Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00340

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Л.Билэгсайханы өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Б.Амаржаргал,

Хохирогч Л.Билэгсайхан, Ю.Цэндсүрэн,

Шүүгдэгч Б.Солонго, Л.Гантөмөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат-Очирын Солонго, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Гантөмөр нарт холбогдох эрүүгийн 201522000188 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Элжигэн овогт Бат-Очирын Солонго, 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 29-01 тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ81031461 дугаартай.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Гантөмөр, 1982 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 30-09а тоотод оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, бие эрүүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ82041065 дугаартай.

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Солонго, Л.Гантөмөр нар нь машин механизм ашиглаж:

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 17-04 тоотод оршин суух иргэн Н.Баатархүүгийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.562.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 47-06 тоотод оршин суух иргэн Ц.Лхачинбатын байшинд нэвтрэн Funai маркын 32 инчийн телевизор хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 27-10 тоотод оршин суух иргэн Л.Сүхбаатарын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 46-01 тоотод оршин суух иргэн Б.Батцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 26-17 тоотод оршин суух иргэн Н.Жумдааны байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 26-16 тоотод оршин суух иргэн Ч.Идэрбатын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.074.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-15 тоотод оршин суух иргэн С.Отгонтэнгэрийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 5.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 16-05 тоотод оршин суух иргэн Д.Нарантуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.425.500 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөрөн сумын 9 дүгээр багийн 50-17 тоотод оршин суух иргэн Н.Содномдаржаагийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.813.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 19-13 тоотод оршин суух иргэн Л.Төрмөнхийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-05 тоотод оршин суух иргэн У.Баттөмөрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 28-12 тоотод оршин суух иргэн Т.Довчингийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 54-02 тоотод оршин суух З.Гэрэлтуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 531.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 23-14 тоотод оршин суух иргэн С.Чадраабалын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 6.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-09 тоотод оршин суух иргэн Б.Баттогтохын гэрт нэвтрэн 8.020.000 төгрөг хулгайлсан,

- 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-07 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Гантөмөр нь дангаараа:

  • 2014 оны 7 дугаар сарын 11-16-ны хооронд Мөрөн сумын 9 дүгээр багийн 01-08 тоотод оршин суух иргэн Б.Гансүхийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 37-06 тоотод оршин суух иргэн Б.Пагмадуламын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн 11-04 тоотод оршин суух иргэн Б.Цолмонгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 16-05 тоотод оршин суух иргэн Л.Цэгмидийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Мөрөн сумын 10 дугаар багийн 17-07 тоотод оршин суух иргэн Т.Ууганбаярын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 43-03 тоотод оршин суух иргэн Ө.Пүрэв-Очирын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 963.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Мөн шөнө Мөрөн сумын 9 дүгээр багийн 63-19 тоотод оршин суух иргэн Б.Наранбаярын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 06-23 тоотод оршин суух иргэн Б.Баясгалангийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 2.987.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 29-04 тоотод оршин суух иргэн Л.Билэгсайханы байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 30.215.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн 30-06 тоотод оршин суух иргэн Д.Цэвэлмаагийн байшинд нэвтрэн эд хөрөнгө ахулгайлж 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 19-19 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Солонго, Л.Гантөмөр нар нь Шүүгдэгч Б.Солонго, Л.Гантөмөр нар нь машин механизм ашиглаж:

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 17-04 тоотод оршин суух иргэн Н.Баатархүүгийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.562.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 47-06 тоотод оршин суух иргэн Ц.Лхачинбатын байшинд нэвтрэн Funai маркын 32 инчийн телевизор хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 27-10 тоотод оршин суух иргэн Л.Сүхбаатарын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 46-01 тоотод оршин суух иргэн Б.Батцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 26-17 тоотод оршин суух иргэн Н.Жумдааны байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 26-16 тоотод оршин суух иргэн Ч.Идэрбатын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.074.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-15 тоотод оршин суух иргэн С.Отгонтэнгэрийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 5.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 16-05 тоотод оршин суух иргэн Д.Нарантуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.425.500 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөрөн сумын 9 дүгээр багийн 50-17 тоотод оршин суух иргэн Н.Содномдаржаагийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлан 2.813.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 19-13 тоотод оршин суух иргэн Л.Төрмөнхийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-05 тоотод оршин суух иргэн У.Баттөмөрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 28-12 тоотод оршин суух иргэн Т.Довчингийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 54-02 тоотод оршин суух З.Гэрэлтуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 531.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 23-14 тоотод оршин суух иргэн С.Чадраабалын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 6.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-09 тоотод оршин суух иргэн Б.Баттогтохын гэрт нэвтрэн 8.020.000 төгрөг хулгайлсан,

- 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-07 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Гантөмөр нь дангаараа:

  • 2014 оны 7 дугаар сарын 11-16-ны хооронд Мөрөн сумын 9 дүгээр багийн 01-08 тоотод оршин суух иргэн Б.Гансүхийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 4.980.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 37-06 тоотод оршин суух иргэн Б.Пагмадуламын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн 11-04 тоотод оршин суух иргэн Б.Цолмонгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 16-05 тоотод оршин суух иргэн Л.Цэгмидийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Мөрөн сумын 10 дугаар багийн 17-07 тоотод оршин суух иргэн Т.Ууганбаярын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Мөн өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн 43-03 тоотод оршин суух иргэн Ө.Пүрэв-Очирын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 963.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Мөн шөнө Мөрөн сумын 9 дүгээр багийн 63-19 тоотод оршин суух иргэн Б.Наранбаярын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Мөрөн сумын 3 дугаар багийн 06-23 тоотод оршин суух иргэн Б.Баясгалангийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 2.987.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 29-04 тоотод оршин суух иргэн Л.Билэгсайханы байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 30.215.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн 30-06 тоотод оршин суух иргэн Д.Цэвэлмаагийн байшинд нэвтрэн эд хөрөнгө ахулгайлж 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 19-19 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

     Хохирогч Н.Баатархүүгийн: “...2014 оны 11 сарын 04-ний өглөө эхнэр бид 2 ажилдаа явсан. Өдөр эхнэр бид 2 гадуур хооллосон. Ингээд орой 18 цаг 30 минутын үед ажлаасаа ирэхэд манай сууцны байшингийн гал тогооны хэсгийн вакум цонхны салхивчаар хулгай орж доорхи эд зүйлүүд алдагдсан байсан. Салхивчийг хөшиж түлхэн онгойлгож орсон байсан. Гарахдаа гал тогооны баруун хаалгаар бүргэд хаалгыг дотроос нь онгойлгоод гараад явсан байсан. ...Манай гэрээс хулгай хийсэн зүйлүүдийг буцааж олж өгсөн. Одоо бол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 247-249 дүгээр хуудас/,

     Хохирогч Ц.Лхачинбатын: “...2014 оны 05 сарын 30-ны өдрийн 09-13 цагийн хооронд ажилдаа явсан хойгуур манай сууцны байшингийн вакум цонхыг түлхэж хулгай орж 32 инчийн Funai маркийн өнгөт телевизорыг хулгайлан авч явсан байсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Манай телевизорыг инч маркаар нь буцаан өгсөн. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-3 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Гансүхийн: “...2014.07.11-15-ны хооронд Ханх сум руу гэр бүлээрээ амраад яваад иртэл манай сууцны байшингийн гал тогооны өрөөний вакум цонх онгорхой байсан. Ингээд тухайн үедээ анзаараагүй, онгорхой орхисон юм байх гэж бодоод өнгөрсөн. Ингээд 2014.07.16-ны өглөө манай гэр бүлийн хүн ээмэг бөгжөө авч зүүх гэж шилэн хаалгатай шүүгээгээ онгойлгоод юмаа авах гэтэл хайрцагтай ээмэг бөгж нь байхгүй болсон байсан. Тэгээд дахин юмаа бүртгэж үзтэл мөн 2 хайрцагтай юм нь байхгүй болсоныг мэдээд цагдаад мэдэгдсэн. ...Миний хохирлыг барагдуулсан. Одоо хохирол гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-7 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Пагамдуламын: “...2014 оны 07 сарын 17-ны өдөр гэр бүл болон хүүхдүүдийнхээ хамт Хатгал руу явж амарсан юм. Явахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд явсан. Тэгээд 2014 оны 07 сарын 18-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн маань цонх онгойчихсон байсан. Тэгээд хаалгаа онгойлгож гэртээ ороход бурханы тавиур дээр байсан шавар том Мял бурхан, гуутай жижиг бурхан багш, гуутай жижиг Цэнд-Аюуш бурхан, гуутай жижиг ногоон дарь эх бурхан, жижиг мөнгөн аяга нэг ширхэг алдагдсан байна. Хохирлоо хурдан төлүүлж авмаар байна, уг нь бурханаа тэр чигт нь авсан бол надад их хэрэгтэй байлаа, надад мөнгөний сонирхол алга байна, бурхан минь л их хэрэгтэй байна. Хэдэн үеэрээ дамжиж ирсэн бурхан минь алга болохоор маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Цолмонгийн: “...2014.08.05-ны өдөр гэрээсээ гараад орой гэртээ иртэл манай сууцны байшингийн гал тогооны цонхоор хулгай орж арын жижиг унтлагын өрөөнд байсан шүүгээн дотроос 3 ширхэг мөнгөн аяга,, 3 ширхэг зэс аягануудыг авч явсан байсан. ...Манай гэрээс хулгай хийсэн гэх эмэгтэй миний хохирлыг бүрэн барагдуулсан. Авсан аягаа буцааж 2 аягыг нь өгсөн. Бусад аягыг шинээр авч өгсөн. 3 ширхэг шинэ зэсэн аяга авч өгсөн. Одоо хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

       Хохирогч Л.Цэгмидийн: “...2014.08.18-ны өдөр манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан. Гэрт байх авдарыг онгойлгож зөөврийн компьютер, цүнх, залгуур, батерейны хамт, шар өнгийн хуван эрхи, зандан модон эрхи, монгол цоожийг түлхүүрүүдийн хамт хулгайлсан байсан. ...Манай сууцны байшингийн вакум цонхыг хөшиж орж хулгай хийсэн эмэгтэй манай хохирлыг барагдуулсан. Одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

       Хохирогч Т.Ууганбаярын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр байшингийнхаа хаалгыг цоожлоод хөдөө яваад 2014 оны 08 сарын 18-ны орой 20 цагийн үед ирэхэд байшингийн урд талын модон вакум цонхыг хөшиж хулгай ороод гэрээс эд зүйлүүд алдагдсан байсан тул цагдаад мэдэгдсэн. ...2015 оны 03 сарын 06-ны өдөр энэ хэрэгт шалгагдаж байгаа Гантөмөр нь манай хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйл болоод ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-28 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Наранбаярын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр 15 цагийн үед би Хатгал явсан. Хатгал явахад манай ах Ганширэм гэр харж үлдсэн. Ахыг байхгүй байх үеэр өдөр нь гадуур явж байгаад ирэх үеэр 21 цагийн үед гал тогооны ирэхэд гал тогооны шүүгээ тавиурын хаалга онгорхой байсан гэсэн. Ах тухайн үед юм алдагдсаныг анзаараагүй байсан. Би 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Хатгалаас гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад манай гал тогооны өрөөний арын вакум цонхны салхивч онгорхой байсан. Манайхаас 2 мөнгөн аяга, мотоциклийн түлхүүр алдагдсан байсан. ...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-32 дугаар хуудас/,

     Хохирогч Л.Сүхбаатарын: “...2014 оны 10 сарын 01-ний өглөө би эхнэр хүүхдийнхээ хамт 08 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. Тэгээд өдөр 11 цаг 40 минутын үед гэртээ харьсан чинь манай байшингийн урд цонхоор хулгай орсон бололтой цонхны салхивч онгорхой байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...Би бэлнээр 1 сая төгрөгийг гаргуулан авсан. Үлдэгдэл хохирлыг 2015 оны 03, 04-р саруудад барагдуулахаар болсон. Үлдэгдэл хохирлыг барагдуулах тухайгаа бид 3 харилцан тохиролцож гэрээ хийж нотариатаар батлуулсан байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-43 дугаар хуудас/,

      Хохирогч Б.Батцэцэгийн: “...2014.10.10-ны өдрийн өглөө ажилдаа яваад өдөр 13 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай сууцны байшингийн гал тогооны цонхоор хулгай орж эд зүйлүүд алдагдсан. ...Одоо санал хүсэлт байхгүй байна. Миний хохирлыг барагдуулсан. Хохирлыг мөнгөн болон зарим эд зүйлийг буцаан өгсөн. Одоо хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-52 дугаар хуудас/,

      Хохирогч Н.Жумдааны: “...2014.10.10-ны өдөр манай сууцны байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тэр өдөр 14 цаг 30 минутын оричмд гэрээсээ гараад 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд цонхоор хулгай орсон байсан. Хулгай орж манай унтлагын өрөөнд байдаг авдар дотор байсан 480.000 төгрөг, мөнгөн аяга, манай эхнэрийн бүс алдагдсан байсан. ...Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж хэлж болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-56 дугаар хуудас/,

     Хохирогч Ч.Идэрбатын: “...2014.10.10-ны өдөр манай сууцны байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тэр өдөр 12 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд цонхоор хулгай орсон байсан. ...Үстэй дээлний дотрыг нь авсан байгаа. Миний үлдэгдэл хохирлыг бэлэн мөнгө болон бэлэн бусаар төлж өгсөн. Одоо надад ямар нэг хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-60 дугаар хуудас/,

     Хохирогч С.Отгонтэнгэрийн “...2014 оны 10 сарын 17-ны өдрийн 13 цагт гэртээ үдийн цайндаа ирэхэд Мөрөн сумын 1-25-15 тоотод байх манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйл алдагдсан. ...Манай хохирлыг барагдуулсан. Хохиролд орчин үеийн шинэ дунд гарын аяга 1 ширхэг, бага гарын цулгуй хээгүй мөнгөн аяга нэг ширхэгийг тус тус өгсөн байгаа. Мөн бэлэн мөнгөөр үлдэгдэл хохирлыг төлж өгсөн. Одоо надад ямар нэг хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

      Хохирогч Д.Нарантуяагийн: “...2014 оны 10 сарын 17-ны өдрийн 11 цагаас 13 цагийн хооронд Мөрөн сумын 12-16-05 тоотод байх манай байшингийн арын вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйл алдагдсан. ...Миний хохирлоос эмэгтэй хүний 2 цагийг буцааж өгсөн байгаа. Мөн цагаан шигтгээтэй цагаан ээмэг, бөгж, бугуйвч кулоны хослолыг бас өгсөн. Мөнгөн аягыг аягаар нь төлсөн бусад хохирлыг бэлэн мөнгөөр төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-68 дугаар хуудас/,

      Хохирогч Л.Төрмөнхийн: “...Манай байшин 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс хойш эзэнгүй байгаа юм. 2014 оны 11 сарын 04-ний өдөр гэрээ эргэж очсон чинь манай байшингийн урд талын зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Тэгэхээр нь байшиндаа ороод үзсэн чинь том өрөөнд байсан olloo гэсэн бичигтэй телевизор, унтлагын өрөөнд байсан том чемодан, опу цув, булган малгай зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Хулгай хийсэн 2 эмэгтэй миний хохирлыг барагдуулсан. Одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,

       Хохирогч У.Баттөмөрийн: “... 2014.11.04-ний өглөө эхнэр бид 2 ажилдаа явсан. Хүү маань цэцэрлэгтээ явсан. Ингээд орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай сууцны байшингийн зүүн талын цонхоор хулгай ороод бүргэд хаалгаар гараад явсан байсан. ...Одоо надад санал хүсэлт байхгүй байна. Хохирлоо бүрэн төлүүлж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-80 дугаар хуудас/,

      Хохирогч Г.Довчингийн: “...2014.10.24-ний өдөр 14 цаг 10 минутын үед охиныгоо сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гараад 15 цаг 40 минутын үед буцаад гэртээ ирэхэд хувцасны шүүгээ онгойчихсон, сейф онгойчихсон, хамаг юмнууд эмх замбараагүй байдалтай болчихсон гэрт маань хулгай орчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Манай сууцны байшингийн вакум цонхыг хөшиж орж хулгай хийсэн хоёр эмэгтэй манай хохирлыг барагдуулсан. Миний үлдэгдэл хохирол 4 мөнгөн аяга, зургийн аппарат зэргийг бэлэн болон бэлэн бусаар төлж өгсөн. Одоо надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан гэж хэлж болно” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,

      Хохирогч З.Гэрэлтуяагийн “...2014.10.24-ний өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн маань хажуу талын цонх онгорхой гэрт маань хулгай орчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Одоо Гантөмөр гэх эмэгтэйгээс хохирлын үлдэгдэл болох 80.000 төгрөгөө нэхэмжилнэ. Өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-87-р хуудас/,

       Хохирогч Ч.Энхжаргалын: “...Би Чадраабалын төрсөн охин нь байгаа юм. Бид хоёр гэр бүлийн холбоотой. Аав маань Мөрөн сумын 2-23-14 тоотод ганцаараа амьдардаг. Аав маань өндөр настай, одоо аавын маань бие тааруу байгаа, нүд нь юм үзэж чадахгүй байгаа болохоор аавын маань гэрээс хулгайд эд зүйл алдагдсан хэрэгт би хохирогчоор оролцож байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна, цагаан сар болохоос хэдэн өдрийн өмнө л юм аав Чадраабалын гэрт цагаан сарын угаалга хийхээр очсон. Тэгээд бурханы тавиурыг цэвэрлэх гээд хөшгийг нээж үзэхэд аавын шүтэж явдаг Майдар нэртэй бурхан алга болсон байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 129-131-р хуудас/,

       Хохирогч Ө.Пүрэв-Очирын: “...2014 оны 08 сарын 17-ны өдөр эхнэр бид 2 ажилдаа явчихаад орой 17 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн арын цонхыг хөшөөд хулгай ороод манай гэрээс эд зүйл хулгайлаад аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-36-р хуудас/,

       Хохирогч Б.Баясгалангийн: “...2014 оны 09 сарын 17-ны өглөө гэрээсээ 09 цаг 30 минутын үед гараад орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Манай байшингийн баруун талын вакум цонхыг хөшиж хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан. Цагдаад дуудлага өгч мэдэгдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38-р хуудас/,

       Хохирогч Н.Содномдаржаагийн: “...2014 оны 10 сарын 17-ны өдөр манай эхнэр Цолмон аавындаа хоноод гэртээ ирэхэд нь манай байшингийн урд талын вакум цонхыг хөшиж хулгай ороод авдарт байсан эмэгтэй хүний хурган дотортой дээл нэг ширхэг, эрэгтэй хүний бор торгон өнгөтэй үстэй дээл нэг ширхэг, бор өнгийн эмэгтэй ноолууран цамц нэг ширхэг, эмэгтэй хүний хүрэн торгон өнгөтэй хурган дотортой дээл, ургамлын тос нэг ширхэг, 10 мянган төгрөг, торгонууд тус тус алдагдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71-р хуудас/,

       Хохирогч Л.Билэгсайханы: “...2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 20 минутын үед Эрдэнэт рүү явсан. Явахдаа гэрээ харж байгаарай гээд эгчийнхээ хүүхэд Оюунцэцэгт гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Тэгээд 16 цагийн үед Эрдэнэтэд очоод ээжийнхээ гэрт очиж золгуут хийсэн. Тэгсэн 17 цаг 20 минутын үед байхаа Оюунцэцэг надруу залгаад танай гэрт гал түлэх гээд ирсэн чинь цонхны төмрийг хөшиж онгойлгоод шилийг нь хагалаад хулгай орчихсон байна гэж хэлсэн. Мөн сейфны чинь хаалга онгорхой юмыг нь асгачихсан, сейф чинь хананд хазгай байрлачихсан байна гэж байсан. Тэгэхээр нь би хажуу талын айлынхаа хүмүүсийг дуудаад цагдаад дуудлага өгч тэмдэглүүл гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 120-121-р хуудас/,

        Хохирогч Д.Цэвэлмаагийн: “...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн баяраар талбай орж хүүхдүүдээ баярлуулахаар гэрээсээ 10 цагийн үед гараад өдөр 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манайд хулгай орсон байсан. ...Монетон гинж нэг ширхэгийг 291.600 төгрөг төлж авсан. /баримт нь байгаа/. Монетон ээмэг нэг хос, кулон нэг ширхэгийг 254.500 төгрөгөөр авсан. Сүүлд мана хөөргөө Ням-Осор гэдэг хүнээс 700.000 төгрөгөөр буцаан авсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 124-128-р хуудас/,

        Хохирогч Б.Баттогтохын: “...2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу цагаан сарын шинийн хоёрны орой 19 цаг өнгөрч байхад айлаар золгуут хийж яваад би хальт гэртээ ирж галаа хийгээд явсан. Тэгэхэд гэр зүгээр байсан. Би галаа түлчихээд хөшигөө татчихаад гарсан. Тэгээд орой 22 цаг болж байхад хүүхдүүд болон эхнэртэйгээ гэртээ иртэл байшингийн баруун талын цонхны жижиг поорчикийг онгойлгоод хулгайч орж гэр доторх өөр ямар ч зүйлд хүрээгүй ганцхан ор, шкаб хоёрын хооронд байсан хятад жижиг сейфийг урд нүүрийг нь хурц иртэй хүнд зүйлээр цохиж эвдэн дотор нь байсан бэлэн 8 сая 20 орчим мянган төгрөгийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 133-135-р хуудас/,

        Хохирогч Б.Бурмаагийн: “...2014 оны 08 сарын 15-ны өдөр би 10 цаг болж байхад эмнэлэг рүү яваад 13 цаг болж байхад ирсэн чинь манай хаалганы цоожийг онгойлгоод манай том өрөөнд байсан 30х35 см хэмжээтэй даавуун дээр зурсан Говийн лха бурхан, дорхтой жижиг зурмал бурхан болон дотор нь байсан шашины эд зүйлийн хамт аваад явсан байсан. Авч явахдаа гурилын модны уутан дотор хийгээд явсан байсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 137-138-р хуудас/,

         Хохирогч Д.Мөнхбаярын “...2015 оны 01 сарын 20-дын үеэр би нэг гадуур явж байгаад гэртээ харьсан чинь манай гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгоод дотроос нь   хоймрын авдар дээр байсан бурханы гуунаас бурхан алга болсон байсан. Тухайн үед нь би хэзээ хулгай орсон гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэгээд л цагдаа олж өгч чадахгүй байх гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй юм гэх мэдүүлэг /5-р хх-ийн 142-143-р хуудас/, 

      Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 73-75, 78-79, 83-85, 96-100, 103-105, 108-109, 112-113, 117-118, 140-144, 154-156, 161-163, 166-168, 184-185, 189-190, 198, 200, 203, 207, 209, 5-р хх-ийн 89-91, 95-100, 107-108, 112-117-р хуудас/,

     Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 226-229, 5-р хх-ийн 92-94-р хуудас/,

     Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 230-239, 5-р хх-ийн 101-106, 111-р хуудас/,

     Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 240-242-р хуудас/

     Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-ийн 243-245-р хуудас/

     Эд зүйлс үнэлсэн тухай тайлан, /2-р хх-ийн 103, 112, 127-128, 146, 150, 164, 168-169, 184, 195, 225, 135, 244-р хуудас, 3-р хх-ийн 1, 5, 15, 20, 33, 46-р хуудас, 5-р хх-ийн 210, 212, 222, 232, 236, 244-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 125 дугаартай:

       “1. Шинжилгээнд ирүүлсэн тогтоолд дурьдсан гарын мөрийн 2014-056-ХӨВ/2/ дугаартай алганы мөр сэжигтэн Л.Гантөмөрийн зүүн гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, салаалалт зэрэг шинж тэмдгүүдээр хоорондоо тохирч байна.

        2. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөр болон сэжигтэн Б.Солонгын гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 121-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаартай:

      “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн улаанаар хүрээлж “+” тэмдэг тавьсан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй.

       2. Шинжилгээнд ирүүлсэн “5-37-6 тоот” гэж хаягласан нүүрний 5 дугаартай гарын мөр Лхагвасүрэнгийн Гантөмөрийн баруун гарын долоовор хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна.

       3. Бусад шинжилгээнд тэнцсэн мөрүүд санд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 139-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаартай:

      “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн 1, 2, 3 дугаартай мөр нь сэжигтэн Л.Гантөмөрийн зүүн гарын долоовор, дунд, ядам хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдэгүүдээр хоорондоо тохирч байна.

      2. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөр болон сэжигтэн Б.Солонгын гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 158-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 128 дугаартай:

     “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн “Мөрөн сум 9-63-19 тоот” гэж хаягласан мөрүүдийн 4,5 гэж дугаарласан, “Мөрөн сум 3-06-23 тоотод хулгай орсон гэх хэрэгт бэхжүүлэн авсан г.мөр 3 ширхэг” гэж хаягласан гарын мөрүүдийн 1,3 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ.

      2. Шинжилгээнд тэнцсэн “Мөрөн сум 9-63-19 тоот” гэж хаягласан мөрийн 5 гэж дугаарласан мөр Лхагвасүрэнгийн Гантөмөрийн баруун гарын дунд хурууны хээний дардастай, “Мөрөн сум 3-06-23 тоотод хулгай орсон гэх хэрэгт бэхжүүлэн авсан г.мөр 3 ширхэг” гэж хаягласан гарын мөрүүдийн 3 гэж дугаарласан мөр Лхагвасүрэнгийн Гантөмөрийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт, төгсгөл зэрэг шинж тэмдгээр хоорондоо тохирч байна.

       3. “Мөрөн сум 3-06-23 тоотод хулгай орсон гэх хэрэгт бэхжүүлэн авсан г.мөр 3 ширхэг” гэж хаягласан гарын мөрүүдийн 1 гэж дугаарласан мөр Батчулууны Баясгалангийн зүүн гарын эрхий хурууны дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, салаалалт зэрэг шинж тэмдэгээр хоорондоо тохирч байна.

      4. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 173-174-р хуудас/,

      Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 129 дугаартай:

     “1. Мөрөн сумын 9-63-19 тоотод үйлдэгдсэн хэргийн газраас гутлын мөр илэрсэн байна.

      2. Мөрөн сумын 9-63-19 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэд байх гутлын мөр Мөрөн сумын 10-17-07 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэнд байх гутлын мөртэй дээр дурьдсан шинж тэмдэгүүдээр тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 179-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний 21 дугаартай:

     “1. Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 08 сарын 17-ны өдөр Мөрөн сумын 10-43-03 тоотоос эд зүйл хулгайд алдагдсан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.

      2. Шинжлэгдэж буй Мөрөн сумын 10-43-03 тоотоос бэхжүүлсэн гутлын мөр, харьцуулах загвараар ирүүлсэн Мөрөн сумын 9-63-19 тоотоос бэхжүүлсэн гутлын мөрүүд давхцуулах, харьцуулах, зүсэж эвлүүлэх аргаар шинжлэн судалж үзэхэд хоорондоо тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 189-р хуудас/,

         Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай:

      “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн 4, 5, 6 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй.

       2. Шинжлэгдэж буй 4 гэж дугаарласан алганы мөр нь Лхагвасүрэнгийн Гантөмөрийн зүүн гарын алганы дардастай папилляр шугамын нийлэлт, салаалалт, эхлэл зэрэг шинж тэмдэгээр тохирч байна.

       3. Бусад гарын мөрүүд санд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гарын хээний дардасууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 197-198-р хуудас/

        Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр   сарын 17-ны өдрийн 127   дугаартай:

       “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн 1 дугаартай мөр нь сэжигтэн Л.Гантөмөрийн баруун гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдэгүүдээр хоорондоо тохирч байна.

         2. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөр болон сэжигтэн Б.Солонгын гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 219-р хуудас/,

         Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2015 оны 01 дүгээр   сарын 13-ны өдрийн 13   дугаартай:

        “1. Сэжигтэн Б.Солонгын гутлын мөр нь Мөрөн сумын 9-50-17 тоотоос бэхжүүлсэн гутлын мөртэй зураг № 4, 5, 6, 7-д харуулсан шинж тэмдэгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 11-13-р хуудас/,

         Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр   сарын 12-ны өдрийн 124   дугаартай:

        “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 1-5 хүртэл дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй.

         2. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан гарын мөр санд MN004610006862 дугаараар бүртгэгдсэн Бат-Очирын Солонгын /РЮ81031461/ баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдэгүүдээр, “3” гэж дугаарласан гарын мөр санд MN004610006861 дугаараар бүртгэгдсэн Лхагвасүрэнгийн Гантөмөрийн /РЭ82041065/ зүүн гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл зэрэг шинэ тэмдэгүүдээр тохирч байна.

        3. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 24-25-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр   сарын 11-ний өдрийн 123   дугаартай:

      “1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрийн хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр 1-4 хүртгэл дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад нь тэнцэхгүй.

       2. Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан гарын мөр санд MN004610006862 дугаараар бүртгэгдсэн Бат-Очирын Солонгын баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын төгсгөл, эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна.

      3. Бусад шинжлэгдэж буй гарын мөрүүд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /3-р хх-ийн 38-р хуудас/,

       Туршилт хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 1-4-р хуудас/,

        Гэрч Ю.Цэндсүрэнгийн “...2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байх нөхөр бид хоёрыг Орхон аймагт очоод ээжтэйгээ золгох гээд байж байхад Мөрөнгөөс манай гэрийг харж байсан Оюунцэцэг нөхөр рүү маань залгаад танай байшингийн хажуу талын цонхыг хагалаад хулгай орчихсон төмөр сейфийг онгойлгоод хананд түшүүлээд тавьчихсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 147-148 дугаар хуудас/,

        Гэрч Н.Оюунцэцэгийн “...Миний ээж Жаргал Билэгсайхан ах, Цэндсүрэн эгч хоёртой Орхон аймаг руу ээжийнх рүүгээ очиж золгуут хийхээр болсон. 2015 оны 02 дугаар сарын 21-ний өглөө би эрт босоод ээжийнхээ авч явах юмнуудыг бэлдээд байж байхад 08 цагийн үед Билэгсайхан ах манай аавын маань гэрт ирсэн.  Билгээ ах бид нар явахдаа өөрсдөө галаа түлчихээд явчихъя чи үдээс хойш ирээд гэрийг маань эргээрэй гэж байсан. Тэгэхээр нь би тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд би 16 цаг 20 минутын үед байх Билгээ ахынд такси бариад очсон. Тэгээд намайг очиход хашааны хаалга онгорхой байсан, тэгээд хажуу талын өрөө рүү хальт харсан чинь тэр өрөөнд байдаг сейф нь цонх руугаа хараад хана налчихсан байдалтай байсан. Тэгээд би хулгай орчихсон байна гэж мэдээд эхлээд ээж рүү залгахад ээжийн маань утас ярьж байгаа дохио өгч байсан. Тэгэхээр нь Билгээ ах руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна одоо яахав гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 147-148-р хуудас/,

        Гэрч Б.Отгонтуяагийн “...Би 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Тэвхэн дэлгүүрийн 2 давхарт байдаг ломбарданд монетон ээмэг, кулон хосоор нь барьцаанд тавьсан. Нийтдээ 230.000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатай тавьсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд байдаг Ганаа гэх манай найз бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би иргэний үнэмлэхээрээ тэр ломбарданд тавьсан. Бид хоёр хамт очсон боловч Ганаа энд миний таньдаг хүн байдаг, би орохгүй гээд гадаа үлдсэн. Тэгээд би гарч ирээд мөнгө болон барьцааны бичгийг Ганаад өгсөн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 162-163-р хуудас/,

        Гэрч Б.Баттулгын “...2015 оны 06 сарын эхээр нэг өдөр Гантөмөр манайд ирээд манай эхнэр Отгонтуяаг гэрээс нь аваад гарсан юм. Тэгээд манай эхнэр буцаж ирэхдээ Гантөмөр миний бичиг баримтаар ломбарданд ээмэг, кулон барьцаанд тавиуллаа гэж ярихаар нь би тухайн үед уурлаад өнгөрч байсан юм” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 165-166-р хуудас/,

        Гэрч А.Нэргүйн “...Манай найз Гантөмөр 2015 оны 06 сарын 01-ний орой над руу утсаар яриад манай хүүхэд нэг хүүхэд зодчихсон чинь мөнгөний хэрэг болоод ломбарданд юмаа тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй та өөрийнхөө бичиг баримтаар хүзүүний гинжийг минь барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би бичиг баримт байхгүй гэсэн. Тэгээд би өөрийн дүү Болорын иргэний үнэмлэх байгааг хэлэхэд наад бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 2015 оны 06 сарын 02-ны өдөр 15 цагийн үед Гантөмөртэй уулзсан. Гантөмөр манайд 72-11 ХӨВ дугаарын Витз маркийн ягаан өнгийн машинтай ганцаараа ирээд намайг авч явсан. Тэгээд Тэвхэн дэлгүүрийн гадаа ирээд би ломбард руу орж дүү Болорынхоо иргэний үнэмлэхээр Гантөмөрийн өгсөн шар өнгийн бүдүүн хүзүүний гинжийг 270.000 төгрөгний барьцаанд тавьсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа Гантөмөр нөгөө машинтайгаа манай гадаа ирсэн. Тэгээд намайг дуудаад гараад ирээч гэхээр нь гарахад Гантөмөр мөн ганцаараа явж байсан. Тэгээд Гантөмөр надад 2 ширхэг шар өнгийн бөгж үзүүлсэн, нэлээд том хоёр ширхэг бөгж байсан. Мөн эрхий хуруун чинээ урт шар өнгийн кулон үзүүлсэн тэгээд энэ зүйлүүдийг барьцаанд тавиад өгөөч хохирлын мөнгө төлж өмгөөлөгчийн хөлсөө гүйцээж өгөх гэсэн юм гэсэн. Би сэжиглээд юун эд зүйл юм гэж асуухад Гантөмөр айлтгүй урдны юм байгаа юм гэсэн. Урдны юм гэдгийг нь би Гантөмөрт урд нь байсан л юм байна даа гэж бодсон. Тэгээд би чадахгүй гэж хэлээд явуулсан. Дахиад хэд хоногийн дараа Гантөмөр нөгөө машинтайгаа ирээд хэт хутга, өмнө үзүүлсэн кулон, хоёр бөгжтэйгээ гаргаж ирээд зараад өгөөч гээд байсан. Би эд мэдэхгүй зарж өгч чадахгүй гэтэл гэртээ оруулаад тавьчих гээд байхаар нь гэртээ оруулж тавьсан. Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа Гантөмөр надад тавиулсан юмыг зараад өгөөч гэсэн. Би асуудал байхгүй юм байгаа биз дээ Гантөмөр зүгээр гэсэн. Тэгээд би өөрийн найз Мөөнөө гэгчид 2 ширхэг шар өнгийн том бөгж, хэт хутга, кулоныг зараад өгөөч гэж өгөхөд Мөөнөө хэнийх юм Ганаагийнх биш биз дээ гэхээр нь би үгүй минийх гэсэн. Мөөнөө бол Гантөмөрт дургүй, хулгайч гээд дургүйцээд байдаг болохоор нь би өөрийнхөө юм гээд хэлчихсэн. Мөөнөөд би тэр зүйлүүдийг өгсөнөөс хойш 3-4 хоноод зарчихсан байсан. Би Ганаад тэр мөнгийг нь өгөхөд Ганаа буюу Гантөмөр надад 100.000 төгрөг өгсөн юм. Ганаа надад тэр зүйлүүдийг өгөхдөө зараад нэг сая 20.000 төгрөг болгоод өгөөрэй гэсэн юм” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 167-169-р хуудас/,

        Гэрч Б.Мөнхбаатарын “...Би найз хүүхэн Нэргүйгээс одоогоос нэг сарын өмнө хэт хутга, мөнгөн аяга, хөөрөг, 2 том бөгж, нэг ээмэг, кулон зэрэг зүйлийг зарахаар авсан. Энэ юмнуудаас хэт хутга, мөнгөн аяга хоёрыг нь эртний эдлэл авдаг Булган гэдэгт 2 сая төгрөгөөр хөөргийг нь эртний эдлэл авдаг Ням-Осорт нэг сая төгрөгөөр бөгж кулон ээмэг зэргийг нь зах дээр алт мөнгөний дархан хийдэг Алтангэрэлд нэг сая 300 мянган төгрөгөөр зарсан. Ням-Осороос нэг сая төгрөгөө аваагүй байж байгаад сая 4-5 хоногийн өмнө 500.000 төгрөгийг нь авсан. Нийтдээ 3 сая 800 мянган төгрөг бусдаас авсан. Одоо 500 мянган төгрөг Ням-Осороос авах үлдсэн байгаа. 3 сая 800 мянган төгрөг болгосноос Нэргүйд 2 сая 300 мянган төгрөгийг өгч Тэгшээ ах бид хоёр нэг сая төгрөгийг нь 500 мянган төгрөгөөр нь хувааж авсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 170-171-р хуудас/,

        Гэрч З.Алтангэрэлийн “...2015 оны 06 сарын дундуур л байх нэг өдөр би ажил дээрээ байж байтал миний зүс таних хүн болох Мөнхбаатар гэдэг хүн ирээд надад 2 ширхэг бөгж, шигтгээтэй хос ээмэг, 1 ширхэг кулон үзүүлээд авах уу гэхээр нь би граммлаж үзэхэд нийт 40.6 грамм болохоор нь нэг граммыг нь 32.000 төгрөгөөр бодоод нийт 1.300.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь тэр хүнд бэлэн өгөөд явуулсан. Тэгээд би тэр бөгжний шигтгээг нь авч байгаад хайлуулаад хүмүүст ээмэг бөгж хийж өгөөд зараад дуусгасан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 172-173-р хуудас/,

        Гэрч, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэбулганы “....2015 оны 06 сарын эхээр санагдаад байна. Би нэг өдөр гэртээ байж байтал манай баз хүргэн Баттэгш түүхий эдийн ченж Мөнхбаатар хоёр манай гэрт ирсэн. Тэр хоёр надад мөнгөн тоноглолтой хэт хутга үзүүлээд наймаанд ийм юм авчихлаа зарах гэсэн юм мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би хэд гэж байгаа юм бэ гэхэд Баттэгш нь 3.500.000 гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хаанаас авсан юм бэ гэхэд би наймаанд авсан юм гэхээр нь үүнийг хэр зэрэг ярих юм бэ гэсэн чинь тэр хоёр нэг их яримааргүй байна гэхээр нь би 3.120.000 төгрөгөөр тоноглолтой хэт хутгыг худалдаж аваад 700.000 төгрөг бэлнээр нь өгөөд үлдсэнийг нь Мөнхбаатарын дансаар шилжүүлсэн. Тэгээд би хэт хутгыг зарах гэж Улаанбаатар хот руу явуулсан ч зарагдахгүй байгаад байсан. Тэгтэл цагдаа сэргийлэх болоод эхлэхээр нь хутгыг нь буцаагаад аваад ирүүлсэн байгаа. Тийм болохоор Баттэгш, Мөнхбаатар нарт өгсөн миний 3.120.000 төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 174-175, 179-р хуудас/,

        Гэрч Н.Баттэгшийн “...2015 оны 06 сард л байх сар өдрөө сайн мэдэхгүй байна. Нэг өдөр би зах дээр явж байтал Мөнхбаатар над дээр ирээд энийг хүн зараад өгөөч гэж байна гээд хэт хутга, мөнгөн аяга үзүүлэхээр нь би манай баз хүргэн Булган ийм зүйл аваад байдаг юм, тэр хүнд үзүүлье гээд Эрдэнэбулганы гэрт очсон. Мөнхбаатар бид хоёр Эрдэнэбулганы гэрт очоод аяга, хутгыг үзүүлсэн. Мөнхбаатар Эрдэнэбулган хоёр ярьж байгаад үнээ тохироод 3.120.000 төгрөгөөр зарахаар болоод мөнгийг нь Мөнхбаатар аваад үлдэгдлийг нь дансаар нь авна гээд дансаа өгч байсан. Яг хэдэн төгрөг бэлэн аваад хэдийг дансаар авсан гэдгийг мэдэхгүй байна. Мөнхбаатар үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа намайг зах дээр байж байхад бэлэн 1 сая төгрөг авч ирээд надад өгсөн” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 174-175, 179-р хуудас/,

  Гэрч С.Чадраабалын “...Би Мөрөн сумын 2-23-14 тоотод ганцаараа амьдардаг юм. Цагаан сарын өмнө хүүхдүүд маань гэрийг маань цэвэрлэх гээд гэрт маань ирсэн. Тэгээд бурханы хайрцгийг цэвэрлэх гээд урд нь байсан алчуурыг авахад бурханы маань хайрцаганд байсан Майдар нэртэй шармал том бурхан алга болсон байсан. Тэгээд манай охин Энхжаргал цагдаад дуудлага өгч тэмдэглүүлж байсан. Одоо охин Энхжаргал маань энэ хэрэгт миний өмнөөс хохирогчоор оролцож байгаа” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 182-183-р хуудас/,  

   Хөрөнгийн үнэлгээний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 589, 588, 587, 586, 585  дугаар хөрөнгө үнэлсэн тайлан /7-р хх-ийн 132-162-р хуудас/ зэргээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд, шүүгдэгч Л.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шїїхийн хэлэлцїїлгийн їед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжїїлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шїїх їнэлсэн болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шїїгдэгч Б.Солонго нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 01-ний єдрийн 934 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2006 оны 11 дїгээр сарын 24-ний єдєр тєрсєн хїї Мягмарын Энх-Эрдэнийг эх Б.Солонгын асрамжинд үлдээсэн, ам бїл 3, эмээ Ш.Хоролжав, хїї М.Энх-Эрдэнэ нарын хамт амьдардаг, тэдний асран хамгаалагч байсан болох нь Хєвсгєл аймгийн Мєрєн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт, Ш.Хоролжавын иргэний їнэмлэхний хуулбар, хїї М.Энх-Эрдэний тєрсний гэрчилгээний, гэрлэлт цуцалсан тухай гэрчилгээний, нийгмийн халамжийн дэвтрийн нотариатчаар гэрчлїїлсэн хуулбарууд /3 дугаар хавтаст хэргийн 115-120 дугаар хуудас/, шүүхийн шийдвэрийн хуулбар зэргээр нотлогдож байх тул 1932 оны 10 дугаар сарын 09-ний єдєр тєрсєн,  85 настай, эмэг эх Элжигин Шагдарын Хоролжав, 2006 оны 11 дїгээр сарын 24-ний єдєр тєрсєн хїї Мягмарын Энх-Эрдэнэ нарт асран хамгаалагч тогтоохыг Хєвсгєл аймгийн Мєрєн сумын Засаг даргад їїрэг болгож байна.

Шїїгдэгч Б.Солонгын цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоног, шїїгдэгч Л.Гантємєрийн цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн 201522000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шїїгдэгч Б.Солонго, Л.Гантөмөр нарын гэмт хэрэг їйлдэхэд ашигласан 1993 онд їйлдвэрлэсэн Excel маркийн 86-75 ХЄА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Н.Анхбаяр болох нь тїїний гэрчээр єгсєн “…Манайх 2012 онд Мєрєн сумын иргэн Бат-Эрдэнэ гэдэг хїнээс 2.000.000 /хоёр сая/ тєгрєгєєр худалдаж аваад би єєрийнхєє нэр дээр шилжїїлсэн. …миний эзэмшлийн нэр дээр байгаа…манай эхнэр Гантємєр унаж таксинд явдаг” гэх мэдїїлэг /2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, 2013 оны 9 дїгээр сарын 12-ны єдрийн “…Ємчлєгч Наранчулууны Анхбаяр, хаяг Хєвсгєл Бїрэнтогтох сум…” гэх бичилттэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолтын нотариатаар гэрчлїїлсэн хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 229 дїгээр хуудас/ Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 95 дугаартай тоот /6-р хх-ийн 96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хєвсгєл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 12 дугаар сарын 02-ны єдрийн эд хєрєнгє битїїмжлэх тогтоол /1 дїгээр хавтаст хэргийн 239-243 дугаар хуудас/-ыг хїчингїй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Солонго, Л.Гантөмөр нар нь хохирогч Н.Содномдаржаад 2.813.000 төгрөгийн, Б.Баттогтоход 8.020.000 төгрөгийн, Д.Мөнхбаярт  3.170.000 төгрөгийн  хохирол учруулснаа тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Солонгоос 1.406.500 төгрөгийг гаргуулж хохирогч Гээдэн овогт Нямын Содномдаржаа /РП86110719/-д, 4.010.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хотгойд овогт Бүрэнтогтохын Баттогтох /РЭ71112814/-д, 1.585.000 төгрөгийг гаргуулж хохирогч Дайртан овогт Долгорсүрэнгийн Мөнхбаяр /РУ73091018/-т, шүүгдэгч Л.Гантөмөрөөс 1.406.500 төгрөгийг гаргуулж хохирогч Гээдэн овогт Нямын Содномдаржаа /РП86110719/-д, 4.010.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хотгойд овогт Бүрэнтогтохын Баттогтох /РЭ71112814/-д, 1.585.000 төгрөгийг гаргуулж хохирогч Дайртан овогт Долгорсүрэнгийн Мөнхбаяр /РУ73091018/-т, шүүгдэгч Л.Гантөмөр нь хохирогч Ө.Пүрэв-Очирт 963.000 төгрөгийн, Б.Баясгаланд 2.987.000 төгрөгийн, Л.Билэгсайханд 30.215.000 төгрөгийн, Д.Цэвэлмаад 9.069.100 төгрөгийн, Б.Бурмаад 2.150.000 төгрөгийн хохирол учруулснаа тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Л.Гантөмөрөөс 963.000 төгрөгийг гаргуулж хохирогч Шарнууд овогт Өлзийбаатарын Пүрэв-Очир /РБ89050419/-т, 2.987.000 төгрөгийг гаргуулж Урианхан овогт Батчулууны Баясгалан /РЭ64041602/-д, 30.215.000 төгрөгийг гаргуулж Байчууд овогт Лувсаншаравын Билэгсайхан /РУ65070216/-д, 9.069.100 төгрөгийг гаргуулж Ач хариад овогт Дагийраазайн Цэвэлмаа /РУ79112108/-д, 2.150.000 төгрөгийг гаргуулж Бэсүд овогт Бямбажавын Бурмаа /РЛ60122409/-д тус тус олгох нь зүйтэй байна.

       Харин гэрч, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэбулган, А.Нэргүй нар нь өөрт учирсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.С-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Л.Г-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, ноцтой хохирол учруулан их хэмжээний эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-г 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-н цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоног, шүүгдэгч Б.С-н цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.   

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.С-с 1.406.500 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Нямын Содномдаржаад, 4.010.000 /дөрвөн сая арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Бүрэнтогтохын Баттогтоход, 1.585.000 /нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Долгорсүрэнгийн Мөнхбаярт, шүүгдэгч Л.Г-с 1.406.500 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Нямын Содномдаржаад, 4.010.000 /дөрвөн сая арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Бүрэнтогтохын Баттогтоход, 1.585.000 /нэг сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Долгорсүрэнгийн Мөнхбаярт, 963.000 /есөн зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Өлзийбаатарын Пүрэв-Очирт, 2.987.000 /хоёр сая есөн зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Батчулууны Баясгаланд, 30.215.000 /гучин сая хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Лувсаншаравын Билэгсайханд, 9.069.100 /есөн сая жаран есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дагийраазайн Цэвэлмаад,  2.150.000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Бямбажавын Бурмаад тус тус олгож, гэрч, иргэний нэхэмжлэгч Я.Эрдэнэбулган, А.Нэргүй нар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

  6. Эрүүгийн 201722000188 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Н.А-н эзэмшлийн Excel маркийн 86-75 улсын дугаартай автомашиныг битїїмжилсэн Хєвсгєл аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 12 дугаар сарын 02-ны єдрийн эд хєрєнгє битїїмжлэх тогтоолыг хїчингїй болгосугай.

  7. Гэр бїлийн тухай хуулийн 64 дүгээр зїйлийн 1.3, 66 дугаар зїйлийн 66.1-д зааснаар 1932 оны 10 дугаар сарын 09-ний єдєр тєрсєн Шагдарын Хоролжав, 2006 оны 11 дїгээр сарын 24-ний єдєр тєрсєн Мягмарын Энх-Эрдэнэ нарт асран хамгаалагч тогтоохыг Хєвсгєл аймгийн Мєрєн сумын Засаг даргад їїрэг болгосугай.

    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Л.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НЯМСҮРЭН