Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0008

 

                                   Л.Гантөмөр, Б.Солонго нарт  холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0049/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.М,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч:Б.А,

Хохирогч: Б.Б, Д.М

Хохирогч Л.Б-ийн өмгөөлөгч: Л.Ц,

Нарийн бичгийн дарга: Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолтой Л.Г, Б.С нарт холбогдох 201522000188 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч Б.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Э овогт Б-ын С, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, урд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан /регистрийн дугаар ......../.

Монгол Улсын иргэн, Б овогт Л-ийн Г, 1982 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............../.

Шүүгдэгч Б.С, Л.Г нар нь машин механизм ашиглаж:

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 17-04 тоотод оршин суух иргэн Н.Баатархүүгийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3,562,500 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 47-06 тоотод оршин суух иргэн Ц.Лхачинбатын байшинд нэвтрэн Funai маркын 32 инчийн телевизор хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 27-10 тоотод оршин суух иргэн Л.Сүхбаатарын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 4,355,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 46-01 тоотод оршин суух иргэн Б.Батцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 26-17 тоотод оршин суух иргэн Н.Жумдааны байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 26-16 тоотод оршин суух иргэн Ч.Идэрбатын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2,074,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-15 тоотод оршин суух иргэн С.Отгонтэнгэрийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 5,410,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 16-05 тоотод оршин суух иргэн Д.Нарантуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1,425,500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөрөн сумын 9 дүгээр багийн 50-17 тоотод оршин суух иргэн Н.Содномдаржаагийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 2,813,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 19-13 тоотод оршин суух иргэн Л.Төрмөнхийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-05 тоотод оршин суух иргэн У.Баттөмөрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 28-12 тоотод оршин суух иргэн Т.Довчингийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 54-02 тоотод оршин суух З.Гэрэлтуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 531,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 23-14 тоотод оршин суух иргэн С.Чадраабалын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 6,520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-09 тоотод оршин суух иргэн Б.Баттогтохын гэрт нэвтрэн 8,020,000 төгрөг хулгайлсан,

 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-07 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3,170,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Г нь дангаараа:

2014 оны 7 дугаар сарын 11-16-ны хооронд Мөрөн сумын 9 дүгээр багийн 01-08 тоотод оршин суух иргэн Б.Гансүхийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 4,980,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 37-06 тоотод оршин суух иргэн Б.Пагмадуламын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн 11-04 тоотод оршин суух иргэн Б.Цолмонгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 590,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 16-05 тоотод оршин суух иргэн Л.Цэгмидийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1,275,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2014 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Мөрөн сумын 10 дугаар багийн 17-07 тоотод оршин суух иргэн Т.Ууганбаярын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 43-03 тоотод оршин суух иргэн Ө.Пүрэв-Очирын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 963,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шөнө Мөрөн сумын 9 дүгээр багийн 63-19 тоотод оршин суух иргэн Б.Наранбаярын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 06-23 тоотод оршин суух иргэн Б.Баясгалангийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 2,987,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 29-04 тоотод оршин суух иргэн Л.Билэгсайханы байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 30,215,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн 30-06 тоотод оршин суух иргэн Д.Цэвэлмаагийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 15,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 19-19 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Л.Г-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, ноцтой хохирол учруулан их хэмжээний эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоног, шүүгдэгч Б.С-ийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.С-оос 1,406,500 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Нямын Содномдаржаад, 4,010,000 /дөрвөн сая арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Бүрэнтогтохын Баттогтоход, 1,585,000 /нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Долгорсүрэнгийн Мөнхбаярт, шүүгдэгч Л.Г-рөөс 1,406,500 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Нямын Содномдаржаад, 4,010,000 /дөрвөн сая арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Бүрэнтогтохын Баттогтоход, 1,585,000 /нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Долгорсүрэнгийн Мөнхбаярт, 963,000 /есөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Өлзийбаатарын Пүрэв-Очирт, 2,987,000 /хоёр сая есөн зуун наян долоон мянга/төгрөгийг гаргуулж хохирогч Батчулууны Баясгаланд, 30,215,000 /гучин сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Лувсаншаравын Билэгсайханд, 9,069,100 /есөн сая жаран есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дагийраазайн Цэвэлмаад, 2,150,000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Бямбажавын Бурмаад тус тус олгож, гэрч, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэбулган, А.Нэргүй нар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 201722000188 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Excel маркийн 86-75 улсын дугаартай автомашиныг битїїмжилсэн Хєвсгєл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 12 дугаар сарын 02-ны єдрийн эд хєрєнгє битїїмжлэх тогтоолыг хїчингїй болгож,  Гэр бїлийн тухай хуулийн 64 дүгээр зїйлийн 1.3, 66 дугаар зїйлийн 66.1-д зааснаар 1932 оны 10 дугаар сарын 09-ний єдєр тєрсєн Шагдарын Хоролжав, 2006 оны 11 дїгээр сарын 24-ний єдєр тєрсєн Мягмарын Энх-Эрдэнэ нарт асран хамгаалагч тогтоохыг Хєвсгєл аймгийн Мєрєн сумын Засаг даргад їїрэг болгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Л.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.М эсэргүүцэлдээ: Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь түүний ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт түүнийг “урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан” гэсэн нь буруу байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-рт "... шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэсэн байна. Шүүгдэгч Б.С нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ба давж заалдах шатны шүүхээс түүний хорих ялыг 04 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилсний дагуу Б.С нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 сарын хугацаагаар баривчлах ял эдэлсэн нь шийтгэх тогтоол /4-р хх-ийн 73-84-р хуудас/, магадлал /4-р хх-ийн 103-110-р хуудас/, ялтанд олгох тодорхойлолт /7-р хх-ийн 52-р хуудас/, зэргээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгдэгч Б.С-ын баривчлах ял эдэлсэн 4 сар буюу 120 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч Б.Бурмаа давж заалдах гомдолдоо: ...2014 оны 8 дугаар сарын 15-нд гэрээсээ алдсан бурхан, тахил, дорхон зэрэг нь манай нөхрийн аав Д.Готов ламаас өвлөгдөн ирсэн юм. Готов лам багадаа хүрээнд шавилан сууж байхад нь тэдгээр эд зүйлсийг нь эцэг Диваарагчаа нь хадгалж байсан гэдэг. Эртний бурхныг мастер цолтой, шашины 3 шалгуур давсан лам хүн бүтээдэг байж. Засгийн газраас баталсан харьцуулсан үнийн жагсаалтаар мастер цолтой ламын бүтээсэн бурхныг 8,000,000-9,400,000 төгрөгөөр үнэлэхээр тогтоосон байна. Гэтэл эртний Говийн Лха бурхныг маш дорд үнэлсэнд гомдолтой байна. Сийлбэртэй, ардаа бурхны зурагтай дорхон, бусад эд зүйлсийн үнэлгээ огт байхгүй байгааг эргэж үзнэ үү. Шийтгэх тогтоолд хохирсон он, сар, өдрийн дараалалд нэрийг минь бичиж, миний регистрийг РЛ60122409 гэж тэмдэглэснийг РЛ60122408 гэж залруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.С, Л.Г нар нь бүлэглэн, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан 16 удаагийн үйлдлээр бусдын 38,032,000 төгрөгийн  хөрөнгө хулгайлсан, шүүгдэгч Л.Г нь дангаараа орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан 11 удаагийн үйлдлээр бусдын 62,900,000 төгрөгийн хөрөнгө хулгайлсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан үед байх боловч Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “хууль буцаан хэрэглэх” буюу  “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн зарчмаар шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-аар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С, Л.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаандаар шүүгдэгч Б.С-ыг “2 жилийн хугацаагаар” хорих ялаар шийтгэхээр уншиж сонсгосон байх боловч шийтгэх тогтоолд “2 жил 1 сар” гэж өөр бичсэн нь шүүх хуралдааны бичлэг, өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул зохих өөрчлөлт оруулав.

Мөн шүүгдэгч Л.Г нь урьд ял шийтгүүлээгүй нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Л.Г урьд ял шийтгүүлж байсан талаар тусгасан нь буруу байна. Хэрэгт Л.Г бус О.Г шийтгүүлсэн шийтгэх тогтоол авагджээ /хх-ийн 3-р  233-р хуудас/.

Хохирогч Б.Бурмаагийн хохирлоос үнэлгээчнээр тогтоолгосон цоожны үнэ 2000 төгрөг орхигдсон байх тул нэмж гаргуулах, хохирогчийн регистрийн дугаарыг буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б.С холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байх тул шийтгэх тогтоолд “баривчлагдсан 120 хоног” гэж өөрчлөлт оруулахыг хүссэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.

Үнэлгээний мэргэжилтэн Ш.Даваасүрэн нь бурхан үнэлэхээс татгалзсан байх ба бурхныг эрх бүхий шинжээчдээр үнэлүүлсэн, уг үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул хохирогчийн “бурхныг хэт дорд үнэлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Харин хохирогч нь дорхонтой холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах боломжтой. Шийтгэх тогтоолд хохирогчийн нэрийг ямар дарааллаар бичсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн Л.Г-ийн биеийн байцаалт хэсгийн “урд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан” гэснийг “ял шийтгэлгүй” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын” гэснийг “2 жилийн” гэж, 5 дахь заалтын “................” гэснийг “..................” гэж, “2,150,000” гэснийг “2,152,000” гэж тус тус өөрчилж, “иргэний нэхэмжлэгч” гэсний өмнө “хохирогч Б.Б” гэж нэмсүгэй.

2.Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                              Б.СОСОРБАРАМ