| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2022/0238/Э |
| Дугаар | 2022/ДШМ/46 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/46
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч - өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2*******8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч - гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 2118002820*******87 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овгийн *******, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд:
******* дүүргийн шүүхийн 199******* оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 246 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
******* дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 286 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.2-т зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, тус шүүхийн 199******* оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн 246 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим хэсэг болох 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жилийн хорих ялаар тогтоосон,
******* дүүргийн 1998 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0,000 төгрөгөөр торгох ял,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 0******* дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.2-т зааснаар 06 сарын хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар 1*******0,000 төгрөгөөр торгох ял,
******* дүүргийн шүүхийн 201******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *******27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.2-т зааснаар 0******* сар 10 хоног баривчлах ял,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.*******.4-т зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн. /РД: ХГ79021614/,
Шүүгдэгч 2021 оны ******* дүгээр сард аймгийн сумын 2 дугаар баг , гэх газарт тустай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдан 22,4******* грамм алт олборлож байгаль орчинд 60*******.77*******,48 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль аар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.
аймгийн Прокурорын газраас: - үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Гал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль аар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар - оногдуулсан 7,000,000 / долоон сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 700,000 /зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс **************,008,000 /тавин гурван сая найман мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22.4******* грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
... Миний бие шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль аар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэнээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр болох нийт 2,241,*******02 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд шилжүүлж гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс **************,008.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай”, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын *******. эрүүгийн хариуцлага, ад асуудлын талаар хэсэгт: “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Shandong SEM6*******0B” маркийн *******0- улсын дугаартай шар өнгийн ковш, САТ *******2*******0DL маркийн 7*******-9******* улсын дугаартай экскаватор, алт угаах төхөөрөмж /скрупер/, хуванцар сав зэрэг нь дын өмчлөлийн эд зүйл болох нь иргэний нэхэмжлэгч, яллагдагчийн мэдүүлэг болох ад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******эс тэдгээрийн үнэ болох нийт **************,008,000 төгрөг гаргуулан улсын орлогод гаргуулахаар шийдвэрлэлээ” гэжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа учир шүүхийн шийтгэх тогтоолын дээрх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл дад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ.
Шүүгдэгч миний бие гэмт хэрэг үйлдэж олсон 22,4******* грамм алт болон байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдаг.
Мөн тус хуулийн 7.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэг “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулахдаа ашигласан “Shandong SEM6*******0B” маркийн *******0- улсын дугаартай шар өнгийн ковш, САТ *******2*******DL маркийн 7*******-9******* улсын дугаартай экскаватор, алт угаах төхөөрөмж /скрупер/, хуванцар сав зэрэг нь дын өмчлөлийн эд зүйл гэдэг нь хэрэг авагдсан мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч ******* миний бие тухайн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр болох нийт 2,241,*******02 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлж гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан мөн ямар нэгэн байдлаар дад төлөх өр төлбөр, хохирол байхгүй байхад **************,008,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2*******8 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч - өмгөөлөгч тайлбартаа:
******* нь хохирлыг төлсөн байхад дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь хууль ёсны зарчим алдагдсан. Хавтаст хэрэгт авагдсан ковш шүүгдэгчийн өөрийн өмчлөлийнх биш байхад түүнээс үнийг албадан гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг хянаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Эрүүгийн хуульд зааснаар хөрөнгө орлогыг хураан авч улсын орлогод болгодог. Харин тухайн эд хөрөнгө нь өөрийнх нь өмчлөлийнх биш бол үнийн дүнг гаргуулж хохирлыг барагдуулах ёстой. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч - давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүгдэгч ******* нь 2021 оны ******* дүгээр сард аймгийн сумын 2 дугаар баг , гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдан 22,4******* грамм алт олборлож байгаль орчинд 2.241.*******02 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Энэ заалт нь “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл дад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах тухай” зохицуулалт байна.
Миний бие тухайн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр болох нийт 2,241,*******02 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлж гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан мөн ямар нэгэн байдлаар дад төлөх өр төлбөр, хохирол байхгүй байхад
“Shandong SEM6*******0B” маркийн *******0- улсын дугаартай шар өнгийн ковш, САТ *******2*******0DL маркийн 7*******-9******* улсын дугаартай экскаватор, алт угаах төхөөрөмж /скрупер/, хуванцар сав зэргийн үнэ **************,008,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
Гэм буруутай этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл ад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох ад хэрэгсэл, эд зүйлийг ашигласан бол тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэх бодитой аюул заналыг бий болгодог тул тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцэх юм.
Шүүгдэгч ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, газрын хэвлийд халдахдаа “Shandong SEM6*******0B” маркийн *******0- улсын дугаартай шар өнгийн ковш, САТ *******2*******0DL маркийн 7*******-9******* улсын дугаартай экскаватор зэрэг машин механизм ашигласан нь тогтоогдсон тул /хх 104-106/ түүний үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч *******д хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Гэхдээ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээнд алдаа гаргаж энэхүү алдаа давж заалдах шатны шүүхээс засах боломжтой тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс **************,008,000 /тавин гурван сая найман мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай... гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2., 4 дэх заалтыг давхар хэрэглэх нь зүйтэй байжээ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.4., *******9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2*******8 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1., 2., 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс **************,008,000 /тавин гурван сая найман мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай., гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч - гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР