Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0572/З |
Дугаар | 128/ШШ2019/0054 |
Огноо | 2019-01-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2019/0054
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар хэсгийн Хоёр-т байх хүснэгтийн 3-д М******* ХХК-ийн Техникийн саналын оноо-г 35.0 гэж буруу үнэлсэн, Үнийн санал нээсэн талаар хэсгийн Хоёр-т байх хүснэгтийн 3-д М******* ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, М******* ХХК-ийн Техникийн саналын оноо 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, М******* ХХК-д олгосон XV-02******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““”М*******” ХХК-иас тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газар, түүнийн Сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Уг гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар болон Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар хэсгийн Хоёр-т байх хүснэгтийн 3-д М******* ХХК-ийн Техникийн саналын оноо-г 35.0 гэж буруу үнэлсэн, Үнийн санал нээсэн талаар хэсгийн Хоёр-т байх хүснэгтийн 3-д М******* ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, М******* ХХК-ийн Техникийн саналын оноо 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, М******* ХХК-д олгосон XV-02******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн “М*******” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарыг үсэг зурсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан ““М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар болон Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар хэсгийн Хоёр-т байх хүснэгтийн 3-д М******* ХХК-ийн Техникийн саналын оноо-г 35.0 гэж буруу үнэлсэн, Үнийн санал нээсэн талаар хэсгийн Хоёр-т байх хүснэгтийн 3-д М******* ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, М******* ХХК-ийн Техникийн саналын оноо 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М******* ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, М******* ХХК-д олгосон XV-02******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН