгаа/. Монетон ээмэг нэг хос, кулон нэг ширхэгийг 254.500 төгрөгөөр авсан. Сүүлд мана хөөргөө Ням-Осор гэдэг хүнээс 700.000 төгрөгөөр буцаан авсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 124-128-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын: “...2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу цагаан сарын шинийн хоёрны орой 19 цаг өнгөрч байхад айлаар золгуут хийж яваад би хальт гэртээ ирж галаа хийгээд явсан. Тэгэхэд гэр зүгээр байсан. Би галаа түлчихээд хөшигөө татчихаад гарсан. Тэгээд орой 22 цаг болж байхад хүүхдүүд болон эхнэртэйгээ гэртээ иртэл байшингийн баруун талын цонхны жижиг поорчикийг онгойлгоод хулгайч орж гэр доторх өөр ямар ч зүйлд хүрээгүй ганцхан ор, шкаб хоёрын хооронд байсан хятад жижиг сейфийг урд нүүрийг нь хурц иртэй хүнд зүйлээр цохиж эвдэн дотор нь байсан бэлэн 8 сая 20 орчим мянган төгрөгийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 133-135-р хуудас/,

Хохирогч Б.Б-гийн: “...2014 оны 08 сарын 15-ны өдөр би 10 цаг болж байхад эмнэлэг рүү яваад 13 цаг болж байхад ирсэн чинь манай хаалганы цоожийг онгойлгоод манай том өрөөнд байсан 30х35 см хэмжээтэй даавуун дээр зурсан Говийн лха бурхан, дорхтой жижиг зурмал бурхан болон дотор нь байсан шашины эд зүйлийн хамт аваад явсан байсан. Авч явахдаа гурилын модны уутан дотор хийгээд явсан байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 137-138-р хуудас/,

Хохирогч Д.М-ын “...2015 оны 01 сарын 20-дын үеэр би нэг гадуур явж байгаад гэртээ харьсан чинь манай гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгоод дотроос нь хоймрын авдар дээр байсан бурханы гуунаас бурхан алга болсон байсан. Тухайн үед нь би хэзээ хулгай орсон гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэгээд л цагдаа олж өгч чадахгүй байх гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй юм гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142-143-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 73-75, 78-79, 83-85, 96-100, 103-105, 108-109, 112-113, 117-118, 140-144, 154-156, 161-163, 166-168, 184-185, 189-190, 198, 200, 203, 207, 209, 5-р хх-ийн 89-91, 95-100, 107-108, 112-117-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 226-229, 5-р хх-ийн 92-94-р хуудас/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 230-239, 5-р хх-ийн 101-106, 111-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 240-242-р хуудас/ Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-ийн 243-245-р хуудас/ Эд зүйлс үнэлсэн тухай тайлан, /2-р хх-ийн 103, 112, 127-128, 146, 150, 164, 168-169, 184, 195, 225, 135, 244-р хуудас, 3-р хх-ийн 1, 5, 15, 20, 33, 46-р хуудас, 5-р хх-ийн 210, 212, 222, 232, 236, 244-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн тогтоолд дурьдсан гарын мөрийн 2014-056- ХӨВ/2/ дугаартай алганы мөр сэжигтэн Л.Г-ийн зүүн гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, салаалалт зэрэг шинж тэмдгүүдээр хоорондоо тохирч байна. 2. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөр болон сэжигтэн Б.С-ын гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 121-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн улаанаар хүрээлж “+” тэмдэг тавьсан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн “5-37-6 тоот” гэж хаягласан нүүрний 5 дугаартай гарын мөр Л.Г-ийн баруун гарын долоовор хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна. 3. Бусад шинжилгээнд тэнцсэн мөрүүд санд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 139-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн 1, 2, 3 дугаартай мөр нь сэжигтэн Л.Г-ийн зүүн гарын долоовор, дунд, ядам хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдэгүүдээр хоорондоо тохирч байна. 2. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөр болон сэжигтэн Б.С-ын гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 158-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 128 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн “Мөрөн сум 9-... тоот” гэж хаягласан мөрүүдийн 4,5 гэж дугаарласан, “Мөрөн сум 3-... тоотод хулгай орсон гэх хэрэгт бэхжүүлэн авсан г.мөр 3 ширхэг” гэж хаягласан гарын мөрүүдийн 1,3 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн “Мөрөн сум 9-... тоот” гэж хаягласан мөрийн 5 гэж дугаарласан мөр Л.Г-ийн баруун гарын дунд хурууны хээний дардастай, “Мөрөн сум 3-06- 23 тоотод хулгай орсон гэх хэрэгт бэхжүүлэн авсан г.мөр 3 ширхэг” гэж хаягласан гарын мөрүүдийн 3 гэж дугаарласан мөр Л.Г-ийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт, төгсгөл зэрэг шинж тэмдгээр хоорондоо тохирч байна. 3. “Мөрөн сум 3-... тоотод хулгай орсон гэх хэрэгт бэхжүүлэн авсан г.мөр 3 ширхэг” гэж хаягласан гарын мөрүүдийн 1 гэж дугаарласан мөр Б.Б-н зүүн гарын эрхий хурууны дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, салаалалт зэрэг шинж тэмдэгээр хоорондоо тохирч байна. 4. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 173-174-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 129 дугаартай “1. Мөрөн сумын 9-... тоотод үйлдэгдсэн хэргийн газраас гутлын мөр илэрсэн байна. 2. Мөрөн сумын 9-... тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэд байх гутлын мөр Мөрөн сумын 10-... тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэнд байх гутлын мөртэй дээр дурьдсан шинж тэмдэгүүдээр тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 179-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний 21 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 08 сарын 17-ны өдөр Мөрөн сумын 10-... тоотоос эд зүйл хулгайд алдагдсан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжлэгдэж буй Мөрөн сумын 10-... тоотоос бэхжүүлсэн гутлын мөр, харьцуулах загвараар ирүүлсэн Мөрөн сумын 9-... тоотоос бэхжүүлсэн гутлын мөрүүд давхцуулах, харьцуулах, зүсэж эвлүүлэх аргаар шинжлэн судалж үзэхэд хоорондоо тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 189-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн 4, 5, 6 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй. 2. Шинжлэгдэж буй 4 гэж дугаарласан алганы мөр нь Л.Г-ийн зүүн гарын алганы дардастай папилляр шугамын нийлэлт, салаалалт, эхлэл зэрэг шинж тэмдэгээр тохирч байна. 3. Бусад гарын мөрүүд санд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт, /2- р хх-ийн 197-198-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн 1 дугаартай мөр нь сэжигтэн Л.Г-ийн баруун гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдэгүүдээр хоорондоо тохирч байна. 2. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөр болон сэжигтэн Б.С-ын гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 219-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай “1. Сэжигтэн Б.С-ын гутлын мөр нь Мөрөн сумын 9-... тоотоос бэхжүүлсэн гутлын мөртэй зураг № 4, 5, 6, 7-д харуулсан шинж тэмдэгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 11-13-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 124 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 1-5 хүртэл дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан гарын мөр санд MN004610006862 дугаараар бүртгэгдсэн Б.С-ын /РЮ81031461/ баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдэгүүдээр, “3” гэж дугаарласан гарын мөр санд MN004610006861 дугаараар бүртгэгдсэн Л.Г-ийн /РЭ82041065/ зүүн гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинэ тэмдэгүүдээр тохирч байна. 3. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 1-4 хүртгэл дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан гарын мөр санд MN004610006862 дугаараар бүртгэгдсэн Б.С-ын баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын төгсгөл, эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. 3. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 38-р хуудас/,

Туршилт хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 1-4-р хуудас/,

Гэрч Ю.Ц-н “...2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байх нөхөр бид хоёрыг Орхон аймагт очоод ээжтэйгээ золгох гээд байж байхад Мөрөнгөө манай гэрийг харж байсан О- нөхөрлүү маань залгаад танай байшингийн хажуу талын цонхыг хагалаад хулгай орчихсон төмөр сейфийг онгойлгоод хананд түшүүлээд тавьчихсан бай на гэж байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 147-148 дугаар хуудас/,

Гэрч Н.О-ийн “...Миний ээж Ж- маань Би- ах, Ц- эгч хоёртой Орхон аймаг руу ээжийнх рүүгээ очиж золгуут хийхээр болсон. 2015 оны 02 дугаар сарын 21- ний өглөө би эрт босоод ээжийнхээ авч явах юмнуудыг бэлдээд байж байхад 08 цагийн үед Билэгсайхан ах манай аавын маань гэрт ирсэн. Б- ах бид нар явахдаа өөрсдөө галаа түлчихээд явчихъя чи үдээс хойш ирээд гэрийг маань эргээрэй гэж байсан. Тэгэхээр нь би тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд би 16 цаг 20 минутын үед байх Б- ахынд такси бариад очсон. Тэгээд намайг очиход хашааны хаалга онгорхой байсан, тэгээд хажуу талын өрөө рүү хальт харсан чинь тэр өрөөнд байдаг сейф нь цонх руугаа хараад хана налчихсан байдалтай байсан. Тэгээд би хулгай орчихсон байна гэж мэдээд эхлээд ээж рүү залгахад ээжийн маань утас ярьж байгаа дохио өгч байсан. Тэгэхээр нь Б- ах руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна одоо яахав гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 147-148-р хуудас/,

Гэрч Б.О-н “...Би 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Тэвхэн дэлгүүрийн 2 давхарт байдаг ломбарданд монетон ээмэг, кулон хосоор нь барьцаанд тавьсан. Нийтдээ 230000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатай тавьсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд байдаг Г- гэх манай найз бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би иргэний үнэмлэхээрээ тэр ломбарданд тавьсан. Бид хоёр хамт очсон боловч Г-а энд миний таньдаг хүн байдаг, би орохгүй гээд гадаа үлдсэн. Тэгээд би гарч ирээд мөнгө болон барьцааны бичгийг Г-д өгсөн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 162-163-р хуудас/,

Гэрч Б.Б-н “...2015 оны 06 сарын эхээр нэг өдөр Л.Г- манайд ирээд манай эхнэр О-г гэрээс нь аваад гарсан юм. Тэгээд манай эхнэр буцаж ирэхдээ Л.Г- миний бичиг баримтаар ломбарданд ээмэг, кулон барьцаанд тавиуллаа гэж ярихаар нь би тухайн үед уурлаад өнгөрч байсан юм” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 165-166-р хуудас/,

Гэрч А.Н-н “...Манай найз Л.Г- 2015 оны 06 сарын 01-ний орой над руу утсаар яриад манай хүүхэд нэг хүүхэд зодчихсон чинь мөнгөний хэрэг болоод ломбарданд юмаа тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй та өөрийнхөө бичиг баримтаар хүзүүний гинжийг минь барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би бичиг баримт байхгүй гэсэн. Тэгээд би өөрийн дүү Б-н иргэний үнэмлэх байгааг хэлэхэд наад бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2015 оны 06 сарын 02-ны өдөр 15 цагийн үед Л.Г-тэй уулзсан. Л.Г- манайд 72-11 ХӨВ дугаарын Витз маркийн ягаан өнгийн машинтай ганцаараа ирээд намайг авч явсан. Тэгээд Тэвхэн дэлгүүрийн гадаа ирээд би ломбард руу орж дүү Б-оо иргэний үнэмлэхээр Л.Г-ийн өгсөн шар өнгийн бүдүүн хүзүүний гинжийг 270.000 төгрөгний барьцаанд тавьсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Л.Г- нөгөө машинтайгаа манай гадаа ирсэн. Тэгээд намайг дуудаад гараад ирээч гэхээр нь гарахад Л.Г- мөн ганцаараа явж байсан. Тэгээд Л.Г- надад 2 ширхэг шар өнгийн бөгж үзүүлсэн, нэлээд том хоёр ширхэг бөгж байсан. Мөн эрхий хуруун чинээ урт шар өнгийн кулон үзүүлсэн тэгээд энэ зүйлүүдийг барьцаанд тавиад өгөөч хохирлын мөнгө төлж өмгөөлөгчийн хөлсөө гүйцээж өгөх гэсэн юм гэсэн. Би сэжиглээд юун эд зүйл юм гэж асуухад Л.Г- айлтгүй урдны юм байгаа юм гэсэн. Урдны юм гэдгийг нь би Л.Г-т урд нь байсан л юм байна даа гэж бодсон. Тэгээд би чадахгүй гэж хэлээд явуулсан. Дахиад хэд хоногийн дараа Л.Г- нөгөө машинтайгаа ирээд хэт хутга, өмнө үзүүлсэн кулон, хоёр бөгжтэйгээ гаргаж ирээд зараад өгөөч гээд байсан. Би эд мэдэхгүй зарж өгч чадахгүй гэтэл гэртээ оруулаад тавьчих гээд байхаар нь гэртээ оруулж тавьсан. Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа Л.Г- надад тавиулсан юмыг зараад өгөөч гэсэн. Би асуудал байхгүй юм байгаа биз дээ Л.Г- зүгээр гэсэн. Тэгээд би өөрийн найз М- гэгчид 2 ширхэг шар өнгийн том бөгж, хэт хутга, кулоныг зараад өгөөч гэж өгөхөд М- хэнийх юм Г-х биш биз дээ гэхээр нь би үгүй минийх гэсэн. М- бол Л.Г-т дургүй, хулгайч гээд дургүйцээд байдаг болохоор нь би өөрийнхөө юм гээд хэлчихсэн. М-д би тэр зүйлүүдийг өгсөнөөс хойш 3-4 хоноод зарчихсан байсан. Би Г-д тэр мөнгийг нь өгөхөд Г- буюу Л.Г- надад 100.000 төгрөг өгсөн юм. Г- надад тэр зүйлүүдийг өгөхдөө зараад нэг сая 20000 төгрөг болгоод өгөөрэй гэсэн юм” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 167-169-р хуудас/,

Гэрч Б.М-н “...Би найз хүүхэн Н-с одоогоос нэг сарын өмнө хэт хутга, мөнгөн аяга, хөөрөг, 2 том бөгж, нэг ээмэг, кулон зэрэг зүйлийг зарахаар авсан. Энэ юмнуудаас хэт хутга, мөнгөн аяга хоёрыг нь эртний эдлэл авдаг Булган гэдэгт 2 сая төгрөгөөр хөөргийг нь эртний эдлэл авдаг Н- нэг сая төгрөгөөр бөгж кулон ээмэг зэргийг нь зах дээр алт мөнгөний дархан хийдэг А-д нэг сая 300 мянган төгрөгөөр зарсан. Ннэг сая төгрөгөө аваагүй байж байгаад сая 4-5 хоногийн өмнө 500.000 төгрөгийг нь авсан. Нийтдээ 3 сая 800 мянган төгрөг бусдаас авсан. Одоо 500 мянган төгрөг Навах үлдсэн байгаа. 3 сая 800 мянган төгрөг болгосноос Н-д 2 сая 300 мянган төгрөгийг өгч Т- ах бид хоёр нэг сая төгрөгийг нь 500 мянган төгрөгөөр нь хувааж авсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 170-171-р хуудас/,

Гэрч З.А-н “...2015 оны 06 сарын дундуур л байх нэг өдөр би ажил дээрээ байж байтал миний зүс таних хүн болох М- гэдэг хүн ирээд надад 2 ширхэг бөгж, шигтгээтэй хос ээмэг, 1 ширхэг кулон үзүүлээд авах уу гэхээр нь би граммлаж үзэхэд нийт 40.6 грамм болохоор нь нэг граммыг нь 32.000 төгрөгөөр бодоод нийт 1.300.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь тэр хүнд бэлэн өгөөд явуулсан. Тэгээд би тэр бөгжний шигтгээг нь авч байгаад хайлуулаад хүмүүст ээмэг бөгж хийж өгөөд зараад дуусгасан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 172-173- р хуудас/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Я.Э-ы “....2015 оны 06 сарын эхээр санагдаад байна. Би нэг өдөр гэртээ байж байтал манай баз хүргэн Б- түүхий эдийн ченж М- хоёр манай гэрт ирсэн. Тэр хоёр надад мөнгөн тоноглолтой хэт хутга үзүүлээд наймаанд ийм юм авчихлаа зарах гэсэн юм мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би хэд гэж байгаа юм бэ гэхэд Б- нь 3.500.000 гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хаанаас авсан юм бэ гэхэд би наймаанд авсан юм гэхээр нь үүнийг хэр зэрэг ярих юм бэ гэсэн чинь тэр хоёр нэг их яримааргүй байна гэхээр нь би 3.120.000 төгрөгөөр тоноглолтой хэт хутгыг худалдаж аваад 700.000 төгрөг бэлнээр нь өгөөд үлдсэнийг нь М-н дансаар шилжүүлсэн. Тэгээд би хэт хутгыг зарах гэж Улаанбаатар хотруу явуулсан ч зарагдахгүй байгаад байсан. Тэгтэл цагдаа сэргийлэх болоод эхлэхээр нь хутгыг нь буцаагаад аваад ирүүлсэн байгаа. Тийм болохоор Б-, М- нарт өгсөн миний 3.120.000 төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 174-175, 179-р хуудас/,

Гэрч Н.Б-ийн “...2015 оны 06 сард л байх сар өдрөө сайн мэдэхгүй байна. Нэг өдөр би зах дээр явж байтал М- над дээр ирээд энийг хүн зараад өгөөч гэж байна гээд хэт хутга, мөнгөн аяга үзүүлэхээр нь би манай баз хүргэн Б- ийм зүйл аваад байдаг юм, тэр хүнд үзүүлье гээд Э- гэрт очсон. М- бид хоёр Э- гэрт очоод аяга, хутгыг үзүүлсэн. М- Э- хоёр ярьж байгаад үнээ тохироод 3.120.000 төгрөгөөр зарахаар болоод мөнгийг нь М- аваад үлдэгдлийг нь дансаар нь авна гээд дансаа өгч байсан. Яг хэдэн төгрөг бэлэн аваад хэдийг дансаар авсан гэдгийг мэдэхгүй байна. М- үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа намайг зах дээр байж байхад бэлэн 1 сая т өгрөг авч ирээд надад өгсөн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 174-175, 179-р хуудас/,

Гэрч С.Ч-ын “...Би Мөрөн сумын ...тоотод ганцаараа амьдардаг юм. Цагаан сарын өмнө хүүхдүүд маань гэрийг маань цэвэрлэх гээд гэрт маань ирсэн. Тэгээд бурханы хайрцгийг цэвэрлэх гээд урд нь байсан алчуурыг авахад бурханы маань хайрцаганд байсан Майдар нэртэй шармал том бурхан алга болсон байсан. Тэгээд манай охин Э-л цагдаад дуудлага өгч тэмдэглүүлж байсан. Одоо охин Э- маань энэ хэрэгт миний өмнөөс хохирогчоор оролцож байгаа” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 182-183-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 589, 588, 587, 586, 585 дугаар хөрөнгө үнэлсэн тайлан /7-р хх-ийн 132-162-р хуудас/ зэргээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд, шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.С- ... зэргээр нотлогдож байх тул 1932 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэг эх Ш.Х-, хүү М.Э- нарт хууль ёсны асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад үүрэг болгож байна.

Шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоног, шүүгдэгч Л.Г-ийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201522000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч Б.С-, Л.Г- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1993 онд үйлдвэрлэсэн Excel маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Н.А- болох нь түүний гэрчээр өгсөн “…Манайх 2012 онд Мөрөн сумын иргэн Б-гэдэг хүнээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдаж аваад би өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. …миний эзэмшлийн нэр дээр байгаа…манай эхнэр Л.Г- унаж таксинд явдаг” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “…Өмчлөгч Н.А, хаяг Хөвсгөл Бүрэнтогтох сум…” гэх бичилттэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр хуудас/ Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаартай тоот /6-р хх-ийн 96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 239-243 дугаар хуудас/-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С-, Л.Г- нар нь хохирогч Н.С-д 2.813.000 төгрөгийн, Б.Б-од 8.020.000 төгрөгийн, Д.М-т 3.170.000 төгрөгийн хохирол учруулсанаа тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.С-ос 1.406.500 төгрөгийг гаргуулж хохирогч Н.С--д, 4.010.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-од, 1.585.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М--т, шүүгдэгч Л.Г-өөс 1.406.500 төгрөгийг гаргуулж хохирогч Н.С--д, 4.010.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б--д, 1.585.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М--т, шүүгдэгч Л.Г- нь хохирогч Ө.П-т 963.000 төгрөгийн, Б.Б-д 2.987.000 төгрөгийн, Л.Б-д 30.215.000 төгрөгийн, Д.Ц-д 15.100.000 төгрөгийн, Б.Б-д 2.150.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Я.Э-д 3.120.000 төгрөгийн хохирол учруулсанаа тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Л.Г-өөс 963.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.П--т, 2.987.000 төгрөгийг гаргуулж Б.Б--д, 30.215.000 төгрөгийг гаргуулж Л.Б--д, 10.746.100 төгрөгийг гаргуулж Д.Ц--д, 2.150.000 төгрөгийг гаргуулж Б.Б--д, 3.120.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Я.Э--д тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж давтан бүлэглэж үйлдсэнд, шүүгдэгч Л.Г-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, ноцтой хохирол учруулан их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоног, шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.С-ос 1.406.500 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.С--д, 4.010.000 /дөрвөн сая арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б--д, 1.585.000 /нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М--т, шүүгдэгч Л.Г-өөс 1.406.500 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.С--д, 4.010.000 /дөрвөн сая арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б--д, 1.585.000 /нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.М--т, 963.000 /есөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.П--т, 2.987.000 /хоёр сая есөн зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б--д, 30.215.000 /гучин сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б--д, 10.746.100 /арван сая долоон зуун дөчин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц--д, 2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б--д, 3.120.000 /гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Я.Э--д тус тус олгосугай.

6. Эрүүгийн 201722000188 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Н.А-н эзэмшлийн Excel маркийн ... улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 12 дугаар сарын 02- ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Ш.Х, М.Э нарт асран хамгаалагч тогтоохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад үүрэг болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, Л.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН